Mонгол, Чехийн харилцаа

Монгол-Чeхийн дипломат харилцаа
Хоёр улсын харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш идэвхжиж, Монгол, Чехословак хоёр орон дипломат харилцаа тогтоосон нь Монгол орны хувьд дипломат харилцаа тогтоосон Зүүн Европын орнуудын нэг байв. Манай улс хуучнаар Чeхословак улстай 1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Улмаар 1956 онд хоёр улс Улаанбаатар, Праг хотноо элчин сайдын яамаа харилцан нээжээ. Гэвч хуучны Чeхословак улс 1992.12.31-ний өдөр задарч Чeх, Словак гэсэн хоёр тусгаар улс болсон юм. Тиймээс 1993.01.01-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улстай манай улс дахин дипломат харилцаа тогтоосон байна. Улаанбаатар дахь Чехословакийн Элчин сайдын яамыг Чех улс өвлөн авч үлдсэн ч, 1994 онд хааж Бээжингээс хамаарах болсон байна. Харин 1999 оны 5-р сард Чехийн Гадаад хэргийн сайд Я. Каван Монголд айлчлах үеэр Чехийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээх ёслол болж, Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчийн хэмжээнд ажиллуулж ирсэн бол, 2004 оны 7-р сараас Элчин сайдын хэмжээнд ажиллуулж эхэлжээ. Элчин сайд Д.Гансүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Элчин сайд Ян Вытопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Ийнхүү хоёр улсын элчин сайдын яаманд харилцан элчин сайдууд сууж байна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд хоёр улс ажиллаж Монгол, Чeхэд суугаа иргэдийнхээ асуудлыг хариуцан ажилладаг. 2025.01.01-ний өдрийн байдлаар Чех улсад манай улсын 14,071 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд 7,043 нь эмэгтэй, 7,028 нь эрэгтэй. Тэдний 6,843 нь байнга оршин суух зөвшөөрөлтэй, 7,228 нь урт хугацаанд оршин суух зөвшөөрөлтэй байна. Нийт иргэдийн 28 орчим хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Манай иргэд Чех улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоогоор 8 дугаарт ордог байна. Харин дипломат, албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байна.

Монгол-Чeхийн боловсролын харилцаа
Чeх улсын нийслэл Парга хот юм. Алтан Прага хэмээн алдаршсан тус хотын эртний түүхт дурсгалын газруудынх нь дээвэр алтадсан шаргал өнгөтэй байдаг аж. Тиймээс Алтан Прага хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Чeх хэлийг харж суутал орос аялгатай төстэй боловч, латинаар галиглаж бичдэг мэт санагдсан. Зарим үг хэллэг нь оростой төстэй ч латинаар галигаар бичдэг чeх хэлээр мэр сэр зүйл ойлгож гадарлаж авав. Тухайлбал тэндэхийн сургалтын богино хугацаатай байдаг бөгөөд 3 жил суралцаад баклавраа хамгаалдаг гэж ойлгож авсан билээ. Гэхдээ хэлний бэлтгэл хийсний дараа, 3 жил суралцаж байж баклавр болдог юм уу даа. Харин магистр, доктор нь ялгаагүй бусад улстай ижил урт юм билээ. Тэднийд сэтгүүлзүйн магистрын ангийн eрдөө Карлын их сургуульд байгаа харагдсан. Тиймээс Карлын их сургуулийг судалж хартал дэлхийд рейтингээрээ дээгүүрт ордог сургууль байх бөгөөд маш эртний түүхтэй. Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Чeхэд төрийн айлчлалаар явж буй тул Карлын их сургуулиар зочилж, оюутан залуусаа сургах талаар ярилцахад илүүдэхгүй мэт санагдсан. Адаглаад тэнд суралцахад чeх, англи хэлтэй болохоос гадна гурван жилийн дотор баклавр хамгаалж, боловсролтой болно. Тэнд суралцахын давуу талд eвродтой ойр тул, eвропын орнуудаар аялж болно гэхчлэн давуу талтай мэт санагдсанаа нуух юун. Дээр нь Карлын их сургуульд суралцдаг гадаад оюутнуудын тоо тоймгүй их бөгөөд, тус сургуулийн оюутнуудын 10 хувь нь гадаад оюутан, харин тус улсад сурч буй гадаад оюутны бараг 4/1 суралцдаг статистик харагдана лээ. Дээр нь Карлын их сургуулийн eвропын хэд хэдэн сургуультай хамтран ажилладаг гишүүн нь бөгөөд цаашаа англи руу сурахад илүү дөхөм байж магад санагдсан. Тус сургуулийг судлах явцдаа эдгээрийг мэдэж авсан бөгөөд Карлын их сургууль энэ тэнд байрлах олон хичээлийн байртай. Мөн МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Европ судлалын тэнхимд чех хэлний сонгон сургалтын анги байдаг бол, Праг хотын Карлын их сургуульд 1977 онд монгол судлал, монгол хэлний анги нээгдэж байжээ. 1955 оноос Чехословакийн их, дээд сургуулиудад монгол оюутан сургаж эхэлснээс хойш 300 гаруй хүн дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсаэ статистик байдаг байна. 1989 оныг хүртэл жил тутам 40 гаруй оюутан, техникумын сурагч болон мэргэжил дээшлүүлэгч, аспирант нарыг хүлээн авч байжээ. Харин Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийг” 2019 оны 5 дугаар сард байгуулсан. Манай улсын 130 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байна. Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024/2025 оны хичээлийн жилд 21 оюутан Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд ангид суралцаж буй статистик байгаа юм. Чех ба Словакт сургууль, курс төгсөгчдийн холбоо 1997 онд, Монгол-Чех-Словакийн найрамдлын нийгэмлэг 1991 онд Монголд, Монголын анд нөхдийн нийгэмлэг 1990 онд Чехэд тус тус байгуулагдсан байна.

Монгол-Чехийн эдийн засгийн харилцаа
Эдийн засаг, санхvvгийн хамтын ажиллагаа 1950-иад оноос эхлэн хєгжиж геологи, арьс шир, гутлын vйлдвэрийг голлон хамарч, олон жилийн уламжлалтай болсон ба Чехословак нь 1989 он хvртэл Монгол улсын 2-3 дахь тvнш байв. Хоёр орны худалдаа 1995 онд 10 гаруй, 1996 онд 9 орчим сая ам.долларт хvреэн нь ємнєх жилvvдтэй нь харьцуулахад нэлээд єесєн vзvvлэлт юм. Харин бараа эргэлт 1997 онд 7,3, 1998 онд 6,3 сая гаруй ам.доллар болж буурчээ. Бараа эргэлтэд манай импорт зонхилдог бєгєєд әрчим хvчний дизель мотор, автобусны сэлбэг, цементийн vйлдвэрийн тоног тєхєєрємж, барилгын материал, гэр ахуй, гоо сайхны бараа, ангийн болон спортын буу, суудлын Шкода авто машин, хvнс оруулж, харин чехийн тал зарим жил бага хэмжээний тvvхий эд авдаг байна. Хоёр орны хооронд худалдааны нэгэнт хvреэн тvвшинг хадгалах, манай экспортыг сэргээх нь хоёр талдаа цаашид анхаарч байх чухал асуудал юм. 1963 оноос Чехословакийн геологи хайгуулын томоохон 3 экспедиц дараалан манай улсад ажиллажээ. Геологи хайгуулын ажил явуулах, зарим тєрлийн эрдэс тvvхий эд олборлох, боловеруулах зорилгоор “Монголчехословакметалл” vйлдвэрийг 1980 онд байгуулж, Хэнтий аймгийн Баян мод, Хужихааны цагаан тугалга, Тєв аймгийн Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны орд газруудыг ашиглаж иреэн байна. Зах зээлийн шинэ нєхцєлтэй уялдуулан “Монголчехословак-металл” vйлдвэрийг Монгол, Чех, Словакийн хамтарсан 3 талын хувьцаат компани болган єєрчлєхєєр яриа хэлэлцээ 1991 оноос эхлэн явуулж буй. Манай улс 1956-1990 онд Чехословакаас бvгд 77,5 сая шилжих рублийн урт хугацааны зээл авч 60 гаруй саяыг нь Улаанбаатарт шеврет, шевро, хром-юфт, том шир, гутлын vйлдвэр, 240 ортой эмнэлэг, механик засварын цех, Баян-Єлгийд ДЦС, Дарханд цементийн завод зэрэг vйлдвэр, газрын зураг тєсєл хийх болон тэдгээрийг барьж байгуулах, єргєтгєн шинэчлэхэд ашигласан байна. Эдгээр vйлдвэрийн газрууд нь тухайн vедээ хvчин чадлаараа бvрэн ажиллаж манай улсын эдийн засгийн хєгжилд багагvй vvрэг гvйцэтгэсэн билээ. Гэвч 1989 оноос дээрх vйлдвэр, газарт Чехословакийн талаас хэрэгжvvлж ирcэн хамтын ажиллагаа бараг тасарчээ. Хэдийгээр дээр дурдсан зарим бэрхшээл байгаа боловч Чех улс нь урьд нь бидний єргєн харилцаатай байсан Зvvн Европын орнууд дотроос манайтай єдгєє санхvv, эдийн засгийн хамгийн гайгvй хамтын ажиллагаатай байгаа орон юм. “Алтан тариа” ХК-ийн хувьцааны 60 хувийг 1997 онд Чехийн “Ромель” компани 1,2 сая ам.доллараар худалдан авсан байна. Сvvлийн 2 жилд Алтан тариад 2,4 сая ам. долларын хєрєнгє оруулалт явагдаж, технологийн шинэчлэл хийгджээ. ГХОГХА-д чехийн талын 2,3 сая ам.долларын хєрєнгє оруулалт бvхий Монгол, чехийн 27 хамтарсан компани, аж ахуйн нэгж геологи уул уурхай, әрчим хvч, тээвэр, хvнсний vйлдвэрлэл, худалдаа, эрvvл мэнд, гоо сайхан, аялал жуулчлалын болон барилгын салбарт ажиллахаар бvртгэгдсэн байна. Тэдгээриин хагасаас илvvгиин нь дvрмийн сан 50 мянган ам.доллараас их бєгєєд ихэнхийн нь vйл ажиллагаа эхлэлтийн байдалтай байна. Дээрх хамтарсан vйлдвэрvvд дотроос vйл ажиллагаа нь явагдаж буй “Клуб Прага” /454,3 мянган ам.долларын дvрмийн сантай, дээд зэрэглэлийн зоогийн газар, пивоны жижиг vйлдвэр/, “Монкрем” компани /220 мянган ам.долларын дvрмийн сантай, гоо сайхны бvтээгдэхvvний vйлдвэрлэл, гоо сайхны vйлчилгээ, жилд 600 сая тєгрєгний vйлдвэр, vйлчилгээ явуулдаг, бvтээгдэхvvний 25 хувийг Японд экспортолж эхэлсэн/, “Эл анд Эн техноложи” /538 мянган ам.долларын дvрмийн сантай, шохойн vйлдвэр, барилгын бусад дагавар материал vйлдвэрлэх зорилттой, зарим дагавар материалаа vйлдвэрлэж эхэлж буй/. Монголтой худалдаа хийдэг, мән тєсєл хэрэгжvvлж, барилга байшин барьж засварладаг “Алфакон Прага”, “Евросаунд” “ЕвроАзи” зэрэг чехийн пvvс, компаниуд байдаг. Тэдгээриин эздийн зарим нь социализмын vед Монголтой хамтран ажиллаж байсан, манай улсыг мэддэг хvмvvс юм. Тухайлбал, “Алфакон Прага” компани Орхон аймагт хоногт 12-17 тн гурил vйлдвэрлэх 2 vйлдвэр, жилдээ 5 сая литр пиво исгэх vйлдвэр, Эрдэнэт, Хєтєл хотуудад цагт 150 кг талх, нарийн боов хийх 2 цех, Улаанбаатарт “Их гvн” компанид автосалон, “Тэргvvн трейд” компанид хоногт 3000 литр спирт нэрэх vйлдвэр зэргийг гэрээгээр барьж байгуулалцан, тоног тєхєєрємжийг оруулж угсарчээ. Мєн 1996 онд Дэлхийн банкны тендэрт шалгарч, Кароса автобусны сэлбэгийг 1,2 сая ам. долларт оруулж иржээ. Чех улс нь ОЕСЭ-ийн (Эдийн засаг, хамтын ажиллагааны хєгжлийн байгууллага) гишvvн болсон Зvvн Европын орнууд (Польш, Чех, Унгар) дотроос манайд хєгжлийн тусламж vзvvлж эхэлсэн орон юм. Чех улсаас Монголын хєгжилд туслах зорилгоор vзvvлсэн буцалтгvй тусламж 1996-1998 онд нийт дvнгээрээ 17.5 сая крон буюу ойролцоогоор 550.0 мянган ам.доллар орчим болж байна. Энэхvv тусламж нь арьс шир, гутлын vйлдвэрлэл, эрvvл мэндийн болон геологийн салбарт зориулагдсан байна. Чехийн Засгийн газар Монгол Улсад 1999 онд 10.0 сая чех кроны /287.0 мян. ам.долл./ буцалтгvй тусламж vзvvлэх болсон бєгєєд уг тусламжийн 4.0 сая /116.0 мян.ам.дол/ кроныг Улаанбаатар хотын клиникийн 1 дvгээр эмнэлгиин засвар, шинэчлэлиин тєслийг vргэлжлvvлэхэд 6.0 сая /171.0 мян. ам.дол/ кроныг Алтайн цаадахи говьд геологийн судлагааны тєслийг хэрэгжvvлэхэд зориулж байна. Клиникийн 1 дvгээр эмнэлгиин засвар, шинэчлэл хийхэд ашиглах нєхцєл, зарчмын тухай хэлэлцээрийг Чехийн Худалдаа аж vйлдвэрийн яам, Прага дахь ЭСЯ хооронд 1999.09.27-нд байгуулсан. Хєрєнгийн 10 хувийг монголын талаас гаргах зардлыг нєхєхєд, бусдыг тоног тєхєєрємж авах, цаашдын ажлын зураг хийхэд зарцуулахаар тохиролцсон болно. Чех Монголын хоорондын техникийн туслалцаа vзvvлэх, геологийн салбарын хамтын ажиллагааны тєслийн хvрээнд Алтайн цаадахь Говьд
1:200000-ын масштабын геологи-геохимийн зураглал, ерєнхий эрлийн ажлыг 1999-2001 онд явуулах гэрээг Чехийн Байгаль орчны яам болон Монголын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хооронд байгуул амжилттай хэрэгжvvлсэн болно. Монголын хєгжилд туслах зорилгоор Чех улсын засгийн газраас vзvvлж буй буцалтгуй тусламжийн хэмжээ 2003 оноос нэмэгдэж жилд ойролцоогоор 2 орчим сая ам.доллар болсон тухай Чех Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны танилцуулгад дурдсан байна.

Монгол-Чeхийн худалдааны харилцаа
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Чeх-Монголын гадаад худалдааны нийт эргэлт 2019 онд 9,8 сая ам.доллар, 2020 онд 15 сая ам.доллар, 2021 онд 12.7 сая ам.доллар, 2022 онд 13.8 сая ам.доллар, 2023 оны байдлаар 19.2 сая ам.доллар байжээ. Үүнээс экспорт нь 2019 онд 0,1 сая ам.доллар, 2020 онд 0,1 сая ам.доллар, 2021 онд 0,5 сая ам.доллар, 2022 онд 0,4 сая ам.доллар, 2023 онд 0,4 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин импорт нь 2019 онд 9,6 сая ам.доллар, 2020 онд 14,8 сая ам.доллар, 2021 онд 12,1 сая ам.доллар, 2022 онд 13,5 сая ам.доллар, 2023 онд 18,8 сая ам.доллар байжээ. Эндээс манай улс Чeх улс руу тэр барагтаа экспорт нь бага, импорт нь давамгай болох нь харагдаж байгаа юм. Харин 2024 оны байдлаар худалдааны нийт эргэлт 18 сая ам.доллар байна. Үүнээс манай экспорт: 304 мянган ам.доллар, импорт 17.7 сая ам.доллар байжээ. Тус улс руу хийдэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүүнд ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц оржээ. Харин импортын гол бүтээгдэхүүнд тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, хий шүүх цэвэрлэх төхөөрөмж, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүнд орсон байна. Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 95 гаруй компани худалдаа, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бүгд Найрамдах Чех Улс 1996 оноос эхлэн манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд 1996-2017 оны хугацаанд 50 гаруй сая ам.долларын төслүүдийг хэрэгжүүлсэн тухай Гадаад харилцааны яамны статистикт дурдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех, Польш Улсад айлчлах айлчлалтай зэрэгцэн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас 2025 оны 03 дугаар сарын 2 дахь долоо хоногт Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улсад бизнес аяллыг зохион байгуулахаар болжээ. Бизнес аялалын хүрээнд Прага хотод Монгол – Чехийн бизнес форум, Варшав хотод Монгол – Польшийн бизнес форум тус тус зохион байгуулагдах юм байна.

Чех-Монголын уул уурхайн харилцаа
2025.03.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Прага хотноо хүрэлцэн очив. Энэ үетэй зэрэгцэн Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хаягт Ерөнхийлөгчид хаягласан пост байхыг харлаа. Тэнд суугаа элчин өөрсдийнхөө ажил онцлогт тааруулаад дуулгаж амжих эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ манай улсын ерөнхийлөгч иргэдийнхээ дуу хоолойг сонсч, нягт хамтран ажилладаг, ажил хэрэгч хүн тул тухайн иргэний заавал ерөнхийлөгчид уламжлаад өг гэсэн постыг нийтлэв. БНЧУ-д суугаа Монголын элчин сайдын яаманд хаяглан Ерөнхийлөгч БНЧУ-д төрийн айлчлал хийж байгаа юм байна. Төрийн тэргүүнтэй, туслах зөвлөхтэй нь яаралтай холбогдох боломжгүй тул туслах зөвлөхөд нь энэхүү постыг дамжуулж өгнө үү. Эрдэнэтийг нээсэн 3 геологич байдгаас Монголын талаас Б.Сандуйжав, Ш.Мягмар геологич нар юм. Гурав дахь геологич БНЧУ-ын иргэн Др.Моемир Краутер гуай одоо амьд сэрүүн байдаг юм. Тиймээс тэр хүнд хүндэтгэл үзүүлбэл сайхан дипломат ажиллагаа болох байхаа гээд аав намайг хариуцлагатай хүнд нь хэлээд өг гээд байна. Дамжуулаад өгөөрэй хэмээн пост үлдээснийг нь онцлон нийтлэв. Энэ постыг нийтэлсэн хүний хэлдэг үнэн. Монгол, Чехийн хайгуулчид Эрдэнэтийн-Овооны ордыг илрүүлсэн түүхтэй. 60 гаруй жилийн тэртээ Орхон, Сэлэнгийн сав газарт Монгол-Чехийн геологичид хайгуул хийж, Эрдэнэтийн овоонд зэс, молибдены хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Пост илгээсэн хүн гурван хайгуулчын тухай нэр дурдсан бол, миний нийтлэлийн эмхэтгэлд Коминек, Фуриел, Сандуйжав, Мягмар зэрэг Монгол-Чехийн геологичид Эрдэнэтийн овооны ордыг 1964-1968 хооронд илрүүлж, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоосон тухай дурдсан байна. Энэ даруй Эрдэнэтийн овооны зэс, молибдены ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж, ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Монголын тал нэг бол Чехийн, үгүй бол Оросын талтай хамтран үйлдвэр байгуулах нь оновчтой гэж тухайн үед үзэж байлаа. Гэвч Чехийн тал Эрдэнэтийн овооны ордод зэс, молибдены үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай учир оролцох боломжгүй гэдгээ 1974 онд илэрхийлсэн гэдэг. Тиймээс манай улс ОХУ-тай хамтарч Эрдэнэтийн овоонд зэс, молибдены үйлдвэр байгуулж 1978 онд ашиглалтад оруулсан гэлцдэг. Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая тонн, 1981 онд 16 сая тонн, 1989 онд 20 сая тонн, 2000 онд 24 сая тонн, 2010 онд 31 сая тонн, 2011 онд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. 2013.05.10-20-ны өдрүүдэд тус үйлдвэрт томилолтоор ажиллахад Эрдэнэт үйлдвэрийнхэн хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байлаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр тэр жил 25 сая тонн хүдэр боловсруулж, үүнээс 500 мянган тонн зэсийн баяжмал, 4 мянган тонн молибдены баяжмал гарган авсан байдаг юм.

Монгол-Чeхийн улс төрийн харилцаа
Хоёр улс дипломат харилцаа тогтоосон цагаас хойш өндөр дээд түвшний харилцан айлчлалууд байнга хийж байжээ. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад албан ёсны айлчлал хийхээр мордоод байна. Хоёр улсын дунд өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд:
- 2024.03.01. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр
- 1973.04.25. БНМАУ-ын Засгийн газар, БНСЧСУ-ын Засгийн газрын хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр
- 1976.10.15. БНМАУ, БНСЧСУ-ын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай гэрээ
- 1992.06.26. Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Чех, Словакын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 1997.02.27. Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр
- 1998.11.13. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 1999.05.24. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын протокол
- 1999.12.08. Монгол Улсын иргэд, Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2025.01.24. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2017.05.25. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2019.05.20. Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- 2019.05.20.Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр тус тус хийж байжээ.

Чeхословак улс байгуулагдсаны 100 жилийн ойд оролцов
2018.10.26. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Чехословак Улс байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа. БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йиржи Бродский Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн хамт Чех-Монголын харилцаа, Чехословакийн түүхийн талаар танилцуулга үг хэлсэн юм. Өнгөрсөн зууны дийлэнх нь Чехийн ардчилсан улс байсан бөгөөд сүүлийн 68 жил Монгол Улстай ойр дотно нөхөрлөж ирсэн, байсаар ч байгаа гэдгийг Элчин сайд хэллээ. 1989 оноос өмнө Чехословак нь Монголын хоёр дахь худалдааны түнш байсан бөгөөд Монголын нийт гадаад худалдааны зургаан хувийг эзэлж байв. Бүгд Найрамдах Чех Улс 1990 оноос хойш ч олон улсын форум, хөгжлийн тусламж, худалдааны харилцааны чиглэлээр Монголыг дэмжсээр ирсэн. Элчин сайд Анхны Бүгд Найрамдах Улс байгуулагдсанд зориулсан үзэсгэлэнг англи, монгол хэлээр нээж, Пилсен хотод болох Сметанагийн нэрэмжит олон улсын уралдаанд БНЧУ-д болох Монгол Улсын Консерватори болон хувийн хөгжмийн сургуулийн сурагч Бедрич Сметанагийн бүтээлүүдийг толилуулжээ. Хүлээн авалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбат, дипломат корпусын төлөөлөгчид, Чех, Словакийн элэг нэгтнүүд, Чех, Словакийн их, дээд сургуульд суралцаж төгссөн монгол оюутнууд, Монголын бизнес, соёлын салбарын хоёр зуу гаруй зочид төлөөлөгчид оролцжээ.

Чехийн элчин сайдыг хүлээн авч уулзав
2021.12.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв. Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авч ирэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагналаа.

Чехийн элчин итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2022.02.21. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Энэ өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр 1967 онд төрсөн. 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лима, Хавана, Мехико, Нью-Йорк, Манила, Киншаса зэрэг хотод Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав
2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Монгол Улс Европ дахь чухал түншийн нэг Бүгд Найрамдах Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
2023.09.22. АНУ. Нью-Йорк. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа. Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов. Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна. Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа. Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ
2025.03.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана. Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна. Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2025.03.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, бизнес форум зохион байгуулах юм. Мөн хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээж, нийтэд толилуулна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2025.03.09. Чех Улс. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Прага хотноо хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын Вацлав Хавел олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиход Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа. Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ёсоор угтаж авлаа
2025.03.10. Чех Улс. Прага хот. Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилтгээнд албан ёсоор угтаж авлаа. Хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөлөө. Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон Монгол, Чехийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр дурсгалын үг бичиж үлдээлээ.Дэвтэрт “Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн тунхаглаж байгаадаа баяртай байна. Олон зууны баялаг түүхтэй, үзэсгэлэнт Прага хотын шилтгээнд зочилж, Чех Улсыг сэргээн цогцлоож, тусгаар тогтнол, орчин үеийн хөгжил, дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндлэлийг хүлээсэн Чех Улсын үе үеийн удирдагчдын хичээл зүтгэл, алдар гавьяа, үзэл санааг гүнээ хүндэтгэж байна. Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ. Прагийн шилтгээн буюу Ерөнхийлөгчийн ордонд Төрийн ёслол, хүндэтгэлийн уулзалт, арга хэмжээ, гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм байна. Бүгд Найрамдах Чех Улс 10 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай. Ерөнхийлөгч Петр Павел 2023 оны нэгдүгээр сард таван жилийн хугацаагаар сонгогдож, мөн оны гуравдугаар сард тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Чехийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар. Дундаж цалин нь 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2,000 ам.доллар. Үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь эдийн засгийн голлох салбарт тооцогддог. 424 тэрбум ам.долларын экспорт, 400 гаруй тэрбум ам.долларын импорт хийдэг улс юм. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элссэн. Гишүүн орны хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч еврогийн оронд үндэсний мөнгөн тэмдэгт болох чех кроноо хэрэглэсээр байна гэжээ.

Шкодагаар зочдоо угтав
Би ганцаараа машин үйлдвэрлэх нь оновчтой гэж бодож явдаг биш бололтой юм. Монгол улсын зам тээврийн яам нь Монгол Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоолууд, бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна. Тус үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Мөн “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахад шаардлагатай нийт 53,4 га талбайг улсын тусгай хэрэгцээнд аван бэлдээд байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр 2025 олон улсын форум үзэсгэлэнг 2025.02.14-ний өдөр хүртэл зохиосон бололтой мэдээ МҮХАҮТ-аас олж харав. Гэтэл миний бодсоноос арай өөр төсөлд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр 2025 олон улсын форум” үзэсгэлэнг 2025.02.14-ний өдөр Зам тээвэр хөгжлийн яам, Эрдэнэт үйлдвэр, МҮХАҮТ хамтран зохиожээ. Тэдний онлог үйлдвэрлэлийн онцлогтой мэт санагдлаа. Энд ачааны автомашин хэмээн дурдсан нь үйлдвэрлэлийн зориулалттай юм болов уу. Миний бодож буйгаас арай өөр юм. Би хувьдаа намхан ч биш, өндөр ч биш, дунд оврын суудлын тэрэг, эсвэл дунд гарын жийп үйлдвэрлэж, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээг хангадаг цаг үед очих юмсан хэмээн боддог юм. Аль ч бай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Чех, Польш Улсад албан ёсны айлчлал хийж буй буйтай давхцуулан МҮХАҮТ-аас Прага хотод Монгол – Чехийн бизнес форум, Варшав хотод Монгол – Польшийн бизнес форум тус тус зохион байгуулагахаар төлөвлөжээ. Чех, Польшийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилладаг, шинэ санаа, шинэ түнш эрэлхийлж буй бизнес эрхлэгч энэхүү аялал, форумд оролцохыг урьжээ. Юун төлөө Шкоданы эх орон Чех Улсад айлчилж буй билээ дээ. Хөтөлбөрт нь багтсан эсэхийг мэдэхгүй ч, айлчлалын багийхан ч, бизнесийн багийхан ч Шкоданы үйлдвэртэй танилцаад ирэхэд, ирээдүйн үйлдвэрлэлд нь туршлага судлахад хэрэгтэй юм болов уу хэмээн санагдлаа. Шкода нь Чехийн автомашин болон хөдөлгүүр үйлдвэрлэг бөгөөд 1895 онд Лаурин & Клемент нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны улмаас хямралд орсон тул тус компанийг 1925 онд машин үйлдвэрлэгч концерн Шкода худалдан авчээ. Харин тус концерн 1945 онд улсын мэдэлд очжээ. Харин 1991 онд Шкода автомобилова гэх нэртэй байсан компанийн Фолксваген хувьцаат компани эхлээд цөөн хувийг эзэмших болсон ба сүүлд 100 хувь эзэмших болсон тухай мэдээлэл байгаа юм. Зочдоо өөрийн үйлдвэрийн Шкода авто машинаар угтсан бололтой.

Чехийн үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэн дэлгэгдэнэ
2025.03.10. Чех Улс. Прага хот. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Чехийн Үндэсний музейд Чингис хаан олон улсын үзэсгэлэн нээгдэх гэж байна. Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей болон Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнгийн 700 орчим ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлс, мөн Чехийн Үндэсний музейн харьяа Напрстекийн музейд хадгалагдаж буй Монголтой холбоотой үзмэрүүдийг хамтатган үзүүлэхээр бэлтгэсэн байна. Монголын бахархалт түүх, соёл, өв уламжлалыг дэлхий дахинаа түгээн таниулах ач холбогдол бүхий энэ үзэсгэлэн 2025.06.22-ны өдрийг дуустал нийтийн хүртээл болох тул Чех улс болон Европын улсуудад аж төрж буй иргэд Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна гэж Бүгд Найрамдах Чех Улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2025.03.10. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ. Цаашид харилцааны түвшнийг ахиулан хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана. Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалыг хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ
2025.03.10. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа.
Монгол Улс Чехословак Улстай 1950 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм.
- Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, чехийн талаас Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа.
Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтран ажиллана.
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, чехийн талаас Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмсний зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулна. Хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт хамтран зохион байгуулна.
- “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, чехийн талаас Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нарын гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллаа. Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхэллээ.
- “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарын гарын үсэг зурлаа.
Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов.
- Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурлаа.
Спорт, биеийн тамирын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцоо, мэргэжлийн болон олон нийтийн спортын хөгжил, цахимжуулалт, спортын байгууламжийн менежмент, спортын холбоод болон бусад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд өгсөн мэдээллээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд цугласан хэвлэлийн төлөөлөгчид өө, Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Чехийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж, харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэсэн түүхэн айлчлал болж байна. Үзэсгэлэнт сайхан Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг юм. Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлж байсан. Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй.Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж ирсэн. Бид ололт, амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж үзэж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа. Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа. Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтэц, агаарын болон хуурай замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо. “Тэрбум мод” болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх боллоо. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Чехийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг билээ. Чех хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна. Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсад суралцаж байгаа монгол залуус ч найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг бид 2023 онд байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгаалал баталгаажсанд талархаж байна. Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон төр, засаг, аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье. Хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, түүх, соёл, үнэт зүйлсээ харилцан таниулж, сурталчлах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулж байгаа нь найрсаг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Үзэсгэлэнг Чех болон Европын олон орны иргэд үзэж сонирхоно гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын нэгэн илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч, “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор чех анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна. Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд олон арван аж ахуйн нэгж оролцож байгаа нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.Эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой. Та бидний хэлэлцэн тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Хэвлэлийн төлөөлөгчид өө, Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий. Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа. Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна. Төрийн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуйн нэгж холбоо тогтоож, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна. ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа
2025.03.11. БНЧУ. Прага хот. Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Сенатын танхимын дарга Милош Вийстрчил бараалхлаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлтэй Монгол, Чех Улсад хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдийн зоог барьж, хоёр орны хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо. Чех Улсын парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд 6 жилээр сонгогддог. Тэдний гуравны нэгийг хоёр жил тутамд 27 тойрог тус бүрээс нэг мандатаар сонгодог байна гэжээ. Уулзалтын мэдээг Бүгд Найрамдах Чех Улсын Сенат ийнхүү дамжуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа. Төрийн айлчлалын үеэр элэгсэг дотно хүлээн авч байгаа Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Энэ айлчлал уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан Иж бүрэн түншлэлд хүргэж, харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч мөн Чех Улсад аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чех Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ. Түүнчлэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж байгаа 29 оюутан хоёр улсын харилцааны түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн баг дагалдан явж байна
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсад Төрийн айлчлал хийж байна. БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Прагийн шилтгээнд албан ёсоор угтаж авсан юм. Энэхүү Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж буй, мөн Монгол Улсын төрийн тэргүүн 10 жилийн дараа айлчлан ирснээрээ онцлог юм. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд ганцаарчилсан болон албан ёсны хэлэлцээрүүд хийж, цаашид харилцааны түвшнийг ахиулж, бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, уламжлалт, найрсаг харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бизнесийн баг дагалдан явж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл тус багт багтаж, бизнесийн форумд оролцох, тус орны бизнес эрхлэгчидтэй түншлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэх зорилготой юм. Монголын компаниудын төлөөлөл өнөөдөр гурван хэсэгт хуваагдан бизнес аялал хийлээ. Эхний групп Чех улсын нийслэл Прага хотоос км-ийн зайд оршин дэлхийд алдартай даавууны үйлдвэртэй танилцсан бол, хоёр дахь групп мах махан бүтээгдэхүүний үйлдвэрээр орж туршлага хуваалцлаа. Харин гурав дахь нь Прагийн Хөрөнгийн биржид зочилсон юм. Монгол-Чехийн бизнес форум өнөөдөр Прага хотноо эхэлнэ гэв.

Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр улсын Ерөнхийлөгч оролцлоо. Аж ахуйн нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инноваци, ноу-хау, тээвэр ложистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ. Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна. Бизнес форумын нээлтийн үеэр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр улсын танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа. 2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 орчим сая.доллар байжээ. Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг. 1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна.

Монгол-Чехийн бизнес форум Прага хотноо болж байна
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол-Чехийн бизнес форумд Монголоос хүнс, худалдаа үйлчилгээ, уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын 100 орчим бизнес эрхлэгчид, Чехийн талаас мөн 100 гаруй компанийн төлөөлөл оролцож байна. Бизнес форумыг нээж Монгол, БНЧУ-ын Ерөнхийлөгч нар үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хоёр улсын бизнесийн форумд оролцож байгаадаа баяртай байна. Чех хүмүүс 1920-иод онд шар айрагны үйлдвэр ажиллуулж, Замын -Үүд өртөөнд хэдэн Чөх ажиллаж байсан түүх бий. Бизнес эрхлэгчид шинэ түүхээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан бэхжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллахыг хүсье гэв. БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел “Манай хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг бол Эрдэнэт үйлдвэр юм. Манай улсын мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн ордыг нээн илрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Ашигт малтмалын салбарт хамтран үр дүнтэй ажиллаж байсан шигээ бусад салбарт бизнесийн түншлэлийг бий болгож ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Чехийн КOSTELECKE UZENINY үйлдвэрт 200 монгол ажиллаж байна
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийж Төрийн айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Чех улсын 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Кostelecke uzeniny үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэр 500 гаруй ажилтантай. Үүний 200 орчим нь монголчууд. Монгол ажилтнууд тус үйлдвэрийн бүхий л дамжлага дээр ажиллахаас гадна удирдан, зохион байгуулах ажлыг ч хийж гүйцэтгэж байна. Кostelecke uzeniny нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Үхэр, гахайн махаар 800-гаад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангадаг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэр. Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг дотооддоо нийлүүлдэг бол үлдсэн хувийг Европын орнуудад экспортолдог байна.

Прагийн хөрөнгийн биржэд зочиллоо
2025.03.11. БНЧУ. Прага хот. Прагийн Хөрөнгийн бирж нь 1871 онд байгуулагдсан 154 жилийн түүхтэй бирж юм. Дэлхийн 1,2-р дайныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад дайны үеэр завсарласан. Харин 1991 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо Европын томоохон биржүүдийн нэг бөгөөд 90 гаруй хувийг нь Австрийн Венагийн Хөрөнгийн бирж эзэмшдэг. Арилжааны хувьд тогтвортой ажилладаг бөгөөд сүүлийн үед арилжааны нэр төрөл нь олширч, шинэчлэгдэн иржээ. Хөрөнгө оруулалтын сангийн арилжаа нь нэлээд идэвхжиж байгаа. 2018 онд нэвтрүүлсэн жижиг, дунд компаниудад зориулсан Star market үйлчилгээг хөгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн талаар Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Петр Коблик танилцууллаа. Прагийн биржийн хөрөнгийн захад гаргасан Бондын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа. Европт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаар тавдугаар байрт жагсдаг. Хувьцаа эзэмшигчдийн тоо байнга өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь хүмүүс хөрөнгийн захыг сонирхсоор байгааг харуулна гэдгийг Петр Коблик онцолж байлаа. Чехчүүд хөрөнгийн биржид IPO гаргах замаар хөрөнгө босгож байна. Прагийн хөрөнгийн биржийн 90 гаруй хувийг эзэмшдэг Венагийн Хөрөнгийн бирж нь бондын хөрөнгө оруулалт татдаг томоохон бирж. 40 орчим улсаас нэг их наядын еврогийн хөрөнгө босгожээ. Манай улсын Улаанбаатар хот, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкууд Венагийн биржээс бонд босгосон байна. Чех улсад хөрөнгийн бирж эрчимтэй хөгжиж байна. Цаашдаа эрчим хүчний зах зээл рүү идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Компаниуд төрийн өмчит байх бол хамгийн муу хувилбар, харин компаниуд олон нийтэд нээлттэй, хувьцаа эзэмшигчидтэй байх нь хамгийн сайн хувилбар” гэж Прагийн биржийн гүйцэтгэх захирал ярьсан юм. Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Монголын Хөрөнгийн биржийн талаар товч танилцуулга хийсэн бол, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг 2025 оны долдугаар сард болох Монголын эдийн засгийн форумд урьж, Баяр наадмыг үзэж сонирхож, Монголд аялахыг урьжээ.

Монголын бизнес эрхлэгчид NOVA MOSILANA үйлдвэртэй танилцлаа
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНЧУ-ын хамгийн том даавууны “Nova Mosilana” үйлдвэртэй танилцлаа. Зуун жилийн түүхтэй тус үйлдвэр нь жилд 9 сая метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд захиалгаар даавуу үйлдвэрлэдэг юм байна. Итали улсын томоохон брэндүүдийн гол даавууг нийлүүлдэг, хамгийн чанартай бүтээгдэхүүн гэдгээрээ нэрд гарсан үйлдвэр ажээ.

Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр орны төрийн тэргүүн оролцож, харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Хоёр Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Эрхэм хүндэт бизнесийн төлөөлөгчид өө, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр бизнес форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар үзэсгэлэнт сайхан Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтарсан бизнес форумыг Эрхэм Ерөнхийлөгч тантай хамтран нээж байгаадаа баяртай байна. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй хэдий ч хоёр орны ард түмний харилцаа, худалдаа, эдийн засгийн харилцаа үүнээс ч олон жилийн түүхтэй билээ. 1920-иод оны эхээр тухайн үеийн Чехословак иргэд манай улсад анхны шар айрагны үйлдвэр байгуулах, цахилгаан холбоо суурилуулахад гар бие оролцож байсны зэрэгцээ Замын-Үүд чиглэлийн зургаан морин өртөөг хоёр иргэн зургаан жилийн хугацаатай түрээсэлж байсан мэдээ байдаг. 1990 оныг хүртэлх хугацаанд Чех Улс нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь том түнш байсан бөгөөд уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай. Тиймээс энэ уламжлалаа өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа онцлон хэлье. Чехийн “Шкода” автомашин, “Кароса” автобус, “Ява” мотоцикль, “Татра” хүнд оврын машин, гутал, болор, шаазан эдлэл зэрэг нь монголчууд бидний хэзээний танил, хэрэглэж сурсан бараа, бүтээгдэхүүн бөгөөд эдгээрийн цаана “чех чанар” гэсэн ойлголт ямагт хамт байдаг билээ. Чехийн Засгийн газар 1996-2017 онд манай улсад 50 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан. Энэ хамтын ажиллагааг цаашид улам харилцан ашигтай хөгжүүлэхэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой. Энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улс “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Хамтарсан тунхаглал” гаргасны зэрэгцээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд чехийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау, инновац нутагшуулж, бизнес эрхлэгчдээ дэмжихээ илэрхийллээ. Монгол Улсын төр, засаг “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь шинэчлэл хийж байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч, эдгээр санал, санаачилга, зорилтыг хэрэгжүүлэхэд бидний найдвартай түнш, өндөр аж үйлдвэржсэн чехийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй. Энд хуран чуулсан бизнес эрхлэгч та бүхэнд ч бидэнтэй хамтран ажиллах хүсэл, сонирхол дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл хийж байгааг хэлэхэд таатай байна. Далайд гарцгүй манай хоёр улсын хувьд ачаа бараа тээвэрлэлт бидний тулгамдсан асуудал байдаг билээ. Монгол Улс төмөр зам, автозам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг “гуравдагч хөрш” улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх зарчим баримталж байна. Хоёр улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймд Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалж байна. Бизнес форумыг зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна.
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Эрхэм сайд Липавский, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Өнөөдөр Чех-Монголын бизнес форумын нээлтэд оролцож, үг хэлэх завшаан тохиож байгаад баяртай байна. Хоёр талаас ийм өндөр ирцтэй оролцоно гэж төсөөлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс хэдийгээр хүн амын хувьд жижиг зах зээл хэдий ч манай аж ахуйн нэгжүүдийн хувьд маш сонирхолтой зах зээл болсны илрэл гэж үзэж байна. Бизнес форумыг зохион байгуулсан хоёр талын бүх хүн, байгууллагад талархал илэрхийлье. Монгол бол бидний олон арван жил хамтран ажиллаж ирсэн уламжлалт түнш юм. Өнөөдөр миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэлэхдээ, Монгол Улсын үйлдвэржилт, хөгжилд манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулсанд бахархаж явдгаа илэрхийллээ. Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн Чехословакийн геологичид, Улаанбаатарын томоохон эмнэлгүүдийн нэгийг барьсан инженерүүд, цахилгаан станцуудад ажилласан мэргэжилтнүүдийг энд дурдаж болно. Эрдэнэт бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон. Чехийн аж ахуйн нэгжүүд энд орон сууц барьж, дулаанаар хангаж, үйлдвэр барихаар төлөвлөж, чех шар айраг хүртэл исгэж байна. Бид аж ахуйн нэгжүүдээ зөвхөн бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй, Монголын эдийн засагт бодитой, урт хугацааны нэмүү өртөг бий болгохын төлөө зорьж ажиллахыг дэмжиж ирсэн. Бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Энэ бизнес форум, бизнес эрхлэгчид ч үүнд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр 70 шахам жил хамтран ажиллаж байгаа шигээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах, тээвэр зэрэг бусад салбарт ч хамтарч ажиллах хүсэлтэй байна. Энэ танхимд байгаа чехийн аж ахуйн нэгжүүд энэ талаар ярилцахад бэлэн байна. Бидний харилцан яриа гэж нэрлэдэг зүйлийг зөвхөн улстөрчид бус бизнесменүүд, эрдэмтэд, тамирчид, аялагчид бий болгодог. Иймд өнөөдөр та бүхэн эдгээрийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд бодит ажлууд хийгдэж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол-Чeхийн бизнес форум амжилттай болж өндөрлөв
2025.03.12. БНЧУ. Прага хот. Монгол-Чехийн бизнес форум Праг хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хоёр улсын Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирж оролцсон нь форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж буйг харууллаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од форумыг нээж хэлсэн үгэндээ Европын Холбооны гишүүн орны нэг Чех Улс нь өндөр технологи, инновац, үйлдвэрлэлийн салбарт асар их туршлагатай. Монгол Улс нь байгалийн баялаг, эрчим хүчний нөөц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд асар их боломжтой. Эдгээр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх үндэс суурь болж байна гэдгийг онцолсон юм. Сүүлийн 10 жилд хоёр улсын худалдааны эргэлт 1,37 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт байна. Монгол Улс молибдений хүдэр, баяжмал, хими, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүн экспортолж, Чехээс хуванцар, металл, хүнсний болон эрүүл мэндийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрчим хүчний технологи гэх мэтчилэн өндөр технологийн бүтээгдэхүүнүүд импортолдог. 2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим доллар юм. Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг. 1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээрийн 60 гаруй хувь нь өнөөдөр худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Чех нь 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна. Монгол-Чехийн бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын 150 гаруй аж ахуй, компаниудын 200 гаруй төлөөлөл оролцлоо.
- Бизнес форумын үеэр “Монгол-Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр орын Танхимуудын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа.
- Монголын 10 гаруй компани шинэ бизнес, хөрөнгө оруулалтын түнш олж, хамтран ажиллахаар болов.
- Монгол-Чехийн бизнес форумын хүрээнд нийтдээ 6.3 сая ам.долларын дүнтэй бизнесийн гэрээ байгууллаа.
- B2B уулзалт боллоо. Хоёр улсын компаниуд хоорондоо нүүр тулан танилцаж, бизнесийн санал солилцож, туршлага хуваалцаж, түншлэлийн эхний бодит суурийг тавьдаг ач холбогдолтой арга хэмжээ бол B2B уулзалт байдаг юм.
- Монголын бизнес эрхлэгчид Прагын хөрөнгийн бирж, мах махан бүтээгдэхүүний “КOSTELECKE UZENINY”, Чехийн хамгийн том даавууны “NOVA MOSILANA” үйлдвэр, мөн тахианы хамгийн том “Воднанске Курже” үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцах аялал хийлээ.
.Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнээс ч өмнө хоёр орны нөхөрлөл, хамтын ажиллагаа эхэлсэн, түүх, өв соёлын үнэт баялаг арвинтай улсууд гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж байв. Тиймээс бизнесийн уламжлалт салбарын өргөн харилцаатай. Үүний тод жишээ нь Эрдэнэтийн орд хайгуулыг чехүүд хийж, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлж байв. Харин өнөөдөр уламжлалт салбараас гадна дэвшилтэт техник, технологи, инноваци, ноу-хау, тээвэр логистик зэрэг шинэ салбарт хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулах, улмаар 14 мега төсөлд Чехийн томоохон компаниудыг оролцож, туршлагаа хуваалцаж ажиллахыг уриалсан юм. Европын хөнгөлөлтийн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжийг Монголын компаниуд сайтар ашиглах хэрэгтэй гэдгийг ч форумын үеэр ярьж байв. Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогоор улс орноо хөгжүүлэх алхмыг хийсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол зорилгын нэг нь зах зээлийг тэлж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Тэгвэл Европын орнууд руу зах зээлийг тэлэхэд Чех Улсын газар зүйн байршил болоод уламжлалт нөхөрсөг харилцаа, эдийн засаг, бизнесийн өргөн түншлэл чухал ач холбогдолтой юм гэж МҮХАҮТ мэдээлэлдээ дурджээ.

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
2025.03.11. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. Чингис хаан үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ. 2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэжээ. Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ. Нээлтийн үеэр мөн 2027 онд Прага хотноо 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурлаа.

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
2025.03.12. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхлоо. Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа. Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо гэжээ.

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ
2025.01.13. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байсан юм. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийсэн түүхтэй. Энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монгол Улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ. Мөн М.Краутерын Монгол Улсад ажиллаж байсан үеийнх нь гэрэл зургуудыг гарын бэлгийн хамт гардууллаа. Өөрт нь хүндэтгэл үзүүлж байгаад ахмад геологич талархал илэрхийлж, Прага дахь Элчин сайдын яамны хамт олон байнга санаа тавьдаг тухай хэллээ. Залуу халуун нас, хүч хөдөлмөрийнхөө багагүй хугацааг өнгөрөөсөн Монгол Улсыг хоёрдох эх орноо хэмээн боддогоо ярьж, хамтарсан баг тухайн үед хэрхэн ажиллаж байсан тухай дурсан ярилаа. Мөн Монголын ард түмэн, түүний дотор Эрдэнэтчүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг нь уламжлахыг хүслээ. М.Краутер хожим нь эх орондоо буцаж “Геологийн судалгаа” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байсан. 1980 онд Монгол Улсад “Монгол-Чехословак метал” үйлдвэрийн захирлын албыг хашиж байжээ.

Чехэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 29 оюутан суралцаж байна
2025.03.12. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа. 29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна. Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм. Өнөөдрийн уулзалтад мөн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ХБНГУ-д жил гаруй суралцаж байгаа дөрвөн оюутан ирсэн байлаа. Тэд бүх хичээлдээ онц сурч байгаа сургуулийн удирдлага нь уламжиллаа. Ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Төрийн айлчлалын үер хоёр улсын салбарын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэхээр болсон юм. Мөн оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр улсын хэл, соёлоос суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт зохионо. 2023-2024 оны хичээлийн жилд Чехийн их, дээд сургуулиудад манай улсын 120 гаруй оюутан суралцсан байна. МУИС 1992 оноос чех судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2006-2007 онд Чехийн хөгжлийн агентлагийн төслөөр Чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, хичээлийн материаллаг баазыг нь сайжруулж, мэргэжилтэн багш ажиллуулах болсон юм. 2023 оноос Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж байна. 1955 оноос хойш Чехословак Улсад 20 мянга гаруй монгол иргэн суралцсан бөгөөд 300 гаруй нь дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсан байна. Тус улс 1989 оныг хүртэл жил бүр 40 оюутан, техникумын суралцагч, мэргэжил дээшлүүлэгч, аспирант хүлээн авч, сургаж байсан юм.

Монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа
2025.03.12. БНЧУ. Прага хот. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Базаржавын Мянганбаяр,
Алтан гадас одонгоор:
- Үндэсний бөхийн улсын цоллооч, засуул Равжирын Банзар,
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Хишигжаргалын Байсүрэн,
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Айлиагийн Цогзолмаа,
- Чех Улс дахь Шагайн нумт харвааны салбар зөвлөлийн тэргүүн Цэвэгмидийн Хандсүрэн,
- Чех Улс дахь “Монголчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн, Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Дашнямын Ариунжаргал,
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Чимэддагвын Ундрах,
- Чех Улс дахь оёдлын “Карс Волант” компанийн үүсгэн байгуулагч, захирал Нарангэрэлийн Баярмагнай,
- Чехийн Ледце хот дахь Азийн бяцхан музейг үүсгэн байгуулагч Балдандоржийн Ариунзул,
- Чех Улс дахь оёдлын “Шаню” компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэдэнбалын Алтанбал,
- Үндэсний бөхийн улсын цоллооч, засуул Равжирын Банзар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Чех Улс дахь Шагайн харвааны салбар холбооны тэргүүн Чулуунбаатарын Наранбаатар,
- Нийгмийн сайн дурын ажилтан Дагвасүрэнгийн Жагармаа,
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Энхбаярын Бөхбилэгт,
- Ачаа тээврийн “Мондраев” компанийн үүсгэн байгуулагч, орчуулагч Баясгалангийн Цолмончимэг,
- Чех Улс дахь “Баянмонгол” ТББ-ын тэргүүн Пүрэвсүрэнгийн Ялалт,
- Үндэсний хоол, идээ, ундааны “Алтай.мн” компанийн үүсгэн байгуулагч, захирал Лхагвасүрэнгийн Сэлэнгэ,
- Чех Улс дахь “Хос багана” ТББ-ын тэргүүн Төрмөнхийн Мөнх-Эрдэнэ,
- Прага хот дахь “Чикара сүши” зоогийн газрын үүсгэн байгуулагч Батчулууны Ганчулуун,
- Нарны циркийн жүжигчин, уран нугараач Наранхүүгийн Халиунсүрэн,
- Чех Улс дахь онцгой байдлын техник, хэрэгсэл үйлдвэрлэгч “Захас” компанийн захирал Мартын Одгариг,
Ерөнхийлөгч мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст шагналыг нь гардууллаа.
Алтан гадас одонгоор:
- Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч Оюунчимэг Пресова
Найрамдал медалиар:
- Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлгийн дарга Станислав Берковец,
- Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек,
- Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш,
- Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны Олон улсын харилцаа, Европын холбооны газрын захирал Ладислав Бановец,
- НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын тэргүүн Петр Чап нарыг нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Чехэд 14 мянга гаруй монгол иргэн амьдарч байна
2025.03.12. БНЧУ. Прага хот. Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Прага хот дахь Элчин сайдын яаманд зочиллоо. Эх орон, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон бүс нутагт улсаа сурталчлан таниулахын төлөө улам хичээн ажиллахыг Ерөнхийлөгч захилаа. Мөн гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээлээ. Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг. Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ. Прага дахь Элчин сайдын яам жилд дунджаар 6,000 орчим иргэнд консулын үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
2025.03.13. БНЧУ. Прага хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Чех Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийсэн энэ удаагийн айлчлалаар хоёр улс уламжлалт, найрсаг харилцаагаа шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ. Төрийн айлчлалын хүрээнд боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спорт, хууль эрх зүй, палеонтологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ, бусад баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелыг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг албан ёсоор урилаа.
Хоёр улс:
- Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ.
- Гурван аж ахуйн нэгж 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
“Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татна. - Уламжлалт харилцаат салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг чиглэлээр хамтарна.
Чехэд амьдарч байгаа 15 мянга орчим иргэнийхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр илүү нягт хамтарч ажиллана. - ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн их, дээд сургуульд суралцах боломжийг улам нэмнэ.
- “Алсын хараа-2050”-ыг Чехийн “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлоготой уялдуулна.
- “Тэрбум мод” хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллана.
- “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.
- Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргана.
