5 сар 2026
М Т W Т F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
6 сар 20, 2026

Ж.Батбаатарыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ

2026.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар Ж.Батбаатарыг томилжээ.

Намтар:

  • Овог, нэр: Жанчивдоржийн Батбаатар
  • Төрсөн газар, он: Говь-Алтай аймаг, 1979 он.
  • Яс үндэс: Халх.
  • Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.  
  • Нийгмийн гарал: Сэхээтэн.
  • Боловсрол: Дээд.
  • Мэргэжил: Цагдаагийн ажилтан, эрх зүйч.
  • Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн магистр.

Боловсрол:

  • 1997-2001 онд Цагдаагийн академийг “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” мэргэжлээр;
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр;
  • 2022-2023 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн.

Шагнал:

  • Цагдаагийн гавьяа” тэмдэг,
  • “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг,
  • “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг,
  • “Цэргийн хүндэт медаль”
  • “Цэргийн гавьяаны одон”
  • “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”
  • “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

Туршлага:

  • 2001-2002 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2002-2005 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч;
  • 2005-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч;
  • 2007-2009 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
  • 2009-2010 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
  • 2010-2012 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2012-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Техникийн газрын Дэд бөгөөд Нэгдүгээр хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2017 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга;
  • 2017-2019 онд Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн дарга;
  • 2019-2026 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга;

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ.

dailypost.mn

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.