MICC: Инновэйшн Инвестмент

2025.03.18. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC нь Монголын Хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй, Монгол улсын хамгийн том бэлэн бус QR төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч мэдээллийн технологийн компани болох Инновэйшн Инвестмент ХК-ийн хувьцааны судалгааг танилцуулжээ. Хувьцааны судалгааны англи хувилбарыг S&P Global Ratings-ийн судалгааны хэлтсээс санал болгож буй IQ Capital платформ байршуулдаг бөгөөд судалгаатай холбоотой асуудлаар MICC компанитай холбогдох аж. MICC нь S&P Global, дэлхийн хамгийн том үнэлгээ, мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн нарийвчилсан судалгааны байгууллагын салбар болох S&P Global Market Intelligence платформтой 2018 оноос хойш хамтран ажилласаар байгаа аж. Тус платформд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг ТОП компаниуд дээр хувьцааны судалгааг хийж, хөрөнгө оруулагч нарт зориулсан Монголын бизнесийн зах зээлийн мэдээллийг тогтмол байршуулдаг байна. Инновэйшн Инвестмент ХК-ийн хувьцааны судалгаа: