Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2015
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   7-р сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Зэсийн үнэ буурч, үйлдвэрүүд алдагдалтай ажиллах нь…

Өнгөрсөн онд манай улсын зэсийн баяжмалын экспорт хоёр дахин өссөн үзүүлэлт гарлаа. 2013 онд 586 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон бол, өнгөрсөн онд 1.2 сая тонныг экспортолсон байна. Оюутолгой компанийн үйлдвэрлэл өнгөрсөн онд өссөн учраас зэсийн баяжмалын экспорт ийнхүү нэмэгдээд байгаа юм. Тус компани өнгөрсөн онд 148 мянган тонн зэс, 589 мянган унци алт, 893 мянган унци мөнгөний агуулгатай 563 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн баяжмал өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ, хүдрийн агуулга нэмэгдсэн учраас металлын гарц өссөн байна. Эрдэнэт үйлдвэрийн тухайд өнгөрсөн онд 29 сая тонн хүдэр олборлож, 26 сая тонныг нь боловсруулсан байна. Үүнээс 690 мянган тонн баяжмал гарган авсан байна. Ийнхүү “Эрдэнэт”, “Оюутолгой” нийлээд өнгөрсөн онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Энэ оны тухайд тус хоёр үйлдвэр 1.4 сая тонн зэсийн баяжмал дэлхийн зах зээлд экспортолно гэж төсөвт тусгасан. Гэвч дэлхийн зах зээлд зэсийн эрэлт буурч магадгүй гэдэг үндэслэлээр экспортлохоор төлөвлөсөн хэмжээг 150 мянган тонноор бууруулахаар 2015 оны төсвийн тодотголын төсөлд тусгаад байна.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр үйлдвэр өнгөрсөн жилийнх шиг 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж төсвийн тодотголд тусгажээ. Тодотголд зэсийн баяжмалын экспортыг бууруулж, үнийг 2015 оны төсөвт тусгагдсан 6354 ам.доллар байхаар төлөвлөжээ. Ийнхүү энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал, тонныг нь 6354 ам.доллараар худалдахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор, зэсийн баяжмалаас 254 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Гэвч энэ төлөвлөгөө тасалдаж магадгүй байна. Лондоны металлын биржэд сүүлийн нэг сарын дотор зэсийн үнэ 800 гаруй ам.доллараар буурч, 5600 ам.долларын дундаж ханштай болоод байгаа учраас тэр юм. Зэсийн үнэ цаашид буурвал Эрдэнэт болон Оюутолгойн борлуулалтын орлого буурах юм. Тухайлбал, зэсийн үнэ 5500 ам.доллар болвол Эрдэнэт үйлдвэр 100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо байна. Харин 5000 ам.доллар болвол тус үйлдвэр 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах юм. Тиймээс тус үйлдвэр хямралын үеийн төлөвлөгөөндөө шилжжээ. Энэ хүрээнд нэмж ажилтан авахгүй байх, компаниудаас бараа, бүтээгдэхүүн авах гэрээ хийхгүй байхаар болоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate