12 сар 20, 2024

Петрочайнагийн удирдлагатай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНХАУ-ын Петрочайна Дачин Тамсаг компанийн ерөнхийлөгч Жян Хун Фуг салбарын яаманд хүлээн авч уулзлаа. Жян Хун Фу компаний үйл ажиллагааны талаар товч танилцуулаад газрын тосны олборлолт, хайгуулын ажилд шаардлагатай ажиллах хүч, машин техникийг Ногоон гарц түр журмын хүрээнд нэвтрүүлэх тал дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Мөн уулзалтын үеэр эрчим хүчний асуудал хүндрэлтэй байдаг талаараа дурджээ. Тиймээс эрчим хүчний хангамжийн асуудлыг нарны цахилгаан станц байгуулах замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Translate