У.Хүрэлсүх: Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно

2025 ??? ??????????? ????? 20.??????????? ?.???????? ???????? ??????? ??????? ?????? ??????? ?????.rrr????? ??????? ?.?????-????/MPA
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
2025.03.20. Монгол Улс. Өмнөговь аймаг. Ханбогд сум. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа. Оюу толгой ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ. 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. 1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо. Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ. Рио Тинто. групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн. 2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна. Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ. 2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна. 2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм. Тус компани Өмнийн говийн гүний уурхайн институт байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ гэж Eрөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.

Оюу толгой ХХК 20 сая гаруй мод тарьж, ургуулаад байна
2025.03.20. Монгол Улс. Өмнөговь аймаг. Ханбогд сум. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу Толгойн гүний уурхайд ажиллах үеэр Оюу Толгой” ХХК 100 сая мод хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа. Тус компани Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан. Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 100 сая мод өвлүүлэн үлдээе хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм. Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна. Мөн:
- Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
- Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
- Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
- 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
- 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
- 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.
- Рио Тинто Монгол компани 300 гаруй га газарт агаараас хор цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.
Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор Хэрлэн тооно төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ гэ Eрөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайтай танилцлаа
2025.03.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй удирдлагууд Оюу толгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг танилцууллаа. Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэгч зэсийн бизнесийг цогцлоох замналдаа эргэлт буцалтгүй орсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50%-иар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэйгээр өсч, дараагийн дөрвөн жилийн хугацаанд гүний болон ил уурхайгаас жилд дундажаар 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) үйлдвэрлэх төлөвт шилжин ажиллаж байна. Ингэснээр, Оюу толгой энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайтай танилцах үеэрээ, ”Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцоллоо. Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ үеэр, “Оюу толгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм” хэмээн талархлаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор хэрэгжиж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг Оюу толгой компани “100 сая мод өвлүүлэн үлдээе”, “Монголд үйлдвэрлэв”, “Гүнээсээ хайрлая” зэрэг хөтөлбөрүүдээрээ дэмжин ажилладаг. Тодруулбал,“Цэнхэр алт” үндэсний чуулгантай зорилго нэгтэй “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аяныхаа хүрээнд усны зүй зохистой хэрэглээ, дахин ашиглалт, газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, нөөцийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон салбарын бусад байгууллагатай дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Мөн импортын бүтээгдэхүүнийг орлох “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр болон орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжих бодлого нь “Цагаан алт” үндэсний хөтөлбөртэй уялдан, үндэсний үйлдвэрлэчдийн аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, байгаль орчны стандартыг нь сайжруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, олон арван ажлын байрыг бий болгохын сацуу Монголд шинэ технологийг нэвтрүүлсээр байгаа юм. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компаниас 2022 онд санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөр мод тарьж ургуулах, ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэн, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хийсээр байна. Оюу толгой компани олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн ирээдүйн төлөв болон ногоон ирээдүйг цогцлоох хүчин чармайлтад “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” стратегиа уялдуулан, дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг цогцлоон, хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулж байна.

Оюутолгойн үйлдвэрлэл болон цаашдын төлөв:
- Уурхайн нэн чухал дэд бүтэц, бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр олборлолт улам эрчимжиж байна. 2024 онд манай гүний уурхай бүх өргөтгөл, хөгжүүлэлтийн зорилтууддаа бүрэн хүрсэн. Тухайлбал, Panel 0-ийн бүтээн байгуулалт дуусч, 3, 4-р босоо амны агааржуулалтын систем ашиглалтад орсон. Нийт 124 хүдэр буулгуур төлөвлөсөн хугацаанаас өмнө амжилттай хийгдэж, мөн аравдугаар сард гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг анхны туршилтыг хийсэн юм.
- Дэлхий дахин ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа энэ цаг үед цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний гол түүхий эд болох зэсийг Монголд үйлдвэрлэж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын оруулж буй хувь нэмэр юм. Оюу толгойн уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ өдөр бүр ойролцоогоор 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэсийг үйлдвэрлэнэ.
Байгаль орчны чиглэлд “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөр санаачилга:
- “Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөлийг бий болгож байна.
- “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хэрэгжилт 20 гаран хувьтай үргэлжилж байгаа юм. 2022 оноос хойш “Оюу толгой” компани нийт 20.5 сая гаруй мод тарих болон ургуулахтай дүйцэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Үүнээс ойжуулалтын хүрээнд 1.3 сая мод тарьж ургуулан, ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд 19 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
- “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн тэнхимтэй хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж, усны зүй зохистой хэрэглээ, дахин ашиглалт болон газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, ариглан хэмнэх, тогтвортой хэрэглээг бий болгох, нөөцийг хамгаалах, цаашлаад газрын доорх усыг судалж, нөөцийг нь тогтоодог гидрогеологич мэргэжлийг сурталчлах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
- 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах “Цэнхэр алт” үндэсний чуулганы үеэр усыг ариглан гамнах, зүй зохистой хэрэглэх, дахин ашиглах шийдлийг нэвтрүүлж, газрын доорх усны судалгаа, шинжилгээ хийсэн хувь хүн, байгууллагуудыг шалгаруулах “Гүнээсээ хайрлая 2025” усны шилдэг шийдлийн шалгаруулалтынхаа ялагч нараа тодруулна.
- “Оюу толгой” компани үйлдвэрлийн усныхаа дунджаар 87%-ийг эргүүлэн ашиглаж байгаа бол ахуйн хэрэглээний усаа уурхайн тоосжилт дарах, техник тоног төхөөрөмж угаах зэргээр 97% дахин ашиглаж байна.
- “Оюу толгой” компани хувьд нэг тонн хүдэр боловсруулахдаа дэлхийн ижил төстэй уурхайнуудаас дунджаар 3 дахин бага ус зарцуулдаг. 2024 онд нөхөн сэлбэлтээр дунджаар 0.34 шоо метр ус ашигласан.
- 2013 оноос хойш 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ус ашигласны төлбөрт нийт 193 тэрбум төгрөг төлсөн.
- Оюу толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт ашигладаг газрын доорх ус нь ундны усны стандартын шаардлага хангахгүй бөгөөд орон нутгийн иргэдийн ундны усны нөөцөд сөрөг нөлөөгүй.
- Биологийн төрөл зүйлийн олон янз байдлыг хамгаалж, сайжруулсаар байна.
- 2024 оны байдлаар нийт хог хаягдлын 63 хувь дахивар буюу дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хог хаягдал байсан ба энэ чиглэлээр үндэсний нийт 17 компанитай хамтран ажиллаж байна. Уурхайн дотоод үйл ажиллагаанд хог хаягдлыг дахин ашиглаж буй хамгийн том жишээ бол хоол, хүнсний хаягдлын дахин боловсруулж, Компост бордоо үйлдвэрлэн, бүтээгдэхүүнийг уурхайн нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, мод тарих үйл ажиллагаандаа ашиглаж буй явдал юм.
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн зорилготой нэгдэж, “Оюу толгой” компани хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулж, 2050 он гэхэд бүрэн тэглэнэ.
- Оюу толгой болон Рио Тинто компаниуд 180МВт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ төсөл нь Oюу толгойн урт хугацааны эрчим хүчний хэрэглээний 30% буюу 600 мянган МВт.ц-ийг хангах зорилготой. Урт хугацаандаа бид үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү нэвтрүүлж, нийт эрчим хүчний 70%-ийг хангах зорилго тавин ажиллаж байна.
Эдийн засаг, нийгмийн үр өгөөж (2024 оны эцсийн байдлаар )
- Рио Тинто Оюу толгойд 2023 оны байдлаар нийт 16.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна.
- 2010 оноос хойш 12.1 их наяд төгрөгийн татвар төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
- 2010 оноос хойш дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 47.4 их наяд төгрөг хүрээд байгаа. 2024 оны дөрөвдүгээр улиралд 1,044 гаруй ханган нийлүүлэгч Оюу толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэн ажиллаж байна.
- Монгол Улсын топ 100 компанийн 30 нь Оюу толгойн ханган нийлүүлэгч бөгөөд Оюу толгой нь өнгөрсөн жилүүдэд улсын хөгжилд хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байна.
- Оюу толгойд орж ирсэн нэг ам.доллар тутам нь эдийн засагт 1.43 ам.доллар болж шингэдэг (МУИС, 2018)
- Хөрөнгө оруулалтын хамааралтай ДНБ-ий өсөлтийн 1/3 нь Оюу толгойгоос хамааралтай байна. (СЭЗИС, 2024)
- Оюу толгойгоор дамжин Рио Тинто компанийн блокчлон олборлох технологи, 150 жилийн хугацаанд хөгжүүлсэн менежментийн туршлага Монголд нутагшиж байна. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй хамтран ажилладаг олон компанийн төлөвлөлт, менежментийг шат ахиулахад түлхэц болсоор байна.
- Оюу толгойн ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд нийт 20,000 гаруй хүн Оюу толгойд ажиллаж байна. Монголын уул уурхайн салбарын боловсон хүчнийг дэлхийн түвшний мэргэжилтэн болгон бэлтгэж байна гэж Оюутолгой компаниас мэдээлэв.

Айвенхоу майнз оюутолгойд гурван бүлэг орд илрүүлсэн нь
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн орд 5-7 мянган жилийн тэртээ бүрэлдэн тогтсон гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл энэ ордыг судлахаар анх хөл тавьсан хүн бол оросын геологич Ю.Я.Петрович юм. Тэрбээр нутгийн уугуул иргэдийн хүсэлтээр 1957 онд Оюутолгойд очиж зэсийн илрэл байгааг тогтоосон учраас энд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад нутаг буцаж байжээ. Гэвч энэ нь тухайн үед ажил хэрэг болоогүй аж. Хожим оюутолгойн ордод очиход түүх нь их сонирхолтой юм. Монгол улсын нутаг дэвсгэрт саятын машстабын газрын зураг сансраас авахад өмнийн говьд нар зөв эргэсэн бүтэцтэй соронзон илэрсэн тухай ярьж байх юм. Өмнийн говьд соронзон илэрсэн нь ихээхэн нөөцтэй гэх зам зааж өгч л дээ. Үүнд үндэслэж өмнийн говийг судлахаар монголын геологич Д.Гарамжав 1983 онд Оюутолгойд очсон байна. Тэнд зэсийн илрэл байгааг тогтоож энэ ордод нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Ю.Я.Петровичийн нэгэн адил гаргасан ч, мөн л цаасан дээрээ үлджээ. Оюутай газар зэс бий гэлцдэг. Ер нь сайн ажиглавал зэс бүтээгдэхүүн дээр ногоон өнгө тунарсан байж харагддаг шүү дээ. Хар ухаанаар бодоход тэр нь оюу юм болов уу даа. Тэр ч утгаараа бидний өвөг дээдээс зэс байгаа газрыг нь замчилж Оюутолгой хэмээн нэрийдэж үлдээсэн биз гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Ийнхүү оросын хайгуулч Ю.Я.Петрович, монголын геологич Д.Гарамжав Оюутолгойд нарийвчилсан хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт хэдэнтээ гаргасан ч, монголчууд 1990 оны эхэн үе хүртэл энэ ордод огт гар хүрээгүй юм. Ер нь 2000 он хүртэл дорвитой хайгуул хийгээгүй гэж ойлгож болно. Зэсийн хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эрэлтийг хангах нөөц багасч буй. Дэлхийн зэсийн хэрэгцээний багагүй хувийг хангадаг ордуудын нөөц дуусах шатандаа орж байгаа юм. Тиймээс Америкийн Магма-Коопер компани Эрдэнэт үйлдвэртэй хамтран 1995 онд Эрдэнэт-Маагма компанийг байгуулж монголд зэсийн орд илрүүлэх оролдлого хийж байжээ. Ингэхдээ Монгол, Орос, Америкийн геологичдын хамтарсан хайгуулын хоёр баг гаргаж манай улсын хойд, өмнөд, баруун хязгаарт зэсийн эрэл хийсэн байна. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн хамтрагч Магмаа-Коопер компанийн хувьцааг Би Эйч Пи Биллитон компани 1996 онд худалдан авчээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн хамтрагч нь солигдож Би Эйч Пи Биллитон болов. Гэвч тус компани хайгуулын зардлын тал хувийг гарга гэсэн саналыг Эрдэнэт үйлдвэрийнхэнд тавьсан гэнэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тэр үед үүнийг манай тал гаргах бололцоогүй байсан нь мэдээж. Тиймээс энэ даруй хайгуулын ажил зогсч монгол, орос, америкийн геологичдийн хамтарсан баг тарсан гэдэг. Үүний дараахан буюу 1996 онд Би Эйч Пи Биллитон компани Би Эйч Пи Биллитон минералс охин компаниа манай улсад байгуулж, бие даан хайгуул хийхээр болжээ. Ингээд тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын лиценз авч улмаар оюутолгойн геологийн бүтэц болон нөөцийг судалж эхэлжээ. Ингээд 1996.09.15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт тус компани хайгуул хийхээр тогтсон гэх. Ийм шийдвэр гаргахад геологич Д.Гарамжавын нөлөө их байсан гэж ярьдаг. Оюутолгойд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан Д.Гарамжав Би Эйч Пи Биллитон минералс компанийн хайгуулын багт багтаж, тэдэнтэй хамтран зэсийн эрэлд мордсон учраас тэр юм. Ингээд Би Эйч Пи Биллитон минералс компани 1997 онд холбогдох газраас Оюутолгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, мөн оны дөрөвдүгээр сард эрэл хайгуулын ажлыг албан ёсоор эхлүүлж, Деннис, Гарамжав, Мөнхбат зэрэг судлаачид Өмнөговь аймгийн Оюутад профирын зэсийн систем байгааг тогтоожээ. Тус компани Оюутолгойн ордод гурван жил шахуу хайгуул хийсэн ч, толгой компани нь орд нээх гэж их зардал гаргахын оронд илрүүлсэн орд худалдаж авах нь ашигтай гэж үзжээ. Тиймээс ч, 23 цооногийн өрөмдлөгийн дүнг Англи, Америк, Канадын гурван компанид танилцуулж, Оюутолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр ярилцсан ч хоёр нь татгалзаж, Канадын Айвенхоу майнз компани дангаараа зөвшөөрчээ. Ингэж л 2000.05.05-ны өдөр Би Эйч Пи Биллитон компани оюутолгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани руу шилжүүлсэн түүхтэй. Оюутолгой ордын түүх энэ үеэс Айвенхоу майнз компанитай хамт бичигдэж ирсэн юм. Энэ цагаас хойш тус компани оюутолгойн ордод дангаараа хайгуул хийсэн байдаг. Тус компани эхэндээ өнгөц өрөмдлөг хийсэн нь амжилтгүй болсон учир нөөц илрүүлэхийн тулд хожим 500 метрийн гүнд хэдэн зуун цооногт өрөмджээ. Үүнд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч, дорвитой зүйл олоогүй учир Айвенхоу майнз компани монголыг орхихоос өөр аргагүйд хүрч байсан гэдэг. Гэхдээ эцсийн найдвар болгож 105 дугаар цооногт өрөмдлөг хийхэд зэсийн өндөр агуулга бүхий хүдэр илрүүлжээ. Улмаар тэрхүү цооногийн ойролцоо дахин хоёр цооног өрөмдөхөд зэсийн өндөр агуулга бүхий хүдэр дахин илэрчээ. Авралын од болсон энэ гурван цооногийг “Алтан гурвалжин” гэж нэрийддэг. Энэ нь одоогийн оюутолгойн ил уурхай юм. Хэдэн жилийн өмнө тэнд ажлаар явж байхад алтан гурвалжингийн зэсийн хүдэр хэмээн тэндэхийн хэвлэлийн төлөөлөгч Ганзориг газраас нэг зүйл авч өглөө. Сайтар ажтал саарал өнгийн чулуун дотор тэнгэрийн од шиг тарсан алт, зэс ширхэг ширхэгээрээ гялтагнан харагдах. Чухамдаа энийг оюутолгойн зэсийн хүдэр гэж нэрлээд байгаа юм. Оюутолгойн ил уурхай буюу алтан гурвалжинд хөл тавьж, алт, зэсийн хүдрийг нь биетээр гартаа барьж үзсэнээ бэлэгшээн гэртээ авч ирж бусаддаа сонирхууллаа. Тэгснээ хожим газраас чулуу авдаггүй юм, хүнддэнэ гэх өвөг дээдсийн сургааль санаанд орж, алтан гурвалжингаас авч ирсэн хүдрийн жижигхэн хэлтэрхийг дараагийн явалтаар яг тэнд буцааж тавьсан шиг санагдаж байна. Ер нь сэтгүүлч А.Энхтуул сургууль төгссөн цагаасаа хойш оюутолгойн талаар дагнан бичсэн сэтгүүлч бөгөөд энэ ордыг сайтар мэдэх учраас байсан хамаг мөнгөө оюутолгойд хөрөнгө оруулсан талтай ч, жаахан бүтэл муутай. Үүнийг нурших нь илүүц. Ямар ч байсан, муу сайн ч хөрөнгө оруулж явсан учраас, олон улсын биржэд нээлттэй компани, хөрөнгө оруулагчиддаа мэдээллээ нээлттэй ирүүлдэг. Тиймээс ч энд эмхэлсэн, эмхэтгэсэн оутолгойн мэдээлэл хэн хүндд олдоод байдаггүй, зөвхөн хөрөнгө оруулагч нарт олддог зарим мэдээллийг сэтгүүлчийнхээ хувиар нийтэлсэн болно. Мөн тэнд газар дээр нь ажилласан болон бусад мэдээллийг нийлүүлэх байдлаар эмхэтгэсэн болно. Ямар ч байсан сэтгүүлчийнхээ ажлаар ч тэр, хөрөнгө оруулагчийнхаа хувиар ч тэр Оюутолгой ордод хэдэнтээ очиж, газар дээр нь ажиллах завшаан олдсон юм. Ийнхүү алтан гурвалжинд зэс илэрсэн нь өнөөгийн оюутолгойн ордыг нээх эхлэл тавигдсан юм. Хэрэв алтан гурвалжинд зэс илрээгүй бол хайгуулын ажил зогсч, Айвенхоу майнз компани Монголоос хэдийнэ гарч одох байлаа. Алтан гурвалжинд хайсан зүйл нь байсан учраас тус компани хайгуулаа үргэлжлүүлж 2011 оны долоодугаар сард оюутолгойн бүлэг ордын эхний хэсгийг нээсэн юм. Улмаар хайгуулын ажлыг үргэлжлүүлсний эцэст оюутолгой гурван бүлэг ордтой болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, оюутолгой нь 31 сая тонн зэс, 987 мянган тонн алтны батлагдсан нөөц бүхий Херуга, Хюго Даммет, Өмнөд оюу гэсэн гурван бүлэг ордтой болохыг тогтоосон юм. Дэлхийн зэсийн эрэлтийг ирээдүйд хангах шинэ эх үүсвэр болох томоохон ордыг илрүүлсэн түүхээс дурдахад энэ. Алтан гурвалжинг үргэлжлүүлэн судалснаар оюутолгойн ил уурхай болох Өмнөд оюуг нээсэн байдаг. Тиймээс л алтан гурвалжин бол өнөөгийн оюутолгойн ил уурхай юм гэж дээр өгүүлсэн нь ийм учиртай. Харин Херуга болон Хюго дамметийн далд уурхайн үргэлжлэлийг Айвенхоу майнз компанийн хайгуулын талбайгаас гадна, Энтри голдын эзэмшил дэх Жавхлант болон Шивээ толгойн талбайгаас илрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн хүдэржилтийг зэргэлдээх талбайгаас илрүүлсэн байдаг юм. Оюутолгойн ажилчдынх нь автобусанд суугаад, Буянт-ухаа нисэх буудлаас Аэро Монголиагийн ажилчдынх нь 14 хоногт ирж очдог гэрээт онгоцонд суугаад, Өмнөговийн Ханбогдын нисэх буудалд бууж, цааш ажилчдынх нь автобусанд сууж, нилээд явны эцэст хүрдэг хол газар юм. Миний бие ордыг их ч бичиж, их ч очсон хүний нэг. Нэг явалтаараа уг зургийг авахуулсан санагдаж байна.

Оюутолгойн нэг далд уурхайг Херуга хэмээн нэрийджээ
Олон жил судалж, орд хэрхэн бүрэлддэг вэ гэдгийг тунгаав. Эхийн хэвлий, газрын хэвлийг хүмүүс адилтгаж үзэх нь бий. Эхийн хэвлийд үр, хүүхэд бүрэлддэг бол, газрын хэвлийд орд бүрэлдэж буй юм. Ингэхдээ хоёр замаар газрын хэвлийд орд бүрэлдсэн байдаг юм билээ. Зарим ордын бүтцийг авч үзэхэд солирын хэлтэрхийгээс бүрэлдсэн байдаг. Нэг талаас дэлхий дээр солир асар ихээрээ унах үед бүрэлдсэн орд гэж бий. Нөгөө талаас газар хөдлөхөд үссэн ан цаваар тарсан газрын гүний эрдэс гэж ойлгож болох юм. Оюутолгойн орд хаанаас үүссэн талаар олон жилийн өмнө оюутолгойн ордод зочлох үеэрээ ордын геологичтой ярилцсан юм. Ордын геологич ордын доод бүтцийн талаар зураг харуулж байгаад тайлбарлаж өгөв. Олон цаг ярилцсаны эцэст оюутолгойн ордыг бүрэлдүүлсэн гол хүчин зүйл нь газар хөдлөлт байжээ гэдэг дүгнэлтэд хүрэв. Оюутолгойн орд газар хөдөдлөлийн ямар хагаралд бүрэлдсэн, уг хагарал аль улсыг дамнаж, ямар орд байдаг гэхчлэн нарийн судалгаа хийгдэж бүтсэн зураг надад бий. Дэлхийн газрын зураг дээр хаана, ямар улс байдгийг харуулдаг шиг, ширээнийхээ ард яг одоо шимтэн харж суугаа уг газрын зураг дээр монголын тодорхой хэсгийн, тэр дундаа Тань Шаны газар хөдлөлийн хагаралд манай улсын ямар орд байдгийг харуулсан гэх үү дээ. Яахав судалгааны зориулалтаар зах зухаас нь дурдахад, манай улсыг дайрсан хоёр том газар хөдлөлийн хагарал байдаг аж. Хойноос орж ирсэн газар хөдлөлтийн хагаралд Эрдэнэтийн зэсийн ордыг илрүүлж байжээ. Харин Өмнөговь аймгийг дайран өнгөрөх газар хөдлөлтийн хагаралд Оюутолгойн ордыг илрүүлсэн байна. Оюутолгойн ордыг дайран өнгөрөх уг хагаралийг Tyan Shan Belt гэж нэрлэдэг байна. Хожим сонирхож интернетээс олж уншихад хятадад Тянь Шан гэж уул байдаг бололтой юм. Хэзээ ч юм бүү мэд, уг уулын галт уул идэвхижин дэлбэрч, газрын гүнд хагарал үүссэн гэж ойлгож болохоор. Тянь Шаны газар хөдлөлтийн улмаас газрын гүнд үүссэн хагарал руу галт уулын халуун лав цутган урсч л дээ. Газрын гүнээс оргилон гарч, галт уулын хагарал дагуу урссан халуун хайлмаг, тэндэхийн эрдэстэй холилдон бүрэлдэж, оюутолойг бүтээжээ гэж ойлгогдоно. Tyan Shan Belt газрын гүнд хэдэн улс дамнасан хагарал байх бөгөөд Монгол Улсын өмнөд хэсгийг дайран өнгөрдөг байх юм. Энд л манай улсын илрээд байгаа гол гол ордууд эгнээтэй байгаа харагдана. Тухайлбал, Чандман-Уул, Оюут улаан, Хармагтай, Оюутолгой, Цагаан суварга гэсэн ордууд уг хагарал дагуу илэрчээ. Ер нь бол Тянь Шаны хагаралыг дайран өнгөрөх манай улсын өмнө зүгт шинэ төмөр зам тавих гээд байна уу даа гэсэн бодол энүүхэндээ төрөв. Доороо ордтой учраас, дээр нь төмөр замын дэд бүтэц тавих гээд байна уу даа гэсэн бодол төрснөө нуух юун. Уг хагарал цааш хятададын нутгаар үргэлжилж, Киргизстан, Үзбекистан, Тажикистан руу дөхөж очсон байх юм. Хятадын нутгаар дайрах хагаралд tuwu-г эс тооцвол ямар нэгэн орд уг зурагт багтаагүй ч, Киргизстан, Үзбекистан, Тажикистан руу дөхсөн хагаралд хэд хэдэн орд ойролцоо бүрэлджээ. Тухайлбал, Кумтор, Алма-Алик, Зармитан, Мурунтау, Дагистан зэрэг ордууд илэрчээ. Өөрөөр хэлбэл, Тянь Шаны хагарал дагуух ордуудын нэг хэсэг нь Монголын Оюутолгойн ойролцоо, нөгөө хэсэг нь Киргизстаны Кумторын ойролцоо байдаг гэж ойлгож болохоор байгаа юм. Ер нь Кумторын ордын талаар мэдэхгүй геологич гэж байхгүй. Бас Монголын Оюутолгойн ордын талаар мэдэхгүй геологич гэж байхгүй биз. Тэгвэл уг хоёр орд хоёулаа Тянь Шаны газар хөдлөлийн хагаралийн бүсэд илэрсэн байгаа нь нэгийг бодогдуулах биз ээ. Энд бас нэг зүйл ажиглагдсан нь Тань Шаны газар хөдлөлийн хагарал дагуу Кумторын алтны орд байгааг харж болно. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс алт бол газрын гагнаас гэж ярьж, сургаж ирсэн билээ. Магадгүй газрын гагнаасыг нь олборлоод байхаар, дэлхийн хаа сайгүй газар хөдлөлийн давтамж нэмэгдэж байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямар ч оюутолгой нь гурван бүлэг ордтойгоос хоёр нь далд, нэг ил орд юм. Ил уурхайг Херуга хэмээн нэрлэсэн бөгөөд амар амгалан гэсэн утгатай санскрит гаралтай үг юм. Санскрит буюу самгарди хэл нь сайтар найруулсан хэл гэсэн үг билээ. Энэтхэг-европын хэлний язгуур Энэтхэг хэлний бүлэгт багтах хэл, мөхсөн хэлэнд тооцдог. Гэхдээ Энэтхэгийн 22 албан ёсны хэлний нэгт багтана. 2001 оны Энэтхэг улсын статистикийн тоо баримтаас үзэхэд орчин цагийн самгарди хэлийг 14000 гаруй хүн өөрийн төрөлхи хэл хэмээжээ. Энэтхэгийн эртний утга зохиолын хэл бөгөөд шашны ном судрын дийлэнхийг санскрит хэлээр туурвисан байдаг. Энэтхэг улсад хэрэглэгдэж буй энэтхэг-европын хэлний язгууртай хэлний ихэнх нь санскрит хэлээс гаралтай, түүхийн үйл явцад олон үндэстний хэлийг бий болгосон. Энэ хэлээр бичсэн хамгийн эртний судар ном нь 3,5 мянган жилийн настай. Энэхүү хэл нь он удаан жилийн түүхэндээ веди, пракрит, сонгодог зэрэг хэд хэдэн хөгжил өөрчлөлтийн үе шатыг туулсан. Ер нь нэгэн ард түмний буюу улс орны хэл гэхээсээ илүү бүхэл бүтэн соёл иргэншлийн хэл гэж үздэг. 19-р зуунаас хойш эдүгэ хүртэл самгарди хэлийг деванагари үсгээр галиглаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оуютолгойн ордод очиход ойролцоо нь энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд бий. Демчогийн хийдийг газар дээр нь очиж үзэхэд нүдэнд өөрийн эрхгүй Тэрэлжийн хад, чулуу, толгодтой төстэй харагдана. Харин түүх талаас нь сөхөж харвал, Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд гэлцэх нь бий. Магадгүй эндэхийн лам, хуваргууд тэр хавийг Херуга гэж нэрлэдэг байснаас, хожим орд илэрсэн газрыг ингэж санскрит үгээр нэрлэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бол оюутолгойд очиж, нүдээр үзэж, газар дээр нь танилцаж, учир мэдэх хүмүүстэй ярилцаж, ордыг бүхэлд нь судалж сэтгүүлчийн хувиаар бичиж, хөрөнгө оруулагчийн хувиар өөрт байгаа хэдээрээ санхүүжилт хийж явсан зэргээс гарсан миний таамаг юм. Доороо асар их баялагтай буюу оюутолгойн ордтой, дэргэдээ дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийдтэй газар ийнхүү зураг авахуулсан нь түүх болон хоцорчээ. Энэ зүгээр ч нэг зураг биш, ордод хүрэх, асар их баялагт хүрэх газрыг заадаг зураг гэж би дотроо бэлэгшээн, олон зураг дотроос бэлэгшээн хадгалж ирсэн нь энэ билээ.

Оюутолгойн Хюго Дамметын ордыг нээсэн хүнийх нь нэрээр алдаршуулсан түүхтэй
Оюутолгойн нөгөө далд уурхай болох Хюго Дамметын ордыг нээсэн хүнийх нь нэрээр алдаршуулсан түүхтэй. Энэ эрхэмийн жинхэнэ алдар нь Хюго Т.Даммет /Hugo Dummett/ юм. Хюго Даммет нь 1940 онд төрсөн бол, 2002 онд нас баржээ. Канадын баруун хойд хэсэгт орших Экати алмазын уурхайг нээхэд үүрэг гүйцэтгэснээрээ алдартай хайгуулын геологич юм. Дамметтийг Экатигийн нээлтийн цаад тархи, санаа, эрч хүч гэж тодорхойлсон нь Канадын алмаз олборлох шинэ салбарыг бий болгоход хүргэжээ. Даммет 1964 онд Витватерсрандын их сургуульд шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалсан бол, 1970 онд Квинсландын их сургуульд элсэн оржээ. 1977 онд Даммет Superior Oil компанитай гэрээ байгуулж, Хойд Америкт алмазны хайгуул хийхэд оролцжээ. Superior нь Falconbridge компанитай хамтарсан компани байгуулж, геологич Чарльз Пипкийг алмазны хайгуулын төсөлд хөлсөлжээ. Хөтөлбөрийн эхэнд Даммет амбан захирагч Билл Клинтоныг ажил хэргийн хувьд ойрхон байсан гэх нь бий. 1979-1982 оны хооронд түншүүд нь дор хаяж 20 кимберлит хоолой нээсэн боловч тэдгээрийн нэг нь ч арилжааны алмаз ашиглах боломжгүй байжээ. Дараа нь Falconbridge-Superior хамтарсан компани нь Өмнөд Африкийн геохимич Жон Гурнигийн судалгааны хөтөлбөрийг санхүүжүүлж, алмазан хоолойн боломжит ашигт малтмалын судалгааг хийжээ. 1982 онд Гурни G10 кимберлит пироп анар нь алмазыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. Энэхүү шинэ технологийг ашиглан тус компани Ботсванагийн зүүн хэсэгт ирээдүйтэй хоолой нээсэн боловч Де Беерст газрыг шилжүүлэн өгснөөр дараа нь тэнд арилжааны алмаазны уурхай нээсэн байна. Үүний дараа Mobil Oil Superior-ийг худалдан авч 1987 онд хайгуулын хөтөлбөрөө дуусгасан аж. Даммет хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд оролцож байсан нэгэн юм. Даммет 1989 онд BHP Minerals-д шинэ ажилд орж, Дамметийн удирдлаган дор BHP таван хоолойд арилжааны алмаазын нөөцийг боловсруулсан байна. BHP 1995 онд Экати алмазны уурхайн зөвшөөрлийн ажлыг эхлүүлсэн бол, 1997 онд эцсийн зөвшөөрлийг авч, 1998 оны сүүлээр уурхайгаа нээжээ. 2009 онд Экати /EKATI/-ийн уурхайн жилийн борлуулалт дэлхийн очир эрдэнийн үнийн дүнгийн 5 орчим хувийг эзэлж байсан байна. 2001 онд Даммет Айвенхоу Майнз компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсноор Оюутолгойн ордын порфирийн алт, зэсийн томоохон ордыг илрүүлэхэд оролцож эхэлжээ. Оюутолгой олборлолт хийхийн хажуугаар нөхөн сэргээлт сайтар хийдэг газар юм. Тэндэхийн өвс, ургамлыг судалж, тохирохыг нь буцаагаад суулгадаг, тарьдаг гэх үү дээ. Тиймээс тэндэхийн нөхөн сэргээлтэд зориулт өвс, ургамлыг нь судалдаг хүмүүс Галбын говийн ганган цэцэгс номоо бэлэглэж байсан юм. Уг номын зохиогч нь Ж.Санжид, Б.Алтанцэцэг, С.Дорждэрэм бөгөөд уг номынхоо оршил хэсэгт ” Байгаль олон сайхан зүйлс бүтээсний нэг нь ургамал, түүний цэцэг. Говь нутгийн ургамал нөмрөг сийрэг, тачир нь үнээн. Хэт эгэл боргилын дотор нэн гайхамшиг оршдог. Говь нутагт зэрэс харваас цэцэггүй ч юм шиг харагдана. Гэвч билгийн нүдээр харваас бас ч тийм биш. Галбын говиор төлөөлүүлэн цөл, цөлөрхөг хээрийн бүсэд ургадаг зарим ургамлын нэг зун найман цэцгээр эрхи бүтээн гаргалаа. Ингэж бүтээсний учир нь говь нутгийн ургамлыг таниулах, гоё саяхныг нь мэдүүлэх, үүнээс үүдэн ээж дэлхийгээ хүндэтгэн хайрлаасай хэмээн энэхүү зураган цомгийг байгалиа хамгаалагч танаа мэлмийг тань мялаан өргөж байна хэмээн Б.Алтаа гэх гарын үсэгтэйгээр зохиогч нь Надад Галбын говийн ганган цэцэгс номоо А.Энхтуул надад бэлэглэж байсан юм. Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар У.Хүрэлсүх ах маань ажил байдалтай нь танилцаж яваад таатай байна. Хамтын хүчээр юуг хийж, бүтээж вэ гэдгийг хараад бахархаж яваа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэхдээ тэнд бүтээн байгуулалт сүндэрлэж, монгол улс төсвийнхөө орлогыг бүрдүүлдэг том үйлдвэртэй болсон ч, энэ ордыг юу ч байхгүй байхаас нь судалж бичиж, таниулж, хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлж, олон нийтэд танилцах зэрэг их ажил хийсэн хүмүүс нь эцэст нь хувьцааны ханш унах замаар, Айзенхоу майнзыг Туркойз хилл болгох, түүний 51 хувийг Рио Тинто авах замаар том хувьцаа эзэмшигч, төр хоёр хожсоноос биш, жижиг хувьцаа эзэмшигчид асар өндөр үнээр хувьцааг нь авч, оюутолгойн ордод хөрөнгө оруулсан атлаас, хувьцааны ханш унагах замаар нөгөөдүүл нь хожиж, хөрөнгөө оруулсан хүмүүс хохирсон гэдгийг ойлгох, энэ байдалтай танилцах, хэрхэн хохирлыг нь барагдуулж зэрэг олон арван асуудалтай газар дээр давхар танилцаад ирээсэй гэж хүсч байна. Нэг ч хөрөнгө оруулаагүй хүмүүс эх орны хишиг гээд хуваагаад идчихнэ. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй хүмүүс төрд ажиллах замаар тийшээ орсон хөрөнгө, босгосон үйлдвэрээс цалинжсан нь үнэн Гэтэл байгаа бүх хөрөнгөө оруултал хувьцааны ханш унагах замаар дээрэмдэж, буцааж гаргаж авч чадаагүй л сууна. Цаашлаад том ордод нь хөрөнгө оруулж хохирчоод, төрөөс нь нэг ч төгрөгий цалин аваагүй атлаа, хувийн хөрөнгийг төрөөс дарамт хийх байдлаар дахин үнэгүйдүүлж буй нь маш хүндрэлтэй байна. Яг үнэн чанартаа оюутолгойд хөрөнгө оруулсан Айвенхоуй майнз компани биржэд хувьцаагаа гаргахад нь худалдаж авах замаар, оюутолгойд хөрөнгө оруулсан шүү дээ. Улмаар уг компани Туркойү хилл болж, яваандаа 51 хувийг Рио Тинто эзэмших болсон. Эдгээрийн бичиг сэлт, баримт, гүйлгээ, хувьцааны мэдээлэл бол бий. Хүмүүс шууд бус замаар оюутолгойд хөрөнгө оруулахаар, жижиг хувьцаа эзэмшигчдийн мөнгийг үйлдвэр рү оруулахаар замаар улс үйлдвэртэй болчихоод, хувь хишиг тараагаад хуваагаад идчихэж болдог юм уу. Үүнээс болоод жижиг хувьцаа эзэмшигчид өндөр үнээр авсан хувьцаагаа зарж амжаагүй, хувьцааны ханш унах замаар бүгд хохиролд орчихсон байдалтай байгаа юм. Тэнд газар дээр нь ажиллахад нэмэр болж магад хэмээн бодож, оюутолгойн судалгааны ажлаа нийлүүлж эмхэтгэв.

Энтри голд компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав
Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг канадын хөрөнгө оруулалттай Энтри голд инк компани нь алт, зэсийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тус компани Америк, Перу, Австрали, Монголд алт, зэсийн төсөл хэрэгжүүлдэг. Энтри голд компанийн нийт төслийн 75 хувь нь Америкийн Невада мужид төвлөрдөг бол, 25 хувь нь Монголд хэрэгждэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тус компани манай улсад 2000 оны эхээр хөл тавьж Энрти голд хэмээх охин компаниа байгуулжээ. Харин 2003 онд 3148 дугаартай Шивээ толгой, 3150 дугаартай Жавхлантийн талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмших болсон байна. Энтри голдын эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрлүүд манай улстай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай хил залгаа оршдог. Тиймээс Айвенхоу майнз лимитед компани оюутолгойн бүлэг ордын үргэлжлэлийг нээхийн тулд Энтри голдын эзэмшил дэх дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах санал тавьжээ. Тухайлбал, 2004 оны аравдугаар сарын 15-ны өдөр Айвенхоу майнз компани Энтри голд компанитай ашиг хуваах гэрээ байгуулж хэд хэдэн нөхцөл тохирсон байна. Ингэхдээ Айвенхоу майнз лимитед компани Энтри голд инк компанийн 4,6 сая ширхэг хувьцааг 4,6 сая канад доллараар худалдан авна. Мөн Айвенхоу майнз лимитед компани оюутолгойн зэргэлдээх талбайд өрөмдлөг хийхэд зориулж 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олдсон эрдсийн 70-80 хувийг эзэмшинэ гэж Энтри голд инк компанитай гэрээ байгуулсан байна. Тохиролцсон ёсоор Айвенхоу майнз лимитед компани 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2008 оны зургаадугаар сард хийж дуусгажээ. Уг хөрөнгө оруулалтаар оюутолгойн хойд хюгон ордын хүдэржилтийг шивээ толгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас. Харин херуга ордын хүдэржилтийг жавхлант талбайгаас илрүүлсэн юм. Хайгуулын үр дүнгээр Шивээ толгой 1.61 хувийн агуулгатай 99 сая тонн хүдрийн боломжит нөөцтэй болохыг тогтоосон бол, Жавхлант талбай 0.41 хувийн зэсийн агуулгатай 637 сая тонн хүдрийн боломжит нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Үүнийг илрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн учраас Айвенхоу майнз компани Жавхлант болон Шивээ толгойд илэрсэн нөөцийн 70-80 хувийг гэрээний дагуу эзэмшиж эхэлжээ. Харин Энтри голд үлдэх 20-30 хувийг эзэмших гэрээтэй байжээ. Тэдний дээрх хувь эзэмшил эрдсийн гүнээс хамааралтай байв. Тухайлбал, Жавхлант болон Шивээ толгойн зүүн талбайн 560 метрээс доош орших эрдсийн 80 хувийг Айвенхоу майнз, 20 хувийг Энтри голд компани эзэмшихээр гэрээндээ тусгасан байна. Харин 560 метрээс дээш орших эрдсийн 70 хувийг Айвенхоу майнз, 30 хувийг Энтри голд компани эзэмшихээр гэрээ байгуулсан байжээ. Нэгэнт оюутолгойн бүлэг ордын Херуга болон Хойд хюго-н үргэлжлэл Энтри голдын хайгуулын талбайд илэрсэн учраас үүний тодорхой хувийг төрийн мэдэлд авч үлдэх ёстой гэж Засгийн газар үзсэн байдаг. Тиймээс 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Энтри голдын эзэмшил дэх 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор тусгасан байдаг. Энэ дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийг 2009 оны аравдугаар сарын 27-нд ашиглалтынх болгожээ. Ингэхдээ 3148 дугаартай шивээ толгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг 15226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байна. Харин 3150 дугаартай Жавхлантийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 15225 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон гэх нь бий. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 30 жилийн хугацаатай Энтри голд компанид өгсөн гэх яриа нэг хэсэг гарч байв. Гэхдээ үүнийг Ашигт малтмалын газраас нягтлах шаардлагатай юм. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд Айвенхоу майнзын эдэлж буй дээрх эрхийг хөрөнгө оруулагчдад шилжүүлэх. Шилжүүлсний дараа Монголын засгийн газар уг эрхийн 34 хувийг авахаар болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Айвенхоу майнз компанийн Жавхлант болон Шивээ толгойн зүүн талбайд эзэмшиж байсан 70-80 хувийг оюутолгойн хөрөнгө оруулагчид руу шилжүүлэх ёстой гэж хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д тусгаж өгчээ. Тиймээс Айвенхоу майнз компани дээрх эзэмшлээ өөрийн охин компани болох Айвенхоу майнз монголиа инк рүү хожим шилжүүлсэн байна. Нэг ёсондоо, толгой компани нь эзэмшлийнхээ эрхийг охин компани руугаа шилжүүлсэн байгаа юм. Харин 2009 онд Айвенхоу майнз монголиа инк компанийг Оюутолгой компани болгон өөрчилжээ. Ийм замаар Айвенхоу майнз компанийн Жавхлант болон Шивээ толгой дахь эзэмшлийг Оюутолгой компани руу шилжүүлсэн гэж холбогдох хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлбэл, дээрх талбайд илэрсэн эрдсийн 70-80 хувийг Айвенхоу майнз компани өмнө нь эзэмшиж байсан бол, хожим Оюутолгой компани эзэмшдэг болсон гэсэн үг юм. Харин үлдэх 20-30 хувийг Энтри голд компани эзэмшсээр ирсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа Энтри голд болон Оюутолгойн хамтарсан Энтри – Оюутолгой компани байгуулагдсаныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Уг компанийн 70-80 хувийг Оюутолгой, 20-30 хувийг Энтри голд эзэмшдэг гэж энгийнээр ойлгож болох юм. 2011 онд Энтри голд компанийн 11 хувийг Айвенхоу майнз компани, 13 хувийг Рио Тинто компани эзэмшиж байлаа. Тэгвэл 2013 онд Энтри голд инк компанийн 9 хувийг Туркойз хилл компани, 11 хувийг Рио Тинто эзэмшдэг гэх мэдээлэл дэлхийн хөрөнгийн зах зээлд цацагдаж байсан билээ. Харин оюутолгой компанийн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани эзэмшдэг юм. Монголын Засгийн газар Оюутолгой компаниар дамжуулан Жавхлант болон Шивээ толгойн талбайн 70-80 хувиас 34 хувь хүртэж ирсэн гэж ойлгож болно. Харин хэдэн жилийн өмнөөс Жавхлант болон Шивээ толгойн талбайн үлдэх 20-30 хувийг Оюутолгой компани рүү шилжүүлж, үүний 34 хувийг монголчууд хүртэх ёстой гэж Засгийн газар үзсэн байдаг. Мөн дээр дурдсан Энтри голдын эзэмшил дэх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компани руу шилжүүлэх ёстой гэж үзсэн байгаа юм. Гэхдээ Энтри голдын дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас эзэмшдэг 20-30 хувиас 34 хувийг Монголын Засгийн газар авах бололцоогүй байж мэдэх нөхцөл байдал үүссэн билээ. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Энтри голдын эзэмшиж буй дээрх 20-30 хувийг Оюутолгой руу шилжүүлнэ гэсэн зүйл заалт байдаггүй. Зөвхөн Айвенхоу майнзын эзэмшлийн 70-80 хувийг шилжүүлж авах тухай заалт бий. Тиймээс Монголын Засгийн газрын санаархал бүтэлгүйтэж магадгүй гэж үзэх хүмүүс тэр үед цөөнгүй байсан юм. Тиймээс шинэчлэлийн засгийн газар тэр үед хуулийн цоорхой хайж хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтынх болгох нь яамны сайдын эрхлэх асуудал биш, Ашигт малтмалын газрын шийдэх асуудал байдаг гэх овжин мэх ашигласан байдаг. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан н.Зоригтын 2009 онд гаргасан тушаалыг Уул, уурхайн сайд асан Д.Ганхуяг 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгожээ. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Зоригтын 2009 оны тушаалыг үндэслэж, Ашигт малтмалын газар дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ашиглалтынх болгосон учраас тэр юм. Ингээд уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгсөн байна. Тэр дагуу Ашигт малтмалын газрынхан Оюутолгойн бүлэг ордын хүдэржилтийн үргэлжлэл илэрсэн гэх Шивээ толгой болон Жавхлантын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн болохыг тэр үеийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Чинбаатар хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, барьцаалан захиран зарцуулах эрхийг түр царцааж ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компани руу шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд үүгээр Монголын Засгийн газар зургаан асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсны дөрөвдүгээрт Энтри голд компанийн эзэмшил дэх тусгай зөвшөөрөл болон хувь эзэмшлийн тухай асуудал багтсан байлаа. Ийнхүү Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдаанд уг асуудлыг тавьсан ч, хөрөнгө оруулагч тал хүлээж авалгүй хэсэг азнасан. Харин 2013 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Лондонд үргэлжилсэн Оюутолгойн хэлэлцээрээр энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж тэр үеийн Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Отгочулуу мэдэгдэж байсан юм. Уул уурхайн яамны тооцоолсноор Жавхлант болон Шивээ толгойн талбайд оюутолгойн нийт зэсийн нөөцийн 18 хувь, алтны нөөцийн 32 хувь, мөнгөний нөөцийн 23 хувь, молибдений 87 хувь байдаг аж. Оюутолгой компани энэ нөөцийн 70-80 хувийг эзэмшдэг бол, тус компаниар дамжуулан Монголын Засгийн газар үүний 34 хувийг хүртэж ирсэн нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа юм. Хэрэв Энтри голдын эзэмшил дэх Шивээ толгой болон Жавхлантын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Оюутолгой компани руу шилжүүлбэл, үлдэх 20-30 хувиас Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших эрхтэй болох юм. Үүнийг оролцуулбал, оюутолгойн төсөл хэрэгжих хугацаанд монголын талын ногдол ашиг 1,4 тэрбум ам.доллараар өснө гэж холбогдох албаныхан тооцсон байдаг. Гэхдээ энэ нь биеллээ олох эсэх нь Энтри голдын хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ихээхэн хамаарах хүлээлтийн байдалтай олон жилийг ардаа орхисон гэж ойлгож болно. Албаныхан шийдвэрлэсэн гэж мэдэгддэг ч, хэний талд хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээлэл бүрхэг байдаг. Дашрамд дурдахад, Шивээ толгойн хүдрийг 2011 оны сүүлчээс эхлэн олборлохоор төлөвлөсөн байдаг. Ингэхдээ эхний жил хоногт 1000 тонн хүдэр олборлох бол, дараагийн таван жилээс 75000 онн хүдэр олборлохоор төлөвлөсөн байдаг. Ингэснээр Шивээ толгойд илэрсэн нийт 99 сая тонн хүдрийн нөөц 2030 он гэхэд дуусна гэж тооцоолж байлаа. Харин Жавхлантын талбайн 637 сая тонн хүдрийн нөөцийг 29 жилийн дотор олборлож дуусна гэж тооцоолсон байдаг. Ингэхдээ эхний нэг жил 1323 тонн хүдэр, дараагийн жилээс 9110 тонн хүдэр хоногт олборлохоор төлөвлөсөн юм. Харин ашиглалтын зургаа дахь жилээс хоногт 75 мянган тонн хүдэр тасралтгүй 25 жил олборлож, үүнээс хойш хүдрийн олборлолт буурсаар 29 дэх жилд ордын нөөц дуусна гэж тооцоолсон байдаг юм. Жавхлант болон Шивээ толгойгоос олборлосон хүдрийг оюутолгойн анхдагч бутлуур руу зөөж, баяжуулах үйлдвэрт боловсруулахаар тооцоолсон байдаг. Нэгэнт дээрх талбайгаас олборлосон хүдрийг зөөж боловсруулах тул Жавхлант болон Шивээ толгойд ямар нэг дэд бүцтийн байгууламж барих шаардлагагүй гэж үзсэн байгаа юм. Манай улсын Өмнөговь аймгийг дайрах Тань шины хагаралд ганц Оюутолгой гэлтгүй, Хармагтай, Цагаан суваргын зэсийн ордууд ойролцоо бүрэлдсэнийг анзаарч болно. Харин Харбины хагаралд Эрдэнэтийн овоо, Бороо голдьзэрэг ордууд ойролцоо оршиж буйг анзаарч болно. Гэх жишээтэй аливаа ордыг газрын гүн дэх хагаралаар нь бүлэг бүлгээр нь хайж олж тогтоож болохоор байгаа юм. Байгаль эх бүтээсэн ч, бүрэлдсэн ордыг газар доор хайж олоход мэдээж их хэмжээний судалгаа шинжилгээ, хөрөнгө мөнгө зарцуулж олж буй нь гарцаагүй юм. Сэтгүүлчээр ажиллах хугацаандаа олон газраар явж танилцаж, судалж, нийтэлж эмхэтгэсэн дээр, хөрөнгө оруулагчид ирдэг зарим мэдээллийг боловсруулж, судалгаанд зориулж эдгээрийг олж эмхэтгэсэн бөгөөд хууль бус зүйлд ашиглахгүй хориотой юм. Энэ зураг зөвхөн анх удаа олон нийтэд тавигдаж буй бөгөөд өмнө нь огт нийтлэгдэж байгаагүй юм. Уг зургийг сэтгүүлчийн хувиар, хөрөнгө оруулагчийн хуваарь хайж олсон бөгөөд нийтлэл, эмхэтгэлээ анх удаа нэмэлтээр хувийн архив, цуглуулгаар баяжуулав.

Энтри голд компанийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийн талаар оюутолгой мэдэгдэл хийв
Энтри голд инк нь Монгол улс дахь өөрийн охин компани болох Энтри компанийн нэр дээр оюутолгой компанийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгойн 15225А, Жавхлантын 15226А гэсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг болно. Энтри Жавхлант болон Шивээ толгойн тусгай зөвшөөрлийн талбайн зүүн хэсгийн талаар хамтран ажиллах хэлцэлтэй. Монгол Улс нь Эрдэнэс оюу толгой компаниар дамжуулан Энтри голд компанийн тусгай зөвшөөрлийн оюутолгойн хувь эзэмшлийн 34 хувийг эзэмшдэг. Энтри компани 2003 оноос хойш 3148Х болон 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж ирсэн. 2004-10-15–ндАйвенхоу майнз Лимитед болон Антре Гоулд Инк Ашиг хуваах гэрээ /Equity Participation and Earn-In Agreement/ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр дараахь үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон. Үүнд:
• Айвенхоу майнз лимитед нь Энтри голд инкийн 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авна.
• Айвенхоу майнз лимитед Энтри голдын 3148Х, 3150Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийх өрөмдлөгийн ажилд 35 сая ам.доллараас илүү хөрөнгө зарцуулсан тохиолдолд:
-Газрын гадаргуугаас доош 560 метр хүртэлх гүнд орших ашигт малтмалын 70% (АГ: 30%)-ийг
-Газрын гадаргуугаас доош 560 метрээс гүнд буй ашигт малтмалын 80% (АГ: 20%)–ийг тус тус эзэмшинэ.
Айвенхоу майнз лимитед тийнхүү 35 сая ам. доллар зарцуулсан тухайгаа 2008 оны зургаадугаар сард Энтри голд компанид мэдэгдсэн бөгөөд Айвенхоу майнз лимитед, Айвенхоу майнз монголиа инк (Оюутолгой) компани болон Энтри голдын хооронд эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.
Айвенхоу майнз лимитед Ашиг хуваах гэрээний дагуу хүлээсэн эрх үүргээ Айвенхоу Майнз Монголиа Инк (Оюу Толгой)– компанид шилжүүлсэн бөгөөд Айвенхоу Майнз Лимитед–ийн 3148Х, 3150Х тусгай зөвшөөрлийн дагуу эзэмших 80%-ийн эзэмшил нь (гүнээс хамааран 70% байж болно. Энэ нь Айвенхоу Майнз Монголиа Инк (Оюу Толгой)– компанид шилжсэн. Оюутолгой болон Антре–гийн хамтын ажиллагааны талбай нь Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн 15225A талбайн зүүн хэсэг, Жавхлант ашиглалтын тусгай зөвшөөрлийн 15226А талбайг бүхэлд нь хамарсан. Тусгай зөвшөөрлийн талбайн бүх нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ болон ашигт малтмалын нөөц тогтоох төлөвлөгөөний үндэс суурь нь болдог. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт Оюутолгой компани нь Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-р зүйлд заасан нөхцлийг бүрэн биелүүлсэн бөгөөд уг заалтад: Энтри голд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлэх. Ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 хувийг эзэмшинэ. Улмаар засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох гэсэн байдаг. Энэхүү заалтыг 2005-03-01-ний өдөр Энтри голд, Айвенхоу майнз лимитед болон Айвенхоу майнз монголиа инк компанийн хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээгээр хэрэгжүүлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд Хөрөнгө оруулагч гэж заасан Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн нэрийг 2009 онд Оюутолгой компани болгон өөрчилсөн. 2009-10 дугаар сард оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 15225А, 15226А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болгосон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Эрдэнэс оюутолгой компани нь Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшдэг тул Оюутолгой компани дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийн 80 хувь буюу гүнээс хамааран 70 хувийн 34 хувийг эзэмшинэ гэж Оюутолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байсан юм. Дараах үураг бол миний дээр өгүүлсэн Тань Шаны хагарал дагуу тогтоогдсон ордууд юм. Хэдийгээр дээгүүрээ өөр улсууд ч , аливаа ордын нөөц газар доогуур хагаралаараа дамжаад өөр өөр улсад дараах байдлаар тогтоогдсоныг олж харж болно. Хэвлэлээр байсхийгээд галт уул дэлбэрлээ, газар хөдөллөө гэх мэдээлэл байнга цацагддаг. Мэдээж газар хөдөлж байна гэдэг нь хагаралаараа дамжаад, хожим асар их нөөц илрэх магадлалтай гэж ойлгогдож магад. Тиймээс орд олъё гэвэл эхлээд газар хөдлөл, дараа нь хагарал, түүнд хэдэн мянган жилийн дараа онд, эрдэс бүтээгдэхүүн бүрэлдэж болдогийг судлахад илүүдэхгүй байх. Энгийнээр тайлбарлавал, галт уул дэлбэрч, түүний нөлөөгөөр газар хагарч, тэр хагарлыг нь дагуу, галт уулын халуун лав цутгаж, тэр их халуунд эрдэс хайлж, нэг бүрэлдэж буй үйл явц гэж ойлгох юм уу даа. Гэхдээ энэ нь галт уул дэлбэр, газрын хагарлын дагуу цутгасан даруу олборлочихдог зүйл биш, хэдэн мянган жилийн дараа бүрэлддэг гэж ойлгож болох талтай. Доорх зураг бол Тан Шаны галт уул дэлбэрч, хагарал нь монголын нутгаар дайрч, газар доор эрдэс бүрэлдсэнээс харуулж буй. Энгийнээр галт уулын дэлбэрэлтээс шалтгаалаад, газар доогуур хагарал явагдаж, эрдэс бүтээгдэхүүн цутгаад орхичихсон байгаль эхийн бүтээл гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, хаан галт уул оргилж, хаана газар хөдөлж, хааны газар доогуураа хагарал үүсч, хаашаа халуун хайлмаг цутгасан бэ гэдэг эх сурвалжуудыг нь олуулаа, харьцуулан судалж байж, орд олох магадлал өндөр. Доорх зургийг эрт дээр зeд, олон зуун мянган жилийн тэттээ яг тэр хагалбарын галт уулын халуун хайлмаг газар урс байж гэж төсөөлж ойлговол илүү дөхөм. Тэр нь олон зуун мянган жилийн дараа хатуужиж эрдэс болж ийнхүү монгол улсын өмнө зүгт олджээ, тэр нь баялаг болон Монголын хэдэн зeэр нь тэжээх орд болон хоцорчээ гээ ойлгож болох талтай. Гэхдээ энд нэг анхаарах зүйд бол газрыг гагнасан эдгээр нь эрдэнийг нь олборлоод байвал, газар доогуураа сэгсийчихсэн, сүүлдээ газрыг шагнах зүйлгүй болж, газар хөдлөх магадлалтай тул, буцааж таглах, нөхөн сэргээлт хийх нь маш чухал хэмээн хар ухаанаараа тунгааж олов. Өмнөх зурагт байгаагүй ордууд энэ зурагт байгаа харьцуулж болохын сацуу, Оюутолгой ордыг нээсэн хагаралд өөр ямар улсын ордууд олдсоныг харьцуулан судлах боломжтой юм.

-Энтри голдын лицензтэй холбогдсон ЭБЭХЯ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ-
2013.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн байжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009.09.06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Энтри Голд компанид шийлжүүлсэн байна. Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д зааснаар яамны сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын шийдэх асуудал байжээ. Тиймээс Уул уурхайн сайд ЭБЭХ-ний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын газарт уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг өгчээ. Хэрэв Энтри Голд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз энэ чигээрээ хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорх баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь ирэхээр байгаа юм байна. Ойролцоо үнээр тооцоход хэрэв эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим доллараар буурахаар байгаа ажээ. Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор Оюутолгойн бүлэг ордын нийт нөөц, тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг тухай мэдээлэл гарав.

-Айвенхоу Майнз Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулав-
2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компани дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулах болсон тухай энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компанийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй зэс, алтны Оюу Толгой төслийн уурхайн цогцолборыг хоёр тал хамтран бүтээн байгуулж, үйл ажиллагааг Айвенхоу Майнз-Рио Тинто компаниудын хамтарсан Техникийн Зөвлөл удирдах болно. Түншлэлийн гэрээг байгуулснаар Рио Тинто компани нь Айвенхоу Майнз компанийн гол хувьцаа эзэмшигч болох юм. Тодруулбал, Рио Тинто компани шаталсан хөрөнгө оруулалт хийж Айвенхоу Майнз компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох юм. Оюу Толгой төсөл нь Монгол улсын хувьд болоод Монгол улсын нийгэм, эдийн засагт маш чухал ач холбогдолтой төсөл гэдэгт итгэж байна хэмээн Рио Тинто компанийн Нөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз хэлсэн байна. Түншлэлийн гэрээг байгуулснаар ноён Албаниз Айвенхоу Майнз компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм. Рио Тинто компанийн Нөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз: Бид дэлхийн аль ч оронд ажиллахдаа эрүүл мэнд,, аюулгүй байдал, байгаль орчны дээд зэргийн стандартыг мөрддөг төдийгүй орон нутгийн харилцааг онцгойлон анхаардаг. Оюу Толгой төсөл нь орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, говийн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бүс нутгийн нийгэм эдийн засгийн хурдасгуур болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

-Рио Тинто Монгол Улсад-
2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын дарга Роберт Фрийдланд: Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд Оюу Толгойд байгаль орчны шилдэг менежменттэй дэлхийн жишиг уурхай бий болгохын төлөө хүчин чармайх болно. Ингэснээр олон мянган ажлын байр шинээр бий болж, нийгэмд ихээхэн үр ашиг үзүүлэх юм гэжээ. Ноён Албаниз: Рио Тинто компани нь дэлхийд томоохонд тооцогдох, олборлолт хийгдэж эхлээгүй байгаа энэхүү зэс, алтны төсөлд оролцох болсондоо баяртай байгаа бөгөөд өөрсдийн техник, технологийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхэд бэлэн байна. Бид ойрын хугацаанд Монгол улсын Засгийн газартай хийгдэх урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх яриа хэлэлцээнд оролцоно гэж найдаж байна гэжээ. Айвенхоу Майнз болоод Рио Тинто компаниудын хооронд байгуулсан түншлэлийн гэрээний заалт ёсоор Рио Тинто компани эхний шатанд Айвенхоу Майнз компанийн үндсэн хөрөнгийг 303 сая орчим ам.доллараар ойрын хугацаанд нэмэгдүүлэх юм. Энэхүү эхний шууд хөрөнгө оруулалтыг хийснээр Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн нийт хувьцааны 9,95%-г эзэмших болно. Айвенхоу Майнз компани Монгол улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Рио Тинто компани нь хоёр дахь шатны 388 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг хийх болно. Энэ нь Айвенхоу Майнз компанийн нийт хувьцааны 19,9% юм. Түүнчлэн Рио Тинто компани Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд 808 сая ам.долларын өртөг бүхий Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдан авах эрхийг хадгална. Ингэснээрээ Айвенхоу Майнз компанид оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1,5 тэрбум ам.долларт хүрч, нийт хувьцааны 33,35%-г эзэмших боломжтой болох юм гэжээ. Английн Лондон хотод төвтэй Рио Тинто компани нь ихэнх хувьцаагаа Их Британи, Австрали улсын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг. Рио Тинто нь 30 салбар компаниар дамжуулан дэлхийн зургаан тивд ашигт малтмал хайх, олборлох, боловсруулах зэрэг 80 гаруй төслийг 30000 гаруй ажилтан ажиллагсадтайгаар хэрэгжүүлж буй дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани аж. Дэлхийн томоохон, урт удаан хугацаанд ашиглагдах, өрсөлдөх чадвар бүхий орд газруудыг бие даан олборлох буюу хөрөнгө оруулах стратегийг Рио Тинто компани баримталдаг байна. Тус компани нь Индонези улсын Гразберг зэс-алтны уурхай, Чили улсын Эскондида зэсийн уурхай, АНУ-ын Бингхам Канион зэс-алтны уурхай болон АНУ-ын Юта мужид орших дэвшилтэт технологитой хайлуулах үйлдвэрийг эзэмшдэг байна. Мөн АНУ-ын Аризона муж дахь Резолюшн зэс-молибдений төсөл, Австрали, Өмнөд Африк зэрэг улсад зэсийн төслүүдийг хэрэгжүүлдэг аж. Рио Тинто компани нь Азийн ашигт малтмалын зах зээлийн үндсэн нийлүүлэгч юм. Рио Тинто компанийн зах зээлийн нийт үнэ тухайн үед 68 орчим тэрбум ам. доллар байсан бөгөөд хөнгөн цагаан, зэс, алмаз, нүүрс, уран, алт, төмрийн хүдэр, үйлдвэрлэлийн эрдэс болох давс, тальк, бора, титаны давхар исэл зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна.

-Оюу Толгой төслийг хэрэгжүүлэх хамтарсан Техникийн Зөвлөл байгуулагдана-
2006.10.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюу Толгой төслийн инженер, барилга угсралт, уурхайн үйлдвэрийн үйл ажиллагааныудирдлагыг Рио Тинто, Айвенхоу Майнз компанийн хамтарсан Техникийн Зөвлөлхэрэгжүүлэх юм. Техникийн Зөвлөл таван гишүүнтэй байх ба талууд тус бүр хоёргишүүн томилох юм. Тав дахь гишүүн нь Техникийн Зөвлөлийн дарга, Оюу Толгойтөслийн Ахлах менежерийн үүргийг гүйцэтгэнэ. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх Ерөнхий Захирал Жон Макенэхний таван жил буюу уурхай ашиглалтанд орох хүртэл Техникийн Зөвлөлийн дарга,Төслийн ахлах менежерээр томилогдлоо. Түүний дараа Рио Тинто компани нь тусзөвлөлийн даргыг томилох эрхтэй болно. Оюу Толгой төсөл нь Монгол улсын хувьд болоод Монгол улсын нийгэм, эдийн засагтмаш чухал ач холбогдолтой төсөл гэдэгт итгэж байна хэмээн Рио Тинто компанийнНөөцийн асуудал хариуцсан захирал ноён Том Албаниз хэлсэн байна. Түншлэлийнгэрээг байгуулснаар ноён Албаниз Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ын гишүүн болжбайгаа юм. Ноён Албаниз цааш нь хэлэхдээ “Бид дэлхийн аль ч оронд ажиллахдаа эрүүл мэнд,аюулгүй байдал, байгаль орчны дээд зэргийн стандартыг мөрддөг төдийгүй ороннутгийн харилцааг онцгойлон анхаардаг. Оюу Толгой төсөл нь орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, говийн бүснутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бүс нутгийн нийгэм эдийн засгийн хурдасгуур болногэдэгт итгэлтэй байна гэжээ.

Рио Тинто шинэ Гүйцэтгэх Ерөнхий захирал томиллоо
2006.12.07. Рио Тинто хувьцаат компанийн ТУЗ-аас Рио Тинтогийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Лей Клиффордыг компанийн 2007 оны 4-р сард болох жилийн нэгдсэн хурлындараа 2007.05.01-ний өдрөөс эхлэн Том Албаниз залгамжлах болсон тухай мэдэллээ. АНУ-ын иргэн Том Албаниз, 49 настай, Аляскийн Их Сургуулийг уул уурхайн эдийн засаг, уурхайн инженерээр төгссөн. 1993 ондоос хойш Рио Тинто компанид амжилттай ажиллаж байгаа бөгөөд Рио Тинто группын Үйлдвэрлэлийн ашигт малтмал, Зэсийн салбарын Гүйцэтгэх Ерөнхий захирал, Хайгуулын захирлаар ажиллаж байсан. Тэрээр 2006 оны 3-р сард ТУЗ-ын гишүүн болж, Нөөцийн Группын захирлаар ажиллаж байгаа юм. Рио Тинтогийн Ерөнхийлөгч Пол Скиннер:Рио Тинтог хөгжлийн дараагийн шатанд хөтлөн удирдах Том Албанизыг томилсондоо ТУЗ сэтгэл хангалуун байна. Ноён Албаниз техник, үйл ажиллагаа болон стратегийн онцгой хөгжлийн үр дүнд бий болсон уул уурхайн салбарт өөрийн арвин их туршлагаа зориулах болно. Тэрээр сүүлийн хэдэн жилийн доторх Рио Тинтогийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Группын стратегийн чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулсан гэжээ. Пол Скиннер Рио Тинтод хувь нэмрээ харамгүй оруулсан Лей Клиффордын талаар Группт ажиллах болсноос хойшхи 37 жилийн турш Лей онцгой хувь нэмрээ оруулсан билээ. Группын Гүйцэтгэх Ерөнхий Захирлаар ажиллах долоон жилийн хугацаанд тэрээр үйл ажиллагааг тогтвортой үр бүтээлтэй, үр ашигтай ажиллуулж ирсэн юм. Рио Тинто Группын үндсэн зах зээл, нэн ялангуяа Азид байр сууриа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөх талаар онцгой амжилт гаргасан билээ гэсэн байна. Том Албаниз:
- 1957 онд Нью-Жерси мужид төржээ. Тэрээр Фейрбанксийн Аляскийн Их Сургуульд суралцаж уул уурхайн эдийн засгийн бакалавр, уурхайн инженерийн магистрийн зэрэг хамгаалсан.
- Тэрээр Нерко Минералз компаниас ажлын гараагаа эхэлж компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1993 онд Рио Тинто компанид орсон байна.
- 1993 онд тэрээр Аляскийн Адмиралту Айленд дахь Гриинс Грик алт, мөнгө, цайр, хар тугалгын ордын ерөнхий менежерээр томилогдож шинээр илрүүлсэн өндөр агуулгатай ордыг ашиглалтанд бэлтгэх багийг тэргүүлж ажиллаж байв.
- 1995 онд тэрээр Лондонд ирж Рио Тинто Группын хайгуул хариуцсан захирлаар томилогджээ.
- 1998 онд тэрээр Солт Лейк Ситигийн ойролцоох Бингхэм Каньон зэсийн ордын Кеннекотт Юта Копперын дэд Ерөнхийлөгчөөр томилогджээ.
- 2000 онд Рио Тинто компани Австралийн Норт компанийн хувьцааг ихэнхийг худалдан авснаар Том Албаниз Мельбурн хот руу гүйцэтгэх захирлаар шилжин ажиллажээ. Захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа тэрээр Нортын үйл ажиллагаанд стратегийн дүгнэлт хийж, тус компанийг бизнесийн үндсэн салбар руу оруулж Рио Тинтогийн бүтээгдэхүүний бүтцэд багтааж чадсан юм.
- Тэрээр Рио Тинтогийн Лондонд байрлах Үйлдвэрлэлийн ашигт малтмалын группын гүйцэтгэх ерөнхий захирлаар томилогдон тус Группын борит, тальк, титаны давхар ислийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаад 2004 онд Зэс болон Хайгуулын хэсгийн гүйцэтгэх ерөнхий захирлаар томилогджээ.
- 2006 оны 3-р сард Албаниз ТУЗ-ын гишүүн болж, 2006 оны 7-р сард Хайгуул, үйлдвэрлэл, техникийн гүйцэтгэл, хүний нөөц, харилцаа холбоо, гадаад харилцаа, бизнесийн үйлчилгээ хариуцсан Нөөцийн группын захирлаар томилогдсон байна.
- Саяхнаас Албаниз Оросын Норильск Никельтэй хамтарсан хайгуулын гэрээ, Перугийн Ла Гранха дахь Рио Тинтогийн хөрөнгө оруулалт болон Монгол улсад Айвенхоу Майнзын хэрэгжүүлж байгаа Оюу Толгой төсөл дээр ажиллаж байна.
Ноён Том Албаниз Лондон хотод амьдардаг, гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй. Нэмэлт мэдээллийг та дараахь хаягаар хандаж авна уу гэжээ.
Лондон Хэвлэл мэдээлэл Ник Коббан Ажил: 44 0 20 7753 2305 Гар утас: 44 0 7920 041 003 Хөрөнгө оруулалт Найжел Жоунс Ажил: 44 0 20 7753 2401 Гар утас: 44 0 7917 227 365 Дэвид Овингтон Ажил: 44 0 20 7753 2326 Гар утас: 44 0 7920 010 978 | Австрали Хэвлэл мэдээлэл Яан Хэд Ажил: 61 0 3 9283 3620 Гар утас: 61 0 408 360 101 Хөрөнгө оруулалт Дэйв Скиннер Ажил: 61 0 3 9283 3628 Гар утас: 61 0 408 335 309 Сюзи Кресвэлл Ажил: 61 0 3 9283 3639 Гар утас: 61 0 418 933 792 |
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн үзэглэв-
Айвенхоу майнз компани дангаараа оюу толгойд хөрөнгө оруулалт хийхгүй нь 2006 оны аравдугаар сард тодорхой боллоо. Рио Тинто компани Айвенхоу Майнз компанийн хэрэгжүүлж буй оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын 20 хувийг гаргахаар болсон учраас тэр юм. Өөрөөр хэлбэл, оюутолгойн ордыг эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгийн тавны нэгийг Рио Тинто дангаараа хариуцахаа тухайн үед зарласан юм. Тиймээс Рио Тинто компани Айвенхоу майнзтай хамтран оюутолгойн ашигт малтмалыг ашиглах асуудлаар Монголын Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж ирсэн. Хэлэлцээрийн эхний шат 2009 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өндөрлөсөн бөгөөд үүгээр оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, үлдэх 66 хувийг Айвенхоу майнз болон Рио Тинто хамтран эзэмшихээр тохиролцсон байдаг. Айвенхоу майнз болон Рио Тинтогийн удирдлагууд манай улсад ирж Засгийн газартай хийх хэлэлцээрийн хоёр дахь шат 2009 оны хоёрдугаар сарын 10-нд эхэлж байлаа. Үүгээр оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалт хийх болон татварын асуудал яригдсан байдаг. Хэлэлцээрийн үеэр хөрөнгө оруулагч тал гэнэтийн ашгийн 68 хувийн татвар төлөхгүй гэсэн байр сууринаас хандсан гэх нь бий. Харин монголын талаас 68 хувийн албан татвар авна гэсэн байр сууринаас хандсан учраас хоёр тал санал зөрөлдөж уг асуудлыг дараагийн шатны хэлэлцээрээр шийдвэрлэхээр болсон юм. Айвенхоу майнз болон Рио Тинто компанитай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх нь анхнаасаа тодорхой байсан. Тус ордод хөрөнгө оруулалт хийх саналаа зөвхөн тэд манай улсад ирүүлсэн учраас тэр юм. УИХ дахь намын бүлэг бүр уг асуудлыг дор бүрнээ хэлэлцсэн нь ойлгомжтой. Харин 2009 оны долоодугаар сарын 8-ны өдрийн УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн гэрээний төслийн тухай хэлэлцсэн байх юм. УИХ дахь МАХН-ын бүлэг Оюутолгойн ордод төрийн эзэмших хувь 34 байх заалтыг дэмжсэн байгаа юм. Үүний сацуу Засгийн газраас оруулсан Оюутолгойн төслийн үндсэн хувилбарыг дэмжсэн байна. МАХН-ын бүлгийн гишүүд Оюутолгойн гэрээний төслийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор шийдвэр гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар санал нэгдсэн байгаа юм. Мөн бусад асуудлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Ийнхүү удтал хэлэлцсэний эцэст Монголын Засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудтай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэглэсэн юм. Үүнээс хойш зургаан сарын дотор гэрээний 15.7-д заасан зүйл заалтуудыг биелээгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болох нөхцөлтэй байв. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7 дугаар зүйлд оюутолгойг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулах зэрэг заалтууд туссан байлаа. Хөрөнгө оруулагчид заасан хугацаанаас өмнө оюутолгойг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж чадсан байдаг. Нэгэнт холбогдох байгууллага оюутолгойг ашиглах ТЭЗҮ-г хүлээн авсан тул, хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажих нь тэр. Засгийн газар ч хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг албан ёсоор зарласан юм. Засгийн газар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хамтрагчдаасаа 250 сая ам.долларын урьдчилгаа авахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, хожим авах ашгаасаа урьдчилж авахаар болсон юм. Гэтэл тун удалгүй энэ мөнгө зээл болж хувирсан тал бий. Хөрөнгө оруулагчаас зээлэх мөнгөний эхний ээлжийн 100 сая ам.долларыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан даруйдаа буюу 2009 онд авсан бол, дараагийн ээлжийн 50 сая ам.долларыг гэрээ хүчин төгөлдөр болсны дараа буюу 2010 онд авсан байдаг. Харин үлдэх 100 сая ам.долларыг 2011 оны зургаадугаар сарын 5-ны өдөр авсан байгаа юм. Ийнхүү хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа нэртэй зээл авч, хөрөнгө оруулалтын гэрээгээр оюутолгой компанид татварын тогтвортой орчин бий болгож өгснийг хэн хүнгүй мэднэ. Тэр үеийн Оюутолгойн гүйцэтгэх захирал Кейт Маршал: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч ойрын гурван жилийн дотор энэ ордоос их хэмжээний бүтээгдэхүүн авна гэж найдах хэрэггүйг хэлж байсан билээ. Ямартай ч удтал яригдсан хөрөнгө оруулалтын гэрээ дээрх нөхцөлөөр хийгдэв. Харин ашигт малтмалын ямар талбайд хөрөнгө оруулалтын гэрээ хийснийг мэдэх хүн цөөн. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээг Өмнөговь аймгийн Ханбогд болон Баяновоо сумын нутаг дамнасан ашигт малтмалын 5 талбайд байгуулсан байгаа юм. Тодруулбал, Ханбогд сумын нутагт орших 6708A дугаартай Манхат, 6709Aдугаартай Оюутолгой, 6710A дугаартай Хөх-хад, Баян-Овоо сумын нутагт орших 3148A дугаартай Шивээ-толгой, 3150A дугаартай Жавхлантын талбайд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.11 зүйлд оюутолгой компани 6709тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхтэй. Энэ талбайн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хүргүүлсэн гэжээ. Харин үлдэх 6708, 6710, 3148, 3150дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хүргүүлсэн гэх мэдээлэл тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээнд харагдсангүй. Харин 6708, 6710 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 3 жилийн дотор холбогдох байгууллагад хүргүүлж батлуулах ёстой гэж гэрээнд тусгасан байна. 3148, 3150 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тухайн үед Энтри гоулд /Entree gold/ компани эзэмшиж байсан юм. Эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Оюутолгой компанид шилжүүлж, Засгийн газар хугацаа нь дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8 зүйлд тусгасан ажээ. Өөр компанийн мэдэлд байсан хайгуулын лицензийг оюутолгой компанид шилжүүлж, улмаар ашиглалтын болгохоор заасан гэсэн үг юм. Гэхдээ эдгээр талбайн нөөцийг батлуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх үг, өгүүлбэр тухайн үед оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд мөн харагдсангүй. Эндээс 6709 талбайн нөөцийн талаар дурдаж, бусдынх нь талаар яагаад дуугарсангүй вэ гэдэг асуулт гардаг. Энэ асуултад Сангийн сайд асан С.Баярцогт: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан таван талбайд хайгуул хийгээд одоогоор тогтоогдсон ашиглаж болох нөөц нь 31 сая тонн зэс гэсэн хариулт өгсөн байдаг. Оюутолгойн ордын 45 сая тонн зэсийн нөөцөөс 31 сая тонныг олборлохоор ТЭЗҮ-д тусгаж, 14 сая тонн нөөцийг дэвшилтэд техник, технологиор олборлохоор үлдээсэн гэсэн үг юм. Тэгвэл 1976-1980 онд Монгол Улсын Геологи уул уурхайн сайдаар ажиллаж байсан доктор, профессор Ч.Хурц: Зөвхөн 6709 тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг мэргэжлийн байгууллага хүлээж авч баталсан. 6708, 6710, 3148, 3150 гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөөц эцэслэн тогтоогдоогүй гэсэн тайлбар өгч байсан билээ. Харин оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад гар бие оролцсон Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Оюутолгой компанитай ашиглалтын таван тусгай зөвшөөрөл дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ таван талбайн нийт нөөц анх 45 сая тонн гэгдэж байсан ч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 31 сая тонныг ашиглах боломжтой гэж баталж өгсөн. Түүнээс оюутолгойн ордод нөөц орхигдуулсан зүйл байхгүй гэсэн тайлбар өгч байсан юм. Хэдийгээр тэд ийм тайлбар өгч байсан ч, 6709 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг бүртгэж авсан. Бусад талбайд хайгуул хийж нөөцийг нь тогтоосны дараа ашиглаж болно гэж оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасныг юу гэж ойлгов вэ. Эндээс нөөц нь эцэслэн тогтоогдоогүй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл өгч хууль зөрчсөн үү. Эсвэл 6708, 6710, 3148, 3150 дугаартай ашигт малтмалын лицензүүдийн нөөцийг тогтоосон ч хэн нэгний ашиг сонирхолд хөтлөгдөж дарсан уу гэдэг бүрхэг хоцорсон юм.

-Айвенхоу Майнзтай байгуулсан түншлэлийн гэрээгээ Рио тинто сунгалаа-
2009.10.13. Айвенхоу Майнз компани дахь хөрөнгө оруулалтаа 19,7 хувьд хүргэж, түншлэлийн гэрээгээ сунгаснаа Рио тинто компани энэ өдөр мэдэгдлээ. Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах төсөлд хамтрахаар өмнө байгуулсан гэрээгээр тус компани Айвенхоу Майнз компанид 9,9 хувь эзэмшихээр болсон юм. Гэрээнд заагдсаны дагуу Айвенхоугийн 8,38 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 46,3 сая хувьцааг нийт 388 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эзэмшихээр байгаа юм. Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Рио тинто олон нийтэд энэ шийдвэрээ мэдэгдэв. Өмнөговь аймаг дахь Оюу Толгой ордоос 2013 онд бүтээгдэхүүн гаргаж эхлэхээр төлөвлөж байгаа. Рио тинтогийн Зэс, Очир эрдэнийн хэсгийн гүйцэтгэх захирал Брэт Клейтон: Рио тинто, Айвенхоу майнзад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд ихэд талархаж байна. Энэ алхам нь Монголын Засгийн газартай хамтарч Оюу Толгойг ашиглах бидний ажилд урам зориг, хурд, хүч нэмлээ гэж тэмдэглэв. Рио Тинто 232 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авч Айвенхоу Майнз-д эзэмших хувь эзэмшлээ 22,4% болгон нэмэгдүүллээ.

-Айвенхоу Майнз Оюутолгойн уурхайг байгуулах 2010 оны барилгын ажлын төсвийг 758 сая ам доллараар батлав-
2009.12.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз-Рио Тинтогийн Оюутолгойн Техникийн зөвлөлөөс Монголын өмнөд хэсэгт байгуулах зэс алтны уурхайн бүтээн байгуулалтын ажлын 2010 оны төсвийг 758 сая ам.доллараар баталсныг Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Ерөнхий захирал Жон Макен энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Жон Макен: 2010 оны барилгын төсвийг баталсан нь энэхүү төслийг үйлдвэрлэлд бэлтгэх ажил нэг алхам урагшилсныг баталгаажуулж буй хэрэг юм. Айвенхоу майнз 2012 онд ил уурхайг байгуулж, 2013 оноос үйлдвэрлэлийг эхлүүлэх хуваарьтай байгаа гэж хэлжээ. 2009.10.06-ны өдөр гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгох болзол нөхцлүүдийг амжилттай биелүүлснээр 2010 оны төсөвт тусгагдсан өргөн цар хүрээтэй бэлтгэлийн ажлыг эхлүүлэх юм. 2010 онд:
• Газрын гүнд орших зэс-алтны Хюго Дамметын ордоос хүдэр олборлох 10 метрийн диаметртэй 2-р босоо амны ажлыг сэргээх,
• 97 метр (31 давхар барилгатай тэнцэхүйц) 2-р босоо амны цамхагийн барилга
• Өдөрт 100,000 тонн боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн суурийг цутгах, баяжуулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцийг барих материал нийлүүлэх
• 20 мегаватт хүчин чадалтай эрчим хүчний станц, 35 киловольтын хүчдэлтэй дамжуулах шугамыг суурилуулах
• Өмнөд Оюугийн ордын ил уурхайн газар шорооны ажил
• Хюго Даммет ордын 1-р босоо амны хөндлөн нэвтрэлтийг үргэлжлүүлэх
• Монгол-Хятадын хил рүү тавих 105 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлэх, үйлдвэрлэл эхлэхэд хатуу хучилттай болгох
• Боинг 737 нисэх онгоц хөөрөх хатуу хучилттай зам бүхий бүсийн хэмжээний онгоцны буудлын барилгын ажлыг эхлүүлнэ.
Энэ өдрийн байдлаар Айвенхоу Майнз компани болон түүний хамааралтай компаниуд нийлбэр дүнгээр 1 тэрбум орчим ам.долларын бэлэн хөрөнгөтэй байгаа болно. Ноён Макены хэлснээр нэмэлт санхүүжилт нь Рио Тинтогоос Айвенхоу компанийн А зэрэглэлийн 8,38-8,54 ам.долларын үнэтэй хувьцааг худалдан авах замаар оруулах нийт 385-393 сая амдолларын хөрөнгө оруулалт, мөн Айвенхоугийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд оролцох сонирхлоо илэрхийлж буй гадаад улс орнуудын хөрөнгө оруулалтын сангуудаас орж ирж болох хөрөнгө зэрэг Айвенхоуд нэг буюу түүнээс олон стратегийн хувьцаа эзэмшигчдийн хийх хөрөнгө оруулалтаар 2010 онд хийгдэх болно гэжээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгох 10 болзол нөхцлийн 7-г нь хангажээ–
2009.10.06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш гэрээг бүрэн хүчин төгөлдөр болгоход шаардлагатай нийт 10 болзол нөхцлийн 7-г нь хангаад байна. Эдгээр нь:
• Рио Тинто Айвенхоуд 388 сая ам.доллар шилжүүлж эзэмшиж буй 9,9%-ийг 19,7% болгож нэмэгдүүлсэн
• Оюу Толгойн хүдэржилтийн бүсийн өргөтгөл орших Энтреи Голд компанийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг ашиглалтын лиценз болгосон. Ордын хүдэржилтийг Айвенхоу Майнзтай хийсэн хамтарсан компанийн гэрээгээр ашиглах юм.
-Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн төлөөллөөс бүрдэх Ажлын байнгын хороог байгуулсан. Хороо нь уурхайн цогцолборын барилгын шатанд ажлын зөвшөөрлүүдийг олгох, Монголын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх ажлыг хариуцах юм;
• Хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсрах Хувь эзэмшигчдийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурсан;
• Айвенхоу Майнзын охин компани болох Айвенхоу Майнз Монголиа Инк компанийг Оюу Толгойн лицензийг эзэмших, төслийг хэрэгжүүлэх Оюу Толгой ХХК болгон өөрчлөв;
• Оюу Толгой төсөлтэй холбогдолгүй хөрөнгийг үлдсэн гурван (3) нөхцлийг хангасны дараа Оюу Толгой ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол улс төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 66%-ийг Айвенхоу Майнз эзэмших болно.

-Бие даасан техникийн зөвлөл Оюу Толгойн гүний анхны ордыг баталлаа-
Монгол улсын Засгийн газраас томилогдсон шинжээчдийн баг төлөвлөөд байгаа ил болон гүний уурхайн ТЭЗҮ-гийн эхний хэлэлцүүлгийг дуусаад байна. Ноён Макены хэлснээр Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцлүүдийн нэг болох ТЭЗҮ-г ойрын хугацаанд батлах ажээ. ТЭЗҮ-г батласнаар Айвенхоу Майнз Оюу Толгойн гүний ордын нөөцийг батлах бие даасан Техникийн тайланг олон нийтэд мэдээлж, Айвенхоугийн явуулж буй хайгуулын хөтөлбөрөөр баталгаажсан төслийн нийт нөөцийн талаар мэдээлэл өгөх боломжтой болох юм. Техникийн тайлан нь 2009 оны Орд Ашиглалтын Цогцолбор төлөвлөгөөний (ОАЦТ) үндэс болж буй бөгөөд ОАЦТ-д өнөөдрийг хүртэл нээгээд байгаа 12 км зайд сунаж тогтсон Оюу Толгойн бүлэг ордыг урт хугацаанд ашиглах хувилбаруудын бие даасан үнэлгээ, холбогдох капитал хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын төсөөллийг бүрэн тусгасан болно. ОАЦТ-г GRD Минпрок, Стантек (хуучнаар МакИнтош) Инжениринг компаниудын тэргүүлсэн дэлхийн шилдэг инженер, уул уурхай, байгаль орчны зөвлөхүүд Айвенхоу Майнз зориулж боловсруулан хийсэн болно гээд дараах мэдээллийг хавсаргаж байв.
Тухайлбал, хуучны Айвенхоу Майнз компанийн хувьцаа Торонто, Нью-Йоркийн биржүүд дээр тухайн үед IVN тэмдэгтээр арилжаалагдаж байсан юм.

-Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл-
2009.12.26. -ны өдрийн хавьцаа оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газрынхан хүлээж авах боломжгүй болсноо дуулгаж байсан юм. Техник эдийн засгийн үндэслэлд дөрвөн том алдаа дутагдал илэрсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээнд оюутолгойн ордод 10 мянган монгол ажилчин ажиллуулна гэж тусгасан. Харамсалтай нь хөрөнгө оруулагч компани техник эдийн засгийн үндэслэлдээ хичнээн монгол ажилчин авч ажиллуулахаа тусгаагүй байжээ. Үүнээс гадна, Айвенхоу майнз компани жилд олсон ашгийнхаа 5 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлнө гэж хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан аж. Гэтэл техник эдийн засгийн үндэслэлдээ энэ 5 хувийг Монголын засгийн газарт төлөхөөс гадна, ашгийнхаа 2 хувийг нөөц ашигласны төлбөр гэж толгой компанидаа өгөхөөр болжээ. Уг нь монгол улсын байгалийн баялгийг ашигласны төлбөр юм. Тиймээс толгой компанидаа нөөц ашигласны төлбөр өгөх нь буруу гэж мэргэжлийн хүмүүс үзсэн юм. Гуравдугаарт Айвенхоу майнз компани Оюутолгойн ордын нийт нөөц болох 45 сая тонн зэсийг ашиглахад зориулж техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй. Зөвхөн 25 сая тонн зэсийн нөөц ашиглахад зориулсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байжээ. Уг нь нийт нөөцийг ашиглахад зориулсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой байсан аж. Дөрөвдүгээр асуудал нь устай холбоотой байжээ. Энэ талаар тэр үеийн Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн орлогч дарга Ариунбаяр: Гэрээнд тусгагдаагүй дөрвөн зүйлийг техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан тул буцаасан тухай хэлж байсан юм. Айвенхоу майнз компани дээрх алдаагаа засах үүрэг тухайн үед хүлээж байсан юм.

-Оюутолгой төслийн ажилчид Монголын Их Говийн 1000 метрийн гүнд хүрлээ-
Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх Ерөнхий захирал Жон Макен хайгуулын зориулалттай босоо аманд 1000 метр гүн нэвтэрч, Монголын гүний уурхайн дээд амжилт тогтоосон уурхайчдад баяр хүргэлээ. Ноён Макен: Ийм зорилгод хүрэхийн тулд зөвхөн өндөр ур чадвартай, мэргэшилтэй баг хүч чадлаа дайчлан ажилладаг гээд, Босоо амны нэвтрэлт гэдэг нь уул уурхайн хамгийн чухал ажлуудын нэг. Би энэ гайхамшигтай ажлыг нэр төртэйгээр хийж гүйцэтгэсэн багийнханд баяр хүргэж байна. Оюу Толгойд сурч мэргэшсэн Монголын уурхайчид Монгол улсын ашигт малтмалын салбарын хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж байгаагаар би бахархаж байна гэжээ. Айвенхоу Майнз Монголиа Инк компанийн босоо амны нэвтрэлтийг хариуцаж байгаа гэрээт РедПаф Монголиа компанийн уул уурхайн инженер Б.Ариунболд: шинэ үеийн уурхайчдын нэг билээ. Монгол улсынхаа газрын гүнд 1000 метрт хүрсэн анхны хүмүүсийн нэг болсондоо би өөрийгөө их азтай хүн гэж бодож байна. Гадаад мэргэжилтнүүдийн бидэнд харамгүй өгсөн мэдлэг туршлага, бидэнд эзэмшүүлсэн ур чадваргүйгээр бид хэзээ ч ийм амжилт тогтоож чадахгүй байсан бизээ гэжээ. Газрын гүнд 1000 метр нэвтэрсэн дээд амжилтыг тогтоохын төлөө 18 сар ажилласан Редпаф компанийн уурхайчид босоо амны төлөвлөгдөөд байгаа 1311 метрт нэвтрэх ажлаа 2007 оны 9-р сард дуусгах бөгөөд энэ босоо ам 1 нь Монголын хамгийн гүнд тооцогдож байсан 450 метр гүнтэй Бэрхийн уурхайгаас гурав дахин гүн болох юм. Босоо ам 1-ийн нэвтрэлтийн ажлыг дууссаны дараа хөндлөн чиглэлээр өрөмдлөг хийх өрмийн машинуудыг газрын гүнд суурилуулж Хюго Дамметын гүний ордын нөөцийг тогтоох геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэх юм гэжээ.
-Роберт Фрийдланд, Жон Макен нар мэдэгдэл хийв-
Лондон. Их Британи. Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Роберт Фрийдланд болон тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Ерөнхий захирал Жон Макен нар Айвенхоу Майнз компани нь Рио Тинтотой нэгж бүр нь 16.31 канад долларын үнэ бүхий 15 сая энгийн хувьцааг нийт 244,7 сая канад доллараар (232,4 сая ам доллар) гаргаж борлуулах тухай гэрээг байгуулсан тухай энэ өдөр мэдэгдлээ. Айвенхоу Майнз компани Монгол улсын зэс-алтны Оюу Толгой дахь уурхайн барилгын ажлын үеэр суурилуулах уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг Рио Тинтогоос худалдан авахад энэхүү хөрөнгийг зарцуулах юм. Тоног төхөөрөмжид анхан шатан дахь өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэрийн хэсэг багтаж байгаа бөгөөд үүний дотор хоёр ширхэг 11,58 метрийн диаметртэй SAG тээрэм, дөрвөн бөмбөлгөн тээрэм, дахин нунтаглах тээрэм, бутлуур, мотор, дамжуулагч болон хөвүүлэн баяжуулах хэсгүүд орж байгаа болно. Мөн Умард Хюгогийн ордын блокчлон олборлох гүний урхайн үйлдвэрлэлийн үндсэн цооног болох 10 метрийн диаметртэй 2-р босоо амны нэвтрэлтийг хийхэд шаардагдах тоног төхөөрөмж багтаж байгаа аж. Дээрх тоног төхөөрөмжийн ихэнхийн захиалгыг Айвенхоу Майнз компани үйлдвэрлэгчдэд өгсөн байсан болно. Айвенхоу Майнз 2008 оны 8-р сард хоёр компанийн хоорондын гэрээний дагуу захиалсан тоног төхөөрөмжийн эзэмшлийн эрхийг өөрийн стратегийн түнш Рио Тинтод шилжүүлсэн билээ. Тухайн үед Айвенхоу Майнз компанид Оюу Толгой төслийн хайгуулын болон барилгын бэлтгэл ажилд зарцуулах хөрөнгө шаардлагатай байсан юм. Рио Тинтотой хийсэн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ нь Айвенхоу Майнз болон Рио Тинто харилцан зөвшөөрөхүйц, урт хугацааны Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай хийж байх хугацаанд нэн шаардлагатай уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ажлын төлөвлөгөөний дагуух худалдан авалтыг баталгаажуулж байсан болно. Айвенхоу Майнз компанийн тэргүүн Роберт: Монгол улсад барилгын улирал эхэлж буйтай холбогдуулан бид Айвенхоу Майнз болоод өөрийн стратегийн түнш Рио Тинтог Оюу Толгойн уурхайн бүтээн байгуулалтын ажлын бүрэн хэмжээгээр эхлүүлэхээр бэлтгэхийн зэрэгцээ өнгөрсөн оны 10-р сард Монгол улсын Засгийн газартай гарын үсэг зурсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний бүрэн хүчин төгөлдөр болох нөхцлүүдийг хангахаар ажиллаж байна гэжээ. Айвенхоу Майнз-Рио Тинтогийн хамтарсан ОюуТолгойн техникийн зөвлөл 2010 оны төсвийг 758 сая ам.доллараар баталсны дотор Айвенхоу Майнз Рио Тинтогоос уул уурхайн болон тээрэмдэх тоног төхөөрөмжийг эргүүлэн худалдан авах багтсан. Тоног төхөөрөмжийг худалдан авч буй нь дэлхийн зэс-алтны томоохон уурхайнуудын нэгийн бүтээн байгуулалтын чухал алхмуудын нэг юм. Тоног төхөөрөмжөө одоо авснаар 2013 онд Оюу Толгойн үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн ач холбогдолтой юм гэжээ. Энэхүү шилжүүлгийг хийснээр Рио Тинто Айвенхоу Майнз дахь эзэмшиж буй 19,6%-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлж 22,4% болгож буй юм. Энэхүү хэлцлийг Торонтогийн Хөрөнгийн бирж баталгаажуулж бүртгэх ёстой. РиоТинто нь Айвенхоугийн нөөцийн сангаас энгийн хувьцаа авах, нээлттэй зах зээл дээрээс хувьцаа худалдан авах эрхтэй бөгөөд Айвенхоуд эзэмших хувь хэмжээгээ ойрын 19 сард 46,6% хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Айвенхоу одоогоор дансандаа 1,3 тэрбум ам.долларын бэлэн мөнгөн хөрөнгөтэй байгаа болно хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм.
–Рио Тинто хувьцаа худалдан авах эрхээ хугацаанаас нь өмнө хэрэгжүүллээ гэж Айвенхоу Майнз мэдээллээ-
2010.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Өнөөдөр Айвенхоу Майнз компанийн Тэргүүн Роберт Фрийдланд, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Жон Макен нар Рио Тинто Монгол улс дахь Оюу Толгойн алт, зэсийн цогцолбор уурхайг хөгжүүлэх, түүний барилгын ажлыг санхүүжүүлэхэд туслах зорилгоор А серийн хувьцаа худалдан авах эрхээ төлөвлөсөн хугацаанаас 4 сарын өмнө хэрэгжүүлж, Айвенхоу Майнз компанид 393.1 сая ам.долларын орлого орууллаа хэмээн мэдэгдлээ. Рио Тинто нь энэхүү хувьцааны баталгаагаар Айвенхоу Майнзийн 46.03 сая энгийн хувьцааг нэг бүрийг 8.54 ам.долларын үнэтэй авах эрхтэй юм. Бид 2010 оны барилгын төсвийн хүрээнд уурхайг нийтэд нь хамарсан анхны зуны ажлаа бүрэн хэмжээгээр эхлүүлж байгаа бөгөөд Рио Тинто хувьцаа худалдан авах эрхээ ийнхүү хугацаанаасаа өмнө хэрэгжүүлсэн нь Оюу Толгойн төсөв, санхүүжилтийн баталгааг хангах чухал алхам боллоо хэмээн Фрийдланд хэлсэн байна. А серийн хувьцааны эрхийг Рио Тинто 2006 оны 10-р сард Айвенхоу Майнзтай байгуулсан хувьцаа борлуулах тухай гэрээний дагуу авсан билээ. Энэ гүйлгээг хийснээр Рио Тинто одоогийн байдлаар хөрвөгч өрийг оролцуулан нийтдээ ойролцоогоор 1.73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Айвенхоу Майнзад хийж, Айвенхоу дахь эзэмшлийн хувиа ойролцоогоор 29.6% болгож нэмэгдүүлээд байна. Мөн Рио Тинто Айвенхоу Майнзийн сангаас энгийн хувьцаа худалдаж авах нэмэлт эрхтэй. /Хүснэгтээс дэлгэрэнгүйг харна уу/.
Хэрэгжих үнэ (өөрөөр заагаагүй бол ам.доллараар,) | Ширхэг Хувьцаа | Мөнгөн орлого (сая ам.доллараар) | |
1дэх хэсгийн хөрөнгө оруулалт – 2006 оны 10 сард гүйцэтгэсэн | $8.18 | 37,089,883 | $303.4 |
2 дахь хэсгийн хөрөнгө оруулалт – 2009 оны 10 сард гүйцэтгэсэн | $8.38 | 46,304,473 | $388.0 |
Орлого бууралтаас сэргийлсэн хувьцаа | К$3.15 | 243,772 | $0.6 |
Риогоос буцаан худалдан авсан тоног төхөөрөмж – 2010 оны 3 сард гүйцэтгэсэн | К$16.31 | 15,000,000 | $241.1 |
Хувьцааны эрх (A) – 2010 оны 6 сард гүйцэтгэсэн | $8.54 | 46,026,522 | $393.1 |
144,664,6501 | $1,326.2 | ||
Хөрвөгч өр2 | Байхгүй | 45,800,000 хүртэлх | Дунджаар $400.0 |
Хувьцааны эрх (B) – 2011 оны 11 сард хугацаа дуусна | $8.54-$9.02 | 46,026,522 | $393.1-ээс $415.2 |
Хувьцааны эрх (C) – 2012 оны 10 сард хугацаа дуусна | $10.00 | 35,000,000 | $350.0 |
Орлого бууралтаас сэргийлсэн хувьцааны эрх | К $3.15 | 1,440,406 | $4.3 |
Рио Тинтогийн төлөвлөсөн хөрөнгө оруулалт | 272,931,578 | $2,473.6-аас $2,495.7 |
Рио Тинтогоос 393.1 сая ам.доллар хүлээн авснаар Айвенхоу Майнзийн одоогийн нэгдсэн мөнгөн хөрөнгө ойролцоогоор 1.53 тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд үүнээс 774 сая ам.долларыг зөвхөн Айвенхоу Майнзийн хэрэглээнд, тэр дундаа Оюу Толгойн барилгын ажлыг хуваарьт хугацаанд нь гүйцэтгэхэд зориулах юм. Ноён Макен хэлэхдээ, Рио Тинтогоос оруулсан болон ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нийтдээ ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар болох ба үүнд 2006 оны хувьцаа борлуулах тухай гэрээний дагуух гүйлгээ, мөн 2007, 2008, 2010 онуудад хэлэлцэж тохирсон санхүүгийн бусад гүйлгээ багтаж байгаа юм.
- 2010.06.29-ний байдлаар Айвенхоу Майнзаас гаргасан болон гүйлгээнд байгаа хувьцааны ойролцоогоор 29.6%-ийг харуулж байна.
- Хөрвөгч өрөнд Лондонгийн банк хоорондын гүйлгээнд санал болгож буй хүү (LIBOR) дээр 3.3% -ийг нэмсэн дүнтэй тэнцэх хүү багтдаг ба 2010.09.12-нд хугацаа нь дуусгавар болно. Хугацаа дуусгавар болох үед 350 сая ам.долларын үндсэн өр болон хүүгийн 108 сая хүртэлх ам.доллар автоматаар тус бүр нь 10.00 ам.долларын үнэтэй дээд тал нь 45.8 сая хувьцаа болж хөрвөх юм. Одоогийн хүүгийн хэмжээнд үндэслэсэн байдлаар хөрвөх үед дээрхи хэмжээ 40 сая хувьцаанд (400 сая ам.доллар) дөхөж очихоор байна.
-Оюу Толгойн уурхайн барилгын ажил эхэллээ-
2010.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу Майнз компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Жон Макен: Барилгын ажил бүрэн утгаараа эхэлсэнтэй холбогдон ОюуТолгойн ажиллах хүчин одоогоор 3,100 болтлоо нэмэгдээд байна. 2013 он гэхэд ОюуТолгойн ордоос алт, зэс олборлох төлөвлөгөөтэй байна гэжээ. 2010 оны Оюу Толгойн Орд Ашиглалтын Цогц Төлөвлөгөө (ОАЦТ-10)-нд тооцоолсноор Өмнөд Оюугийн ордын ил уурхайгаас бүтээгдэхүүн гаргаж авахад шаардагдах анхдагч капиталын зардал 4.6 тэрбум ам.доллар байхаар байна. Энэ дүнд ил уурхайгаас олборлолт хийж эхэлсний дараа блокчлох аргаар олборлолт хийхэд бэлтгэх зорилгоор Хойд Хюго ордод далд уурхай байгуулах ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах 1.1 тэрбум ам.доллар багтаж байгаа. Тооцоолж гаргасан капиталын зардлын үлдсэн хэсгийг санхүүжүүлэх хувилбаруудад нэмэлт өр тавих, хувьцаа гаргах, зээл авах, салбар компаниа худалдах, хувьцааны /үнэт цаасны хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэх ба/ буюу компанийн төрөл бүрийн арилжаа/ гүйлгээ зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй бусад арга хэрэгсэл багтаж байгаа болно. Өнгөрсөн сард Айвенхоу Майнз нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ), Дэлхийн Банкны Группын Олон улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) хамтран Оюу Толгойн барилгын ажлын томоохон санхүүжилтийн багцад үнэлгээ хийх баталгааны захидалд гарын үсэг зурсан. Энэхүү баталгааны захидалд заасан нөхцлийн дагуу ЕСБХБ болон ОУСК хоёр хэсгээс бүрдсэн багц санхүүжилт өгөх талаар авч үзэх юм. Үүнд:
- Үндсэн зээл олгогчдын хэсэгт багтдагийн хувьд ЕСБХБ, ОУСК тус бүрээс 300 сая хүртэлх ам.долларыг хязгаарлагдмал баталгаатай төслийн санхүүжилт болгон;
- Дараа нь 1.2 тэрбум ам.долларыг арилжааны банк /зээлдүүлэгч нараас /В зээл/ бүтцийн дагуу гаргуулж авах.
Мөн Айвенхоу Майнзад экспортын зээлийн агентлагуудаас төслийг шууд зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд /төслийн өр төлбөрийг шууд дарахад зориулан 500 сая хүртэлх ам.долларын санхүүжилт өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ.
-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулав-
Монголын засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас гадна, Хувь нийлүүлэгчдийн гэрээ давхар үзэглэсэн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 20 жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй байхаар заасан байдаг. Тиймээс тэр болтол оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй гэлцдэг. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны зургаадугаар сарын 6-нд өөрчлөлт оруулсан юм. Анх байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд оюутолгойн төслийн санхүүжилтийг хэрхэн босгох тухай зааж өгсөн байжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших алт, зэсийн оюутолгойн ордын 34 хувийг монголын тал, харин 66 хувийг Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниуд хамтран эзэмшдэг. Тиймээс оюутолгойд шаардлагатай нийт хөрөнгийн 34 хувийг монголын тал, харин үлдэх 66 хувийг хөрөнгө оруулагч тал гаргах ёстой болсон юм. Тус ордын эхний ээлжийг 2012 оны эцэст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүртэл 5 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн байдаг. Үүний 34 хувь гэхээр Монголын засгийн газар дор хаяж 1,7 тэрбум ам.доллар, харин хөрөнгө оруулагч тал 3,3 тэрбум ам.долларыг 2012 оны эцэс хүртэл оюутолгойн ордод зарцуулах ёстой болсон гэсэн үг. Энэ мөнгийг хэрхэн босгохоо хөрөнгө оруулагч талууд 2009 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой тусгаж өгчээ. Ингэхдээ, оюутолгойд шаардлагатай хөрөнгийг гурван эх үүсвэрээс босгох хувилбарыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаж өгсөн байна. Эхний хувилбарт хөрөнгө оруулагчид нэмэлт хувьцаа гаргах замаар өөрт оногдсон хөрөнгийг өөрсдөө гаргах. Дараагийн хувилбарт оюутолгойн давуу эрхийн хувьцааг гуравдагч хөрөнгө оруулагчид худалдаж хөрөнгө босгох. Харин эцсийн хувилбарт Монголын засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниудын хамтран байгуулсан Оюутолгой компанийн нэр дээр зээл авах хувилбарууд байгааг тусгаж өгчээ.
Гэвч монголын тал энэ ордыг ашиглалтад оруулах хүртэл өөрт ногдсон 34 хувь буюу 1,7 тэрбум ам.долларын хөрөнгийг шууд гаргах хүндрэлтэй байлаа. Тухайн үед манай улсын гадаад валютын нөөц 2,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Үүнийг оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргах боломжгүй. Гаргалаа гэхэд хэрэгцээт барааныхаа дийлэнхийг гаднаас валютаар импортолдог манай улсын хувьд хүнд цохилт болох нь гарцаагүй. Тэгээд ч гадаад валютын нөөцөөрөө хөрөнгө оруулалт хийдэг улс гэж үгүй. Төсвөөс оюутолгойд хөрөнгө оруулалт хийх боломж бас л хомс байлаа. Тухайн үед манай улсын нэгдсэн төсвийн орлого 3,3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан нь нууц биш. Тодорхой хувиар нь оюутолгойд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд төрийн өдөр тутмын үйл ажиллагааг юугаар санхүүжүүлэх вэ. Гаднаас зээл тусламж авч оюутолгойн хөрөнгө оруулалтын өөрт ногдох 34 хувийг Монголын Засгийн газар гаргаж болох ч төсөвт ирэх дарамт ихсэх байсан гэж тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт хэлдэг юм. Тиймээс дээрх хувилбаруудаас эрсдэлгүй гэдэг утгаар нь давуу эрхийн хувьцаа гаргах замаар оюутолгойд шаардлагатай хөрөнгийг босгохоор талууд ярилцаж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, оюутолгойн давуу эрхийн хувьцааг гуравдагч хөрөнгө оруулагчид худалдаж үүнээс орж ирэх орлогоор оюутолгойн ордыг санхүүжүүлнэ. Харин оронд нь гуравдагч хөрөнгө оруулагчид зөвхөн ногдол ашиг олгоно гэж тооцоолж байжээ. Хэрэв оюутолгой компани ашиггүй ажиллавал давуу эрхийн хувьцаа худалдаж авсан этгээд эрсдэлээ өөрөө бүрэн хүлээх байж. Тиймээс Монголын Засгийн газарт дарамт болохгүй, эрсдэлгүй гэдэг утгаар нь санхүүжилтийн энэ хувилбарыг ихэд онилсон хэрэг. Гэтэл давуу эрхийн хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох хувилбар ихэд эсэргүүцэлтэй тулж, монголын талын 34 хувь буурахад нөлөөлнө гэсэн ойлголтыг нийгэмд бий болгосон гэнэ.
Тухайлбал, давуу эрхийн хувьцаатай хөрөнгө оруулагч эхэлж ногдол ашиг авахаас гадна, тогтмол хэмжээний ногдол ашиг авна. Энгийн хувьцаатай монголын засгийн газар дараа нь ногдол ашиг авахаас гадна, тогтмол ногдол ашиг авч чадахгүйд хүрнэ. Ийм маягаар монголын засгийн газар давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн ард хаягдаж, оюутолгойн ордоос хүртэх хувь хэмжээ багасна гэсэн шүүмжлэлтэй тулсан байна. Санхүүжилтийн гурван хувилбар байсан ч дээрх шалтгааны улмаас эхний хоёрыг нь ийнхүү ашиглах боломжгүй болсон байна. Энэ талаар тэр үеийн Оюутолгой компанийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн Ганзориг: Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар давуу эрхийн хувьцаа гаргахгүй байх шийдвэр гаргасан болохыг хэлдэг. Харин Сангийн сайд асан С.Баярцогт: Хамгийн сүүлийн хувилбар болох Оюутолгой компанийн нэр дээр зээл авч шаардлагатай хөрөнгийг босгох нь зүйтэй гэж үзсэн талаар хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, давуу эрхийн хувьцаа гаргах замаар оюутолгойд шаардлагатай санхүүжилтийг босгохгүй байхаар болж, харин Оюутолгой компанийн нэр дээр зээл авах эцсийн хувилбарыг сонгосон байгаа юм. Уг өөрчлөлтийг 2011 оны зургаадугаар сарын 6-нд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан юм. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл 2011 онд оюутолгойн ордод хувь нийлүүлэгчид нийт 2,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэн байдаг. Үүний 34 хувь буюу 884 сая ам.долларыг Монголын засгийн газар гаргах ёстой болсон. Тиймээс оюутолгойд хийх хөрөнгө оруулалтыг манай улс Айвенхоу майнз болон Рио Тинто компаниас жилийн 6,8 хувийн хүүтэй зээлэхээр болсон байгаа юм. Оюутолгойн орд ашиглалтад орж ашгаа өгч эхэлмэгц дээрх мөнгийг Монголын Засгийн газар оюутолгой компанид эргүүлэх төлөх ёстой юм. Энэ мөнгөний жилийн хүү 6,8 хувь байна гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд шинээр тусгаж өгчээ. Нэлээд хэмжээний мөнгийг ийм хүүтэй зээлэх нь эрсдэлтэй ч, тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Хүү анх яригдаж байсан хувилбараас хоёр дахин буурсан нь Монголын талд ихээхэн ач холбогдолтой, боломжийн хувилбар хэмээн тайлбарлаж байсан билээ. Зээлэх мөнгөний хүү анх яригдаж байсан хувилбараас хоёр дахин бага буюу 12 орчим хувиас 6,8 хувь болж буурсан учраас тэр юм.
Тодруулбал, яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци дээр нэмэх нь 9,9 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцсон байна. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц, монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэж албаныхан үздэг. Ийм хүүтэй мөнгө босгож оюутолгойн ордод оруулах ёстой монголын талын 34 хувийг гаргахаар болсон юм. Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд энэ заалтыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмж оруулахаар болсон гэдэг. Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт: Мөн давуу эрхийн хувьцааны заалтад тусгагдсан асуудлыг өөрчлөх, монголын талын эзэмшлийн хувь хэмжээ ямар ч тохиолдолд 34 хувиас буурахгүй байх, хөрөнгө оруулагч тал өөрсдийн эзэмшлийн 66 хувийг захиран зарцуулахдаа монголын засгийн газарт урьдчилан мэдэгдэж заавал зөвшөөрөл авсан байх гэсэн чухал өөрчлөлтүүдийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмж оруулсан болохыг хэлдэг. Энэ талаар тэр үеийн Ерөнхий сайд асан С.Батболд: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай тохиролцох үүрэг даалгаврыг өгсөн. 2010 оны наймдугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн арванхоёрдугаар сарын хурлаар монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон. Үүнтэй уялдуулан санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн. Монгол улсын оюутолгойн ордоос эзэмших 34 хувь буурахгүй хэмээн хэвлэлийн хурал хийж албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил тухайн оны эцэс хүртэл хийгдсэн байдаг. Энэ гэрээнд оюутолгойн төслийн санхүүжилтийг хэрхэн босгох тухай зааснаас гадна, хувь нийлүүлэгчийн эрх үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг, гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг зааж өгсөн байдаг юм.
-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулахаар төлөвлөсөн нэмэлт, өөрчлөлт-
Гэрээ байгуулснаас хойш хугацаанд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг монголын талд үр ашигтайгаар шийдвэрлэх талаар компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал болон яриа хэлэлцээний үеэр удаа дараа ярилцсаар ирсэн. Үүний дүнд хөрөнгө оруулагч талтай 2011 оны эхээр харилцан тохиролцоонд хүрч байсан байгаа юм. Тухайлбал, Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүг LIBOR нэмэх нь 6,5 хувь болгон бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэргийг хөрөнгө оруулагчталтай харилцан тохиролцсон байжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд дараах 7 нэмэлт өөрчлөлтийг оруулахаар анх төлөвлөж байсан юм.
Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ: Яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо. Санхүүжилт болон зээлийн шинээр тохиролцсон хувь, хэмжээ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь, хэмжээтэй дүйцэхүйц одоогийн санхүүжилтийн нөхцөлөөс манай талд илүү үр өгөөжтэй юм. Энэ тохиролцоог 2011 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс мөрдөхөөр болжээ.
Монголын талын санхүүжилт хийх эрх: Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй байхаар тохиролцсон байна. Мөн манай талын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс компани нь жил бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагын төлөвлөгөө, танилцуулгыг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулахаар боллоо.
Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар: /Funding hedging options/: Төслийн нийт санхүүжилт болон зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувь байна. Хэрвээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүү нь компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна. Мөн Хөрөнгө оруулагч талтай 7 жил тутам санхүүжилт болон зээлийн хүүгээ дахин судалж хэлэлцэхээр болжээ.
Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглана. Төсөлд зориулан хувь нийлүүлэгч талууд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийг компанид санал болгохдоо уг санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, нэмэлт ашиг хийхгүй юм байна.
Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байх: Монголын талын эзэмших 34 хувь буурахгүй байхаар өмнө нь гэрээнд тусгасан байсан. Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран монголын талын хувь эзэмшил 34 %-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байхыг баталгаажууллаа.
Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр бүлэгт өмнө нь тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс гэрээнээс хасахаар болжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх юм.
Бусад асуудал: Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани гэрээний дагуу Оюу толгой ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл Оюутолгой ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж, бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов. Ийнхүү хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээний талууд тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ.
-Давхар татварын гэрээг өөрчлөх хуулийн төсөл боловсруулав-
2012 оны тавдугаар сарын 12-ны байдлаар манай улс дэлхийн 35 оронтой давхар татварын гэрээ байгуулснаас 30 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Тодруулбал, Хятад, Энэтхэг, Герман, Унгар, Орос, Малайз, Турк, Франц, Их Британи, Вьетнам, Индонейз, Бельги, Чех, Польш, Казакстан, Кувейт, Люксембург, Швейцар, Киркиз, Болгар, Беларусь, Нидерланд, Канад, Украин, Итали, Австри, Сингапур, Арабын Эмират, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг улсуудтай хийсэн давхар татварын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол улсаас олсон ашгаасаа татвар төлөх ёстой. Үүнээс гадна, эрхийн шимтгэл, хүү, техникийн үйлчилгээний төлбөрт мөн татвар төлөх ёстой. Гэвч хуулийн эдгээр зүйл заалт давхар татварын гэрээ байгуулсан орнуудын аж ахуйн нэгжүүдэд огт үйлчилдэггүй байжээ. Дээр дурдсан орнуудад толгой компанитай бол, тухайн орондоо ногдол ашиг, эрхийн шимтгэл, хүү, техникийн үйлчилгээний татварыг төлж ирсэн байгаа юм. Харин монгол дахь охин компани нь энэ төрлийн татваруудыг манай улсад гэрээний дагуу маш бага хувь хэмжээгээр төлж ирсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, монголд үйл ажиллагаа явуулж буй охин компани нь ашгаа толгой компани руугаа шилжүүлэх тохиолдолд, манайд ч, өөр оронд ч давхар төлөхөд хүрдэг байж. Тиймээс энэ давхардлыг арилгах үүднээс, давхар татварыг гэрээг дэлхийн хэд хэдэн оронтой байгуулж, хэрэгжүүлж иржээ. Гэвч энэ нь учир дутагдалтай болох нь хэдэн жилийн өмнөөс нэгэнтээ ил болсон байдаг. Ингэж хэлж байгаа нь, үндэстэн дамнасан томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж, хоёр орны татвараас аль алинаас нь зайлсхийдэг байж мэдэхээр дүр зураг ажиглагдаж эхэлжээ. Манай улс Нидерланд улстай давхар татварын гэрээтэй. Энэ улсад толгой компани нь бүртгэлтэй гадаадын аж, ахуйн нэгжүүдээс барагтаа л бол татвар авдаггүй. Ийм байхад, Нидерландын татварын хувь хэмжээ нь өөрөө бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ улсад толгой компанитай аж, ахуйн нэгжүүд Монгол болон Нидерландад аль алинд нь татвар төлдөггүй дүр зураг ажиглагдаж байсан юм.
Тиймээс ч, давхар татварын гэрээний сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерландад толгой компаниа байгуулах нь ихэссэн байна. Монгол улсад орж ирсэн гадаадын компаниудын 27 хувь нь тухайн үед Нидерландад толгой компаниа байгуулсан нь үүний нэг тод жишээ болсон юм. Ийнхүү хоёр орны татвараас хуулийн хүрээнд зайлсхийх боломжийг үндэстэн дамнасан томоохон компаниудад олгож байсан учраас давхар татварын зарим гэрээг өөрчлөх хуулийн төслийг холбогдох газар хэдэн жилийн өмнө боловсруулсан байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны ашгаас Монгол улс татвар авах зохицуулалт байдаггүй байжээ. Айвенхоу Майнз компани Соут гоби ресурс дэх эзэмшлээ 898 сая ам.доллараар Хятадын Чалко компанид худалдаа гэхэд, түүнээс монгол улс хувь хүртэх боломжгүй байсан гэсэн үг юм. Хууль эрхзүйн орчиндоо өөрчлөлт орууллаа ч ингэх бололцоо бас л хомс байжээ. Тиймээс Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар 2011 оноос яриа хэлэлцээрийн ажлыг эхлүүлсэн байдаг. Манай улстай оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Айвенхоу майнз компанийн толгой компани нь Канадад байсан ч, Айвенхоу майнз аруба ходингс, Оюутолгой нидерландс зэрэг охин компаниуд нь Нидерландад бүртгэлтэй болохоор тэр юм. Тэд монголоос олсон ашгаа эдгээр охин компани руугаа шилжүүлэх замаар аль ч оронд бага татвар төлөх магадлал өндөр гэж үзэн Нидерладтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ, манай улс Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээг өөрчиллөө ч, үндэстэн дамнасан компаниуд давхар татварын гэрээтэй бусад орон руу толгой болон охин компаниа шилжүүлэх замаар татвараас зайлсхийх боломж бий. Тиймээс давхар татварын бүхий л гэрээг эргэн харах шаардлага тулгарч байсан цаг саяхан.
-Рио тинто компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулав-
Айвенхоу майнз компани оюутолгойд хайгуул хийсний эцэст 31 сая тонн зэс, 87 мянган тонн алтны баталгаат нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Айвенхоу майнз томоохон орд илрүүлсэн ч, үүнийг дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжгүй байлаа. Ер нь оюутолгойн далд уурхайг хэн дуртай нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй гэж ярьдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн орд өмнөд оюу, херуга, хюго даммет гэсэн гурван бүлэг ордтойгоос нэг нь ил, хоёр нь далд уурхай юм. Тухайлбал, херуга болон хюго дамметын ордыг далд уурхайн аргаар олборлож, ашиглах юм. Далд уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжтай компани дэлхийн дээр цөөхөн гэдэг. Рио Тинто зэрэг цөөхөн хэдэн компани далд уурхайг ашиглах арвин туршлагатай аж. Тиймээс Айвенхоу майнз компани 2006 оны аравдугаар сард Лондон, Нью-Йорк, Австарлийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Рио Тинто компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Оюутолгойн барилгын болон ашиглалтыг хариуцах хамтарсан техникийн зөвлөл байгуулсан байдаг. Энэ цагаас эхлэн Айвенхоу майнз компани өөрийн хувьцааг Рио Тинтод худалдах замаар оюутолгойд шаардлагатай санхүүжилтийг босгож ирсэн юм. Нэгэнтээ Айвенхоу майнз компанийн стратегийн түншлэгч нь Рио Тинто болсон учраас Монголын Засгийн газар энэ хоёр компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлага тулгарсан. Ингээд Айвенхоу майнз монголиа инк, Айвенхоу майнз лимитед, Рио тинто интернэшнл холдингс лимитед компаниуд Монголын Засгийн газартай 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн болохыг дээр дурдсан билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, мөрдөгдөж эхэлснээр хувьцаа борлуулах гэрээний дагуу Рио Тинто групп Айвенхоу майнз лимитед компани дахь эзэмшлээ нэмэгдүүлж 22,4 хувьд хүргэсэн бол, удалгүй 46,6 хувь болгожээ. Ингэж явсаар 2011 оны эцэст Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ 49 хувьд хүргэсэн байна. Айвенхоу майнз компанийн зүгээс Рио Тинтод нэмж хувьцаа өгөхгүй гэдгээ илэрхийлж байсан ч, өмнө байгуулсан гэрээний дагуу Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ нэмэгдүүлэх эрхтэй хэмээн үзэж хоёр тал энэ асуудлаа арбитраар шийдвэрлэхэд хүрсэн тал бий.
Арбитрийн шүүхийн явц ямар шатанд явааг тэр үеийн Оюутолгой компанийн Олон нийтийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг: Рио тинто компани Айвенхоу майнзтай тохиролцсоны үндсэн дээр олон улсын арбитрийн шүүхийн ажиллагааг 2011 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан гэсэн тайлбарыг тухайн үед өгсөн байдаг. Арбитрийн шийдвэр гартал Рио Тинто компанийг Айвенхоу майнз дахь эзэмшлээ үүнээс нэмэгдүүлэхийг хориглоод байсан юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани 2012 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл Айвенхоу майнз дахь эзэмшлээ 49 хувиас дээш өсгөхгүй гэх тохиролцоотой байсан юм. Гэтэл арбитрийн шийдвэр Рио Тинтогийн талд гарч тус компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ дахин нэмэгдүүлэх эрхтэй болсон байдаг. Ингээд 2012 он гармагц Рио Тинто компани Айвенхоу майнз дахь эзэмшлээ 2 хувиар нэмэгдүүлж, 51 хувьд хүргэсэн юм. Айвенхоу майнз компани анх 740 сая ширхэг хувьцааг зах зээлд гаргасан бол, 2012 онд 260 сая ширхэг хувьцаа нэмж гаргасан юм. Нэг бүр нь 7 ам.долларын үнэтэй нэмэлт хувьцааг Айвенхоу майнз компанийн хувьцаа эзэмшигчид зөвхөн худалдаж авах эрхтэй байлаа. Ингэхдээ 2012 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс өмнө хувьцаа эзэмшиж байсан хуулийн этгээд Айвенхоу майнзын нэмэлт хувьцаанаас худалдаж авах эрх олгосон юм. Энэ эрхээ хэрэгжүүлснээр Айвенхоу майнз компанийн 51 хувийг Рио Тинто, 14 хувийг Роберт Фрийдланд, 5,5 хувийг Сингапурын хөрөнгө оруулалтын сан болох Темасенк, үлдэх 30 орчим хувийг олон нийт эзэмшдэг болсон юм. Хувьцаа эзэмшигчид дундаас давуу эрхтэй болсон гэдэг утгаараа Рио Тинто компани Айвенхоу майнз компанийн бүхий л удирдлагыг ээлж дараатай өөрчилж, өөрийн хүмүүсийг тавьж байлаа. Тэднээс Айвенхоу майнз компанийн буурийг сахиж, төлөөлөн удирдах зөвлөлд тухайн үед үлдсэн нь Ливия Малера болон Петра Мередит нар байсан юм. Фрийдланд тухайн үед компанийхаа 14 хувийг эзэмшиж байсан учир дээрх хоёр эрхэм түүнийг төлөөлөхөөр Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлд үлдсэн хэрэг. Ийнхүү Айвенхоу майнз компанийн захирлуудаас хоёр нь үлдэж, 11 гишүүнийг Рио Тинтогоос томилсон юм. Ингэхдээ Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар Kей Пристлиг, санхүү хариуцсан захирлаар Крис Батеман нарыг тэр үед томилж байсан нь хэвлэлийн хуудаснаа бичигдэн хоцорчээ. Гэвч 2013 оны тавдугаар сарыг 4-ний хавьцаа Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлд дахин өөрчлөлт орсон юм. Тодруулбал, Айвенхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд 2013 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр өөрийн эзэмшлээ 5,4 хувиар бууруулж, 8,6 хувь болгосон байдаг. Тэрбээр энэ хувиа хэнд хэрхэн худалдсан нь нууцлаг хоцорсон. Роберт Фрийдландын эзэмшил 10 хувиас буурсан учир өөрийн гэх тодотголтой хүмүүсийг өөрийн үүсгэн байгуулсан компанид цаашид ажиллуулах боломжгүй болсон юм. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Айвенхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүний хамт ажлаа өгснөө зарлав. Өөрөөр хэлбэл, Ливия Малера болон Петра Мередит нар захирлуудын зөвлөлд ажиллах хугацаа дуусгавар болж, тэдний халааг залгамжлах хүмүүсийг 2012 оны наймдугаар сарын 13-ны өдөр Рио Тинто-гоос дахин томилсон юм.
Ийнхүү Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 13 гишүүнийг бүгдийг нь Рио Тинтогоос томилдог болсон юм. Мөн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ч багагүй өөрчлөлт гарсан. Өмнө нь Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг Монголын тал, 3 гишүүнийг Айвенхоу майнз компани, 3 гишүүнийг Рио Тинто компани томилдог байлаа. Тэгвэл энэ уламжлалд өөрчлөлт орж, Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг Монголын тал томилдгоороо томилж, үлдэх 6 гишүүнийг Рио Тинто томилдог болсон билээ. Ийнхүү Рио Тинто компани Айвенхоу майнз компани дахь эзэмшлээ 51 хувьд хүргэснээр, тус компанийн бүх удирдлагуудыг өөрчлөөд зогсохгүй, Оюутолгойд өөрийн хүмүүсээ түлхүү тавих бололцоо нээгдсэн юм. Цаашлаад Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Айвенхоу майнз компанийн нэрийг өөрчилж, 2012 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс Туркойз хилл нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.Үүнээс гадна, 2013 оны тавдугаар сарын 10 хавьцаа Рио Тинто компанийн зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирлаар Нью-Ком группын гүйцэтгэх захирал, Лондон, Москва, Нью-Йорк хотуудад Жи Пи Морган компанид удирдах албан тушаал хашиж явсан гэгдэх Болдыг томилсон байдаг. Рио Тинтод сүүлийн гурван жил зөвлөхөөр нь ажилласан учраас зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирлаараа томилсон гэх нь бий. Болд 2013 оны зургаадугаар сарын 3-ны өдөр ажилдаа орсон бөгөөд Лондонд сууршин ажиллана гэгдэж байлаа. Тэрбээр, Австрали, Өмнөд Африк, Папуа Шинэ Гвиней, Индонези, Аляска зэрэг газарт Рио Тинто компаниас хэрэгжүүлж буй төслүүдэд уурхайн аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллахаар томилогдсон гэдэг. Тэрбээр Рио Тинто компанийн Зэсийн группын доторх тодорхой үйл ажиллагааг хянах, хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэх зэрэг ажилд гар бие оролцоно гэдгийг Рио Тинто компанийн зүгээс тухайн үед мэдэгдэж байсан юм.
-Оюутолгойн татварын маргаан ба эвлэрлийн гэрээ-
Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компанийн 51 хувийг буюу хяналтын багцыг Рио Тинто компани эзэмшдэг болохыг дээр дурдсан. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Рио Тинто компанитай өнгөрсөн хугацаанд чамгүй яриа хэлэлцээр өрнүүлж ирсэн билээ. Үүний үр дүнд оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлан хуралдуулсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй завсарласан байдаг. Тиймээс хувь нийлүүлэгчийн хурлыг 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан юм. Үүгээр Рио Тинто компанийн зүгээс хоёр асуудлыг хэлэлцүүлэх саналаа монголын талд тавьсан байдаг. Үүний нэг нь монголын засгийн газарт олгосон 250 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа тухай асуудал байсан юм. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаныхаа дараа 2009 оны аравдугаар сард 100 сая ам.доллар, 2010 оны дөрөвдүгээр сард 50 сая ам.доллар, 2011 оны долоодугаар сард 100 сая ам.доллар хөрөнгө оруулагчдаас зээлсэн болохыг өмнө нь өгүүлсэн. Үүнийг хүүгийн хамт 2012 оноос эхлэн таван жилийн хугацаанд татварт суутгахаар манай тал хөрөнгө оруулагчтай тохирсон ч, энэ ажил хэлэлцээр эхлэх хүртэл хийгдээгүй байсан юм. Тиймээс авсан зээлээ заасан хугацаанаас эхлэн татварт суутгах ёстой гэсэн байр сууринаас Рио тинто компанийнхан хандсан байдаг. Харин хувь нийлүүлэгчдийн хуралд манай талыг төлөөлж оролцсон Засгийн газрын гишүүд ингэх бололцоогүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Энэ талаар тэр үеийн Сангийн сайд Ч.Улаан: Жилд суутгуулах мөнгөний хэмжээг хоёр тал тодорхойлж, сангийн сайдаар батлуулж, 2012 болон 2013 оны төсөвт суулгах ёстой байсан. Нэгэнтээ ингээгүй учир 2014 оноос зээлийг татварт суутгах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Үүнээс гадна хожим 2015 он хавьцаа оюутолгой компанитай холбоотой татварын маргааны асуудал дахин сөхөгдсөн юм. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн Оюутолгой компанид татварын байгууллагаас 130 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Тэгвэл үүнийг Оюутолгой компани болон түүний 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани хүлээж аваагүй юм. Тиймдээ ч, Туркойз хилл компани 2014 оны зургаадугаар сарын 23-нд мэдэгдэл гаргаж, Оюутолгой компани Монгол Улсын хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүх татвараа төлсөн. Хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн энэ асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрийн шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх болно гэсэн юм. Энэ даруйдаа татвартай холбоотой асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байдаг. 130 сая ам.долларын татвартай холбоотой энэ асуудлыг маргаан таслах зөвлөл 60 хоногтоо багтаан хэлэлцэж 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд шийдвэрээ гаргасан байдаг. Ингэхдээ 130 сая ам.долларын маргааны 100 сая ам.долларыг хүчингүй болгож, 30 сая ам.доллар хөрөнгө оруулагчдаас авахаар шийдсэн. Татварын маргаан таслах зөвлөлийн энэ шийдвэрийг хөрөнгө оруулагчид хүлээн авсан ч, төлөхгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тэгвэл 2015 оны дөрөвдүгээр сарын 21 хавьцаа УИХ-ын гишүүн асан Ганбаатар: Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой компанийн асуудлыг хаалттай хэлэлцэж, 30 сая ам.долларын татвараа авахгүй байхаар тохиролцож, хувь нийлүүлэгч талтай Эвлэрлийн гэрээ байгуулсан талаар мэдэгдэж байсан юм.
Тухайн үед манай улсын эдийн засаг хямарсан, хямраагүй гэж багагүй маргалдсаны эцэст хүндэрчээ гэх онош тавьсан. Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 18-нд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хууль тогтоогчид баталсан байдаг. Хүндрэлээс гарах арга замын нэг нь томоохон төслүүдээ урагшлуулах явдал гэж улс төрчид тухайн үед томьёолж байлаа. Энэ хүрээнд оны хоёрдугаар хагаст багтаан оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Амжилттай хэрэгжвэл 2016 оны эцэст 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцоолж байлаа. Тиймээс оюутолгойн гацаанаас гаргахын тулд Засгийн газар Оюутолгой компанийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож, буулт хийсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, татварыг тэглэх нөхцлөөр Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй Эвлэрлийн гэрээ байгуулахыг Засгийн газраас тэр үеийн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд зөвшөөрсөн гэх мэдээлэл байдаг юм. Гэхдээ энэ талаараа засгийн газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байдаг. Тэр үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөс Оюутолгойн итгэлцлийн гэрээг байгуулахаар болсон уу гэх асуултыг сэтгүүлчид тавьсан байдаг. Үүнд нууцын асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул мэдэхгүй гэсэн хариулт өгч байжээ.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулав-
Тэр үеийн Уул уухайн сайд Ганхуяг: Хөрөнгө оруулагчдын хувь нийлүүлэгчдийн хуралд тавьсан нөгөөх санал нь оюутолгойд шаардагдах дараагийн шатны санхүүжилтийн асуудал байсан тухай хэлдэг. Оюутолгойн далд уурхай болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд ойрын таван жилд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дараагийн шатны санхүүжилт буюу далд уурхайг ашиглалтад оруулах зардлыг оюутолгойн бүтээгдэхүүний экспортын орлогоор санхүүжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан ч, энэ нь хугацаа алдана гэж Рио Тинто үзэж л дээ. Үүний оронд оюутолгойн дараагийн шатны санхүүжилтийн эхний ээлж болох 4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэх нь оновчтой гэж хөрөнгө оруулагч тал үзсэн байгаа юм. Рио Тинто алт зэсийн ордод шаардагдах санхүүжилтэд баталгаа гаргаснаар оюутолгой төсөл хэвийн үргэлжилнэ. Хэрэв санхүүжилт хэвийн явагдвал оюутолгой дэлхийд гуравт орох зэсийн томоохон уурхай болж чадна гэж тэр үеийн Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрей мэдэгдэж байсан удаатай. Рио Тинто компани 2012 он гармагц хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл дэх эзэмшлээ хоёр хувиар нэмэгдүүлж 51 хувьд хүргэсэн тухай дээр өгүүлсэн. Энэ даруй Рио Тинто компани оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 1,8 тэрбум ам.долларын дунд хугацааны зээл олгохоор болж, энэ зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны дотор энгийн хувьцаа руу хөрвүүлэхээр тохиролцсон гэдэг. Дээр нь нэмж 600 сая ам.долларын зээлийг 2013 оны наймдугаар сард олгожээ. Нийт 2,4 тэрбум америк доллараар хэмжигдэх уг зээлийг 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Туркойз хиллээс авах тохиролцоотой байжээ. Тиймээс Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ хугацаанд нь төлөхөөс гадна, бусад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үүднээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ингэхдээ Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас 2 тэрбум ам.долларын зээл авах хүсэлт тавьсан бол, Австрали болон Канадын экспорт, импортын банкнаас 2 тэрбум ам.долларын зээл хүссэн гэх мэдээлэл бий. Гэхдээ оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани дангаараа шийдвэр гаргаад энэ зээлийг банкуудаас авах бололцоогүй байлаа. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай тохиролцож байж гадаадын томоохон банкуудаас зээл авах эсэх нь шийдэгдэх байв. Тиймээс энэ зээлийг авах талаар Засгийн газраас зөвшөөрөл хүссээр ирсэн байгаа юм. Дээрх банк, санхүүгийн байгууллагууд 4 тэрбум ам.долларын зээл олгох бололцоотой гэдгээ мэдэгдсэн ч, монголын засгийн газар зөвшөөрөхгүй унжсан гэхэд болно.
Зээлийн 60 хувь буюу 2,4 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад бус, Рио Тинтогоос авсан зээлийн эргэн төлөлтөд зарцуулагдах учраас ийн гэдийсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани Туркойз хилл компаниар дамжуулан Оюутолгойд оруулсан хөрөнгөө эргүүлж авах гэж байна хэмээн монголын тал дургүйлхсэн юм. Нөгөө талаас оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн учир үүнийг нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлж байсан юм. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан байдаг. Энэ хүртэлх бүтээн байгуулалтад оруулсан зардлыг анхны хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд оюутолгойн ордод 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 1 тэрбум ам.долларыг оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээс өмнө. Харин 6 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш анхны хүдэр гаргаж авах хүртэл оруулсан гэж хөрөнгө оруулагчдын зүгээс мэдэгддэг. Үүний үр дүнд оюутолгойн ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдсэн ч, анхны хөрөнгө оруулалт тооцоолж байснаас хэтэрсэн тал бий. Тиймээс анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг баримтад үндэслэн 2013 оны гуравдугаар сард багтаан тодорхой болгохыг хөрөнгө оруулагчдад монголын талаас анхааруулж байлаа. Хөрөнгө оруулагчид ч заасан хугацаанд тооцоо судалгаагаа ирүүлсэн ч, монголын тал анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг нэг мөр болгосны дараа оюутолгойн дараагийн шатны санхүүжилтийн асуудлыг ярилцана хэмээн мэдэгдэж байсан юм. Ийнхүү манай талаас зөвшөөрөл авч чадахгүй байсан учраас Туркойз хилл компани банкуудаас 4 тэрбум ам.долларын зээлээ авч чадахгүй, хугацааг нь хойшлуулсаар ирсэн. Ийнхүү хоёр тал гадаадын банкуудаас зээл авах дээрээ тохиролцож чадахгүй суутал, Туркойз хилл компани 2013 оны долоодугаар сарын 28-ны өдөр санхүүжилтгүйн улмаас далд уурхайн барилгын ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа олон нийтэд зарлах нь тэр. Тус компани мэдэгдэлдээ: Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн утгатай захидал Монгол Улсын Засгийн газраас ирлээ. Үүнд нэлээд хугацаа шаардах тул дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх хүртэл далд уурхайн барилгын ажлыг зогсоолоо хэмээн дурдсан байв. Ингэж хэлээд л тус компани Хюго дамметийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоочихсон тал бий. Хюго дамметийн гүний уурхайн барилгын ажил удаашрах тусам үүнээс хүртэх монгол улсын ашиг хойшлох таагүй үр дагавар гарах нь мэдээж. Дээр нь далд уурхайн бүтээн байгуулалтыг дагалдаж орж ирэх ам.долларын урсгал зогссон сөрөг тал ажиглагдаж байсан билээ. Мөн далд уурхайн барилгын ажил зогсмогц энд ажиллаж байсан 2000 орчим хүн ажилгүй болсон байдаг. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж, ханган нийлүүлэлт хийж байсан компаниуд орлогогүй сул зогсолт хийж суулаа. Тоочоод байвал далд уурхайн барилгын ажил зогссон нь энэ мэт эдийн засагт таагүй уур амьсгал бий болгож, олон сөрөг үр дагавар авч ирж байлаа. Тиймээс ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед яаран сандран мэдэгдэл хийж, Туркойз хилл компани руу тийм агуулгатай захидал Засгийн газрын зүгээс явуулаагүй.
Тэр захидлыг Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг Засгийн газрын нэрийг барьж явуулсан. Тэгээд ч далд уурхайн санхүүжилтийг УИХ болон Засгийн газрын шийдээд байх асуудал биш. Хувь нийлүүлэгчид өөрсдөө ярилцаад шийдэх асуудал гэж өөрөөсөө түлхсэн өнгө аястай мэдэгдэл хийх нь тэр. Ингээд хариуцлагагүй захидал илгээсэн шалтгаар Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Да.Ганболдыг томилсон байдаг. Гэтэл Ц.Сэдванчиг ажлаа өгсөн даруйдаа тэр захидлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн захиалгаар явуулсан. Би явуулаагүй бол хэн нэгэн явуулах л байсан гээд хэвлэлийн хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл хийх нь тэр. Захиалсан уу, эсвэл зохиосон уу гэдэг нь бүрхэг хоцорсон ч, тийм агуулгатай захидал илгээснээ хаа хаанаа хүлээн зөвшөөрөх нь тэр. Гэвч энэ хуудас цааснаас болж Хюго дамметийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсчихов. Тиймээс оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатарт зарлан хуралдуулсан ч, тодорхой шийдэлд хүрэлгүй завсарласан юм. Үүгээр анхны хөрөнгө оруулалтыг нягтлах зэрэг манай талаас тавьсан зургаан асуудал, далд уурхайн санхүүжилт зэрэг нөгөө талаас тавьсан хоёр асуудлыг тус тус хэлэлцсэн юм. Гэвч хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлыг түр завсарлуулж, хоёрдугаар сарын 27-ны өдөр дахин хуралдуулсан. Үүгээр хоёр тал дахиад л нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Ингээд Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн монголын талын шинэ гишүүд болох Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар 2013 оны есдүгээр сард Лондонг зорьж, тэнд Туркойз хилл компанийн 51 хувийг эзэмшигч Рио Тинто компанитай дахин хэлэлцээр хийсэн. Ингэхдээ өмнө хэлэлцэж байсан асуудлаа нэмэгдүүлж 30 асуудал хэлэлцсэн ч, үүнийхээ тал хувийг шийдвэрлээд ирсэн юм. Лондонгийн хэлэлцээрээс ирсэн даруйдаа тэр үеийн Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Отгочулуу: Оюутолгойн хүрээнд үүссэн 30 асуудлын тал хувийг шийдвэрлээд ирлээ. Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Үүний тоонд далд уурхайн санхүүжилт багтаж байгаа болохыг мэдэгдэж байсан юм. Далд уурхайн санхүүжилтийг 2013 онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч, заасан хугацаанд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тодруулбал, үлдэх 15 асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэж, талыг нь шийдвэрлэжээ. Шийдвэрлээгүй 6 асуудлын дотор анхны хөрөнгө оруулалтыг нягтлах, далд уурхайн санхүүжилт багтаж байлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хуралдааныг 2013 оны эхэнд эхлүүлсэн ч, 2014 онд үргэлжлэх төлөвтэй байсан нь энэ. Хэлэлцээр дуусдаггүй, бусад сонирхлын зөрчлөөс болж Хюго Дамметын далд уурхайн барилгын ажил зогсоод зургаа дахь сараа угтаж байсан нь энэ юм. Тиймээс Туркойз хилл компани нэмэлт хувьцаа гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан юм. Банкуудын зээл бүтэхгүй бол нэмэлт хувьцаа гаргах замаар Рио Тинтогоос авсан 2,4 тэрбум америк долларын зээлээ барагдуулна гэсэн тохиролцоотой байсан учраас тэр хувилбараа сонгосон аж. Ингэхдээ 1 тэрбум гаруй хувьцааг нэг бүрийг нь 2,4 америк долларын ханшаар гаргасан юм. Зах зээлийнхээ ханшаас 42 хувиар хямд үнэтэй энэ хувьцааг 2014 оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүдээр арилжаалсныг хэн хүнгүй мэднэ. Эндээс босгосон 2,4 тэрбум доллараар Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ барагдуулсан юм. Нэмэлт хувьцаагаа 2013-12-11-нээс 2014-01-07-ны хооронд арилжаалсан байдаг. Үүнээс босгосон 2,4 тэрбум ам.долларын санхүүжилтээрээ Рио Тинтогийн өрийг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны дотор барагдуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбоотойгоор 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд төлөх зээлээ хэд хоногоор хойшлуулж төлсөн байгаа юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан учир банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Дэлхийн 15 банкнаас авахаар хөөцөлдөж байсан 4 тэрбум ам.долларын зээлийг 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан байгаа юм. Банкуудаас авах зээлийг хоёр дахь удаагаа сунгасан нь энэ юм. Тэнд Туркойз хилл компанийн 51 хувийг эзэмшдэг Рио Тинтотой хэлэлцээр хийсэн ч, далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж чадалгүй ганзага хоосон ирсэн билээ. Лондонгийн хэлэлцээрээс ирсэн даруйдаа Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Отгочулуу: Оюутолгойн хүрээнд үүссэн 30 асуудлын тал хувийг шийдвэрлээд ирлээ. Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Үүний тоонд далд уурхайн санхүүжилт багтаж байгаа болохыг мэдэгдэж байсан юм. Далд уурхайн санхүүжилтийг 2013 онд багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч, заасан хугацаанд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс Туркойз хилл компани нэмэлт хувьцаа гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан юм. Банкуудын зээл бүтэхгүй бол нэмэлт хувьцаа гаргах замаар Рио Тинтогоос авсан 2,4 тэрбум америк долларын зээлээ барагдуулна гэсэн тохиролцоотой байсан учраас тэр хувилбараа сонгосон аж. Ингэхдээ 1 тэрбум гаруй хувьцааг нэг бүрийг нь 2,4 америк долларын ханшаар гаргасан юм. Зах зээлийнхээ ханшаас 42 хувиар хямд үнэтэй энэ хувьцааг 2014 оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүдээр арилжаалсныг хэн хүнгүй мэднэ. Эндээс босгосон 2,4 тэрбум доллараар Туркойз хилл компани Рио Тинтогоос авсан зээлээ барагдуулсан юм. Нэмэлт хувьцаагаа 2013-12-11-нээс 2014-01-07-ны хооронд арилжаалсан байдаг. Үүнээс босгосон 2,4 тэрбум ам.долларын санхүүжилтээрээ Рио Тинтогийн өрийг 2014 оны нэгдүгээр сарын 15-ны дотор барагдуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбоотойгоор 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд төлөх зээлээ хэд хоногоор хойшлуулж төлсөн байгаа юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан учир банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Дэлхийн 15 банкнаас авахаар хөөцөлдөж байсан 4 тэрбум ам.долларын зээлийг 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан байгаа юм. Банкуудаас авах зээлийг хоёр дахь удаагаа сунгасан нь энэ юм.
Ер нь хяналтын багцыг нь эзэмшиж эхэлсэн цагаас Рио тинто компани Туркойз хилл компанийн удирдлагыг томилохын зэрэгцээ, оюутолгой төслийг гардан явуулж буй. Наанаа Туркойз хилл мэт харагдавч, цаанаа Рио Тинто шийдвэр гаргаж байсан гэж ойлгогддог. Туркойз хилл компаниар 4 тэрбум ам.долларын зээл авахуулж, үүний 2.4 тэрбум ам.долларыг өрөндөө суутгах гэж далд уурхайг зогсоох замаар цохилт өгсөн ч, үүнд нь монголын тал ажирсангүй бололтой. Тиймээс хяналтын багцыг нь эзэмшдэг гэдэг утгаараа, чаддагаараа Туркойз хилл компаниар 2.4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргуулж, өр авлагаа барагдуулсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг юм. Туркойз хилл компанийн хувьцаа эзэмшигч бүрт нэмэлт хувьцаа авах эрх үнэ төлбөргүй олгосон байдаг. Ийм эрхтэй хүмүүс л зөвхөн 2,40 ам.доллараар нэмэлт хувьцаа авах эрхтэй байжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид эрхээ хэрэгжүүлж болохоос гадна, үнэ төлбөргүй авсан эрхээ худалдаж болох байлаа. Ингэхдээ 2013-12-22-ноос 2014-01-07-ныг хүртэл Нью-Йорк болон Тронтогийн хөрөнгийн биржэд эрхээ арилжаалж болох нөхцөлтэй байсан юм. Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулсан тул банкуудаас авах 4 тэрбум ам.долларын зээлээ түр хойшлуулсан гэдгээ ч тухайн үед зарлаж байв. Ийнхүү Оюутолгойн хувь нийлүүлэгчид дараагийн шатны санхүүжилт дээр тохирч чадаагүйн улмаас далд уурхайн барилгын ажил хоёр жилийн хугацаанд удааширсан байдаг. Зээлийн асуудал дээр хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байсаар, шинэчлэлийн засгийн газрынхан хүртэл ажлаа өгөв. Дараагийн ерөнхий сайд хэн болох, ямар бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхойгүй байдал үргэлжилж байсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл хүртэл буураад байсан цаг үе юм. Тэгвэл Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үеэрээ АНЭУ-д айлчилж Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой, Туркойз Хилл Ресурс, Рио Тинто компаниуд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байгаа юм. Тэрбээр далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулсны дараахан 6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт далд уурхайд хийгдэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ хөрөнгө оруулалтаар далд уурхайн барилгын ажил долоон жилийн хугацаанд үргэлжилж, газрын гүнд 200 километр барилгын ажил хийгдэж, оюутолгойн нийт нөөцийн 80 хувьд хүрэх тооцоолол хийгдэж байсан юм. Үүнээс өмнө 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны хавьцаа оюутолгойд очиход херуга далд уурхайд нэмэлт хайгуулын ажил хийгдэж байсан юм. Харин Хюго дамметийн далд уурхайн барилгын ажил эхэлсэн байлаа. Тэр үеийн Оюутолгойн сургалтын хэлтсийн ажилтан Долгион: Хюго дамметийн далд уурхайд 1,3 километрийн гүнд 146 хүн ажиллаж байна. Ямарваа нэг осол гарахад хорогдох байрны хүрэлцээ 146 хүний багтаамжтай учраас тэр хэмээн тайлбарлаж байв. Далд уурхайд буюу газрын гүнд ажилладаг хүмүүсийн зарим нь 1,3 километрийн гүнд өрөмдлөг болон тэсэлгээ хийж байхтай таарч байлаа. Үүнээс гарсан сул шороог зарим нь тээвэрлэж босоо аманд байрлуулсан кранаар дээш нь гаргах ажил гүйцэтгэдэг. Газрын гүнд өрөмдлөг тэсэлгээ хийж, сул шороог гаргасны дараа далд уурхайг нурахаас сэргийлж зарим нь бэхэлгээ хийж байхтай таарч байв. Ийм маягаар 1,3 километрийн гүнд 13 километр хөндлөн нэвтрэлтийг хийж гүйцэтгэсэн үзүүлэлттэй байсан юм. Далд уурхайд нийт 198 километр байгууламж барих ёстой гэж тооцвол барилгын ажил тухайн үед ердөө 6,5 хувьтай байсан юм. Оюутолгойн далд уурхайн инженер Батхүү: Хюго дамметийн бүтээн байгуулалт 2022 он гэхэд дуусах бөгөөд энэ үед далд уурхайгаас хоногт 90 мянган тонн хүдэр олборлож баяжуулах юм гэж тэр үед мэдэгдэж байсан билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг АНЭУ-д үзэглэснээр далд уурхайн санхүүжилт болон төлөвлөгөө ийнхүү эцэслэн шийдэгдсэн юм.
-Туркойз хилл компани Тронто, Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг-
2008-12-16.Манай улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг цөөнгүй компани дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалдаг. Түүний нэг нь хуучны Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компани юм. Тус компани Канадын Тронтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжаалдаг. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед тус компанийн нэгж хувьцаа 10 америк долларын ханштай байлаа. Тэгвэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр уруудсанаар зэсийн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын, тэр дундаа хуучны Айвенхоу майнз компанийн хувьцааны ханш огцом уруудах болжээ. 2008.12.15-ныөдөр Канадын Тронтогийн хөрөнгийн биржэд тус компанийн нэгж хувьцаа 2 доллар 90 центийн ханштай байсан юм. Харин Нью-Йоркийн хөрөнгийн биржэд нэгж хувьцаа нь 2 доллар 42 центийн ханшаар хаагдсан байдаг. 2008 онд оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэх нь тодорхойгүй байхад Айвенхоу майнз компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн зах зээлд ийнхүү 2 ам.доллар болж уруудсан тал бий. Харин хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараагаар тус компанийн хувьцааны ханш дэлхийн хөрөнгийн зах зээлд гэрлийн хурдаар өсч эхлэв. Өөрөөр хэлбэл, Айвенхоу майнз компани Монголын Засгийн газартай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбоотойгоор хувьцааных нь ханш өсч байна гэж ажиглагчид үзэж байсан юм. 2009.12.26-ны өдрийн хавьцаа Тронтогийн хөрөнгийн биржэд Айвенхоу майнзын хувьцаа 12 канад доллар 51 центийн ханштай байсан бол, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 11 доллар 84 центийн ханштай байсан нь үүний нэг нотолгоо гэж ойлгож болно. Гэтэл улстөрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хожим Нью-Йоркийн хөрөнгийн биржэд оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч Туркойз хилл /TRQ/ компанийн хувьцааны ханш унаж, 2.93 ам.доллар болж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй уруудаж, тус компанийн хувьцаан ханш одоо хэд байгааг хүн бүхэн мэдэхтэйгээ болжээ.
-Оюутолгойн 66 хувийг эзэмшигчийн хувьцааны ханш унав-
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас хойш хуучны Айвенхоу майнз лимитед, одоогийн Туркойз хилл компанийн хувьцааны ханш Тронто болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тасралтгүй өссөн юм. Харин сүүлийн жилүүдэд тус компанийн хувьцааны ханш тасралтгүй бууралттай байгаа. Үүнийг улс төрийн тогтворгүй байдалтай ямагт холбон тайлбарлаж ирсэн. Тухайлбал, 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр хавьцаа оюутолгойн ордоос монголын талын 34 хувийг нэмэгдүүлэх санал, шүүмжлэл, шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргасан байдаг. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 20 гишүүн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх шаардлагыг гаргаж байсан юм. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор ч энэ асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагч талтай дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах чиглэл өгч байсан цаг саяхан. Энэ дагуу уг асуудлыг Засгийн газрын 2011 оны есдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж байсан гэдэг. Үүгээр Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэж, мөн нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар хөрөнгө оруулагчдад албан бичиг явуулж, яриа хэлэлцээр өрнүүлэх шийдвэрийг гаргаж байжээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээлд тэр үеийн Айвенхоу майнз, одоогийн Туркойз хилл компанийн хувьцааны ханш уруудаж байсныг шинжээчид хэлдэг. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал ч тус компанийн хувьцааны ханш уруудахад нөлөөлсөн тал бий. Тус компанийн хувьцааны ханш цаашид хэрхэх нь Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын дунд өрнөх хэлэлцээрээс ихээхэн хамаарах байсан юм. Гэтэл увайгүй улс төр тасралтгүй олон жил үргэлжилсэнтэй холбоотойгоор 2011 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр 284 гаруй ам.долларын ханштай байсан тус компанийн хувьцааны ханш өдгөө 14 гаруй ам.долларын ханштай байгаа билээ. Өөрөөр хэлбэл, улс төр болон эдийн засгийн тогтворгүй байдлаас болж оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компанийн хувьцааны ханш 2011 оноос хойш тасралтгүй уруудаж байна. Хувьцааны ханшийн графикийг биржээс харахад TRQ шалдаа ортол уначихсан байгаа нь хэн хүний нүдний өмнө ил байгаа зүйлд тайлбар хийх нь илүүц биз. Үүний ард Туркойз хилл компанийн хувьцааг худалдан авч, оюутолгойд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид хохирсон гэдэг нь илт харагдаж байгаа юм.
Нэг талд хувьцааг нь худалдаж авах замаар оюутолгойд хөрөнгө оруулж ард нь хохирсон хэсэг байхад, нөгөө талд үүгээр нь үйлдвэр босгож аваад төсвийнхөө орлогын тодорхой хувийг бүрдүүлж төрийн албан хаагчдаа цалинжуулж суугааг ялгаж, салгаж, тунгаах ухаантан байгаа нь лавтай. Энэ ордыг ашиглалтад оруулахад нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй төр түнтийгээд. Харин халаасан дахь мөнгөөрөө хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчид хоосроод үлдэж боломгүй юм. Хувьцааны ханшийн уналтаар дамжин хөрөнгө оруулагчид хохирсон байтал эхлээд тэдний хохирлыг барагдуулах ёстой баймаар. Гэтэл оюутолгойгоос татвар нэхэж авснаа нэг ч төгрөг нэмэрлээгүй ард иргэддээ 300 мянган төгрөг хавтгайруулан тараах нь зүйд нийцэхгүй мэт. Ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ гэж олон мянган хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө татан төвлөрүүлчихээд, хувьцааны ханшаа унагаж, мөнгийг нь таг түгжчихээд хэдэн биенээ шилдэг татвар төлөгчөөр цоллож, байгалийн хишиг ард иргэддээ тарааж байна гэх нэрийдлээр бусдыг юмыг авч бусдад үнэгүй тараагаад байх нь үнэндээ буруу жишиг юм. Энд нэг хэлдэг үг монгол улсын баялаг гэж хэн хүнгүй ярих дуртай. Тийм бол Монгол улс баялагаа ав. Харин бид оруулсан хөрөнгө авъя гэж ямар ч хувьцаа эзэмшигч хэлэх байсан биз. Арга ч үгүй юм. Банкинд мөнгөө хадгалуулсан бол өнөөдөр хүүтэйгээ нийлээд хэд болсон байх бол. Харин хөрөнгө оруулагчаар дамжуулан оюутолгойд орохоороо хувьцааны ханш унаж, бараа сураг ч үгүй, эцэстээ нэг үйлдвэр боссон нэртэй, тэндээсээ төр нь төсвийн орлогынхоо тодорхой хувийг бүрдүүлж, төрийн албан хаагчдаа тэжээхийг л харж сууна. Харин хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө хувьцааны ханшийн уналтаар дамжаад үгүй болчихож байгаа юм. Ийм учраас энэ улсад хэн ч дахин итгэж хөрөнгө оруулахгүй байгаа юм шүү дээ. Ямар сайндаа оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн Туркойз хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид нь тэсэхээ байгаад арбитарт хандаж хохирлоо нэхэмжилж байх вэ дээ. Эндээс эрх биш төрийн түшээд нэгийг бодох биз ээ. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар, 66 хувийг эзэмшигч Туркойз хилл, түүний 51 хувийг эзэмшигч Рио тинто компани олон мянган хувьцаа эзэмшигчдийн өмнө томоохон үүрэг хариуцлагатай байж, бодлого шийдвэрээ оновчтой явуулах цаг нь болсон мэт. Өөрсдийнхөө мөнгөөр наадаж байгаа аятай хэдхэн том компани, монголын улстөрчид нийлж яриа хэлэлцээр өрнүүлээд байх нь ч утгагүй үйлдэл юм.
Тодруулбал, Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг. Тиймээс тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн бөгөөд 1 сая 196 мянган хүүхдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа юм. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар холбогдох албан тушаалтнууд хэлдэг. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан нь хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй байсантай холбоотой гэдэг. Энэ бол тэр үеийн явцын мэдээ. Ер нь бол гүйцэтгэл 100 хувьтай байгаа гэж ойлгож болно. Холбогдох албаныхан татварын албанаас оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн төлөлтөөр иргэн бүртээ 300 мянган төгрөг тэгш хуваарилсан нь энэ юм. Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан билээ. Оюутолгой компани 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм. Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг ийнхүү барагдуулсан байдаг. Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудыг дараах байдлаар үндэслэсэн байгаа юм.
Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг, Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож ногдуулсан байгаа юм. Эдгээрийг нэхэж аваад хэдхэн сар карантилахдаа ард иргэддээ халамж тараадаг нь буруу жишиг гэж байгаа юм. Хөрөнгө оруулсан хүмүүс нь хувьцааны ханшийн уналтаас болж хохирчихоод байхад, нэг төгрөг нэмэрлээгүй хүмүүс хувь хишиг хүртэх нь оновчтой юу гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал юм. Манай Монголын Засгийн газар олон жил Туркойз хилл, Рио Тинто компаниудтай хэлэлцээрийн ширээний ард сууж тавих шаардлагаа тавьж ирсэн билээ. Магад татвар дутуу төлсөн бол нэхэх зөв биз. Үүнийг буруу гээгүй ч, хөрөнгө оруулагчидтайгаа хэл амаа ололцохгүй байх бүрт ард нь жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Ямар хаданд хавчуулагдсан халиуны зулзага байгаа биш дээ. Сайн санаж, сайн гэрээ гэхээр нь хөрөнгө оруулсан байлгүй дээ. Гэтэл хөрөнгө оруулагч том компаниуд нь, Монголын засгийн газартай нийлж өөрсдийнхөө эрх ашгийг бодож, ард нь жижиг хувьцаа эзэмшигчид нь хохироод байж боломжгүй юм. Хэрэв энэ байдлаа засахгүй бол хожим нэг өдөр ийм хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд Оюутолгойн 34 хувийг эзэмшигч, 66 хувийг эзэмшигч Туркойз хилл, түүний 51 хувийг эзэмшигчдийг бусад хувьцаа эзэмшигчид нь нийлээд арбитарт өгч болзошгүй нөхцөл байдал хэдэн жил үргэлжилж, даамжирч буйг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй биз ээ. Оюутолгойн гэрээний төслүүд:
-Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлжээ-
Оюу Толгойн гүний уурхайн олборлолт 2023.03.13-ний эхэллээ гэсэн мэдээ харав. Эдийн засгийн онцлох, хөрөнгө оруулагчдад ээлтэй мэдээ байна уу гээд сөхөөд харав. Засгийн газрын албан ёсны сайтад: Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм: Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцлов. Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна. Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Оюутолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ гэжээ. Үүний хажуугаар Засгийн газрын сайтад Монгол Улсын Ерөнхий сайдынх ч, Рио Тинтогийн удирдлагынх ч хэлсэн үг тавигджээ. Харамсалтай нь дотор нь хөрөнгө оруулагчдад хэрэгтэй, ээлтэй мэдээлэл нэг байсангүй. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын Засгийн газар, Рио Тинтод ашигтай юм байж. Гол нь энэ уурхайг ингэж бостол нь хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчид, төдийгөөс өдий хүртэл бөхрөлөө бартал хүлээсэн надад жишээ нь ямар ашигтай билээ. Эндээс эцсийн мөчид хэн хожиж, хэн хохиров гэдгийг тунгаах цаг нь болсон харагдлаа.
-Оюутолгойд хөрөнгө оруулсан алдаа ба сургамж-
Ер нь олон жил мэдээлэл цуглуулж, мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж, өдий дайтай судалгааг бий болгож, халаасан дахь хамаг мөнгөө хамаад уг ордод хөрөнгө оруулсан ч, хожим сохор зоосны ашиггүй, хохирч үлдсэн сургамжаасаа хувцаалдахад, гадны гар хөл болсон монголын хэдэн улсчтөрчид өдөр бүр оюутолгой гэж шоудаж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үр ашиггүй болгож, хувьцааных нь ханшийг нь унагаж, эцэстээ бүр хувьцааг нь хувааж, жижиглэж, бүхэлтгэх замаар юу ч үгүй хоосруулсан тал бий. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз хиллийн хувьцааг Рио Тинто компани ийм замаар л дээрэмдсэн. Туркойз хилл, Рио Тинто, Монголын Засгийн газар хэлэлцээр хийсэн нэрээр хамаг хувьцааг нь хамж авсан талтай. Асар үнэтэй авсан хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 10 гаруй жил тасралтгүй унаж байгааг хараад халаглах, харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж, яах гэж тэдэнт хөрөнгө оруулав даа гэж халаглаж сууна. Мөнгөтэй, хөрөнгөтэй, хөрөнгө оруулагчтай бол унасан хувьцааг нь Нью-Йоркийн хөрөнгийн биржээс түүгээд авчихмаар санагддаг юм. Яагаад гэхээр энэ чинь оюутолгойн 66 хувийг эзэмшигч Трукойз хиллийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр унаад байна шүү дээ. Оюутолгойг атар талхаар зүйрлэхэд 66 хувийг нь эзэмшдэг компани Нью-Йоркийн бирж дээр өнгөрсөн хугацаанд үнэгүйдэв. Шууд биш юм гэхэд, шууд бус замаар оюутолгойн 66 хувь үнэгүйдсэн гэж ойлгож болно. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Трукойз хиллийн хувьцааны ханш унаж, түүнд хөрөнгө оруулсан хүмүүс уйлж суухад, та нарын хөрөнгөөр ил болон далд уурхайтай болчихлоо. Монгол Улсын Засгийн газар одоо ил болон далд уурхайгаасаа зэсээ зэрэг экспортлоод, төсөвтөө хөрөнгөө хураагаад, төрийн албан хаагчдаа цалинцуулна утгатай зүйл яриад, тууз хайчлаад явж байгаа нь тун ичгэвтэр. Дээр нь манай ажилчдад өдрийн гурван хоол өгсөн тогоочдоо баярлалаа гэх Рио Тинтогийн удирдлагын үг эгдүү хүргэв. Оруулсан хөрөнгө үнэгүйдэж, үр ашиггүй болдог нь тэдний зардал өндөр, хэмнэлт бага байгааг илт харууллаа. Хөрөнгө оруулагчид нь сүүлийн 10 жил бүсээ чангалж суухад, тэдний ажилчид өдрийн 3 хооллодогоо гайхуулж сууна. Эндээс хэн хожиж, хэн хохирч байгаа нь илт харагдана. Ийм нөхцөл байдлыг эерэгээр эргүүлж чадахгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрын чадваргүйнх. Хэрэв зээ тэдний оронд би байсан бол, хөрөнгө оруулалтын гэрээнд нь өөрчлөлт оруулаад, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс Туркойз хиллийн хувьцааг унасан дээр нь хямдаар түүж, Монгол Улсын Засгийн газрын хувийг 100 хувьд хүргэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулаад салах байсан юм. Хохирол гэдэгт анх оруулсан хөрөнгө, хүү зэрэг олон зүйл багтана. Үүнийг оюутолгойд оруулаагүй, банкинд хадгалуулсан бол хүүтэйгээ өнөөдөр хэд байх байсан бэ. Үүнийг бодох л асуудал. Банк татан буугдахад банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах хууль баталдаг атлаа, яагаад оюутолгойд хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийг хөсөр хаяад байна вэ. Хувьцааны ханш энэ жил унагаж, жижиглэж, бүхэлтгэж юу ч үгүй хоосруулчихаад, үлдсэнийг нь хүчээр авах гэж дайрах. Энэ арай биш ээ… Хүчээр өгүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа нь та бүхний алдаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хүний хөрөнгө бусдад дээрэмдэж авч өгөх ажиллагаа явагдсан учраас хохирлыг нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нөхдүүд төлөх ёстой. Товчхондоо бол, хүмүүсийн хөрөнгөөр хүүдэгнээд байж болж байна уу. Хэн хэн нь… Энэ үед дийлэнх хүмүүс өөдөөс ямар хариулт өгөхийг тааварлах тийм ч төвөгтэй биш. Оюутолгойн орд монголын орд гэж хариулах хүмүүс олон байж мэднэ. Хэрэв хэн нэгэн надтай яг ийм зүйлээр цэц булаацалдвал надад тэдэнт өгөх оновчтой хариулт бий. Монгол Улс ордоо, лицензтэйгээ буцаагаад ав. Харин оруулсан хөрөнгийг минь буцаагаад өгөх ёстой гэсэн хариулт өгч болж байна. Одоогийн нөхцөл байдалд бол, бусдын хөрөнгийг орд руугаа юүлж, түүний 66 хувийг Рио Тинто, 34 хувийг монгол улсын засгийн газар эзэмшиж, тэд хожсон, бусад нь хохирсон байдалтай байгаа нь бодит үнэн билээ. Дашрамд дурдахад, энд эмхэтгэсэн оюутолгойн талаарх мэдээлэл нь Засгийн газарт, Рио Тинтод, нийтэд болон өөр хэн нэгний судалгаанд зориулж эмхэтгэгдээгүй болно. Биржэд бүртгэлтэй олон нийтэд нээлттэй компани үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хувьцаа эзэмшигчиддээ мэдээллэх үүргийн дагуу албан ёсоор ирүүлсэн мэдээлэл дийлэнхийг эзэлнэ. Бусад мэдээллийн тухайд хөрөнгө оруулагчийн хувиар өөрийн хөлөөр явж, амаараа асууж, гараараа бичиж, толгойгоороо боловсруулсан өөртөө зориулан эмхэтгэсэн судалгааны ажил учраас хууль бус зүйлд ашиглах нь оновчгүй юм.

Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх коллеж нэмэгдэв
2014.10.16. Монгол Улс. Өмнөговь аймаг. Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ч, энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь нууц биш. Тиймээс ч, уул уурхайн салбарт ажиллах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Оюутолгой” компани Боловсрол шинжлэх ухааны яамтай таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг 2010 онд байгуулжээ. Энэ цагаас хойш тус компани боловсролын салбарт нийт 126 сая америк доллар зарцуулсан байна. Үүнийг дотоод, гадаадын их сургуульд суралцах оюутнуудын тэтгэлэгт зарцуулснаас гадна, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийн байрыг шинээр барьж, өргөтгөхөд мөн хөрөнгө оруулжээ. Тухайлбал, “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар Чойр, Эрдэнэт, Дарханы мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөж, шинэчилжээ. Мөн Монгол – Германы хамтарсан гэж нэрлэгдэж буй Налайхын техник, технологийн орчин үеийн жишиг сургуулийг, дотуур байрны хамт тус компанийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан байна. Тэгвэл энэ долоо хоногт тус компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан бас нэгэн сургуулийн нээлт боллоо. Тус компани Өмнөговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны өргөтгөл болон дотуур байрыг шинээр барьж, энэ сарын 14-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Үүнийг барихад 3 сая ам.доллар зарцуулсан бол, орчин үеийн сургалтын иж бүрэн техник технологи авахад зориулж 500 мянган ам.доллар зарцуулжээ. Энэ хөрөнгө оруулалтаар 180 хүүхэд суралцах боломжтой хичээлийн байр, 108 хүүхэд амьдрах боломжтой дотуур байр шинээр бий болжээ. Оюутолгой” компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген бидний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй гэж мэдэгдсэн. Сургуулийн захиргаатай хамтран сургалтын хөтөлбөрийг зах зээлийн хэрэгцээнд суурилсан байдлаар хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр хамтран ажиллана. Үүнийг бид Австралийн DFAT болон GIZ байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм. 1965 онд “Залуу малчны сургууль” нэртэйгээр анх байгуулагдаж байсан дээрх сургуулийг өргөтгөж, энэ жилээс коллеж болж байгааг сургуулийн удирдлагууд онцолсон. Тиймээс Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн талаар аймгийн удирдлага, сургуулийн захирал, сурагчдаас зарим зүйлийг тодруулсан юм.
Политехникийн коллежийн захирал Ж.Нямсан: Техникч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдэд өндөр шалгуур тавьж болохгүй
-Өмнөговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв энэ жилээс коллеж болж байна. Энэ коллежид өнөөдөр хичнээн суралцагч байгаа вэ?
-Манай коллежид өнөөдөр 14 мэргэжлээр 926 хүүхэд суралцаж байна. Яг коллежийн 4 мэргэжлээр бол нийт 120 хүүхэд суралцаж байна. Тэд барилгын талбайн техникч, механикч, хүнд машины засварчин, цахилгаанчин гэсэн мэргэжлээр суралцаж байна. Цаашид коллежийн чиглэлээр элсэлт авах мэргэжлүүдийг төрөлжүүлэхээр төлөвлөж байна. Коллежийнхон бол, гурван жил суралцана. Харин үлдэх хүүхдүүд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр сурч байна. Тэд 1-2.5 жилээр суралцаж төгсөх юм. Одоо бид сургалтын олон улсын түвшний стандартыг Оюутолгой компанийнхантай хамтран хэрэгжүүлнэ.
– Цалин өндөр учраас чадварлаг багш нар уул уурхайн компаниуд руу ажилд орох хандлага их байна гэсэн мэдээлэл байна?
– Энэ асуудлыг бид өөрөөр шийдэж болно. Тэртээ тэргүй дэлхийн аль ч оронд сургалт нь хоцрогдож, технологи нь түрүүлдэг тал бий. Тиймээс бид Германы холимог сургалтын стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, хамтраад ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Уул уурхайн компаниуд мэргэжилтнүүдийнхээ захиалгыг бидэнд өгч болно. Бид хүүхдүүдээ боломжийн хэрээр, онол, практикийг энд заана. Харин захиалгын дагуу үйлдвэрлэлийн дадлагыг уул уурхайн компаниуд дээр хийлгэх боломжтой гэж үзэж байгаа. Германы энэ холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга анги дүүргэлт бага байна. Бас коллежид элсэгчдийг ямар шалгуураар авч байгаа нь тодорхойгүй байна гэж хэлсэн?
– Мэдээж тавих ёстой шалгуурыг бид тавьж байгаа. Тухайлбал, суурь боловсрол, гадаад хэлний түвшинг шалгаж авч байгаа. Англи хэл, техникийн анхан шатны мэдлэгийг шалгуур үзүүлэлт болгож байгаа гэсэн үг л дээ. Үүнээс өндөр хатуу шалгуур элсэгчдэд тавьж болохгүй. Үнэхээр техникийн боловсролтой болох хүсэл, эрмэлзэлтэй хүүхдэд өндөр шалгуур тавиад, сурах ирээдүйд нь боогдуулж болохгүй… Анги дүүргэлтийн хувьд, манай сургуульд суралцах гэж ирсэн нэг ч бай, хоёр ч бай хүүхдэд бид хичээл заах үүрэгтэй. Дөнгөж коллеж болж байгаа учраас энэ жил анги дүүргэлт бага байсан байж магадгүй. Ирэх жилээс элсүүлэх мэргэжил нэмэгдэхээр, элсэгчид нэмэгдэх байх.
Политехникийн коллежийн оюутан Н.Ганбилэг: “Эрдэнэс-Тавантолгой” компанид ажиллах сонирхолтой учраас энд сурч байна
-Танай сургуульд гол төлөв орон нутгийн хүүхдүүд суралцаж байна. Гэтэл өөрөө хотоос ирж суралцаж байгаа юм байна. Яагаад тэр вэ?
-“Ирээдүй” цогцолборын есдүгээр ангийг төгсөөд, энд коллежид үргэлжлүүлэн суралцаж байна. Яагаад энд суралцах болсон бэ гэвэл, техникийн чиглэлүүдээр сургаж төгсгөдөг Монголдоо цөөхөн сургуулийн нэг нь энэ коллеж. Тиймээс энэ сургуулийг сонгож, Өмнөговь аймагт ирсэн.
– Энд яг ямар мэргэжил сонгож, суралцаж байна вэ?
– Би энд хүнд машин механизмийн засварчин гэсэн мэргэжлээр сурдаг. Нийт гурван жил, сурч төгсөнө. Би яг одоо коллежийн нэгдүгээр ангид суралцаж байгаа.
– Ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллах байх. Хаана ажиллана гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байгаа вэ?
– Би энэ сургуулиа төгссөнийхөө дараа оператороор суралцах бодолтой байгаа. Операторын мэргэжлээр сурахад насанд хүрсэн байх шаардлагатай учраас яг одоогоор би үүнийг хангахгүй байгаа юм. Тиймээс л би оператороор сурахын өмнө Өмнөговь аймгийн Политекникийн коллежид хүнд машин механизмийн засварчнаар сурах нь зүйтэй гэж шийдсэн. Энэ сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээ цааш нь хөгжүүлж, ирээдүйд “Эрдэнэс-Тавантолгой” компанид ажиллах хүсэл тэмүүлэлтэй байгаа. Өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд би энд сайн сурна.
– Энд ерөнхий боловсролын хичээл үзэхээс гадна, ямар хичээл нэмэлтээр үзэж байна. Долоо хоногт хэдэн удаа дадлага хийх үү?
-Хичээл долоо хоногийн таван өдөр орж байгаа. Эхний гурван өдөр математик, монгол хэл зэрэг ерөнхий боловсролын хичээл ордог. Харин долоо хоног бүрийн пүрэв гаригт мэргэжлийн онолын хичээл ордог. Энэ хичээлээр моторын бүтэц, дугуй, автомашины онол үзэж байгаа. Харин долоо хоног бүрийн баасан гаригт мэргэжлийн дадлага хийдэг. Энэ хичээлээр багш нар маань машин засч, мотор задалж үзүүлдэг. Харин бид багш нарын заасныг хийж, дадлагаа хийдэг.
-Долоо хоног бүрийн баасан гарагт дадлага хийдэг гэж хэллээ. Та нарыг аюулгүй ажиллагааны хувцас, тоног төхөөрөмжөөр хэр зэрэг хангаж өгсөн бэ?
-Сургуулиас аюулгүй ажиллагааны хувцсаар хангадаг. Ажлын цамц, өмдөөр хангадаг гэсэн үг л дээ. Харин бид өөрсдөө каск, нүдний шил, чихэвч, төмөр хоншоортой гутлыг авах ёстой. Дадлагаар гарч байх хугацаанд аюулгүй ажиллагааны эдгээр хувцас, хэрэгслийг заавал өмсч, зүүхийг биднээс шаарддаг.
-Оюутны байранд амьдрахад хэр тухтай байна. Гэрийнхэн болон найз нөхдөө санаж байгаа байх?
-Дотуур байр энэ жил шинээр ашиглалтад орсон, халуун устай учраас тухтай байгаа. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн зан ааш соёлтой. Мөн ганцаараа бие дааж хичээллэх, анхаарлаа төвлөрүүлэх нөхцлөөр хангасан учраас таалагдаж байгаа. Дотуур байранд миний мэргэжил сайхан гэсэн уралдаан тэмцээн зохион байгуулдаг нь сонирхолтой санагдсан. Гэрийнхэн болон найз нөхөдтэйгөө интернэтээр, фейсбүүкээр байнга харилцдаг учраас санах нь гайгүй.
– Коллежийн нэгдүгээр ангид суралцдаг гэлээ. Оюутнууд шиг сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна биз дээ?
– Манай коллежийн оюутан бүр сарын тэтгэлэг 70 мянган төгрөг авдаг. Өөрийн буруугаас болоод зарим сурагчид тэтгэлгээ хасуулах тохиолдол бас гардаг. Манайд нэг хичээл 120 минутаар ордог. Хоёр цагийн энэ хичээлийг тасалбал, тэтгэлгээс 2000 төгрөг хасагдах зарчим үйлчилдэг.
Өмнөговь ИТХ-ын дарга Л.Батчулуун: Коллеж төгсөгчдийг орон нутгийн уул уурхайн компанид ажилд ороход анхаарна
-Танай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв коллеж боллоо. Цаашид энэ сургуультай хамтран ажиллах тал дээр аймгийн удирдлагууд юу хийхээр төлөвлөж байна?
-Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч энд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин манай аймагт дутмаг байна. Ялангуяа манай аймагт инженер, техникийн ажилчид тун хомс. Тиймэс бид энэ коллежийг аймгийн боловсон хүчнүүдийг бэлтгэх боломж гэж харж байна. Хүүхдүүд энд сурах нэг хэрэг. Үүний хажуугаар үйлдвэрлэлийн дадлагыг уурхай дээр хийх хэрэгтэй гэсэн саналыг коллежийн захиргаанд тавилаа. Манай аймаг уул уурхайн хөгжлийн бүс. Уул уурхайн компаниуд ч ашгийн төлөө ажиллаж байна. Ашгийн төлөө ажиллаж байгаа компаниуд дадлага хийхээр очих хүүхдүүдийг оруулах уу, үгүй юу… Тиймээс үүн дээр уул уурхайн компаниуд уриалга гаргаж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Гурван жилийн дараа эндээс анхны мэргэжилтэн төгсч гарна. Ажлын байраар хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
– Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний компаниудтай бид гэрээ байгуулж ажилдаг. Тухайлбал, ажилчдын 40-ээс доошгүй хувь нь нутгийн иргэд байх ёстой гэсэн тохиролцож ажилладаг. Цаашид бид мэргэжлийн коллеж төгссөн залуу боловсон хүчнүүдийг үйлдвэрлэлд дадлага хийлгэх, ажилд оруулах тал дээр анхаарна. Энэ коллежоос жилд 300 хүүхэд төгсвөл, тэднийг ажлын байраар хангахын тулд уул уурхайн компаниудтай ярина гэсэн бодолтой байна.
– Өнөөдөр танай аймагт стратегийн гурван том орд байна. Эдгээрт танай аймгаас нийт хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
– Энэ тоог хэлэхэд одоогоор бэрх байна. Уул уурхайн салбарын уналтаас хамаарч, сүүлийн үед маш олон хүн ажлын байрнаасаа чөлөөлөгдөж байна. Тодорхой хувиар тохиролцоонд хүрч, хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулах, хойшлуулах явдал манай аймагт сүүлийн үед их гарч байна. Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гэсэн стратегийн гурван том орд манай аймагт бий. Тухайлбал, манай аймгийн баруун бүсэд орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Энержи ресурс”, Эрдэнэс-Тавантолгой компани үйл ажиллагаа явуулж байна. Харин нутгийн зүүн бүсэд “МАК”, “Чинхуа – МАК” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгаас энд ажиллагсдын тоо сүүлийн үед буурч байгаа учраас нарийн тоо хэлэх бололцоо алга.

Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай уулзав
2018.01.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюутолгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайнбүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэхшаардлагатай. Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголынард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго. Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулжговийн бүсийн эрчим хүчний хангамжийгнэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаатээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак:Монгол УлсынЕрөнхий сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг хүлээн авч, санхүүжилтынзардлыг бууруулах арга замууд, эрчим хүчний шийдэл болон бусад дэд бүтцийнасуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ханбогдод төр хувийн хэвшлийнхөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийгдэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлогохэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол УлсынЗасгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна. РиоТинто групп Монгол Улс дахь үйлажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болонОлон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийнгазраа нээсэн. Оюутолгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олонталт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монголажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.

Оюутолгой өнгөрсөн онд 290 сая ам.долларын татвар төлжээ
2021.01.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюу толгой” ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна. Оюу толгой ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогчийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэн бүтээж байгаагаараа бахархдаг. Одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна. Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн. Оюу толгой ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг билээ. Мөн тус компани нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюу толгой” ХХК нь 797 сая ам.долларыг1 татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна. Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн. Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна. Оюу толгой” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч “Оюу толгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэв. 1 Рио тинто компанийн татвар төлөлтийн тайлангаас. (2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн). Нэмэлт мэдээлэл: КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани болон “Оюу толгой” ХХК 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхэд хандивлах болсноо 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зарласан. Мөн нэмэлтээр “Оюу толгой” ХХК, түүний ажилтнууд КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 455 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Үүнээс 100 сая төгрөгийг Улсын онцгой комисст, 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст, 10 сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулж Ханбогд сумын Онцгой комисст тус тус хандивласан. Оюу толгой төслийн ажилтнууд хандивын аян өрнүүлсний үр дүнд цугларсан 145 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү хандивын аянд Оюу толгойн гэрээт 38 компанийн ажилчид оролцсон юм гэж Оюутолгой компаниас албан ёсоор мэдээллээ.

Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав
2021.02.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг төрийн ордонд өчигдөр хуралдлаа. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Дашрамд дурдахад, УИХ-ын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахалж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор УИХ санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан нь энэ юм. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр энэ сарын 10-нд анхны хурлаа хийсэн. 2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн УИХ энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан тус хурлын эхэнд тэмдэглэсэн юм. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгуулсан тухайгаа мэдэгдсэн юм. Тухайлбал:
- Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг
- УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсэг
- Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсэг
- Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг
- Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот Газрыг улсын хэрэгцээнд авах тухай тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоол гаргуулах хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах дэд ажлын хэсэг
- Тогтоолын зургадугаар заалт буюу УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсэг
- Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг тус тус байгуулсан байна.
УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд дэд ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар УИХ-ын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг анх удаа байгуулагдлаа. УИХ дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо УИХ хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол УИХ-аас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө гэсэн юм.

Оюутолгой 229.8 тэрбум төгрөгийг барагдууллаа
2021.02.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Татварын алба Оюутолгой ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж Оюутолгой ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба Оюутолгой ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг Оюутолгой ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан. Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус Оюутолгой ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн байна. Татварын албаны нэхэмжлэхийн дагуу Оюутолгой ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд Оюутолгой ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлсэн талаар Засгийн газраас мэдээллээ.

Оюутолгой 648.9 тэрбум төгрөг төллөө
2021.03.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
- Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;
- Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.
- Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:
- Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
- Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;
- Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.
Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол
Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой”
ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх
татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм байна.

Оюутолгой төсөл өгөөжтэй байх шаардлагатай
2021.03.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх ахирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр “Оюутолгой” төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ. Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов гэжээ.

Оюу толгой 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа
2021.02.01. Дэлхийд өрсөлдөх аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүллээ
Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн дээд амжилтыг тогтоолоо
Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ хамгийн доод түвшинд барилаа
Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг улсад төлсөн
Үндэсний худалдан авалтад 360 сая ам.долларыг зарцуулжээ
“Оюутолгой” компани дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт,
гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. 2020 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажиллав. Үүний зэрэгцээ компани КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюу толгой” компанийн 2010-2020 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 11.6 тэрбум ам.долларыг давсан бол 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлсөн. Энэ талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ: “Оюу толгойчууд аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэлдээ тулгуурлан 2020 онд өндөр бүтээмжтэй ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ахиулан ажиллаж, зэс, алтны үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөгөө биелүүлж, зарим үзүүлэлтүүдээр давуулж ажиллалаа. Энэ бүх амжилтад КОВИД-19 цар тахал болон зах зээлийн сорилтуудтай зохицон ажиллаж ажилтнууд, нутгийн иргэд, гэрээт компани, ханган нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар хүрсэндээ бид бахархалтай байна” хэмээв. Ажилтан, орон нутгийн иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж, үйл ажиллагааныхаа зорилтууддаа хүрэхийн тулд цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын засаг захиргааны гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн болно.
Үйл ажиллагааны гүйцэтгэл
- Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
- Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.15 байлаа.
- Нэг
тонн хүдэр боловсруулахад 0.55 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх
зорилтоо сайжруулан 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ
хугацаанд ашигласан усаа дунджаар 87.7 хувийг дахин боловсруулж, 80
хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ. - Нийт ажилтны 95.4 хувь нь монголчууд байна.
- Татвар,
төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол
нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.9 тэрбум ам.долларыг дээрх
хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ
хамаарна. - Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар 770 ханган
нийлүүлэгчтэй хамтран ажилласны 499 нь үндэсний ханган нийлүүлэгчид
байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний
ханган нийлүүлэгчдээ зарцуулжээ. - Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрийн мэдээлэл
- Ил
уурхайн уулын болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлсэн нь
голлон нөлөөлж, агуулга сайтай хэсэг рүү шилжин олборлож эхэлсэнтэй
холбоотойгоор ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 2019 онтой
харьцуулахад хоёр хувиар өссөн байна. Дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас
илүү (+139 хувь) баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Зэс, алтны агуулга
сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байна.
КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн баяжмалаа
Хятадын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж байна.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
2019 оны IV улирал | 2020 оны I улирал | 2020 оны II улирал | 2020 оны III улирал | 2020 оны IV улирал | 2020 он бүтэн жилээр | 2020 он бүтэн жилээр | |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 28,122 | 26,834 | 23,218 | 23,979 | 23,663 | 101,316 | 97,694 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 11,088 | 10,889 | 9,645 | 10,072 | 9,594 | 40,777 | 40,200 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: | |||||||
Зэс (%) | 0.42 | 0.42 | 0.47 | 0.45 | 0.50 | 0.45 | 0.46 |
Алт (г/у) | 0.15 | 0.15 | 0.19 | 0.21 | 0.41 | 0.29 | 0.24 |
Мөнгө (г/у) | 1.06 | 1.14 | 1.22 | 1.22 | 1.16 | 1.13 | 1.18 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 152.6 | 164.5 | 169.9 | 168.5 | 190.2 | 674.6 | 693.1 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 21.6 | 21.4 | 21.5 | 21.5 | 21.9 | 21.7 | 21.6 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 32.9 | 35.2 | 36.5 | 36.3 | 41.6 | 146.3 | 149.6 |
Алт (‘000 унцаар) | 24 | 26 | 31 | 37 | 88 | 242 | 182 |
Мөнгө (‘000 унцаар) | 190 | 214 | 212 | 219 | 231 | 867 | 876 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) | 157.5 | 125.9 | 194.3 | 167.9 | 181.5 | 724.7 | 669.6 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 32.3 | 25.8 | 39.7 | 34.4 | 37.9 | 149.9 | 137.8 |
Алт (‘000 унцаар) | 25 | 20 | 31 | 34 | 66 | 274 | 150 |
Мөнгө (‘000 унцаар) | 244 | 146 | 220 | 201 | 194 | 896 | 760 |
Металл авалт (%) | |||||||
Зэс | 74.2 | 74.3 | 79.1 | 78.9 | 85.9 | 78.7 | 79.6 |
Алт | 48.2 | 46.0 | 52.0 | 53.7 | 68.8 | 63.6 | 58.6 |
Мөнгө | 53.5 | 51.5 | 55.8 | 54.6 | 64.3 | 58.1 | 56.4 |
Гүний уурхайн төслийн мэдээ
- КОВИД-19-ийн
халдвараас сэргийлэх аюулгүй ажиллагааны хяналтын арга хэмжээнүүдийг
хэрэгжүүлэх болсон, олон улсын нислэгийг хязгаарласан зэрэг нь гүний
уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бид бүтээн
байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна. Дотоодын анхны халдвар арван
нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш Улсын Онцгой Комисс бүх нийтийн бэлэн
байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар Улаанбаатараас орох гарах хөдөлгөөн
болон орон нутгийн бүх нислэг зогссон. Хэдийгээр бүтээн байгуулалтын нэн
чухал ажлуудыг хүлээлгэн өгөх болон нэвтрэлтийн ажил гүйцэтгэх
багийнхан Монголд ирсэн хэдий ч улс даяар зарласан хөл хорио болон
тусгаарлалтын хугацаа нь бүтээн байгуулалтын ажлын цагийн хуваарьт
нөлөөлсөн. - Нэн чухал туслан гүйцэтгэгчдээ уртасгасан хуваариар
уурхайд байрлан ажиллуулах болон ажилтнуудаа үе шаттай шинжилгээнд
хамруулах зэргээр төслийн зүгээс тодорхой нөлөөллийг бууруулах арга
хэмжээнүүдийг аван ажилласан. - Гүний уурхайн хөндлөн
нэвтрэлтийн ажил одоогоор 53,000 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд
шаардлагатай бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. - Үйлдвэрлэлийн
амыг ашиглалтад авснаас хойш түүгээр дамжуулан нэг сая гаруй тонн
хүдрийн биетийг тээвэрлэн гаргаад байна. Уг амны жил тутмын засвар
үйлчилгээний ажлыг технологийн тусламжтайгаар зайнаас холбогдон
аравдугаар сард гүйцэтгэсэн. - Агааржуулалтын хойд амыг засвар,
үйлчилгээний горимд шилжүүлсэн байсан бол барилгын ажлыг сэргээж,
ачаалал шалгах, баталгаажуулахад шаардлагатай барилга угсралтын болон
ашиглалтад оруулах ажлуудыг хийж, 2021 оны эхээр нэвтрэлтийн ажлыг
эхлүүлэхээр зорин ажиллаж байна. - Рио Тинто арванхоёрдугаар
сарын 16-нд Оюу толгойн гүний уурхайн төслийн Панел-0 хэсгийн
нарийвчилсан тооцооллыг эцэслэн гаргасан. Ингэснээр, өмнө нь мэдээлж
байсан таамгийн хүрээнд шинэчилсэн төсөв 6.75 тэрбум ам.доллар болох бол
тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоо гарлаа.
Энэхүү тооцоололд КОВИД-19 цар тахлын одоогоор мэдэгдэж буй нөлөөллийг
оруулж тооцсон. - Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюу
толгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж
үйлдвэрлэл явуулах ба 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай
болно хэмээн тооцоолж байна. Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036
онуудын хооронд жилд дунджаар 480,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж тооцож
байна. Гүний уурхайн хүдрийн нөөц нь дунджаар 1.52 хувийн зэсийн
агуулгатай байгаа нь ил уурхайн хүдрийн нөөцийн агуулгаас гурав гаруй
дахин их байна. Түүнчлэн 0.31 грамм/тонн алтны агуулгатай болно.
Бусад мэдээлэл
Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул компани (Рио Тинто болон ТХР-тай зөвшилцсөнөөр) Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргасан. “Оюу толгой” ХХК нь бүх татвар, төлбөрийг Монгол Улсын хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр бүрдсэн тогтворжуулсан татварын орчны хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг гэсэн байр сууриа хадгалж байна гэжээ.
2019 оны арван хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлаас баталсан 92 дугаар тогтоолд тусгасан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар болон Туркойз Хилл Ресурс (ТХР)-тай зохих түвшинд харилцаж байгаа болон бүх хувьцаа эзэмшигчдэд очих Оюу толгойн үр өгөөжийг өсгөхийн тулд Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах асуудлаар нээлттэй байр суурьтай байгаа талаараа Рио Тинто мэдээлсэн.
2021 онд агуйлах ажлаа эхлэхийн тулд дутуу үлдсэн засгийн газрын зөвшөөрлүүд, санхүүжилт болон эрчим хүчний асуудал зэрэг нэмэлт ажлуудыг өмнө нь хийсэн байх шаардлагатай.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн Газар 2020 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Нөөцийн тодотгол тайланг хянан үзээд бүртгэх, 2020 оны долдугаар сард боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг хүлээн авч хэлэлцэх шаардлагатай байгаа билээ. ТЭЗҮ20 нь шинэчилсэн нарийвчилсан тооцооллын хамтаар төслийн ерөнхий төсөвт өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Төсвийн өөрчлөлтийг улаар огтлох шийдвэр гаргах болон өмнөх төсвийн алдагдлыг тооцохоос өмнө бүх хувьцаа эзэмшигчийн төлөөллүүд Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан батална.
2020 оны есдүгээр сард ТХР-тай байгуулсан Санамж бичиг дэх санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг биелүүлэх хэвээрээ байгаа гэдгээ Рио Тинто мэдээлсэн. Санхүүжилтийн төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар түншүүдтэйгээ хэлэлцэж байгаа талаараа мөн мэдээлсэн.
2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд одоо авч буй эрчим хүчний гэрээг сунгах, 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гэхэд дотоодоос эрчим хүч худалдаж авах гэрээг төрийн өмчит компанитай байгуулах зэрэг эрчим хүчний хэрэглээ, хангалттай холбоотой чухал ажлуудыг хийж дуусгахаар талууд үргэлжлүүлэн ажиллаж байна. Уурхайг баталгаатай, тогтвортой, найдвартай эрчим хүчээр урт хугацааны турш хангахын тулд Оюу толгой Монгол Улсын Засгийн Газар, Эрчим хүчний яам, яамны 2020 оны аравдугаар сард байгуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.
“Оюу толгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд “Оюу толгой” ХХК нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр төлсөн. Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.

Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл гаргана
2021.04.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Түр хорооны дарга, Туркойз хилл ресурсес болон Рио тинто интэрнэшнл холдингс компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулсан байна. Оюу Толгой ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох юм байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга гишүүдэд танилцуулжээ. Тэрбээр Туркойз хилл ресурсес болон Рио тинто интэрнэшнл холдингс компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь Оюу Толгой ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцуулжээ. Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюутолгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлсэн байна. Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Оюу Толгой ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв. Түүнчлэн гишүүдийн олонх нь Оюу Толгой ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм. араа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан Оюу Толгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь Оюу Толгой ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас Эрдэнэс Оюутолгой ХХК болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн Оюу Толгой компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон байна. Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ. Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усны ордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраас ОюуТолгой ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн ОюуТолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн ОюуТолгой ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон байна. Түр хорооны дарга, Улсын Их ГишүүнХөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв.

Оюутолгой 1-р улирлын тайлангаа танилцуулав
2021.05.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгой компани 2021 оны нэгдүгээр удирлын тайлангаа танилцууллаа.
- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
- КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээгээ чанд мөрдөж ажиллаж байна
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ хэмнэж чадлаа
- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.3 тэрбум ам.доллар хүрлээ
- Үндэсний худалдан авалтад 98 сая ам.долларыг зарцуулжээ
Оюу толгой компани 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал болон Монгол Улсад бүртгэгдэх дотоодын халдвар өссөнтэй холбоотойгоор 2021 оны эхний улирал сорилт дүүрэн байлаа. Иймд бид ажилчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгч болон хөрш зэргэлдээ орон нутгийнхныхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэн хувьсан өөрчлөгдөж шинэ эгэлд зохицон ажиллаж байна. Уурхайн талбарт КОВИД-19 тархах эрсдэлээс сэргийлж өнгөрсөн гуравдугаар сард уурхай даяар хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон. Улмаар уурхайн талбар дахь ажилчдын хотхонд тусгаарлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Уурхайд КОВИД-19-ийн шинжилгээг тогтмол хийж, ажилчдаа вакцинжуулалтад хамруулсаар байна. Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: Энэ цаг үед бидний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, бүх түвшний онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, бусад холбогдох агентлагууд болон тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагч нарт талархал илэрхийлье. Мөн өөрчлөгдөж буй шинэ эгэл, энэ цаг үетэй зохицон шаргуу, хичээнгүйлэн ажиллаж буй ажилчид, орон нутгийнхан, гэрээлэгч болон ханган нийлүүлэгч нартаа тусгайлан талархаж байна хэмээжээ. Сорилт, бэрхшээл тулгарч буй хэдий ч ажилчид, орон нутгийнхныгаа хамгаалах арга хэмжээг тогтмол авахын зэрэгцээ Оюу толгой компани бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. КОВИД-19-ээс үүдсэн бараа бүтээгдэхүүний татан авалт, ажилчдын хөдөлгөөний хязгаарлалт, хилийн нэвтрэлт, уурхай талбарт хэрэгжүүлж буй хяналтын арга хэмжээ зэрэг нь манай үйл ажиллагаанд тэр дундаа гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээвэрлэлтэд нөлөөлөх болсон. Шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо өсөх болсонтой холбоотойгоор Хятад тал хилийн нэвтрэлтэд хязгаарлалт тавьснаар нэгдүгээр улирлын баяжмалын тээвэрлэлтэд нөлөөлсөн. Бид баяжмалын тээвэрлэлтдээ гуравдугаар сарын 30-нд давагдашгүй хүчин зүйл зарлаж, ханган нийлүүлэлтэд гарч буй асуудлын дагуу холбогдох албаныхан болон худалдан авагч нартайгаа харилцан хамтран ажиллаж байна. Түүнчлэн бид бүх баяжмал тээврийн жолоочид болон уурхайн талбар дахь ложистикийн ажилтнуудаа вакцинд хамруулсан бөгөөд халдвар тархах эрсдэлээс сэргийлэн тээврийн хэрэгслийг ариутгах болон шинжилгээ хийх зэрэг хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд бид Хятадын хилээр нэвтрэх баяжмалын тээвэрлэлтээ хэсэгчлэн эхлүүлсэн боловч дотоодод бүртгэгдэж буй халдварын улмаас нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.
Үйл ажиллагааны тайлан
- Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа. Энэ нь Оюу толгойн аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлийг батлах бөгөөд өнгөрсөн улиралд Рио Тинто группийн бусад үйл ажиллагааны дундаж үзүүлэлт 0.35 байжээ.
- Нэг тонн хүдэр боловсруулахад 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.7 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
- Нийт ажилтны 96 хувь нь монголчууд байна.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 417 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.3 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
- Нэгдүгээр улиралд 494 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 431 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 77 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ зарцуулжээ.
Үйлдвэрийн мэдээлэл:
- Төлөвлөгөөний дагуу ил уурхайн агуулга ихтэй хэсэг рүү шилжсэн нь олборлосон хүдрийн хэмжээ 2020 оны эхний улиралтай харьцуулахад 29 хувиар илүү байхад болон хүдрийн агуулга, зэсийн авалт өндөр гарахад нөлөөлсөн. Нэгдүгээр улиралд уулын ажлын төлөвлөлттэй холбоотойгоор алтны гарц 457 хувиар өндөр гарчээ. Зэс, алтны агуулга өндөр хэсэг дэх олборлолт 2021 турш үргэлжлэх төлөвтэй байна. Хэдий тийм ч 2020 оны сүүлийн улиралд гарсан ил уурхайн ханын асуудал болон КОВИД-19-ийн хуримтлагдсан нөлөөллийн улмаас 2021 оны баяжмал дахь алт үйлдвэрлэлийн төлөвийг Туркойз Хилл Ресурс компани 500,000 – 550,000 унцаас 400,000 – 480,000 унц болгон бууруулж, баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн төлөвийг 160,000 – 180,000 тонноос 150,000 – 180,000 тонн болгон өөрчилж байна.
Гүний уурхайн төслийн мэдээ:
- Гүний уурхайн материал тээврийн дэд бүтэц 1-ийн ажил өнгөрсөн 12 дугаар сард зарласан нарийвчилсан тооцооллын дагуу үргэлжилж байна. Тооцооллын дагуу тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын төсөв 6.75 тэрбум ам.доллар байна. Агааржуулалтын урд болон хойд амны болон бусад төлөвлөгөөт ажилд ажилчдын хөдөлгөөний хязгаарлалт сөргөөр нөлөөллөө. Харин бид Панел 1 болон 2-ын ажлыг урагшлуулахтай холбоотой нөлөөллийг судалж байгаа бөгөөд эргэн мэдээлэх болно.
- Нислэгийн хязгаарлалт, Засгийн газраас тогтоосон хөл хорионы дэглэмүүд тэр дундаа 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны дөрөвдүгээр сард тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн төдийгүй уурхайн талбар дахь тархалтаас сэргийлж хоёр долоо хоног уурхай даяар хөл хорио тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоосон. Эдгээр нэмэлт хяналтын арга хэмжээнүүдийн үр нөлөө үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд үнэлэн тогтоох ажил өрнөж байна.
Бусад мэдээлэл:
- Дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компани Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардагдах санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөө (binding Heads of Agreement) байгуулсан талаараа зарласан. Энэхүү санхүүжилтийн төлөвлөгөө нь санхүүжилтийн тооцоолсон үлдэгдэл болох ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын тухай буюу 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр Рио Тинто, ТХР байгуулсан санамж бичиг дэх тохиролцоог үргэлжлүүлэх, солих асуудлыг хөндсөн болно.
- Монголын Татварын албанаас Оюу толгой компанийг 2018 оны татварын акт (2013-2015 он), 2020 оны актад (2016-2018 он) хамаарах ойролцоогоор нийт 356 сая ам.доллар төлөхийг шаардсан. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Оюу толгой компани дээрх төлбөрийг бүрэн дүнгээр төлсөн хэдий ч энэ нь үргэлжилж буй татварын маргаантай холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой гэжээ.

2021.06.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед санхүүгийн зөрчил гаргасан хэмээн Оюутолгой компанид татварын байгууллагаас 130 орчим сая америк долларын акт одоогоос хэдэн жилийн өмнө тавьж байлаа. Тухайн үед үүнийг Оюутолгой компани болон түүний 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани хүлээж аваагүй юм. Тэд Монголын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүх татвараа төлсөн. Хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн энэ асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдүүлнэ гэж тэд мэдэгдэж байсан удаатай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14 зүйлд: Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хувьд аливаа маргаан гарвал үүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ аль нэг тал хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол, маргаан гарсан өдөр үйлчилж буй НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэсэн зүйл заалт бий. Энэ дагуу арбитарт шилжихээс өмнөх шат буюу маргаан үүссэн тухай мэдэгдэл манай улсад хүргүүлсэн нь тэр юм. Тухайн үед Маргаан таслах зөвлөл татвар болон бусад санхүүгийн зөрчилтэй холбоотой 10 асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцсэнээс 8 нь үндэслэлтэй, 2 нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Энэ шийдвэрийг авсан даруйдаа Оюутолгой болон Туркойз хилл компанийн зүгээс татварын актын хэмжээг 130 орчим сая америк доллараас 30 сая америк доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлж байсан удаатай. Ийнхүү татварын маргаан шийдэгдсэний дараа хөрөнгө оруулагч тал 2014 оны нөөцийн түвшинд, 2014 оны уурхайн амьдрах насны түвшинд гэсэн хоёр хувилбараар далд уурхайн ТЭЗҮ-г боловсруулсан болохоо олон нийтэд зарлаж байв. Эхний хувилбарт уурхай цаашид 50 орчим жил үргэлжилнэ. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг оруулбал 100 жил үргэлжилнэ гэж тусгасан байдаг. Дараагийн хувилбарт төслийн хүчинтэй хугацаа болон уурхайн хаалт хүртэлхийг тооцож ТЭЗҮ боловсруулсан байдаг юм. Уг ТЭЗҮ-г Оюутолгойн ТУЗ-д хүлээлгэн өгч, гүйцэтгэх удирдлага баталж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж байсан нь саяхан. Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг дахин боловсруулсан тухай тус компанийн тайланд дурдсан байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Манай улсын холбогдох хууль тогтоомжид уул уурхайн компаниуд ТЭЗҮ-ээ таван жил тутамд тодотгож байхаар заасан байдаг. Үүний дагуу ТЭЗҮ-г дахин боловсруулж, тодотгох гэж байгаа нь энэ юм. Шинээр боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлд олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгажээ. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Харин КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа гэнэ. Гэхдээ тус компани бүтээн байгуулалтаа хэвийн үргэлжлүүлж дунджаар 1,800-аас дээш метр хөндлөн малталт хийжээ. Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил засвар, арчилгааны хуваарьт шилжсэн байна. Мөн гадарга дээрх чухал биш барилгын ажлыг засвар үйлчилгээ, арчилгааны хуваарьт шилжүүлжээ. Харин чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхээр цөөн тооны шөнийн ээлжийн ажилчдыг ажиллуулж материал зөөвөрлөх систем төлөвлөгөөний 40 хувьд хүрсэн байна. Хюго Дамметийн гүний уурхайд 6.6-7.1 тэрбум америк долларын бүтээн байгуулалт хийж 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэхээр зорьсон байгаа юм. Мөн панелийн хоёр талд байрлах багануудад байгаа материалыг хүдрийн нөөцөөс, эрдсийн нөөцийн ангилалд шилжүүлжээ. Эдгээр багануудад байгаа материалыг одоо явуулж байгаа судалгаанд үндэслэн сүүлийн шатуудад олборлоно хэмээн тооцоолж байгаа юм. Ийнхүү 2022-2023 онд далд уурхайн үйлдвэрлэлийг хэвийн шатанд оруулахаар зорьж байгаа бол, оюутолгой ил уурхайн олборлолт баяжуулалт хэвийн үргэлжилж байна. Оюутолгой компанийн баяжуулалтын ахлах мэргэжилтэн Ганболд: Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж нээлтээ хийсэн болохыг хэлдэг. Харин ил уурхайн баяжмалын экспортыг 2013 оны долоодугаар сарын 9-нд анх эхлүүлсэн байдаг. Энэ цагаас хойш ил уурхайгаас хүдэр олборлож, баяжуулж, экспортолж байгаа юм. КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй урд хөрш дэх хязгаарлалтууд буурч, хилийн нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойгоор хоёрдугаар улиралд тус компанийн борлуулалт сайжирсан байна. Гэхдээ тайлант хугацаанд 36,495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад долоон хувиар буурсан. Үүнд тээрэмд хийсэн хуваарьт засварын ажил голлон нөлөөлсөн байна. Хүдрийн агуулга буурсан төдийгүй тээрэмдсэн хүдрийн хэмжээ бага байснаас үүдэж 31,150 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 57 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Уурхайн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн шатуудад ангилан хуваах ажлыг ахиулснаар дараа онд хүрэх байсан зэс, алтны өндөр агуулгатай хэсэгт энэ оны хоёрдугаар хагаст бараг хүрсэн гэж хэлж болохоор байна. Энэ онд 140,000 – 170,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн бол, алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120,000 – 150,000 унцаас 155,000 – 180,000 унц болгож нэмэгдүүлсэн байна.
Оюу толгой үйлдвэрлэлийн мэдээлэл:
2019 оны II улирал | 2019 оны III улирал | 2019 оны IV улирал | 2020 оны I улирал | 2020 оны II улирал | 2020 оны эхний хагас | 2019 оны эхний хагас | 2019 Бүтэн жилээр | |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 24,408 | 24,844 | 28,122 | 26,834 | 23,218 | 50,052 | 48,351 | 101,316 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 10,394 | 10,040 | 11,088 | 10,889 | 9,645 | 20,534 | 19,649 | 40,777 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: | ||||||||
Зэс (%) | 0.46 | 0.37 | 0.42 | 0.42 | 0.47 | 0.45 | 0.51 | 0.45 |
Алт (г/у) | 0.31 | 0.14 | 0.15 | 0.15 | 0.19 | 0.17 | 0.44 | 0.29 |
Мөнгө (г/у) | 1.20 | 1.03 | 1.06 | 1.14 | 1.22 | 1.18 | 1.23 | 1.13 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 180.6 | 131.3 | 152.6 | 164.5 | 169.9 | 334.4 | 390.7 | 674.6 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 21.7 | 21.7 | 21.6 | 21.4 | 21.5 | 21.4 | 21.8 | 21.7 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 39.2 | 28.4 | 32.9 | 35.2 | 36.5 | 71.7 | 85 | 146.3 |
Алт (‘000 унцаар) | 72 | 26 | 24 | 26 | 31 | 57 | 192 | 242 |
Мөнгө (‘000 унцаар) | 238 | 191 | 190 | 214 | 212 | 426 | 486 | 867 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) | 225.3 | 157.0 | 157.5 | 125.9 | 194.3 | 320.2 | 410.3 | 724.7 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 46.6 | 32.4 | 32.3 | 25.8 | 39.7 | 65.5 | 85.1 | 149.9 |
Алт (‘000 унцаар) | 116 | 35 | 25 | 20 | 31 | 51 | 213 | 274 |
Мөнгө (‘000 унцаар) | 245 | 207 | 244 | 146 | 220 | 366 | 445 | 896 |
Металл авалт (%) | ||||||||
Зэс | 80.2 | 75.1 | 74.2 | 74.3 | 79.1 | 76.7 | 82.2 | 78.7 |
Алт | 63.6 | 54.7 | 48.2 | 46.0 | 52.0 | 49.3 | 68.2 | 63.6 |
Мөнгө | 59.2 | 56.0 | 53.5 | 51.5 | 55.8 | 53.6 | 61.2 | 58.1 |
Оюутолгой компани энэ оны эхний хагаст 134 сая америк долларыг татвар, төлбөр, хураамжид төлсөн байна. Эдгээр нь нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2,7 тэрбум америк доллараар хэмжигдэж байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой компани Оюу толгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангахын тулд төрийн өмчит цахилгаан станц барих шийдлийг дэмжихээр тохиролцоонд хүрсэн билээ. Энэ тухай Рио Тинто групп, Туркойз Хилл компани хоёрдугаар улирлын тайландаа дурдсан юм. Ингэснээр Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцыг санхүүжүүлж, Таван толгойд барих юм. Өмнө байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлтээр оруулж, тохиролцоог баталгаажуулсан бөгөөд төрийн өмчит цахилгаан станцын ажлын явцыг тохиролцсон хуваарийн дагуу явуулах юм. Мөн Оюу толгой ХХК болон Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хооронд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээний дагуу Оюу толгойн уурхайн цахилгааны зарим хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс нийлүүлж эхэлж байгаа юм.

ОЮУ ТОЛГОЙ 2021 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
2021.07.31. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгой компани 2021 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Энэ улиралд
- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
- Ил уурхайн үйл ажиллагаа эхэлсний арван жилийн ой тохиов
- КОВИД-19 цар тахлын эсрэг Өмнөговь аймагтай нягт хамтран ажиллаж байна
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг хамгийн доод түвшинд барьж байна
- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.7 тэрбум ам.доллар хүрлээ
- Үндэсний худалдан авалтад 3.7 тэрбум ам.долларыг зарцуулав
Үйл ажиллагааны тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа. Энэ нь Оюу толгойн аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлийг батлах бөгөөд харьцуулахад өнгөрсөн улиралд Рио Тинто группийн бусад үйл ажиллагааны дундаж үзүүлэлт 0.39 байжээ.
- Нэг тонн хүдэр боловсруулахад 0.34 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 89.1 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
- Нийт ажилтны 96 хувь нь монголчууд байна.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 503 сая ам.долларыг 2021 оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.4 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
- Оны эхний хагаст 628 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 407 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
Үйлдвэрийн мэдээлэл
- 2021 оны хоёрдугаар улиралд зэсийн баяжмалыг хэрэглэгчдэд хүргэхэд гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн хилийн хязгаарлалт нөлөөлж, Оюу толгой компани давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал үүссэн гэдгийг зарласан. 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бид зэсийн баяжмалыг хэрэглэгчдэд хүргэх ажлыг сэргээсэн бөгөөд ханган нийлүүлэлтийн тасалдлыг зохицуулахын тулд орон нутгийн болон БНХАУ-ын холбогдох албатай хамтран ажиллаж байна. Худалдан авагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, уурхайн талбар дахь баяжмалын хэмжээг зорилтот түвшинд хүргэх, хилээр гарах баяжмалын цуваа тогтвортой болгох хүртэл Оюу толгой компани давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал хэвээр үйлчилсээр байх болно.
Оюу толгойн үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
2020 оны II улирал | 2020 оны III улирал | 2020 оны IV улирал | 2021 оны I улирал | 2021 оны II улирал | 2021 оны I хагас | 2020 оны I хагас | 2020 он бүтэн жилээр | |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 23,218 | 23,979 | 23,663 | 22,588 | 15,829 | 38,417 | 50,052 | 97,694 |
Боловсруулсан хүдэр(‘000 тонноор) | 9,645 | 10,072 | 9,594 | 9,813 | 9,401 | 19,214 | 20,534 | 40,200 |
Бутлагч руу орох хүдрийндундаж агуулга: | ||||||||
Зэс (%) | 0.47 | 0.45 | 0.50 | 0.56 | 0.47 | 0.51 | 0.45 | 0.46 |
Алт (г/у) | 0.19 | 0.21 | 0.41 | 0.68 | 0.50 | 0.59 | 0.17 | 0.24 |
Мөнгө (г/у) | 1.22 | 1.22 | 1.16 | 1.29 | 1.19 | 1.24 | 1.18 | 1.18 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 169.9 | 168.5 | 190.2 | 201.9 | 173.2 | 375.1 | 334.4 | 693.1 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 21.5 | 21.5 | 21.9 | 22.5 | 21.2 | 21.9 | 21.4 | 21.6 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмалдахь металлууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 36.5 | 36.3 | 41.6 | 45.4 | 36.7 | 82.2 | 71.7 | 149.6 |
Алт (‘000 унцаар) | 31 | 37 | 88 | 146 | 113 | 259 | 57 | 182 |
Мөнгө (‘000 унцаар) | 212 | 219 | 231 | 255 | 235 | 490 | 426 | 876 |
Борлуулсан баяжмал (‘000тонноор) | 194.3 | 167.9 | 181.5 | 186.3 | 92.6 | 278.9 | 320.2 | 669.6 |
Борлуулсан баяжмал дахьметаллууд: | ||||||||
Зэс (‘000 тонноор) | 39.7 | 34.4 | 37.9 | 39.0 | 19.6 | 58.6 | 65.5 | 137.8 |
Алт (‘000 унцаар) | 31 | 34 | 66 | 111 | 73 | 183 | 51 | 150 |
Мөнгө (‘000 унцаар) | 220 | 201 | 194 | 207 | 106 | 313 | 366 | 760 |
Металл авалт (%) | ||||||||
Зэс | 79.1 | 78.9 | 85.9 | 86.3 | 79.7 | 83.4 | 76.7 | 79.6 |
Алт | 52.0 | 53.7 | 68.8 | 72.2 | 69.3 | 71.0 | 49.3 | 58.6 |
Мөнгө | 55.8 | 54.6 | 64.3 | 65.3 | 62.5 | 64.0 | 53.6 | 56.4 |
Гүний уурхайн төслийн мэдээ
- Монгол Улс дахь КОВИД-19 цар тахалтай холбоотой өндөржүүлсэн хязгаарлалтууд гүний уурхайн төслийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Эдгээр хязгаарлалтад нийцүүлэн уурхайн талбар дахь ажиллах хүчний тоог төлөвлөснөөс 25 хувиар доогуур байлгав. Материал тээвэрлэх нэгдүгээр системийн ажил нарийвчилсан тооцоололд дурдсанаас ахицтай байж огтлох малталтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн шалгуурыг 90 хувь хангаж чадлаа. Цаашид цар тахлын үргэлжилсэн нөлөөлөл, огтлох малталтыг эхлүүлэх техникийн бус шалгуураас үлдсэн ажлууд хамаарна.
- Энэ улиралд налуу амын туузан дамжуулгын ажилд багахан хэмжээний ахиц гарсан бол агааржуулалтын урд болон хойд амын ажилд төлөвлөсөн хэмжээний ахиц гарсангүй. Гэсэн хэдий ч хорио цээрийн хязгаарлалтыг зөөлрүүлж, ажилчдын цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлснээр уурхайн талбар дахь нөөцийг аажмаар сайжруулж байна. Эхний хагас жилд тохиолдсон цар тахлын хязгаарлалт одоо ч манай үйл ажиллагаанд нөлөөлж байгаа ба эдгээр нөлөөллийг тооцоолох ажил үргэлжилж байна.
- Материал тээвэрлэх хоёрдугаар систем, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл зэрэг гэрээний дагуу хийх ажлууд төслийг дуусгахад шаардлагатай төсвийн нэмэгдэлтэй холбоотой ТУЗ-өөс батлах хүртэл хойшлоод байна.
- Агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил хойшилсонтой холбоотой болон бусад холбогдох нөлөөллийг тооцсоны дараагаар нэг, хоёрдугаар панелын талаарх мэдээллийг шинэчлэн хүргэнэ.
Бусад мэдээлэл
- Бүх оролцогч талууд гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж байна. Өмнө нь мэдэгдэж байсанчлан гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд шаардлагатай шалгууруудыг хангах ёстой юм. Үүнд: шинэчилсэн нөөцийн тайлан, ТЭЗҮ (ОТТЭЗҮ20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд бүртгэх, хүлээн авах; Оюу толгойн ТУЗ-өөс гүний уурхайн нарийвчилсан тооцоололтой уялдуулан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг батлах; дөрөвдүгээр сард Рио Тинто ба Туркойз Хилл Ресурсын хооронд байгуулсан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөнд нийцүүлсэн санхүүжилтийн төлөвлөгөөг Оюу толгойн ТУЗ батлах болон Оюу толгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангах ажлыг урагшлуулах зэрэг багтана гэж тус компанийн хоёрдугаар улирлын тайланд дурдсан байна.

Оюутолгойн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилжээ
2021.08.09. Монгол Улс. Улаанбаатар хот. 2021.08.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой аж. Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлжээ. Оюутолгой төслийн менежер, уурхайн оператор болох Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс энэ асуудлыг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Рио Тинто компаниас шаардах болно гэж Хууль зүйн сайд хэлжээ. Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг бид Рио Тинто компанид итгэл хүлээлгэн өгсөн. Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэвч Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компанийн өнөөдрийг хүртэл бидэнд өгч байсан тайлбараас зөрүүтэй гарч байгаа нь Ажлын хэсгийн анхаарлыг татаж байна. Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэх болно гэж Ажлын хэсгээс мэдээллээ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛБАР:
Хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулсан талаар
– Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн яриа хэлэлцээг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан.
– Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйгаас шалтгаалсан, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч, шүгэл үлээгчид гадаадын зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэргээс шалтгаалж Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг Рио Тинто компанид албан ёсоор хүргүүлсэн.
– Засгийн газраас хөндлөнгийн шинжээчид томилох саналыг Эрдэнэс оюу толгой ХХК-иар дамжуулан Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан бөгөөд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналыг дагуу тусгай хороо байгуулж хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Оюутолгой ХХК-ийн оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор Засгийн газрын төлөөлөл 2 гишүүн, Туркойс Хилл компанийн төлөөлөл 2 гишүүн тусгай хороонд орж ажилласан. Ийнхүү хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг Рио Тинто эрс эсэргүүцэж байсан бөгөөд Засгийн газрын төлөөлөл гишүүд анх удаа Туркойс Хилл компанитай хамтран ТУЗ-ийн тогтоол дийлэнх олонхоор батлуулсан.
– Тусгай хорооноос хөндлөнгийн шинжээчдийн ажлын даалгаврыг баталж, хөндлөнгийн шинжээчид томилох ажлыг эхлүүлэн шаргуу ажилласан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ашиг сонирхлын зөрчилгүй мэргэшсэн зөвлөх компани олох нь маш бэрхшээлтэй байсан. Гэсэн хэдий ч дэлхийн нэр хүндтэй зөвлөхүүдээс бүрдсэн шинжээчдийн багийг томилж 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.
– Хөндлөнгийн шинжээчид хянах шаардлагатай мэдээллийн жагсаалтыг гарган Оюутолгой ХХК-д явуулж байсан бөгөөд зарим тайлан, мэдээллийг өгөхөөс Рио Тинто, Оюутолгой ХХК эрс татгалзаж байсан. Тухайлбал Техникийн үнэлгээний багийн тайлан бөгөөд 2016-2019 онуудад хөндлөнгийн зөвлөхүүдийн Оюутолгой төсөлтэй холбогдуулж гаргасан тайланг Рио Тинто өгөхөөс татгалзсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд энэхүү тайланг авах шаардлагатай талаар удаа дараа сануулж шаардлага хүргүүлсэн боловч Рио Тинто энэхүү мэдээллийг өгөөгүй.
– Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх мөн дүгнэлтийг хянасан. Энэхүү дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэсэн байна.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар
– Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны наймдугаар сард хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн асуудлыг шалтаглан Рио Тинто компаниас түр зогсоосон.
– Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргаанд хүргэсэн гэх асуудлаар Рио Тинтотой тохиролцоонд хүрч (бараг бүх асуудлаар буулт хийсэн) Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүхэлдээ Оюутолгой ХХК нь Туркойс Хилл компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Төслийн санхүүжилтийн зээл авснаар Рио Тинто компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч болох улс төрийн эрсдэлээ бууруулж, төсөлд оролцогч талуудыг нэмэгдүүлсэн.
– Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто тухайн үед гаргаж байсан бөгөөд 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан 2016 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.
– 2019 оны долдугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.
– 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын илүү нарийвчилсан тооцоог олон нийтэд зарласан бөгөөд энэхүү тооцоолол нь ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү тодорхой, нарийвчилсан тооцоолол болохыг дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагад үүнийг баталгаажуулсан.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүгэл үлээгчид АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас Рио Тинтогийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл мөн гарсан байна.

Гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсонд уучлал гуйв
2021.09.01. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд: Захидалд дурдсанаар Рио Тинто групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт Оюутолгой компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна лээ. Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ. Засгийн газрын эзэмшиж байгаа Оюу толгой компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. Оюу толгой компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Рио Тинто группийн талаас илэрхийлсэн гэлээ. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүсжээ. Иймд ойрын хугацаанд талууд хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллана гэдгийг Х.Нямбаатар сайд мөн дурьдаж байсан юм. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго: Оюутолгой компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа Оюутолгой компанид хяналт тавьж ажиллах ёстой. Оюутолгой компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. Эрдэнэс Оюутолгой компанид Оюутолгойгоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш Оюутолгой компани эхлүүлсэн. Рио Тинто групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй гэлээ. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан учраас хөрөнгө оруулагчид манайд төлөх ногдол ашгийг урьдчилан төлөх санал тавьсан ч судлах шаардлагатай гэж манай тал үзэж байна. Ажлын хэсгээс захидлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн энэ захидал хэлэлцээрийн явцад чухал болохыг онцлоод ажлын хэсэг сайн судлаад, хэлэлцээрийн ширээний ард суухыг үүрэг болголоо гэжээ.

Оюутолгойн 34 хувьд ногдох өрийг тэглэхээр болов
2021.12.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Рио Тинто, Туркойс Хилл Ресурсэс компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайдад хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, Оюу толгой ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, Эрдэнэс оюу толгой ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Албан захидалд, Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны Дубайн гэрээ гэгддэг Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ. Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:
- Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
- ДУББСТ болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалж дуусгавар болгох;
- Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
- Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
- Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна. Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье гэжээ.

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв
2021.12.22. Төрийн ордон. Засгийн газар. Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
- 2015 оны Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
- Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
- Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив
2021.12.22. Төрийн ордон. УИХ. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
- Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
- Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
- Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм гэжээ.

Оюутолгойн талаарх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.12.28. Төрийн ордон. УИХ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн заасныг Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Оюутолгой ХХК-иас Туркойз хилл компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдаж буй нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн тодотгон өөрчлөх санал, төслийн нэрийн хангуулах гэснийг нэмэгдүүлэх гэж өөрчлөх, төсөл дэх Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн заалтад ус ашиглах гэж нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Түүнчлэн гишүүдийн гаргасан бусад санал, найруулгын саналаар санал хураалт явуулан Түр хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
-Оюутолгойн талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв-
2021.12.28. Төрийн ордон. УИХ. Улсын Их Хурлын энэ өдрийн хуралдаан 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг танилцуулагдсан юм. Дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүдийн зүгээс төслийн 1.1-д заасан ногдох гэсний дараа Оюу толгой ХХК-иас Туркойз хилл ресурсес компанид төлөгдөх 2021.12.31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа гэж нэмэх, 1.4-д заасан хариуцаж гэсний дараа Оюу толгой гэж нэмэх, 1.2-д заасан цуцлах, дуусгавар болгох гэснийг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Санал дүгнэлттэй холбогдуулан Б.Жавхлан нарын гишүүд асуулт асууж, хариулт, мэдээлэл, тайлбар, тодруулга авав. Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар гишүүд тодруулжээ. Төслийн 1.4 дэх заалт нь Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх гэсэн агуулгатай байгаа. Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс оюутолгой компанид нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна, Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг гишүүд тайлбарлав. Түүнчлэн Засгийн газрын гишүүд, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтойг онцлов. 2020 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалттай байсан бол, далд уурхай ашиглалтад орсноор дээрх хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий аж. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нийт 4,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн байна. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно гэж техник эдийн засгийн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүлжээ.

Оюутолгой IV улирлын тайлангаа танилцуулав
2022.01.21. Оюутолгой компани. Монгол улс. Оюутолгой компани энэ өдөр 2021 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. Тайландаа дараах голлох үзүүлэлтүүдийг дурдсан байна. Үүнд:
- Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа
- Өнгөрсөн онд үндэсний худалдан авалтад 606 сая ам.доллар, Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд 216 сая ам.доллар зарцуулснаар түүхэн өндөр дүнтэй худалдан авалт хийсэн жил боллоо
- Татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн
- Дотоодод нийт 29 их наяд төгрөг буюу 13.4 тэрбум ам.доллар зарцууллаа
- Гүний уурхайн Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа
- Оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг, оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртлээ
2021 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажиллав. Үүний зэрэгцээ компани КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. Оюу толгой компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг Энтрепренер-2021, Меркури цом гардуулах ёслолын ажиллагаанаас Оюу толгой компани оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг төдийгүй оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртсэн. Бид 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн 74 хувийг мөн үндэсний компаниудад төлсөн төлбөр эзэлж байна.
Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: Оюу толгойчууд аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэлдээ тулгуурлан 2021 онд өндөр бүтээмжтэй ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ахиулан ажиллаж, Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа. Энэ бүх амжилтад КОВИД-19 цар тахал болон зах зээлийн сорилтуудтай зохицон ажиллаж ажилтнууд, нутгийн иргэд, гэрээт компани, ханган нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар хүрсэндээ бид бахархалтай байна. Бидний өмнөө тавьж буй дараагийн гол зорилт бол огтлох малталтыг эхлүүлэх явдал юм. Оюу толгойн үр ашгийг талуудад, тэр дундаа Монголын ард түмэнд бүрэн хүргэхийн тулд шаардлагатай бүх шалгуурыг хангасан даруйд бид агуйлах олборлолтыг эхлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ажилчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангахаар хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр улиралд Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбоотой БНХАУ-ын хилийн хязгаарлалт үргэлжилсэн. Бид ханган нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулахын тулд Монгол, Хятадын эрх баригчид болон худалдан авагч талтай нягт хамтран ажиллаж байна. Зэсийн баяжмалыг илүү их хэмжээгээр аюулгүй, үр ашигтай тээвэрлэх зорилгоор БНХАУ руу хил дамнасан тээвэрлэлтийг сэргээсэн боловч Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын халдварын түвшинтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарласан давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна.
-Үйл ажиллагааны тайлан-
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.14 байлаа.
- Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.29 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
- Нийт ажилтны 96 хувь нь монголчууд байна.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 681 сая ам.долларыг 2021 онд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.6 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
- Дөрөвдүгээр улирлын байдлаар 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 540 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 71 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
-Үйлдвэрийн мэдээлэл-
- Ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өссөн. 2021 оны эхний хагаст үүссэн геотехникийн хүндрэл, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүн хүчний дутагдалтай байдлыг үйл ажиллагааны сайжруулалт, тээрмийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөж ажиллав.
-Оюу толгой үйлдвэрлэлийн мэдээлэл-
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
2020 оны IV улирал | 2021 оны I улирал | 2021 оны II улирал | 2021 оны III улирал | 2021 оныIV улирал | 2020 он бүтэн жилээр | 2021 он бүтэн жилээр | |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 23,663 | 22,588 | 15,829 | 22,588 | 23,979 | 97,694 | 84,983 |
Боловсруулсан хүдэр(‘000 тонноор) | 9,594 | 9,813 | 9,401 | 9,336 | 10,573 | 40,200 | 39,124 |
Бутлагч руу орох хүдрийндундаж агуулга: | |||||||
Зэс (%) | 0.50 | 0.56 | 0.47 | 0.53 | 0.46 | 0.46 | 0.50 |
Алт (г/у) | 0.41 | 0.68 | 0.50 | 0.63 | 0.38 | 0.24 | 0.54 |
Мөнгө (г/у) | 1.16 | 1.29 | 1.19 | 1.29 | 1.27 | 1.18 | 1.26 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 190.2 | 201.9 | 173.2 | 191.9 | 182.7 | 693.1 | 749.6 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 21.9 | 22.5 | 21.2 | 21.9 | 21.3 | 21.6 | 21.7 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмалдахь металлууд: | |||||||
Зэс (‘000тонноор) | 41.6 | 45.4 | 36.7 | 41.9 | 38.9 | 149.6 | 163 |
Алт (‘000унцаар) | 88 | 146 | 113 | 131 | 79 | 182 | 468 |
Мөнгө (‘000 унцаар) | 231 | 255 | 235 | 249 | 238 | 876 | 977 |
Борлуулсан баяжмал(‘000тонноор) | 181.5 | 186.3 | 92.6 | 224.4 | 165.9 | 669.6 | 669.2 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000тонноор) | 37.9 | 39.0 | 19.6 | 46.4 | 34.4 | 137.8 | 139.4 |
Алт (‘000унцаар) | 66 | 111 | 73 | 149 | 102 | 150 | 435 |
Мөнгө (‘000 унцаар) | 194 | 207 | 106 | 278 | 192 | 760 | 783 |
Металл авалт (%) | |||||||
Зэс | 85.9 | 86.3 | 79.7 | 83.9 | 80.1 | 79.6 | 82.8 |
Алт | 68.8 | 72.2 | 69.3 | 68.7 | 59.3 | 58.6 | 68.4 |
Мөнгө | 64.3 | 65.3 | 62.5 | 64.1 | 55.1 | 56.4 | 61.6 |
-Гүний уурхайн төслийн мэдээ- [1]
- КОВИД-19 цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болсон. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70 хувьд хүрэв. 2021 оны арван хоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая долларын нэмэлт зардал үүссэн байна. Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгасан бөгөөд ойрын хэдэн долоо хоногт багтаан улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байна.
- Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд нэвтрэлтийн тоормосны системийн нэгт гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна.
[1] Төслийн суурь тайланг Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Туркойз Хилл Ресурс нарийвчилсан тооцооллыг дэмжсэний дагуу (Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг хүлээж байгаа) шинэчилсэн болно. Нарийвчилсан төлөвлөгөө 2021 онд КОВИД-19-ийн хязгаарлалтууд 2020 оны есдүгээр сард байснаас давсан байгаагүй гэж үзсэн бөгөөд КОВИД-19-ын хязгаарлалтууд 2021 оноос цааш үргэлжлэх, 2021 онд улам чангарах нь нэмэлт зардал болон төлөвлөгөө, хуваарьт нөлөөлөхийг тусгасан. Нарийвчилсан тооцооллоос хойш 2020 оны төгсгөлд дотоодод тархсан халдварын эсрэг нэмэлт хязгаарлалтын арга хэмжээг Монголын талаас авч хэрэгжүүлсэн бөгөөд Оюу толгойн уурхайд анхны тохиолдол 2021 оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс үүдэн түр хугацаанд уурхайн үйл ажиллагааг зогсоох, тусгаарлалтын болон аялал, хөдөлгөөн шилжилтийн хязгаарлалтуудыг авсан. Энэ хугацаанд үргэлжилсэн болон 2020 оны есөн сарынхаас давсан /хойших эдгээр нэмэлт хязгаарлалтуудын нөлөө нь үргэлжилж байна. 2021 оны арван хоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая долларын нэмэлт зардал үүссэн байна. Нэмэлт зардал болон хуваарьт орох өөрчлөлтийг үргэлжлүүлэн тооцоолох бөгөөд эцсийн нөлөөллийг тодорхойлох ажил үргэлжилж байна.
-Бусад мэдээлэл-
- Рио Тинтогийн мэдээлснээр хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ бүтээлч хэлбэрээр, эерэг үр дүн гарган урагшилж байна. Бүх оролцогч тал төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн.
- Арван хоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авсан. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
- КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарах тул гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болно.
- Гүний уурхайн олборлолтыг (огтлох малталт) эхлүүлэхийн тулд хийх ёстой бусад ажлуудад: Гүний уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана.

Шон Хинтоныг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2024.09.20. Mонгол Улс. Улаанбаатар хот. Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (“Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм. Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно. Оюу толгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай. Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ гүн талархалтай байна хэмээн онцолсон юм. Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Г.Батсүх нь Оюу толгойд зөвхөн ТУЗ-ийн даргаар зогсохгүй илүү өргөн хүрээнд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм. Өнгөрсөн он жилүүдэд түүний манлайлал, мэргэн ухаан, алсын хараа Оюу толгойн хамт олны ихээхэн хүндлэл, гүн талархлыг хүлээсэн бөгөөд Оюу толгойн бүтээн байгуулалтын амжилтын түүхтэй салшгүй холбоотой билээ. ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтон томилогдож буйг дуулахад таатай байна. Тэрээр Монголд анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд Оюутолгойн ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ. Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон: Элчин Сайд Г.Батсүхийн халааг авч, Оюу толгойн ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, Оюутолгойн ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна. Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан Оюу толгой компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Миний хувьд, Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно. Тодруулбал, компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна.

Оюутолгой компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон
2024.09.20. Mонгол Улс. Улаанбаатар хот. Шон Хинтон олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн арвин их туршлагатай. Тэрээр McKinsey and Company фирмэд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна. Тэрээр анх British Council хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. 1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн Raleigh International хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тэрээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох Номадс жуулчны компанийг үүсгэн байгуулсан. Шон Хинтон Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм. Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Goldman Sachs хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн Төслийн эерэг нөлөөлөл хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна. Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын санг удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна. Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дурдвал Nature Finance, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн зэрэг байгууллагуудын ТУЗ багтаж байна гэжээ.

Оюутолгойн нөөц нэмэгдсэн
2014.09.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн “Оюутолгой” компанид татварын байгууллагаас 127 сая ам.долларын акт тавьсан. Үүнийг “Оюутолгой” компани хүлээж аваагүй бөгөөд энэ асуудлаа маргаан таслах журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан юм. Үүнийг маргаан таслах зөвлөл жар хоногтоо багтаан хэлэлцэж, энэ сарын 10-нд шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг “Оюутолгой” компани есдүгээр сарын 15-нд хүлээн авсан бол, тус компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани есдүгээр сарын 22-нд татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус компани татварын актын хэмжээг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зүйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдэлдээ дурдсан юм. Тус компани энэ мэдэгдлийн араас залгуулаад оюутолгойн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ -ийг олон нийтэл танилцуулсан. Өнгөрсөн даваа гаригт олон нийтэд ил болсон энэ ТЭЗҮ-г “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ-д) танилцуулж, хүлээлгэн өгчээ. Тиймээс ТЭЗҮ-г хэзээ баталж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөх талаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуутай ярилцсан юм.
-Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг “2014 оны нөөцийн түвшинд”, “2014 оны уурхайн амьдрах насны түвшинд” гэсэн хоёр хувилбараар гаргалаа. Ялгаа нь юундаа байгаа юм бол?
– Оюутолгойд 15 давхар байшин барьж байна гэж бодвол, одоогоор суурийг нь цутгаж, нэг давхарыг барьчихсан байна. Одоо хоёрдугаар давхараа яаж барих вэ. Үүнийгээ яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ-г) урьдчилсан байдлаар үзэхэд хоёр хэлбэрээр хийсэн байна. Эхний хувилбар дээр оюутолгойн хоёрдугаар давхарыг яаж барих вэ гэдэг дээр нилээн фокус хийсэн байсан. Ер нь уурхай цаашид 50 орчим жил үргэлжилнэ. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг оруулбал, 100 жил үргэлжилнэ. Дараагийн хувилбарт төслийн хүчинтэй хугацаа, амьдралын мөчлөг, уурхайн хаалт хүртэлхийг тооцож гаргасан байсан. Ийм хоёр хувилбараар ТЭЗҮ-г боловсруулсан байсан.
– Үйлдвэрлэлийн зардал ямар байхаар ТЭЗҮ-д тусгагдсан юм бол. Мөн оюутолгойн ордын нөөц нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна?
– Үйлдвэрлэлийн зардлыг одоогоорхэлэх боломжгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлтээ гаргаагүй байгаа учраас үүнээс өмнө хэлэх бололцоо алга. Урьдчилсан мэдээллээр бол, алтны агуулга нилээд өссөн. Өөрөөр хэлбэл, баялаг маань нилээд өссөн ийм дүнтэй байна. Гэхдээ зэсийн үнээс хамаарна л даа. Хэрэв зэсийн үнэ удаан хугацаанд бид нарын хүссэн шиг өндөр байхгүй бол, эдийн засгийн үр ашигтай нөөц тэрийгээ дагаад хэлбэлзэж таарна. Ер нь бол нийт борлуулалтын орлого бол өмнөх ТЭЗҮ-тэй харьцуулахад нилээд өссөн ийм дүнтэй явж байгаа. Энэ бол харьцангуй сайн мэдээ гэж харж байна. Гэхдээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гараагүй учраас урьдчилж хэлэхэд эрт байна.
– Та Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Танай компани техник эдийн засгийн үндэслэлийг хэзээ батлах бол?
– Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага ТЭЗҮ-г батлах ёстой. Гүйцэтгэх удирдлага ажлаа хэр хийсэн байна гэдэгтэй төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) танилцана. Оюутолгойн ТУЗ-ын гишүүний хувьд юун дээр анхаарах вэ гэхээр, ТЭЗҮ-г олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Мөн манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад нийцсэн үү гэдгийг нэлээд сайн харгалзаж үзнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдан эхлүүлэхийн тулд, шуурхай түргэвчилсэн байдлаар холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллана. Хамгийн гол нь батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн хүлээн авах гэдэг хамгийн чухал асуудал.
– Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл баталсаны дараа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд хэр их хугацаа зарцуулах вэ?
-Одоогоор бол өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайлангаа шинэчилсэн байгаа. Энэ нөөцийн тайланг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх байх. Үүнийг ашигт малтмалын газар бүртгэж авдаг. ТЭЗҮ-г нэгэн зэрэг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор өгөх байх гэсэн ойлголттой байгаа. Техник эдийн засгийн үндэслэлийг тухайн компани өөрсдөө баталдаг. Үүнийг бол эрдэс баялгийн зөвлөл хүлээж л авна. Номын дагуу хийгдэж үү, шинжлэх ухааны үндэлэлтэй юу хийгдэж үү гэсэн дүгнэлт гаргаад хүлээж л авна. Техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох дүрэм журмын дагуу албан ёсоор хүргүүлэхийн бол, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд авах байгаа. Гэхдээ энэ бол цоо шинэ үйлдвэр биш. Энэ бол тодотгол учраас харьцангуй бага цаг авах боломжтой.
-ТЭЗҮ батлагдсаны дараа дэлхийн 15 банкнаас авах 4 тэрбум ам.долларын санхүүжилт яригдах уу?
– Уг нь бол анх бол тэгэж тохирсон байсан. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-ийн тодотголыг харж байж төслийн санхүүжилтийн асуудлыг ярина гэж байсан юм. Гэвч сүүлийн нэг жилд хамтарсан гурван ажлын хэсэг байгуулагдсан. Нэгдүгээрт анхны хөрөнгө оруулалтыг хянах. Хоёрдугаарт ТЭЗҮ-ийн тодотголыг хоёр талаасаа яриад явах. Энэ дээр манай нөөцийн шинжээчид нэлээд хэдэн сар ажилласан. Гуравдугаарт төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд энэ явцад ихэнх мэдээлэл дээрээ хоёр талаасаа ойлголцсон. Ерөнхий хүрээ маань 2010 оны ТЭЗҮ-гийн түвшинд байгаа учраас, энэ тоонууд дээр ойлголцож чадвал заавал ТЭЗҮ батлагдахыг хүлээн шаардлагагүй. Энэ бол ТУЗ-ын шийдэх асуудал.
– Хэрэв оюутолголгойн ТУЗ-ын гишүүд зөвшөөрвөл, баталгааны хугацаа дуусахаас өмнө зээл авах бололцоотой гэж ойлгож болох уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтанд санхүүжилт олгох сонирхолтой дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагын баталгаа энэ сарын 30-нд дуусах байгаа?
-Ер нь бол зээл авах үйл явц олон сар үргэлжилдэг. Шийдвэр гаргах боломж бол байгаа.
– Татварын маргаан шийдэгдсэн гэж манай талаас үзэж байгаа. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компанийн зүгээс ТЭЗҮ-гээ боловсруулаад танилцууллаа. Эдгээрээс гадна, оюутолгой дээр шийдвэрлэгдээгүй яг ямар асуудал үлдэж байна?
-Одоо бол том асуудал үлдээгүй.
– Анхны хөрөнгө оруулалтаа нягталчихсан юм уу?
–Анхны хөрөнгө оруулалтыг бол нягталсан. Гэхдээ тоон дээр эцэслэж тохирох зүйл байгаа. Энэ нь бол хуулийнхаа дагуу манай санхүүгийн байгууллагууд хийгээд явчих боломжтой. Хоорондоо хоёр талаас ажиллаж байна. Оюутолгой компани дэлхийн хэмжээний том төсөл. Бүртгэлийнх нь стандарт манайхаас өөр. Бид манай хуулийн дагуу бүртгэлийнхээ стандартыг, нягтлан бодох бүртгэлийн бодлогоо батлуулах ёстой гэж байгаа. Хөрөнгө оруулагчид болохоор, хөрөнгө оруулалтын гэрээгээр олон улсын стандартыг ашиглах эрх бидэнд байгаа гэсэн ийм зүйл яридаг. Ер нь бол хоёулаа нэг зүйлийг яриад байгаа ч, яаж бүртгэх вэ гэдэг дээр ойлголцлын зөрүү байгаа. Үүнийг цаашид ердийн, ажлын үед яриад шийдэх бүрэн боломжтой. Нягтлах бодох бүртгэлийн журам аль ч байгууллагад байдаг. Үүнийгээ хамтраад шинэчилээд явчих юм бол, асуудал байхгүй. Үүнийг оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хувь нийлүүлэгчдийн хүрээнд яриад байх асуудал биш гэж үзэж байна.

Оюутолгой хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн луужин нь юм
2014.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоосоо 61 хувиар буюу 844 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлвэл, энэ салбарт жилдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт байсан юм. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тиймээс хөрөнгө оруулалтыг даллах эцсийн найдлага оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх явдал гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс оюутолгойтой холбоотой зарим асуудлаар Ковер Монголиа Б.Мөнхдөлтэй 2014.09.26-ны өдөр ярилцсан юм.
-Оюутолгой төсөл хөрөнгө оруулагчдын хувьд зүг чиг заадаг луужин гэж ярих боллоо. Ер нь оюутолгойн төсөл хэр ахицтай байгаа, хөрөнгө оруулагчид манайд хэр итгэж байгааг тус ордын 66 хувийг эзэмшдэг Туркойз хилл компанийн хувьцааны ханш харуулдаг шүү дээ?
– Манай засгийн газар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд хөрөнгө оруулагч талтай байгуулсан. Энэ гэрээг өөрчилнө гэсэн асуудлууд их гардаг. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн маргаан одоо болтол эцэслээгүй байна. Энэ байдал биднийг гадаад зах зээлд муухайгаар харагдуулаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихаад эргэж буцдаг юм байна гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Тиймээс л гадаад хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн луужин нь яах аргагүй оюутолгой төсөл болчихоод байгаа юм. Оюутолгой төсөл ахицтай байх тусам хөрөнгө оруулагчид манайд итгэнэ. Ахицгүй байх тусам хөрөнгө оруулагчдын итгэл алдраад байгаа тал сүүлийн хэдэн жил харагдлаа. Дээр нь монголд хийгдсэн, цаашид хийгдэх хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөл бол Оюутолгой. Эрдэнэтийг хэд дахин давсан өгөөж манай эдийн засагт үзүүлнэ.
– Туркойз хилл компанийн хувьцааны ханш сүүлийн үед ямар байна?
– Манай татварын байгууллагаас оюутолгой компанид 130 орчим сая ам.долларын татварын акт тавьсныг оюутолгой компани хүлээн зөвшөөрөөгүй учраас гомдол гаргаж байсныг бүгд мэдэж байгаа байх. Татварын маргаан таслах зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд есдүгээр сарын 10-нд шийдвэрээ гаргасан юм билээ. Харин тэр орой оюутолгойн татварын маргаан бүрэн шийдэгдсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархсан шүү дээ. Энэ мэдээлэл гарсан даруй оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг Туркойз хилл компанийн хувьцааны ханш өссөн. Есдүгээр сарын 11-нд тус компанийн хувьцааны эрэлт 11 сая ширхэгт хүрч, ханш хэдэн өдөр дараалан өсөхөд түлхэц үзүүлсэн гэж хэлж болно. Ер нь тус компанийн хувьцааны ханш дөрөв хоногийн дотор 20 орчим хувиар өссөн л дөө. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр эргэн унах хандлага ажиглагдаж байна.
– Шалтгааныг нь юу гэж харж байна?
– Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа есдүгээр сарын 15-нд нээгдэхэд тус компанийн хувьцаа 4,11 ам.долларт хүрсэн. Гэвч энэ өдөр Туркойз хилл компаниас татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг Оюутолгой компани авлаа. Энэ шийдвэрийг орчуулна, нягтална гэж мэдэгдсэн нь хувьцааны ханш эргэн унахад нөлөөлсөн гэж ойлгосон. Туркойз хилл компанийн хувьцааны дундаж арилжаа өдөрт 3,1 сая ширхэг байдаг судалгаа бий. Гэтэл тэр өдөр хувьцааны нийлүүлэлт 13 сая ширхэгт хүрсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулагчид илүү өөдрөг зүйл хүлээж байсан ч, хүссэн мэдээлэл нь гараагүй учраас их хэмжээний хувьцаа зарагдсан гэсэн үг. Ойлгомжгүй байдал үргэлжилж байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжилж хүлээлтийн байдалд орсон гэсэн үг л дээ.
– Туркойз хилл компани маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар дахин шинэ мэдээлэл энэ долоо хоногт гаргасан. Энэ нь ханшид хэрхэн нөлөөлөв?
– Тийм. Өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 22-нд татварын акттай холбоотой асуудлаар дахин шинэ мэдээ гаргасан. Ингэхдээ, татварын актыг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тус компани татварын актын хэмжээ буурсныг баталгаажуулсан ч, татварын албанаас дахин тодруулах зүйл бий гэж мэдэгдсэн байгаа. Үүний араас залгуулаад оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Оюутолгой компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн тухайгаа зарласан. Оюутолгойн компанийн ТУЗ ирэх сарын 2-нд хуралдаж ТЭЗҮ-г хэлэлцэх тов гаргасан байна. Оюутолгой компанийн удирдлагууд ТЭЗҮ-г батлаад, үүнийг ТУЗ-аар хэлэлцээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд нэлээд хугацаа орж магадгүй гэж хөрөнгө оруулагчид харж байна. Энэ мэт тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.
– Далд уурхайд санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагын баталгаа дуусахаас өмнө ТЭЗҮ-г батлаж амжихгүй нь тодорхой байна. Банкууд баталгааны хугацаагаа дахин сунгах болов уу?
-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.доллар зээлэх баталгаа есдүгээр сарын 30-нд дуусна. Үүнээс өмнө ТЭЗҮ-гээ батлаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхгүй бол банкууд зээл өгөхгүй юм шиг ойлгож болохгүй. Банкуудын хувьд зээлийн баталгааны хугацааг дахин сунгах боломжтой гэж ойлгож байгаа. Гэхдээ бид тайван суугаад байж болохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх тусам манай эдийн засагт хөрөнгө оруулалт орж, тэр хэрээр ажлын байр бий болно. Сүүлийн хоёр жил гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын урсгал монголоос гадагшилсан таагүй үзүүлэлттэй байлаа. Тиймээс ч Монголын талаас есдүгээр сарын 30-ны дотор амжуулах гэж яарч байгаа байх. Харин төслийг удирдаж байгаа Рио Тинтогийн хувьд яарахгүй байх шиг санагддаг.
– Яагаад тэр вэ?
– Оюутолгой 94 жил үргэлжлэх том төсөл гэж далд уурхайн ТЭЗҮ-д тусгасан байсан. Тэгэхээр энэ хугацаанд оюутолгой төсөл тасралтгүй үргэлжлэх нь Рио Тинтогийн хувьд чухал. УИХ-ын сонгууль хоёр жилйин дараа эхлэх гэж байна. Дараа дараагийн засгийн газрын үед оюутолгой төслийг зогсоочих эрсдэл гарч магадгүй. Энэ эрсдэлээс Рио Тинто болгоомжилж байж магадгүй юм. Тиймээс оюутолгой төслийн бүтээн байгуулалт хагас жил, нэг жил хойшлох Рио Тинтогийн хувьд бас асуудал биш. Оюутолгой төслийг 94 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад Рио Тинто гол анхаарлаа хандуулах байх. Ер нь Рио Тинто компани өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд нэлээд хэдэн зогссон байсан төслүүдээ хаялаа. Хамгийн сүүлийн жишээ бол, Мозанбек улсад 1 тэрбум ам.доллараар худалдаж авсан нүүрсний ордоо 93 сая ам.доллараар худалдлаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эцэст нь аргаа бараад зарж эрсдэлээс болгоомжилж байх шиг байна. Засгийн газрын бодлого, шийдвэрийн залгамж халаа байдаг бол ийм болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөхгүй шүү дээ.
-Өмнө нь тус компани татварын маргааныг шийдвэрлэх хүртэл ТЭЗҮ-гээ батлахгүй гэж байсан. Гэтэл саяхан 30 сая ам.долларын татварын актыг дахин нягтална гэж мэдэгдчихээд, араас нь ТЭЗҮ-гээ танилцууллаа. Эндээс оюутолгойн хувь нийлүүлэгчид ойлголцоход ойрхон байх шиг?
– Туркойз хилл компанийн зүгээс татварын маргаан шийдэж байж ТЭЗҮ-гээ батална. Харин манай талаас ТЭЗҮ-гээ баталчихаад төслийн санхүүжилтээ ярина гэсэн байр сууринаас хандаж байсан. Гэтэл саяхан татварын албатай дахин ажиллах асуудал байгаа гэж мэдэгдсэн ч Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд техник эдийн засгийн үндэслэлээ өргөн барьсан нь нааштайгаар шийдэгдэж байгаагийн дохио өгч байна. Ер нь хэсэг ойлголцож чадахгүй байсан оюутолгойн хувь нийлүүлэгчид бие биерүүгээ ойртож, хэн хэндээ буулт хийж байна. Ойлголцолд хүрэхэд ойрхож байна гэж харж байна. Би түрүүн хэлсэн. ТЭЗҮ-г Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага батлаад, ТУЗ нь хуралдаад зөвшөөрвөл, дараа нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөн барих асуудал одоо үлдэж байна.
– Далд уурхайг ашиглалтанд оруулснаар оюутолгой төсөл 94 жил үргэлжилнэ гэж ойлгосон?
– Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хоёр хувилбараар гаргасан байсан. Одоо байгаа бүтээн байгуулалтын ажил дээрээ үндэслээд ил уурхай болон далд уурхайн нэгдүгээр босоо амыг барьчихсан байгаа. Тэнд байгаа бололцоогоороо гэсэн олборлолтын нэг хувилбар гаргасан байсан. Нөгөө хувилбарын тухайд ордынхоо хэмжээнд ашиглах техник эдийн засгийн үндэслэл гаргасан. Эхнийх нь 41 жилийн хугацаанд олборлолт хийх хувилбар. Нөгөөх нь 94 жилийн хугацаанд олборлолт хийх тооцоолол юм. Энэ хоёрын үнэлгээ нь хоорондоо мэдээж өөр. Ер нь одоогийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 500 сая ам.доллар зарцуулаад байгаа юм билээ. Үүн дээр нэмээд 4,9 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан байсан.
– Өнгөрсөн жил гаргасан техникийн тайлантай харьцуулахад зардал бага зэрэг өсчээ?
-Тийм. Тус компани өнгөрсөн жилийн гуравдугаар сард оюутолгойн техникийн тайланг гаргаж байсан. Энэ тайланд далд уурхайд 5,1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тусгасан байсан. Тэгвэл саяхан олон нийтэд танилцуулсан, хараахан батлагдаагүй байгаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй байгаа ТЭЗҮ-д далд уурхайд нийтдээ 5,4 тэрбум ам.доллар зарцуулна гэж тусгасан байсан. Өнгөрсөн жилийн техникийн тайланд тусгасантай харьцуулахад далд уурхайн зардал 300 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт далд уурхайд шаардагдах 5,4 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар нь өнгөрсөн хугацаанд зарцуулагдсан. Нэмж 4,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаа юм. Туркойз хилл компани энэ хэмжээний санхүүжилтийг босгох шаардлага үүсч байна гэсэн үг л дээ.
-Оюутолгойн ордод өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайланг шинэчилсэн. Үүнийг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Ашигт малтмалын газар бүртгэж авах байх. Магадгүй нөөц нэмэгдэхээр зардал дагаад өсөх үү?
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад нөхцөл байдал өөр болсон байх л даа. Гэхдээ техникийн тайлан бүрэн ТЭЗҮ биш байсан учраас, тэрнээс илүү зардал нэмэгдсэн байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Тоотой зууралдах хэрэггүй. Бага зэрэг нэмэгдсэн нь байх асуудал. Туркойз хилл компани төсөөлөлтэй ерөнхийдөө ойролцоо тоо гарлаа гэж мэдэгдэлдээ дурдсан байсан. Нөөц нэмэгдэнэ гэдэг чинь нэмж олборлох шаардлагатай учраас зардалд өөрчлөлт орсон байх. Үүнээс гадна, оюутолгойн мөнгөн дүнгээр тавьсан үнэлгээг бодит байдалд нийцүүлж бага зэрэг бууруулсан байсан.

Оюутолгойн ТЭЗҮ
2010.02.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Айвенхоу майнз компани Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн анхны хувилбарыг 2009 оны сүүлчээр Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан байдаг. Анхны техник эдийн засгийн үндэслэлд хууль зөрчсөн цөөнгүй зүйл байсан тул үүнийг Эрдэс баялгийн зөвлөл буцаасан юм. Тодруулбал, Айвенхоу майнз компани Оюутолгойн ордын нийт нөөц болох 45 сая тонн зэсийг бүгдийг нь ашиглахгүй. Ердөө тал хувийг нь ашиглана гэж техник эдийн засгийн үндэсэлдээ тусгасан байсан юм. Ашигт малтмалын ордуудын нөөцийг сорчилж ашиглаж болохгүй гэж хуульчилсан байдаг аж. Тиймээс Айвенхоу майнз компанийн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл хууль зөрчиж байна гэж Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөл үзсэн юм. Тиймээс энэ алдаа дутагдлаа засахыг холбогдох албаныхан Айвенхоу майнз компанийнханд сануулсан. Гэтэл тэд өмнө гаргасан алдаа дутагдлаа огт засаагүй байх нь тэр. Айвенхоу майнз компанийнхан 2010 оны хоёрдугаар сард холбогдох албаныханд дахин боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлээ танилцуулсан байдаг. Тэр үеийн УИХ-ын гишүүн Ганбямба: Оюутолгойн ордын 45 сая тонн зэсийн нөөцийн 19 сая тонныг нь хасч, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан талаар тухайн үед хэлж байсан юм. Айвенхоу майнз компанийнхан оюутолгойн ордын 19 сая тонн зэсийн нөөцийг ашиглах боломжгүй. Энэ нөөц оюутолгойдоо үлдэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Харин Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөл оюутолгойн нийт нөөц болох 45 сая тоннд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах ёстой гэсэн шаардлагыг тус компанид тавьсан байна. Тиймээс Айвенхоу майнзын боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл дахин буцжээ.
