Монгол, Камбожийн харилцаа

2025.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тухайлбал, Камбожийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Ратчави Сүөнг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.
