12 сар 19, 2024

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцжээ. Энэ удаагийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай хоёр асуудлыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийлжээ.

Translate