11 сар 17, 2024

2021 оны хагас жилийн эдийн засаг, төсвийн тойм

Монгол Улсын Сангийн яам Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ил тод байх зарчмыг нэн тэргүүнд баримтлан ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй арга хэмжээ авсны үр дүнд Олон Улсын Төсвийн Түншлэл /International Budget Partnership/ байгууллагын бэлтгэн гаргадаг төсвийн ил тод байдлын үнэлгээгээр Монгол Улсын төсвийн ил тод байдал жил ирэх тусам сайжирсаар байгаа юм. Дээрх санаачлагыг үргэлжлүүлэн тус яам төсвийн чиглэлээр олон нийтэд хүрэх мэдээллийг өргөжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хагас жилийн эдийн засаг, төсвийн тоймыг боловсруулан хүргэж эхэлжээ.