Ж.Батбаатарыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ
2026.05.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар Ж.Батбаатарыг томилжээ.
Намтар:
- Овог, нэр: Жанчивдоржийн Батбаатар
- Төрсөн газар, он: Говь-Алтай аймаг, 1979 он.
- Яс үндэс: Халх.
- Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
- Нийгмийн гарал: Сэхээтэн.
- Боловсрол: Дээд.
- Мэргэжил: Цагдаагийн ажилтан, эрх зүйч.
- Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн магистр.
Боловсрол:
- 1997-2001 онд Цагдаагийн академийг “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” мэргэжлээр;
- 2020-2022 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр;
- 2022-2023 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн.
Шагнал:
- Цагдаагийн гавьяа” тэмдэг,
- “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг,
- “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг,
- “Цэргийн хүндэт медаль”
- “Цэргийн гавьяаны одон”
- “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”
- “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.
Туршлага:
- 2001-2002 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- 2002-2005 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч;
- 2005-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч;
- 2007-2009 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
- 2009-2010 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
- 2010-2012 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга;
- 2012-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Техникийн газрын Дэд бөгөөд Нэгдүгээр хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга;
- 2017 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга;
- 2017-2019 онд Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн дарга;
- 2019-2026 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ.
