12 сар 19, 2024

982.5 сая ам.доллараар нефть бүтээгдэхүүн импортлов…

2021 оны эхний 11 сарын байдлаар нийт импорт 6,187.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,301.3 сая ам.доллар буюу 26.6 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,169.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 252.2 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 84.0 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2021 оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1,579.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мянган тонн буюу 6.7 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсөв.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 86.6 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.4 хувийг автобензин, 52.2 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

2021 оны эхний 11 сарын байдлаар 338.6 сая ам.долларын 509.3 мянган тонн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 35.8 мянган тонн буюу 6.6 хувиар буурсан ч, үнийн дүнгээр 110.7 сая ам.доллар буюу 48.6 хувиар өссөн байна. 1 тонн автобензины импортын дундаж үнэ 664.8 ам.доллар болж, 246.8 ам.доллар буюу 59 хувиар өсчээ.

Мөн хугацаанд 512.5 сая ам.долларын 889.6 мянган тонн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 126.9 сая ам.доллар буюу 32.9 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 27.2 мянган тонн буюу 3 хувиар буурчээ. 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 576.1 ам.доллар болж, 155.5 ам.доллар буюу 37 хувиар өссөн байна гэж Уул уурхайн яамнаас мэдээлэв. 

Translate