9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
9 сар 23, 2026

Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

2026.08.13. Монгол улс. Улаанбаатар хот. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалтаа бүрэн хангаад байна. Энэхүү хурал энэ оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж, 197 орны 10,000 гаруй зочин төлөөлөгч оролцох юм. Ийнхүү өнөөдөр /2026.08.13/ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан нар тус хурал зохион байгуулагдах газрын орчин нөхцөлтэй танилцаж, хамгаалалт, зохицуулалтын ерөнхий төлөвлөлт, ажил үүргийн хуваарийг гаргалаа гэжээ.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.