Монгол, Финляндын харилцаа
Бүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд итгэмжлэх жуухаа өргөн барилаа
2025.04.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав
2025.09.23. АНУ. Нью-Йорк хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав. Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов. Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо гэжээ. Дашрамд дурдахад Финланд улс ОХУ-ын Санкт-Пeтeрбург хоттой хиллэдэг билээ. Санкт-Пeтeрбург хотод суралцаж буй монгол оюутнууд Финляндын хилийн хажууханд сурч, амьдарч буй учраас тус улс руу аялах сонирхолтой байдаг ч, Шингэний виз шаардлагатай байдаг билээ. Тиймээс монгол иргэдийг тийш зорчиход, аялахад, сурахад шингэний визийг хөнгөвчлөх шаардлагатай мэт санагддагаа энэ дашрамд дуулгахад илүүдэхгүй биз ээ. Монгол иргэд Орос, Финляндын саадгүй зорчих, нэвтрэх, аялах, сурах, ажиллахад шингeний визний асуудлыг хөнгөвчлөх талаас нэмж ярилцвал илүүдэхгүй биз ээ.

