10 сар 17, 2024

Дэлхийн удирдагчдын мэндчилгээ

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович: Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, Хорват, Монгол хоёр орны харилцаа цаашид улам бэхжиж, эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн