12 сар 19, 2024

Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурав…

2022.08.23. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийг 2024 он хүртэл сунгах тухай Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурлаа. Европын холбоо нь Монгол Улсын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих, иргэний нийгмийг хөгжүүлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр буцалтгүй тусламж олгож, нийгэм, эдийн засгийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирсэн юм. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг 2024 он хүртэл сунгаснаар Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцан тохирсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд олгох 43,0 сая евротой тэнцэх шууд төсвийн дэмжлэгээс одоогоор эхний хоёр санхүүжилт болох 22,2 сая еврогийн дэмжлэг хүлээн авсан байна. Европын холбооны зүгээс цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 

Translate