12 сар 19, 2024

Сангийн сайд Б.Жавхлан мэндчилгээ дэвшүүлэв…

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан шинэ үеийн татварын тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулж монголын татварын албаны үе үеийн албан хаагчдад зориулж мэндчилгээ дэвшүүлсэн байна.  

Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж буй эрхэм татвар төлөгч таньд болон шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн татварын албаныхаа хамт олонд 30 жилийн ойн мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, татварын хувь хэмжээ, ачааллыг бууруулах замаар татварын суурийг өргөжүүлэх, татварын тэгш шударга тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хийсэн Татварын багц хуулийн шинэчлэлийн эхний жилийн үр дүн бодитой гарч, амжилттай хэрэгжиж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас ард иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалах, эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллийг буруулж даван туулах бодлогын хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хуулиудыг батлуулж, хэрэгжүүлснээр 2020 ондоо 1,7 сая татвар төлөгчид 676.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлсэн байна. 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд эхлэлээс өдий хүртэл хамт байж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн, олон улсын татварын зарчмуудыг нэвтрүүлэх замаар татварын орлогоо хамгаалсан, үйлчилгээгээ бүрэн цахимжуулсан өнөөдрийн Монголын татварын албыг бүтээхэд оролцсон үе үеийн Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, Монголын татварын албаны албан хаагчид, удирдлагуудад баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

Translate