
Намтар:
Б.Аюуш нь Говь-Алтай аймагт 1950 онд төрсөн. 1958-1968 онд Говь-Алтай аймгийн 1-р сургуулийг дүүргэсэн. 1968 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетад нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр элсэн орсон. 1973 онд тус сургуулийг нягтлан бодогч – санхүүч мэргэжилтэй төгссөн. Дээд сургуулиа төгсөөд Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторт үйлдвэр худалдааны зээлийн мэргэжилтнээр хоёр жил ажиллаад, ахлах мэргэжилтэн, ахлах эдийн засагчаар дэвшсэн. 1977 онд Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргаар томилогдож энэ албыг 8 жил хашсан. 1985-1987 онд Намын дээд сургуульд суралцаж, улстөрийн дээд боловсрол эзэмшсэн. 1987-1991 онд Говь-Алтай аймгийн МАН /Монголд ардын нам/-ын хорооны хэлтсийн эрхлэгч, 1991-1993 онд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны 1-р орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний коммиссын дарга, 1993 онд Монголбанкны мэдээлэл судалгааны хэлтсийн дарга, 1993-1995 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албыг тус тус хашсан. Нийгэм эдийн засгийн шилжилтийн үед банкны нэг шатлалт системийг зах зээлийн эдийн засгийн хэв маягт нийцүүлэх бүтцийн өөрчлөлт хийх хариуцлагатай ажлыг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай гүйцэтгэсэн. Монгол Улсын банк, санхүүгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлолцож мөнгөний бодлогыг боловсруулалцаж явсан билээ. Ажилласан жилийнхээ ихэнхэд банкны удирдах ажил хийсэн бөгөөд банкны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байв. Д.Нарантуяа нь 1955 онд Говь-Алтай аймагт төрсөн. Бага наснаасаа ясли, цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, 1972 онд Алтай хотын нэгдүгээр дунд сургууль төгссөн. Бадам ургийн овогтой Жинжидийн Дэмбэрэл аавынхаа мэргэжилийг эзэмшиж нягтлан бодогч болохоор Д.Нарантуяа нь дунд сургууль төгссөн намраа Санхүү эдийн засгийн техникумд элсэн орж, 1975 онд төсвийн нягтлан бодогч мэргэжлийг эзэмшжээ. 1988-1991 онуудад Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж санхүүч, эдийн засагч мэргэжлийг давхар эзэмшсэн байна. 1973-1993 онд Говь-Алтай аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид боловсрол, эрүүлийг хамгаалах системд нягтлан бодогчоор ажилласан. Тэтгэвэрт гарсныхаа дараа 1993-2001 онуудад хувийн хэвшилд ажилласан болно. 1975 онд Балбарын Аюуштай гэр бүл болж А.Булган, А.Эрдэнэбилэг, А.Болормаа, А.Ганчимэг болон А.Энхтуул намайг төрүүлcэн болно.
Боловсрол:
- Сургуулийн өмнөх боловсрол: Говь-Алтай аймагт яслид
- Бага сургууль: Говь-Алтай аймгийн 1-р сургуульд 3-р анги
- Дунд сургууль: Монгол Улсын Нийслэлийн 14-р дунд сургуульд 8-р анги
- Ахлах сургууль: Монгол Улсын Нийслэлийн 21-р дунд сургуульд 10-р анги
- Их сургууль: ОХУ-ын Эрхүү хотын Тeхникийн их сургуульд хэлний бэлтгэл
- Их сургууль: ОХУ-ын Санкт-Пeтербургийн их сургуульд Олон улсын сэтгүүлчээр бакалавр
- Их сургууль: ОХУ-ын Москва хот дахь Высшая школа экономики-д сэтгүүлзүйн магистарт суралцсан
- Их сургууль: ОХУ-ын Санкт-Пeтербургийн Технологи, дизайны сургуульд сэтгүүлзүйн магистарт суралцаж байна.
Хэлний түвшин:
- ОХУ-ын Эрхүү хотын Тeхникийн их сургуульд орос хэлний бэлтгэл
- ОХУ-ын Санкт-Пeтeрбургийн их сургуульд элсэхэд орос хэлний ТРКИ-ийн 1-р түвшин өгсөн.
- ОХУ-ын Санкт-Пeтeрбургийн их сургууль төгсөхөд орос хэлний ТРКИ-ийн 2-р түвшин өгсөн.
Шагнал урамшуулал:
- Монголбанкны хүндэт жуух
- Эдийн засгийн хөгжлийн яамны хүндэт жуух
- Сангийн яамны яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг
- Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ган үзэгтэн
- Хэвлэлийн хүрээлэнгийн Эдийн засгийн шилдэг сэтгүүлч
- Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны НАМЗХ-ын Алтан од
- Залуучуудын холбооны Тэргүүний залуу
Ажлын туршлага:
- 2006-2019 МҮОНРТ-ийн редактор, тоймч / https://www.mnb.mn/j/113/
- 2019-2026 dailypost.mn сайтын эрхлэгч /http://dailypost.mn/
dailypost.mn сайт:
Элсэн дугуй ХХК-ийн, dailypost.mn сайт нь Монгол Улсын эдийн засгийн талаарх өргөн цар хүрээтэй, судалгаатай мэдээ, мэдээлэл бэлтгэдэг учраас гадаад, дотоодын уншигчдын тоо өдрөөс өдөрт өсч байна. Бидний зорилго улсынхаа түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, уул уурхай, бизнес, зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг баттай эх сурвалжаас, үнэн бодитой, түргэн шуурхай, тэнцвэртэй тоймлон хүргэж, монгол улсаа сурталчлах зорилго өвөртөлж, дэлхийн сэтгүүлзүйн стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. Mанай компани үйл ажиллагаа хэвийн явуулж жигдэртэл мэдээ, нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг чанарын өндөр түвшинд бэлтгэн харилцагчдынхаа итгэлийг хүлээж, уншигчдынхаа хүрээг тэлж чадсан билээ. Цаашид компаниа өргөжүүлж, бизнесээ тэлэх зорилгоор урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах болсныг хамтрагч байгууллагууд болон эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна. Та бүхэн манай компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж, dailypost.mn сайтаар байгууллага, компани, хувь хүний сурталчилгааны мэдээ, нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг нийтлүүлээрэй. Mөн байгууллага, компани, хувь хүний веб хөгжүүлэх үйлчилгээ давхар үзүүлж байна. Mанай компани хамтран ажиллах гэрээ 1 жилээр хийх бөгөөд төлбөрөө үйлчилгээний эхэнд авах нөхцөл эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна. А.Энхтуул би 2019 онд Элсэн дугуй ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллахын сацуу, тус компанийн dailypost.mn сайтын эрхлэгчээр ажиллаж хийж байна. Сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 20 жил ажилласан туршлагатай.
Бидэнтэй холбогдох:
- elsendugui@gmail.com
- dailypost859@gmail.com
- enhtuul@yahoo.com
- Монголд +97690152005
- Орост +79939807005 утсаар холбогдоно уу.
