Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзав…
Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож 1992 оноос Европын холбоо Элчин Сайдын Яамаа нээн ажиллуулж байна. Элчин сайд Лауренцю Траяан Христеагийн хувьд 2018 оноос Улаанбаатар хотод суурин суух анхны элчин сайд байсан юм. Түүний Монгол Улсад ажиллах хугацаа дуусч байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Траян Лауренцю Христеа өндөр хувь нэмэр оруулсаныг онцлоод Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байгаад талархал дэвшүүллээ. Мөн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрт амжилт хүссэн юм. Элчин сайд Траян Лауренцю Христеа: Европын холбоо цаашид Монгол Улстай хамтран ажиллана гэдгийг хэллээ. Европын Холбооны зүгээс байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт болон ардчилал, төсөв санхүүгийн удирдлага, худалдаа хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.