12 сар 19, 2024

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярилцав…

Монгол Улсын Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн эх үүсвэр хангалтгүй тул хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшилтэй түншилж, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн орчин бүрдүүлэх явдал юм. Энэ ч үүднээс Шинэ сэргэлтийн бодлоготой уялдах Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн Монголын эдийн засгийн чуулган-2022 форумаар хэлэлцүүлгүүд явагдлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар нийгмийн дэд бүтцийг хувийн хэвшлийн оролцоотой сайжруулах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Translate