12 сар 19, 2024

Монголбанк Kamco-той хамтран ажиллана…

2022.08.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанк БНСУ-ын Kamco корпорацтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага чанаргүй активыг үр ашигтайгаар бууруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, хүний нөөцийг бэхжүүлэх, актив удирдлагын компанийн маркетинг, үйл ажиллагааны стратегийг хөгжүүлэх, актив удирдлагын компани байгуулахтай холбоотой эдийн засаг, хууль эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм. Kamco /Korea Asset Management Corporation/ буюу Солонгосын хөрөнгийн удирдлагын корпорац нь тус улс дахь санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийг худалдан авах, шийдвэрлэх, бизнест бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн санхүүжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хагас төрийн өмчийн байгууллага юм.

Translate