Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэлээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг ФАТФ-тай тохирсон Ажлын төлөвлөгөөг  богино хугацаанд хэрэгжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг онцлон үнэлсэн байна. Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагатай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.