Монгол, Хорватын харилцаа

2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна. Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович: Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, .Хорват, Монгол хоёр орны харилцаа цаашид улам бэхжиж, эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.
2023.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Златко Матеша нь тус улсын Ерөнхий сайд, хоёр удаа их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан нэр хүндтэй улс төрч юм. Иймд түүний 20 гаруй жил хоёр орны гүүр болон ажилласан хөдөлмөрийг үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Найрамдал одонгоор шагнасан байна. Тэрбээр одоо Хорватын Олимпын хорооны ерөнхийлөгчийн ажилтай. Энэ хугацаанд Монгол Хорват хоёр орны соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаага өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.