Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сангийн сайд Б.Жавхлан Токио хотноо ажиллаж байна…

2023.02.13. Япон улс. Токио хот. Олон Улсын Валютын Сан болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран зохион байгуулж байгаа ХӨГЖИЖ БУЙ АЗИЙН ОРНУУДЫН ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ, ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БОДЛОГО сэдэвт бага хурал болж байна. Тус бага хуралд Сангийн сайд Б.Жавхлан Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар болон төсвийн бодлогын талаарх мэдээллийг бага хуралд оролцсон төлөөлөгчдөд өглөө. ОУВС-ын ази, номхон далайн газрын захирал Кришна Сринивасан болон ОУВС-ийн дэд захирал Окамүра Кэнжи нартай тус тус уулзан Олон Улсын Валютын Сангийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Мөн 2023.02.13-ны өдөр Сангийн сайд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танакатай уулзалт хийж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон. Түүнчлэн Монгол Японы энх тайван, хөгжилд цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны /2022-2031 он/ хөтөлбөрийн талаар санал солилцсон юм гэжээ.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.