Монгол, Арменийн харилцаа
Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав
2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын International Congress Center хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх COP27-ийн үеэр Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав.
Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурянтай уулзав
2026.04.23. Казакстан. Астана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд болон бүс нутагт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, Армени Улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.Уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

President Vahagn Khachaturyan met with President of Mongolia, Ukhnaagiin Khurelsukh
2024.04.22. Kazakhstan. Astana. The President of the Republic, Vahagn Khachaturyan, met with the President of Mongolia, Ukhnaagiin Khurelsukh, within the framework of his working visit to Kazakhstan.
During the meeting, the heads of the two states noted with satisfaction the effective and mutually beneficial cooperation established between Armenia and Mongolia on various international platforms and within multilateral formats. At the same time, the sides emphasized that there remains considerable untapped potential in bilateral relations, the realization of which requires more targeted and consistent efforts.
The President of Mongolia presented a number of international initiatives and events held in his country in recent years, placing special emphasis on programs aimed at expanding women’s participation and developing their potential. He expressed hope that Armenian women politicians and business representatives would also actively participate in these initiatives in the future, contributing to the deepening of cooperation.
During the conversation, regional developments were also addressed. The President of the Republic noted that after August 8, 2025, the South Caucasus entered a new stage of development, where the principles of good neighbourliness, stability, and peaceful coexistence have gained key importance.
The presidents also discussed prospects for expanding cooperation in the fields of agriculture, education, science, high technologies, and artificial intelligence. The sides highlighted the importance of exchanging experience and implementing joint programs in these areas as an important foundation for the further development of bilateral relations.
