12 сар 19, 2024

Монголбанк 21 тонн үнэт металл худалдан авав…

2022.01.07. Монголбанк. Монгол улс. Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 килограмм үнэт металл худалдан авсан байна. Тухайлбал, 2021 оны арванхоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8,2 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46,4 килограмм үнэт металл худалдан авчээ. Эдгээрийг оролцуулаад Монголбанк өнгөрсөн онд нийт 21 тонн үнэт металл худалдан авсан үзүүлэлт гарсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арванхоёрдугаар сард 163,695.60 төгрөг байжээ. 

График 1. Монголбанкны худалдан авсан үнэт металл (2020-2021 он, сараар, килограмм)
График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Translate