Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээгдлээ
2026.03.10. Монгол улс. Улаанбаатар хот. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ардчиллын өглөө” үйл ажиллагааг МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байна. Энэ хүрээнд Ж.Батмөнхийн намтар, түүх, ажил, амьдралыг харуулсан 200 гаруй гэрэл зураг, хэлж байсан үгээс нь 20 орчим эшлэл зэргээс бүрдсэн дижитал үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордонд нээжээ. Үзэсгэлэнд ашигласан бүтээлүүдийг МАН-ын төв архив, Архивын ерөнхий газар, Ж.Батмөнх агсны намтар номуудад орсон зургууд, хувийн архиваас авчээ. Ж.Батмөнх агсны зээ дүү Т.Оюун нээлтийн үeэр үг хэлэхдээ: “Ахынхаа улс орондоо тайван замаар ардчиллыг бэхжүүлсэн үйлсийг дурсан, төрийн албаны өндөр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж байсан зарчимч зан чанарыг үр хойч нь ч үлгэрлэн явдаг” хэмээн хэллээ.
