Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Бар жил дурсгалын мөнгөн зоос гарчээ…

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилд зориулан Бар жил 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд Хулгана жил дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд Үхэр жил дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна. Мөн Gilded Charming Tiger 31.1 граммын мөнгөн зоос, Into the Wild – Bear 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Эдгээр зоосыг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.