12 сар 22, 2024

БНХАУ-ын дарга баярын мэндчилгээ илгээлээ…

2021.06.11. Бээжин. Энэ өдөр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүллээ. Тэрбээр баярын цахилгаандаа Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, чин сэтгэлийн хамтын ажиллагаатай түншүүд болохыг дурдсан байна. Мөн тэрбээр Монгол-Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол, Хятадын Засгийн газар халдварын эсрэг хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч чадсаныг БНХАУ-ын дарга онцолжээ.