Говь-Алтай аймгийн сонгогчидтой уулзлаа…
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тус аймаг бол нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ээжийнх нь төрсөн нутаг юм. Тэрбээр ээжийнхээ төрсөн нутгийн зон олонтой уулзаж, Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн бүтээн байгуулалтын ажил, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан онцлох заалтуудыг сонгогчдод танилцуулсан юм. Энэ үеэр тэрбээр Сүүлийн дөрвөн жил Говь-Алтай аймагт өмнө нь өрнөөгүй томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, алтайчууд үр шимийг нь хүртэж байгаа. Тухайлбал, алс хотыг аймагтай холбосон автозам байна. Цаашид Ерөнхийлөгчөөр сонгогдвол орон нутгийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, УИХ, Засгийн газартай гар нийлэн ажиллана. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийслэлээс 1000 гаруй километр алслагдсан алтайчууд усан бассейн, хүүхдийн сургууль, нийтийн номын сантай болсон. Мөн Шарга, Халиун, Дарви, Цогт суманд улсын төсвийн зургаан тэрбум төгрөгөөр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн. Орон нутгийг эзэнтэй, амьдрах ая тухтай, орчин нөхцөлтэй болгож, хөгжлийг шат ахиулах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотгов. Говь-Алтай аймгийн иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотын утааг мэдэгдэхүйц бууруулсан. Алдагдсан орд газруудыг эзэнжүүлж, ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртдэг жишиг тогтоосон. Хий хоосон ярьдаггүй, амлалтаа ажил болгож чаддаг хүн учраас бид дэмжиж байгаа гэлээ. Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Засгийн газартай хамтран шийдвэрлэхийг У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан юм. Тухайлбал, Шударга ёс-Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг орон нутгийн хот болгон хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Аймаг бүрт–жишиг бүтээн байгуулалт хөтөлбөр санаачлахаар тусгасан. Мөн Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана хэмээн тусгаад байгаа юм. Тухайлбал,
– Алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгжүүд салбараа нээх, инновацид суурилсан шинэ үйлдвэр байгуулахыг хүү багатай зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалт, импортын бүтээгдэхүүнээс хамгаалах бодлогоор дэмжинэ.
– Хот орон нутгийн иргэдийг эх орныхоо экологийн цэвэр, хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол, аюулгүй, найдвартай хангах бодлогын хүрээнд улсын хэмжээнд зоорь, хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх Органик хүнсний зоорь хөтөлбөрийг санаачлан, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
– Байгальд ээлтэй нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлийн даатгал, бүртгэл, мэдээлэлд суурилсан ухаалаг системтэй холбон, тогтвортой хөгжүүлэх
– Эрсдэлгүй хөдөө аж ахуй хөтөлбөрийг санаачлан, дэмжиж ажиллана.
– Хот суурин газраас орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засгийн цогц бодлогоор дэмжиж, хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, ая тухтай амьдрах бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлэх Нутагтаа сайхан амьдаръя хөдөлгөөн өрнүүлж ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.