7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 13, 2026

ОХУ-ын eрөнхийлөгч В.В.Путины мэндчилгээ

2026.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд, “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Орос, Монгол Улс найрсаг, сайн хөршийн харилцаатай. Бүх салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ололт амжилт, Монголын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.