12 сар 19, 2024

Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж заасан. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021.05.07-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Translate