7 сар 16, 2025

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан: Тээвэр хөгжлийн банкны тухай

2014.04.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Тээвэр хөгжлийн банкны тухай Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагыг онцлов.

Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчид болох Инфрастракчер ХХК-ийн
шинэ эзэмшигч гэх Оюуны-Ундраа ХХК, Д.Энхтайван нартай холбоотой
мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр түлхүү гарах болов. Тус банкны үйл ажиллагаа
ямар байгаа вэ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангаж байгаа юу?

-Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлэхэд, тус банк нь активын хэмжээгээр хамгийн
жижиг банк, иргэд олон нийтээс татсан хөрөнгө бараг байхгүй гэж хэлж болох бөгөөд энэ
утгаараа системд учруулах ямар нэг сөрөг нөлөөлөл үгүй юм. Тэгэхээр энэ тал дээрээ
тайван байж болно. Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчид болох Инфрастракчер
ХХК-ийн шинэ эзэмшигч гэх Оюуны-Ундраа ХХК, Д.Энхтайван нарын хооронд
маргаантай асуудал сүүлийн 4-5 жилийн хугацаанд үргэлжилж байна. Энэ байдлаасаа
болоод тус банк зохистой засаглалаа 4 жилийн өмнөөс алдаж эхэлсэн. Нэгэнт
удирдлагагүй болсон банкинд олон нийтийн хөрөнгө татах болон бусад банкны үйл
ажиллагаа явуулах зөвшөөрлүүдийг нь төв банкны зүгээс зогсоосон. Үндсэндээ тус банк
нь сүүлийн 4 жилийн хугацаанд банкны аливаа идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй
бөгөөд зөвхөн өөрийн хөрөнгөөрөө өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж буй банк юм.

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 16
тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг биелүүлэх процесс нь хууль бус явагдсан.
Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашиглаж өмчид
халдсан гэх Монголбанкны удирдлага руу дайрч давшилсан Тээвэр хөгжлийн
банктай холбоотой төлбөртэй мэдээллүүд ихээр цацагдах боллоо. Яг юу болоод
байна вэ?

-Энэ асуудал дээр Төв банк анхнаасаа маш тодорхой байр суурьтай байсан. Юу вэ гэхээр,
нэгэнт тус банк нь жижигхэн банк, хадгаламжийн эрсдэлгүй учраас банкны хувь
нийлүүлэгч нарын хөрөнгийг харин ч аль болох хөндөлгүйгээр, тэдгээрийн хоорондын
маргаантай асуудлаа өөрсдөө зохицуулах хугацаа боломжийг нь олгосоор ирсэн. Төв
банкны хувьд банкны эзэмшигч нь хэн байх нь асуудал боловч гагцхүү хууль журмын
хүрээнд бүрэн чадамжтай, зөв засаглалтай байх нь л нэн чухал асуудал байдаг. Цаашдаа ч
ийм байр суурьтай байх болно.Тус банкны нэг хувь нийлүүлэгч Инфрастракчер компанийг шилжүүлж авсан гэх Оюуны ундраа ХХК нь Компанийн тухай хууль болон
Банкны дүрмийн дагуу бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй учраас
Монголбанк өнөөг хүртэл уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Хэвлэлээр цацагдаж байгаа төлбөртэй мэдээллийн тухайд Тээвэр хөгжлийн банкны
хувьцаа эзэмшигч болох Инфрастракчер ХХК-ийн шинэ эзэмшигч гэх Оюуны-Ундраа
ХХК, иргэн Д.Энхтайван нар нь сүүлийн 3-4 жил Монголбанкны хоёр ч Ерөнхийлөгч рүү
дайрч давшилж байна. Энэ бүхний эцэст шүүхээр эсвэл хувьцаа эзэмшигчид хоорондоо
тохиролцож маргааныг шийддэг. Хамгийн сүүлийн жишээ, Голомт банк.

Хэрвээ хувьцаа эзэмшигчид хэл амаа ололцохгүй энэ асуудал цаашид үргэлжилбэл Төв банкнаас ямар арга хэмжээ авах вэ?

Тодорхой. Компаний засаглалын чадамж байхгүй банкинд олон нийтээс хадгаламж татаж
санхүүгийн зуучлал хийх ямар ч боломж олгохгүй, тиймээс Төвбанкнаас тус банкны үйл
ажиллагааг зогсоох, банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл
арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate