3 сар 10, 2026

Ягаан сарнай ба алтан зул

2026.03.08. ОХУ. Санкт-Пeтербург хот. Өнөөдөр олоу улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Тиймээс бүх охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэх зүйтэй болов уу. Өвлийн амралтаараа эх орон, гэр орондоо харьж амраад ирсэн. Ирээд хичээлдээ шамдаад тун завгүй. Үнэндээ бол Мартын 8-ны өдрийг ч мартчихсан шахуу явлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр хичээл рүүгээ яаран алхаж явтал хажуугаар ангийн залуу өнгөрлөө. Би сайн уу гэсээр гар даллаад өнгөрснөө, хичээл эхлэх гэж байхад буцаж байхыг бодвол өнөөдөр хичээлгүй юм болов уу ч гэж бодоод өнгөрөв. Тэгээд сургууль ортол багш түрүүлээд ирчихсэн лeкцэндээ бэлтгэж байх юм. Лав хичээл орох нь тодорхой. Тэгээд ангийн хүүхэд хичээл эхлэх гэж байхад хаачих гэж явсан юм бол гэж бодоод өнгөрөв. Удалгүй ангийн маань хоёр залуу нэг нь цэцэг барьсаар, нөгөө нь шоколад барьсаар орж ирлээ. Ангийнхаа эмэгтэйчүүдийг баярлуулахаар цэцэг худалдан авахаар хажуугаар зөрж гэдгийг тэгэхэд ойлголоо. Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр хичээл дээрээ ангийнхаа залуучуудаас ягаан өнгийн сарнай бэлгэнд авч баярлав. Хичээл дээр байрандаа очоод сарнайгаа юунд хийх билээ гэж ихэд тунгаав. Гэрээсээ хол яваа оюутан тул адаглаад цэцгээ хийх ваар хүртэл байдаггүй ээ. Тэгээд хичээлээ тараад дэлгүүр орж цэцгийг ваар үзлээ. Гоёмсог, анхимал, амьд цэцгээр тасрахгүй байхыг бэлэглээш цэцгийн ваар худалдаж авахаар шийдэв. Гоёмсог шилэн ваар байх ч төгсөөд харихдаа аваад явахад, хэтэрхий том овортойгоос гадна, холын замд явдал даахгүй хагарчихаж магад санагдлаа. Тиймээс хүнд ч гэсэн, арай жижгийг нь үзэж үзэж сонгов. Цэцгийн ваар хайж явтал дэлгүүрийн гадна ягаан өнгийн алтан зул цэцэг дахин бэлгэнд авав. Ингээд энэ удаагийн Мартын 8-ны баяраар нэг ягаан сарнай, нэг ягаан алтан зул цэцэг, нэг цэцгийн ваартай болов. Ажиглаад байхад аль аль нь сайхан цэцэг юм. Анзаараад байхад ангийнхан ягаан сарнай бэлэглэснийг эс тооцвол, Санкт-Пeтeрбург хотынхон Tulip буюу Алтан зул цэцгээр амьсгалав. Дэлгүүрт худалдаалж буй нь ч, худалдан авч буй нь ч, бэлэглэж буй нь ч гол төлөв tulip буюу алтанзул цэцэг байх аж. Өнгө өнгөөр алагласан, дэдбээгээ нээн ядаж буй жижиг алтан зул цэцэг багцалсан нь юутай сайхан харагдах. Эндээс хуучны дурсамж санаанд орлоо. Өмнө нь сурч төгссөн Санкт-Пeтeрбургийн их сургуулийн оюутны байрны ойролцоохон Балтийн тэнгисийн эрэгт Прибалтийский зочид буудал байрладаг байсан бөгөөд өмнөх талбайдаа Алтан зул цэцэг өнгө өнгөөр алаглуулан тарьдаг байсан нь гэнэт санаанд оров. Хичээлдээ ирж, очих зуураа автобусны цонхоор харахад юутай сайхан харагддаг байсныг ярих ч юм биш. Яг түүн шиг эх орондоо, гэр орондоо алтанзул цэцгийн дундуур алхвал үгүй мөн гоёо гэж бодолхийлээд өнгөрөв. Tulip буюу алтанзул цэцгийн төмс шиг хэмжээтэй булцууг нь хавар эрт тариалахад, намар өнгө өнгөөр алаглан ургасан байдаг санагдаж байна. Тиймээс уг цэцгийн булцуу олдвол аваад очих санаа бий ч, тэр холын замд ачаагаа дийлэх билүү гэж бодолхийлж сууна…

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate