11 сар 17, 2024

Уул уурхайн талаар та юу мэдэх вэ…

-Уул, уурхай хөгжлийн гарц уу-

Манай улс хөгжлийнхөө гарцыг уул уурхай гэж тодорхойлдог. Тиймдээ ч, оюутолгой, тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудаа эргэлтэд яаравчлан эргэлтэд оруулсан билээ. Гэвч уул уурхайн салбарыг хөгжлийнхөө гол тулгуур болгох нь тийм ч оновчтой алхам биш юм. Ашигт малтмал хэзээ нэгэн цагт дуусдаг баялаг. Тэгээд ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ эрэлтээс шалтгаалж, циклээр өсч буурдаг. Уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр үед санаа зовохгүй амьдарч болох ч, үнэ нь уруудах үед дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс гарах гарцгүй болдог юм. Тиймээс дан ганц уул уурхайд тулгуурласан эдийн засагтай улс байж болохгүй. Уул уурхайн хажуугаар бусад салбараа давхар хөгжүүлэх хэрэгтэйг эдийн засагчид зөвлөдөг. Энэ талаар Ph.D. Lecturer in Economics. School of Management and Economics. Queen’s University, Belfast Г.Рагчаасүрэн: Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, бусад орнуудын туршлагаас авах, уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирсэн орлогоо хуримтлуулж, үүнийгээ эдийн засаг хүндэрсэн үед зарцуулах хэрэгтэй. Мөн ажилгүй, инфляци зэрэг үзүүлэлт гаргадаг загваруудаа боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ цагт улс орон хөгжинө хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байлаа. Канадын Конкордиа их сургуулийн профессор Д.Лхагвасүрэн: Иргэдээ боловсролтой, өндөр мэдлэгтэй, чадвартай болгож байж улс орноо хөгжүүлнэ хэмээн ярьж байсан билээ.

-Уул уурхайн салбарт төрийн бодлого дутагдаж иржээ-

Манай улс эдийн засгаа хөгжүүлэх тэргүүлэх салбар бол уул уурхай гэдэг. Гэвч үнэндээ энэ салбарыг хөгжүүлэх төрийн бодлогогүй олон жилийн ардаа орхижээ. Энэ талаар уул уурхайн доктор, профессор Хурц: эхлээд уул уурхайг хөгжүүлэх төрийн бодлоготой болох хэрэгтэй. Энэ салбарыг хөгжүүлэх төрийн бодлоготой болохын тулд юуны түрүүнд мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Манайд уул уурхайг хөгжүүлэх бодлого боловсруулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин хангалттай байдаг тухай хэлж байсан юм. Өнөөдөр манай улсад уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байгаа ч,  тэднийг төр засаг үл оошоодог байна. Тиймээс уул уурхайн мэргэжилтнүүд хөрөнгө оруулагч, гадаадын компаниудад ихээр ажилладаг. Энэ нь монгол улсад ямар ч ашиггүй тусах нь бий. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдээ анхааралдаа авч, тэдний санал бодлыг уул уурхайг хөгжүүлэх бодлогодоо тусгавал илүү өгөөжтэй. Мэргэжлийн хүмүүстэй хамтарч уул уурхайг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах нь амжилт авч ирнэ. Мэргэжлийн хүмүүсгүйгээр уул уурхайн салбараар оролдвол эцэстээ сүйрэл рүү явна. Сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс уул уурхайн салбараар оролдох нь ихэслээ хэмээн Хурц гуай хуучилж байсан юм. Ийнхүү нэг хүнтэй уулзахад уул уурхайг хөгжүүлэх олон санаа хэлж өглөө. Нэлээд олон хүнтэй уулзахад уул уурхайг хөгжүүлэх олон арван гарц байгааг тэд хэлэх нь дамжиггүй юм.

-Уул уурхайн салбарт хэдэн хүн ажилладаг вэ-

Манай улсын уул уурхайн салбарт 45000 хүн ажилладаг гэх судалгаа бий. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 10 мянган уурхайчин гишүүнээр элссэн байдаг байна. Эндээс үлдэх 35 мянган уурхайчин үйлдвэрчний эвлэлд бүртгэлгүй болох нь харагддаг. Тэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагад бүртгэлгүй ч, үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулан хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарал хандуулж, эрх ашгаа хамгаалуулах ёстой байдаг байна. Гэвч дийлэнх уурхайчид үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулан хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарал тавьдаггүйгээс болоод эрх ашиг нь зөрчигдөх явдал гарсаар иржээ. Манай улс уул уурхайг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж ирсэн. Манай улс уул уурхайг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хануулж ирсэн. Баялаг бүтээх уурхайчдын тоог өсгөхөд анхаарал хандуулахаас гадна, энэ салбарт ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм.

-Уул уурхайн ханган нийлүүлэгчид-

Уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд бизнесийн шинэ боломж гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл, алслагдсан бүсэд орших уул уурхайн компаниудад хоол хүнс, машин механизм, тоног төхөөрөмж зэрэг төрөл бүрийн бараа үйлчилгээг нийлүүлэх замаар үндэсний компаниуд ашиг олох боломж нэмэгдсэн. Монгол улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрт: Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхээр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлэх заалтыг хэдэн жилийн өмнө тусгахаар болсон юм. Энэ дагуу дэлхийн нэр хүндтэй бөгөөд монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд дотоодын ханган нийлүүлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэсэн шаардлага тавьдаг болсон юм. Ийнхүү уул уурхайн хөгжилтэй зэрэгцэн үндэсний ханган нийлүүлэгч компаниуд дэвжих боломжтой цаг үе ирсэн ч, энэ нь амаргүй даваа болохыг энэ салбарын бизнес эрхлэгчид хэлж байлаа. Уул уурхайн компаниуд дотоодын ханган нийлүүлэгчдээс олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн авна гэсэн шалгуур тавьдаг явдал. Дотоодын ханган нийлүүлэгч Түмэн төмөрт компанийн менежер Жавхлантөгс:  Гэвч үүнийг дотоодын дийлэнх ханган нийлүүлэгч компани хангаж чаддаггүй болохыг хэдэн жилийн өмнө хэлж байлаа. Вагнер ази компанийн хүнд даацын авто машины маркетингийн зохицуулагч Энхтулга: Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ханган нийлүүлэгч компаниуд уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлэхэд ч мөн бэрхшээл тулгардаг талаар хэдэн жилийн өмнө хэлж байсан юм.

-Оюутолгой компани ханган нийлүүлэгч компаниас бүтээгдэхүүн авдаг-

Хамгийн том худалдан авагчид тооцогддог Оюутолгой компани хүртэл олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн авна гэсэн шаардлагыг ханган нийлүүлэгчдэд тавьдаг байна. Оюутолгой компанийн дотоодын ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Сэржмаа: Оюутолгой компанин 2012 онд дотоодын 1100 гаруй ханган нийлүүлэгч компаниас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан. Тус компани шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийхээ 80 хувийг тэднээс худалдаж авсан. Тус компани 2010-2012 оны хооронд дотоодын ханган нийлүүлэгчдээс 1,1 тэрбум ам.долларынөртөг бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Бусад дотоодын ханган нийлүүлэгчид оюутолгой компанид бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой бол, тус байгууллагын сургалтад хамрагдаж, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар хэдэн жилийн өмнө хэлж байсан юм. Үүнээс гадна, монголын бизнесийн зөвлөл өөрийн гишүүн ханган нийлүүлэгч компаниудад сургалт зохиож, уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь зориулж зуучилж өгдөг байх юм. АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ханган нийлүүлэгчдийн чанар, мэдээллийн төв байгуулагдах тухай яригдаж байлаа. Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал Сэр-од: тус мэдээллийн төв дотоодын ханган нийлүүлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах талаар хэдэн жилийн өмнө хэлж байсан юм.