7 сар 11, 2025

Mонгол, Африкийн харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа-

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Сурил Рамафосагийн мэндчилгээг уламжиллаа. Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

ӨАБНУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Сабонга Киприан Квеле харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. 

Бүгд Найрамдах Гвиней Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.11.17. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Гвиней Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аба Ньянкой Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Аба Ньянкой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

2025.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн бүрэдлэхүүнийг хүлээн авч уулзлаа. “Хасын хүлэгүүд” багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Багийн хамт олон Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Хоорондын үл ойлголцлоос болж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр нэгдсэн. Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, сахилга батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдацтай хөгжиж, амжилт гаргаж байгааг “Хасын хүлэгүүд” багийн эзэн, хөрөнгө оруулагч Ж.Бат-Ирээдүй хэллээ. 2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн таван тамирчин багтсан байна. Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт  “Спорт бизнес форум”, олон нийт, залуучуудын дунд эв нэгдэл, спортын үнэт зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. “Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд“ академиар дамжуулан залуу үеэ бэлдэж байна.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate