Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 8 сар   10 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

БНМАУ-ын бүх ард түмний санал хураалт…

БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан бүх ард түмний санал хураалтын 70 жилийн түүхэн ой 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр тохиосон билээ. 1945 оны аравдугаар сарын 20-ны өглөө улс орон даяар санал хураалт эхэлсэн юм. Үүгээр сонгуулийн насны иргэдийн 98,5 хувь нь буюу 487 мянган хүн тусгаар тогтносон улс болохыг хүсч байгаагаа дэлхийн дахинд нэгэн дуугаар илэрхийлсэн байдаг. Ингэхдээ тэдний тал хувь нь тусгаар улс болохоо баруун гарын эрхий хурууны дардасаараа баталгаажуулсан байдаг юм. Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Эрдэнэбат: Энэ санал хураалт нь монголчуудын тусгаар тогтнолын төлөөх бүхий л тэмцлүүдийн зангилаа байсныг онцолдог. Энэхүү ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академиас БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт – 70 жил сэдэвт тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний түүхий музейд хэдэн жилийн өмнө дэлгэж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Үүгээр бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зураг, дурсгалт зүйлүүдийг дэлгэж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.