12 сар 20, 2024

Цемент шохойн үйлдвэрээр зочлов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 17-ны өдөр Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрээр зочилж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг Уул уурхайн сайд Г.Ёндон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын холбогдох албаныхан дагалдаж явсан юм. Энэ үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал А.Шоовдор үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан. Ерөнхий сайд Цемент шохой үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа ч нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж ирсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт 37 жилийн турш технологийн шохойг тасралтгүй нийлүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн дотоодын мэргэшсэн инженер техникийн ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын стратегийн чухал  ач холбогдолтой үйлдвэр гэдгийг онцлоод, үйлдвэр хамт олныг сайшаасан юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь хэрхэн ашигтай ажиллуулах, цементийг экспортод гаргах зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Translate