dailypost.mn сайт:
Элсэн дугуй ХХК-ийн, dailypost.mn сайт нь Монгол Улсын эдийн засгийн талаарх өргөн цар хүрээтэй, судалгаатай мэдээ, мэдээлэл бэлтгэдэг учраас гадаад, дотоодын уншигчдын тоо өдрөөс өдөрт өсч байна. Бидний зорилго улсынхаа түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, уул уурхай, бизнес, зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг баттай эх сурвалжаас, үнэн бодитой, түргэн шуурхай, тэнцвэртэй тоймлон хүргэж, монгол улсаа сурталчлах зорилго өвөртөлж, дэлхийн сэтгүүлзүйн стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. Mанай компани үйл ажиллагаа хэвийн явуулж жигдэртэл мэдээ, нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг чанарын өндөр түвшинд бэлтгэн харилцагчдынхаа итгэлийг хүлээж, уншигчдынхаа хүрээг тэлж чадсан билээ. Цаашид компаниа өргөжүүлж, бизнесээ тэлэх зорилгоор урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах болсныг хамтрагч байгууллагууд болон эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна. Та бүхэн манай компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж, dailypost.mn сайтаар байгууллага, компани, хувь хүний сурталчилгааны мэдээ, нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг нийтлүүлээрэй. Mөн байгууллага, компани, хувь хүний веб хөгжүүлэх үйлчилгээ давхар үзүүлж байна. Mанай компани хамтран ажиллах гэрээ 1-5 жилийн хугацаатай байгуулах бөгөөд төлбөрөө үйлчилгээний эхэнд авах нөхцөл эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна. А.Энхтуул би 2019 онд Элсэн дугуй ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллахын сацуу, тус компанийн dailypost.mn сайтын эрхлэгчээр ажиллаж хөгжүүлэлт хийж байна. Сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 15 жил ажилласан туршлагатай. Надтай
- elsendugui@gmail.com
- dailypost859@gmail.com
- enhtuul@yahoo.com email хаягаар
- +97690152005
- +79939807005 утсаар холбогдоно уу
Боловсрол:
- 2000-2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургууль /Irkutsk National Research Technical University/-ийн Олон улсын харилцааны факультетад хэлний бэлтгэлд суралцаж төгссөн.
- 2002-2006 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургууль /Saint Petersburg State University/-ийн Сэтгүүлзүйн факультетад олон улсын сэтгүүлчээр суралцаж төгссөн.
- 2018 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засгийн их сургууль /Higher School of Economics in Moskow/-ийн Коммуникаций, медиа и дизайны факультетад цахим сэтгүүлзүйн чиглэлээр магистрийн ангид суралцсан
- 2025 онд ОХУ-ын Санкт-Пeтeрбургийн тeхнологи, дизайны сургуульд магистр
