12 сар 19, 2024

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд гагнаас хийжээ…

Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замыг дөрөвдүгээр сарын 2-30-ны хооронд нийт 300,050 урт метр гагнаас хийж дуусгалаа.

Гашуун сухайт авто зам ХХК-ийн Зам засвар арчлалт экологийн албаны 2021 оны ерөнхий төлөвлөгөөнд авто замын хучилтанд үүссэн ан цав, заадсыг битумээр гагнах ажил тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замыг дөрөвдүгээр сарын 2-30-ны хооронд нийт 300,050 урт метр гагнаас хийж дуусгалаа. Ажил гүйцэтгэх хугацаанд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бага байсан нь ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангахад эергээр нөлөөлж, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломж олгожээ.

Translate