12 сар 22, 2024

Сангийн яамны мэдээ…

-Олон улсын валютын сангийн стенд бай хөтөлбөр-

2010.02.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Олон улсын валютын сан Монгол Улсын төсвийн алдагдлыг бууруулах 18 сарын хугацаатай стэнд бай /Stend by/ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтбөлрийн хүрээнд Олон улсын валютын сан манай улсад 24 гаруй сая ам.долларын санхүүжилт нэмж олгожээ. Олон улсын валютын сангийн хэрэгжүүлж байгаа Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд манай улсын макро эдийн засаг тогтворжиж эхэлж байгаа ч, үүнд сэтгэл ханах хэрэггүйг олон улсын валютын сангийнхан зөвлөж байна. Цаашид тогтворгүй байдал гарч болзошгүй тул төсвийг тэнцвэржүүлэх бодлогыг үргэлжлүүлж, төсвийн сахилга батыг тууштай мөрдөж, валютын ханшийн уян хатан бодлого баримталж, инфляцийг доогуур түвшинд барих арга хэмжээг ямагт хэрэгжүүлэх хэрэгтэйг олон улсын валютын сангийнхан манай улсад зөвлөж байгаа юм.

-Олон улсын валютын сангийн зөвлөмж-

2011.09.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Олон улсын валютын сан 1991.02.14-ний өдөр манай улсад суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Олон улсын валютын сангийн Ази номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнетт: Олон улсын валютын сангийн монгол дахь суурин төлөөлөгчийн газарт гурван мэргэжилтэн үлдэж, бусад нь токиог зорьж байгаа. Цаашид суурин төлөөлөгчийн газрыг Токиогийн бүсийн төвөөс удирдана гэсэн хариулт өглөө. Хэдийгээр тийм ч, олон улсын валютын сангийнхан монгол улсад явуулж ирсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, зөвлөмж зөвлөгөөгөө цаашид өгсөөр байна гэсэн үг. Үүний нэг бодит илрэл бол, олон улсын валютын сангийнхан ээлжит зөвлөмжөө манай улсад саяхан өгсөн явдал. Олон улсын валютын сангийнхан төвбанкнаас явуулж буй бодлогыг дэмжиж, цаашид бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг зөвлөжээ. Мөн банкны салбараа хамгаалахаас гадна, 2011 оны төсөвт тодотол хийх шаардлагагүйг зөвлөсөн байна. Түүнчлэн, Хөгжлийн банк бондын орлогоо үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрт зарцуулах хэрэгтэйг онцолсон юм.

-Сангийн яам Самсунг СДС-тэй хамтрав-

Төсвийн байгууллагын бараа, үйлчилгээний зардалд зарцуулдаг зардлыг багасгах, түүнд тавих хяналтыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх зорилгоор Сангийн яамныхан Солонгосын Олон Улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сараас Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөлийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлэгч Самсунг СДС компанийн мэргэжилтнүүд цахим худалдан авах ажиллагааны систем болон цахим архивын системийн эцсийн загварыг сангийн яамныхан танилцуулж, хоёр тал хамтран туршилт хийсэн байна. Үүнээс гадна, Самсунг СДС компанийн угсралтын мэргэжилтнүүд архивын тоног төхөөрөмж, цахим кабинетийн сургалтын тоног төхөөрөмж, цахим сүлжээний тоног төхөөрөмжийг суулгаж, серверийг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.

-Сангийн яамныхан хөлбөмбөгт хүчээ үзэв-

100 жилийн ойтойгоо золгож буй монгол улсын ууган таван яамны дунд спортын нөхөрсөг тоглолтууд зохион байгуулагдахаар болсон. Үүний эхлэл болгож, яамдын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тус тэмцээнд яамдын баг тамчирчид хурд хүчээрээ өрсөлдөж, Ганцогт ахлагчтай Сангийн яамны хөл бөмбөгчид тэргүүн байр эзэлж, алтан медаль цомын эзэн боллоо. Сангийн яамны баг тамирчид Засгийн газрын цомын төлөөх Сагсан бөмбөгийн тэмцээний аварга өмнө нь мөн болж байсан юм.

-Төрийн сангийн удирдах ажилтны 6-р зөвлөгөөн болов-

2011.09.19-21. Монгол Улс. Улаанбаатар хот. Уг зөвлөгөөн энэ жил Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын 5-р зөвлөгөөнтэй хамт зохиогдлоо. Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашид хийх ажил, зорилго, зорилтоо тодорхойлсон нь ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдгийг оролцогчид нь онцолж байгаа юм. Түүнчлэн зөвлөгөөнөөр орон нутгийн санхүү, төрийн сангийн хэлтсүүдийн 2010 оны ажлыг дүгнэн, холбогдох газруудаас өгсөн үнэлгээгээ нэгтгэн байр эзлүүлж, шагнаж урамшуулсан байна. 1-р байрт Сүхбаатар аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олон, 2-р байрт Булган, Дархан-Уул аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олон, 3-р байрт Завхан, Дорнод аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олон шалгарч, Сангийн сайдын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнуулжээ.