12 сар 5, 2025

MICC: 7 хоногийн тойм

2025.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC компани харилцагчиддаа 7 хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ ирүүлдэг. 2025.06.23-ны өдрөөс 2025.06.29.-ний өдрийн тойм:

Монголын хөрөнгийн биржийн тойм:

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 73 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Мандал даатгал ХК, Мандал Ирээдүйн Өсөлт ХОС, Эм Жи Эл Акуа ХК, Инвескор ББСБ ХК болон Хаан банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Мөн тус хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал: ​

  • Мандал Ирээдүйн Өсөлт ХОС-ийн (MFG) – 715 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1400 төгрөгөөр буюу нийт 1 тэрбум гаруй төгрөгөөр,​
  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) – 1.7 сая ширхэг үнэт цаас нэгжийн 212 төгрөгөөр буюу нийт 365.8 сая гаруй төгрөгөөр арилжаалагдсан байна.

ХААЛТТАЙ БОНДЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:

Танд Монголын хамгийн олон хэрэглэгчидтэй “Одоо аваад, Дараа төл” үйлчилгээний салбарт тэргүүлэгч компанийн хаалттай бондыг санал болгож байна.

✔️ Хугацаа: 18 сар

✔️ Жилийн хүү: 19.5%

✔️ Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам

✔️Нэрлэсэн дүн: 100,000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг: brokerage@micc.mn болон 7011-20239902-6399 утсаар холбогдон авна уу.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АВРАХ ШИНЭ БОДЛОГО: АЛТ

Энэ оны 4 дүгээр сар гэхэд л нүүрсний үнэ 92 ам.доллар хүртлээ буурч Монгол орны эдийн засагт аюул нүүрлээд байв. Нүүрсний эрэлтээс өндөр хамааралтай орны хувьд төсөв нь тасарч, эдийн засаг хүнд байгаа энэхүү асуудлыг Монголын эдийн засагчид шийдэхийн тулд дараах аяныг эхлүүлэв:​ 2025 оны 6 сарын 25-ны өдөр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх шийдвэрийг Монголын эдийн засгаас гаргажээ. Тус арга хэмжээ нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах зорилготой бөгөөд 100 тонн нөөц бүхий нэр бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын төсвийг нөхөхөөр шийдвэрлэжээ. ​ Алтны үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа билээ учир салбарын сайдаас эхлээд УИХ-ын гишүүд, эдийн засагчид ч алтны ордуудаа олборлож, эдийн засгаа аврах хэрэгтэй гэж үзэж байна.

УЗБЕКИСТАН УЛСАД 2000 ТОНН ХАЛАЛ МАХ ЭКСПОРТЛОХ БОЛЛОО

Бүгд Найрамдах Узбекистан улс манай улсаас эхний ээлжид 2000 тонн адуу болон халал аргаар бэлтгэсэн хонины мах худалдаж авахаар тохиролцлоо. Монгол, Узбекистан хоёр улс худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж, тарифын бодлого, шаардлагатай гэрээ, барааны жагсаалтыг ойрын хугацаанд эцэслэхээр тохиролцжээ. Узбекистан улс Монголын талаас 100 мянган амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцоо үргэлжлүүлж, экспортын хураамжийн хөнгөлөлт авах асуудлыг шийдэхээр болсон байна. Мөн тээврийн асуудлыг шийдэж, 2024 онд 7,000 амьд хонь экспортолжээ. БНУзбУ-аас Монголын арьс шир, ноос ноолуурыг импортлох сонирхлоо илэрхийлж, жимс ногоо, хөнгөн үйлдвэрийн туршлагаа хуваалцан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон гэж ХХААХҮЯ мэдээлэв.

XIAOMI: 3 МИНУТЫН ДОТОР 200,000 ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧЭЭ  

Бээжинд төвтэй гар утас үйлдвэрлэгч Xiaomi корпорац 2025 оны 6-р сарын 27-нд шинэ YU7 цахилгаан автомашины урьдчилсан захиалгыг эхлүүлж, 3 минутын дотор 200,000 захиалга авчээ.   Анх гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэгч байсан тус компани нь өргөжин улмаар цахилгаан автомашины зах зээлд нэвтрэн, энэхүү шинэ загвараа танилцуулсан нь асар их өрсөлдөөнтэй хятадын цахилгаан автомашины зах зээл дэх BYD, Tesla нарын байр суурьд нөлөөлж магадгүй юм. Энэхүү шинээр танилцуулсан YU7 загвар нь Tesla Model Y-тай шууд өрсөлдөхүйц бөгөөд 253,500 юанийн (ойролцоогоор $35,370) үнэтэй юм. Өнгөрсөн баасан гарагт Xiaomi-ийн Хонг Конгын хөрөнгийн бирж дэх хувьцааны ханшийг 8% өсөж HK$61.45 (US$7.83)-д хүрсэн байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм:

2025 оны 6-р сарын 23–29-ний өдрүүдэд дэлхийн хөрөнгийн зах зээл газрын тосны үнэ буурснаар сэргэж, хөрөнгө оруулагчдын болгоомжлол тодорхой хэмжээнд буурсан долоо хоног болж өнгөрлөө. АНУ-д S&P 500 болон Nasdaq индексүүд технологи, хиймэл оюун ухааны чиглэлийн хувьцааны өсөлтөөр дэмжигдсэн бол Европын зах зээлд STOXX 600 индекс нийт 1.1%-иар нэмэгдэж, батлан хамгаалах салбарын хувьцаа тэргүүлсэн ч ногоон эрчим хүчний салбарын хувьцаа уналттай байв. Долоо хоногийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь Федийн бодлогын хүүг тогтвортой үлдээсэн шийдвэр, газрын тосны ханшийн бууралт, мөн төв банкны хараат бус байдалд холбоотой шинэчлэлтүүд байв.

АНУ-ын хөрөнгийн  зах зээл

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд 6-р сарын 22–29-ний долоо хоногт огцом өсөлттэй хаагдлаа, S&P 500 индекс 3.4%-иар нэмэгдэж 6173 нэгжид хүрч түүхэн дэх хамгийн өндөр төвшиндөө xүрэв. Nasdaq индекс 4.4%, Dow Jones 3.9%-иар өссөн.

  • S&P 500: +3.4%
  • Dow Jones: +3.9%
  • Nasdaq: +4.4%

Энэхүү өсөлтийг инфляцын бууралт, Холбооны Нөөцийн Банкны мэдэгдэл, технологийн компаниудын эерэг мэдээгээр дэмжигдэв. Засгийн газрын бондын өгөөж буурч, 2 жилийн өгөөж 3.45%, 10 жилийнх 4.28% болов. Салбаруудаас хагас дамжуулагч (+6.4%), банк (+5.6%), тээвэр (+4.9%) хамгийн өндөр өсөлттэй байлаа. Газрын тосны үнэ 11%-иар унаж, 66 долларын орчимд хүрсэн нь Иран, Израйл улсуудын нөхцөл байдал намжсантай холбоотой. Дараагийн xэдэн долоо xоногт инфляцын шинэ тайлан болон 7-р сарын 9-ний тарифын шийдвэрүүд заx зээлд өөрчлөлт үзүүлнэ.

Европын хөрөнгийн зах зээл

АНУ–БНХАУ-ын хооронд газрын ховор элемент нийлүүлэх хэлэлцээр байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Трамп болон БНХАУ-ын эрх баригчид харилцаагаа зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлт үүсгэв. Үүний үр дүнд автомашины салбарын хувьцаанууд хүчтэй өсөж, Европын гол индексүүд тодорхой хэмжээгээр нэмэгдлээ.

  • STOXX Europe 600: +1.1%
  • DAX 40 (Герман): +3.2%
  • CAC 40 (Франц): +2.0%

Ази – Япон ба Өмнөд Солонгос

Японы Nikkei 225 индекс 4.9%-иар өсч 40,150 нэгжид хүрсэн нь үйлдвэрлэлийн гарц тавдугаар сард 2.6%-иар нэмэгдсэнтэй холбоотой. Японы Төв Банк ханшаа сул байлгаx үзлээ баримталж, иений ханшийг 1 ам.долларт 161 орчимд тогтвортой байлгав.

БНСУ-ын KOSPI индекс 0.4%-иар өсч 3050 болж, Samsung, SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгчдийн хувьцаа хиймэл оюун уxааны эрэлтээр дэмжигдэв. БНХАУ-ын CSI 300 индекс 0.5%-иар өсч 3920 нэгж болсон.  

  • Nikkei 225: +4.9%  
  • KOSPI: +0.4%
  • CSI 300: +0.5%

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate