Соёрхон батлуулах санал асуулга
2024.10.16. Монгол Улс.Улаанбаатар хот. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 259 болон 260 дугаар тогтоолыг баталж, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Үүсгэн байгуулагдсан хэлэлцээрт дараах 2 өөрчлөлт орохоор байна. Үүнд:
Нэгдүгээр өөрчлөлтөөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Өмнөд болон Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутаг болон Монгол зэрэг орнуудыг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа болно.
Хоёрдугаар өөрчлөлтөөр тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд хөрөнгийн зохистой харьцааны хэмжүүрүүдтэй холбоотой тохирох хязгаарлалтыг тогтоон хадгалах эрхийг олгож байгаа болно.
Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тус хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ гэжээ.