Чингис хааны шүтээн
2026.03.10. ОХУ. Санкт-Петербург. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уламжлалт цагаан сарын баяраар Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж “Чингис хаан” үндэсний музейд залсан юм. Уг шүтээн нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа зарлаж байгаа түүхэн агшныг мөнхжүүлсэн бүтээл юм. Их Монгол Улсын хааны зарлиг иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл юм. Энэ нь Чингис хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдах, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр улс үүрд оршихыг бэлгэджээ. Хааны баруун гар талд хааны Их цагаан тугийг байрлуулсан юм. Энэ жилээс эхлэн төрийн гурван өндөрлөг жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийнхүү тогтож байна.
