10 сар 6, 2024

Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан болов…

2022.03.02. Улаанбаатар хот. Монгол Улс. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдааны дэд хуралдаан болох Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болов. Хуралдааныг Монголын талаас Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир,  Европын Холбооны талаас Европын Комиссын Олон улсын хамтын  ажиллагааны Ерөнхий газрын Ойрхи Дорнод, Ази, Номхон Далайн  орнуудыг хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч, ноён Жан-Луи Вилл нар даргалав. Хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд олгож буй төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн салбарыг хөгжүүлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээ, үр дүнг хэлэлцэв. Мөн Европын Холбооны талаас Монгол Улстай 2021-2027 онд хамтран ажиллах Олон жилийн баримжаат хөтөлбөр, Европын Холбооны олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Дэлхийд гарах гарц хөтөлбөр, Ногоон бонд санаачилга зэрэг хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан байна. Эдгээр хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд нь Монгол Улсын Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг талууд онцолж хөдөлмөр эрхлэлт, байгальд ээлтэй дэд бүтэц, ногоон болон тогтвортой хөгжил, цахим шилжилт зэрэг чиглэлд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Translate