11 сар 16, 2024

Нөлөө бүхий банк тогтоох аргачлал шинэчлэгдэв…

Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан Банкны тухай хуулийн 3.1.20-р зүйлд заасан Банкны системд нөлөө бүхий банкийг Монголбанкнаас тогтоох зохицуулалтын хүрээнд Банкны системд нөлөө бүхий банкийг тогтоох аргачлалыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн А-104 дугаар тушаалаар, Банкны системд нөлөө бүхий банкны жагсаалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн А-105 дугаар тушаалаар баталсан байна. Өмнө нь системийн нөлөө бүхий банкинд Худалдаа хөгжил, Хаан, Хас, Голомт зэрэг таван банк багтдаг байсан. Тэгвэл дээрх тушаал гарснаар банкны системд нөлөө бүхий банкийг тогтоох аргачлал шинэчлэгдэж байна.