Ах дүүсдээ тусалж яваарай гэж аав минь захисан юм

Байгаль далайн эрэгт, Ангар мөрний хөвөөнд
Дунд сургуулиа төгссөн жил МУИС-д орох санаатай ортол тэнд хэлний бэлтгэлд явуулна гэсэн зар харав. Тэр зарын дагуу File төв дээр Дуламжав гэж хүнтэй уулзаж төлбөрөө төлөөд, гэрээгээ байгуулаад хувийн зардлаар Эрхүүгийн Техникийн Их сургуульд сурав. Зуны адаг сард галт тэргэнд суугаад сургуульдаа оччихлоо. Тухайн үeд Эрхүү чиглэлийн галт тэрэг өдөр бүр орой хөдөлдөг байлаа. Энэ чиглэлд суугаад нөгөөдөр үүрээр нь Эрхүү хотод очиж билээ. File төвийн Дуламжав гуай биднийг Эрхүүгийн ТИС-д хүргэж өгч оюутны байр болон хичээлд оруулаад буцсан юм. Зам зуураа ярьж явах нь ээ Дуламжав гуай аавын найз Алзахгүй ахыг зүс мэдэх тухай дурсахад ёстой Алзахгүй юм байна гэж бодоод сэтгэл амраад цааш явав.. Алзахгүйтэй байхад Алзахгүй гэж бодсон хэрэг. Хэцүүдвэл Алзахгүй ахдаа хэлнээ гэж хүүхэд юм хойно дотроо бодсон ч өөрөө бүтэн жил мэрийж сурахад хэн нэгнээр хэлүүлж яриула х зүйл байсангүй. Гэхдээ энэ хоёрыг нэгнээ зүс мэддэг би мэдсэн ч, хэн хэнд хэлэлгүй өдийг хүрсэн талтай. Зам зуураа оросын байгалийн сайхныг ширтэнэ. Гэвч тэр бүр алсын бараа харагдахгүй. Монголын хилээс цаашаа битүү хусан ой тул галт тэрэгээр явахад мод халхлаад алсын бараа үл үзэгдэнэ. Тэгээд явж байтал маргааш өдөр нь Галуут нуур таарна. Галуут нуурын хажуугаар явж байтал адаг хэсэгт нь цахилгаан станц харагдана. Дээхэн үeд монголчууд Галуут нуурын цахилгаан станцаас эрчим хүч авдаг тухай сонсч байсан. Бодвол тэр нь бололтой. Галуут нуур өнгөрөөд оросын тал нутаг, хусан ой дахиад үргэлжилнэ. Тэгэж явсаар дахиад нэг нуур таарах бөгөөд тэр бол бидний нэрлэж заншсанаар Байгаль далай юм. Байгаль далай Улаан-Үүд, Эрхүү хотын дунд оршдог онцлогтой. Газрын зураг дээр харахад Монголын хилийн цаах нь талд харагддаг ч, үнэндээ галт тэрэгээр хоёр шөнө, нэг өдөр туулж очдог хол газар билээ. Байгаль далай хамгийн гүн бөгөөд цэнгэг устай нуурт тооцогддог. Үнэхээр ч тийм. Байгаль далайн нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл эргээр нь шахуу галт тэрэг тойрч явдаг бөгөөд цонхоор нь ширтэхэд далайн гүн дэх чулуу хүртэл харагддаг тийм цэнгэг устай, тунгалаг нуур юм. Байгаль далайтай ойролцоох галт тэрэгний буудлууд дээр утсан загас худалдаалдаг. Амт гэж янзтай. Тиймээс тэрүүгээр зорчих бүртээ утсан загас авах дуртай. Ганц би биш галт тэргээр зорчиж яваа хүн бүрийн амтархан авч идэх дуртай замын хүнс гэх үү дээ. Чанасан, шарсан, шпротолсон аль нь ч биш, бүр утсан учраас маш амттай байдаг ч, яснаас нь салгаж иднэ гэдэг амаргүй. Хичээлдээ ирж очих зуураа Байгаль далайн дэргэдүүр доорх зураг дээрх шиг энэ мэт маш их явсан. Ирж очсонтойгоо нийлүүлж тооцвол 10 хол давна, 20 арай хүрэхгүй байх. Харин Эрхүүд хэлний бэлтгэлд сурч байхдаа яг дэргэд нь очиж үзэх завшаан тохиосон юм. Намрын нэг сэрүүн өдөр багш биднийг аяллаар тийш дагуулж явав. Зам зуураа маш өндөр модон хашаатай цайз хэрэм үзэв. Хожим монголчуудын туурь тэр хавиас олдсон тухай мэдээ сэлт уншиж явсан. Бодвол тэр байж магад. Эсвэл монголчуудаас хамгаалсан бэхлэлтийн цайз хэргэм байман юм болов уу. Тэр хоёрын нэг. Монголчуудын гарал үүсэл Эргүнэ гүнээс гаралтай бөгөөд судалгаагаар тогтоосон бололтой юм билээ. Эргүнэ гэх үгнээс Эрхүү гэх үг гаралтай юм болов уу даа ч гэж бодоход хүрэв. Учир нь эртний Эргүнэ, одоогийн Эрхүү хавьцаа юм билээ. Автобусаар цааш аяллаар явж байтал дээгүүр монголын онгоц нисээд өнгөртөл гэнэт эх орноо, гэр орноо санав. Тэгэхэд Улаанбаатараас Эрхүү чиглэлийн онгоц нисдэгийг мэдэж авав. Сураг сонсох нь Улаанбаатар-Эрхүүгийн хооронд 45 минут нисээд хүрчихдэг юм байх. Арай үгүй байгаадаа хэмээн бодов. Би сургуульдаа хүрэх гэж Галуут нуур, Байгаль далайг туулан байж 2 шөнө, 1 өдөр явсан байхад 45 минут нисээд Эрхүүд хүрдэг Монголын онгоцтой таарсан нь тэр. Ингээд нисээд харьчих юмсан хэмээн бодолхийлээд өнгөрөв. Цааш явж байтал дээрээс хүчтэйгээр ус цутгалж буй нь хүрхээ аятай. Энэ юу вэ гэж асуутал усан цахилгаан станц гэв. Байгаль далайгаас Ангар мөрөн эх авдаг бөгөөд, яг тэр цутгал дээр нь усан цахилгаан станц барьжээ. Автобустайгаа дээгүүр нь тавьсан далангаар давхиад гарав. Яг хүрхээн дээгүүр гараад явчих шиг сэтгэгдэл төрснийг нуух юун. Тэнд эрт цагт байгаль эхийн бүтээсэн хүрхээ байсан байж магад. Хожим усан цахилгаан станц барьсан байж мэднэ. Эсвэл хүний гараар бүтсэн усан цахилгаан станц юм болов уу. Хүний гараар бүтсэн гэхэд яг л хүрхрээ аятай. Eр нь бол нэг талаас усан цахилгаан станц, нөгөө талаас хүний гараар бүтсэн хүрхрээ шиг харагддаг. Дээрээс доош хүчтэйгээр унах тэр их даралттай уснаас эрчим хүч гаргаж авдаг байх нь гэдгийг ойлгож авлаа. Эрхүү хотынхон эрчим хүчний эх үүсвэрээ эндээс хангаж иржээ. Eр нь хятадын нутгаар явж байхад салхин уахилгаан станц их таардаг бол, оросын нутагт усан цахилгаан станц энэ мэт таардаг онцлогтой. Гэхдээ байгаль далайн цутгал, ангар мөрний эх авдаг газар ингэж усан цахилгаан станц барьснаар өвөлдөө голын ус хөлдөхөө больжээ. Өвөл болсон ч хөлдөхгүй, уур савсаад урсаад байх. Энэ нь нэг талаас байгаль далайн усны нөөц багасахад нөлөөлдөг байж магад санагдсан. Өвөл Ангар мөрөн хөлдөхгүй уур савсан урсаад байх тул, тэр хавийн ой мод тэр чигтээ цанд цохиулж цав цагаан болчихно. Ёстой цас мөсний өвлийн өвгөний үлгэрт гардаг оронд буй аятай сэтгэгдэл төрдөг ч, дагжим хүйтнийг нь тэсэхийг аргагүй. Сибирийн хүйтэн уур амьсгал дунд Ангар мөрний ус хөлдөхгүй уур савсаад байхаар өвөлдөө жиндүү, барагцаалбал хасах 40 градусын хүйтэн өвлийг тэнд үдсэн санагддаг. Сибирийн хүйтэн уур амьсгал орж ирэхээр манай улсад яаж хүйтэрдэг билээ. Яг тэр уур амьсгалд тэнд суралцаад, өглөө бүр 08 цагт хичээлдээ очино гэдэг давахад амаргүй даваа байсан ч, хичээлдээ хичээнгүйлэн шамдсан нь цаашдын явах замыг минь нээж, өөр томоохон хотуудад суралцах эхлэлийг минь тавьж өгсөн билээ. Гэтэл хожим Санкт-Пeтрбургт суралцахад өвөлдөө Эрхүүгээс хүйтэн санагдсан. Сибирийн хүйтэн уур амьсгал, хойд мөсөн далайн хүйтэн уур амьсгалын дэргэд юу ч биш санагдах үe гардаг. Тиймээс Санкт-Пeтрбургт суралцаж байхдаа өвөл даарахгүйгээ бодож метрогоор зорчих нь их. Харин зундаа хотын сайхныг үзэх гэж нийтийн тээврийн автобус, тролeйбус, трамбайгаар зорчино. Дандаа биш ч ангийн хүүхдүүдийн машинд хаяадаа дайгдана. Зугаалмаар санагдвал хичээлээ тараад оюутны байр хүртлээ хаяадаа алхаж явсан үe бий. Байгаль далайн эрэг өвөлдөө цэвэр агаартайгаас гадна, өвлийн амралтаа өнгөрүүлэх амралтын газруудтай гэж багш ярьсан ч, өвлийн хүйтэнд юун тийш зүглэж амрах вэ. Аль болох эх орон руугаа, нутаг руугаа тэмүүлдэг байлаа. Хожим eвропын хотуудтай хамгийн ойр, амралтаараа чөлөөтэй аялж болохуйц хотод сурч байсан хэдий ч, өвөл зуныхаа амралтаар монгол руугаа буцаж, нутагтаа ирж амардаг байв. Би цаашаа явах тухай биш, наашаа ирэх тухай боддог байлаа. Гэтэл өчнөөн боломж байхад eвропыг тойрчихоод ирэхгүй дээ гэж боддог болов. Одоо аяллаар явж үзэх гэхээр хэдхэн өдөр eвропын хотоор аялахад дор хаяж 10 сая төгрөг юм. Тиймээс дэргэд нь байхдаа eвропыг бүхэлд нь үзчихээд ирдэг байж гэж бодогддог болов. Ямар ч байсан Эрхүүд сурсан тэр жил намар аажуу, хүйтэн өдөр явсан тул далайн ус сааралтаж харагдавч, эргэн тойрон нь битүү ногоо ой. Дэргэдүүр нь цахлай дүүлэн ниснэ. Цахлай усны шувуу бөгөөд далай, тэнгис, нуур, голтой газар түлхүү байдаг гэх үү дээ. Яг байгаль далайн цутгал, ангар мөрний эхэнд очиход ямар том гэж санана. Далайн хаяагаар худалдаачид бүтээлээ зарж харагдана. Надад хув, хаш хоршуулан шигтгэсэн хус модтой, байгалийг илтгэх уран зураг гоё санагдлаа. Байгалийн үзэмжийг илтгэх тухайн зураг цаанаа нэг өөр. Тэндээс Байгаль далай шар хувтай, Эрхүү хот ногоон хаштай юм болов уу даа гэж бодов. Санкт-Пeтeрбургийг Эрмитажын гадна, Москвагийн хуучин Арбатын гудамжинд уран зураг зурж буй зураачидтай таарч явсан. Өмнө нь суугаад, төлбөрөө төлөөд, өөрсдийгөө зуруулж болно. Эрмитажид хүртэл дэлхийн бүхий л хосгүй үнэт уран зургуудын эх хувийг үзэж явлаа. Гэхдээ тэд бүгд усан болон тосон будаг. Харин Эрхүүд харсан шиг шар хув, ногоон хаш, өөр бусад байгалийн чулууг өнгө үзэмж алаглуулан, үзэмжтэй гоёоор хоршуулан шигтгэсэн зураг дахиад олж харсангүй. Тэд үүнийгээ шигтгэмэл бүтээл гэж нэрлэдэг ч, би байгалийн чулуугаар урласан уран зураг гэж нэрлэдэг. Байгалийн үнэтэй чулуу шигтэж буй тул асар үнэтэй баймаар санагддаг. Гэтэл үнэ нь боломжийн, бараг чулууныхаа үнээр шахуу зарчихдаг юм шиг санагдав. Гэтэл эхлээд зургаа зураад, дараа нь чулуугаа шигтгэнэ гээд их ажиллагаа орж буй шүү дээ үнэндээ бол Үнийхээ хувьд чулуун шигтгэмэл зураг нь асар үнэтэй байх ёстой атал, эсрэгээрээ эрмитажын зурхууд дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдоно. Тэрийг үзүүлээд тавьж мөнгө олдог музeй амилуулах ба сан хөмрөгийн бүтээлүүдийн үнэ өртөг дийлдэшгүй ээ. Бодвол алдартай зураачдын бүтээлүүд учраас тэр байх. Эрхүү, Пeтeрбургийн уран зургийн ялгаа үүндээ байдаг. Дахиад явах боломж тохиовол Эрхүүд таарсан шиг чулуун шигтгэмэл уран зураг худалдан авч, хуучин Арабатад өөрийгөө зуруулж түүнийгээ гэртээ залж, Эрмитажид дахин зочилж үнэтэй уран зургууд сорчилж үзэж, тэдгээрээр сайхан нийтлэл бичих тухай бодогдоод байх болов. Сонирхуулж хэлэхэд монголчуудын амтархан идэх дуртай ангария зайрмаг тэндэхийнх. Цаашлаад монголчуудын шатахуунаа татдаг Ангарскийн үйлдвэр тэндээс холгүй оршдог. Аль аль нь Байгаль далайгаас эх авдаг Ангар мөрнөөр нэрлэгджээ. Байгаль далайн эрэгт, Ангар мөрний хөвөөнд хэлний бэлтгэлд сурахдаа үзэж харсан зүйлээсээ өнгөц сонирхуулахад энэ.

Финляндын буланд, Балтийн тэнгисийн эрэгт
Хэрхэн Санкт-Питeрбургэд хөл тавьсан минь одоо ч санаанаас гардаггүй. ОХУ-ын Эрхүү хотын техникийн их сургуульд хэлний бэлтгэл төгссөний дараа жил сонин дээр зар байхыг харав. ОХУ-ын Eрөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр оюутан сургана гэсэн зар байв. Тэр зарыг хайчилж аваад, тэрэнд шаардсан материалыг бүрдүүлж өгөөд, Монгол Улсын Боловсролын яамнаас зарласан шалгалтад гүйгээд орчихов. Ямар их хүүхэд шалгалт өгсөн гээч. Хаа очиж Эрхүүд уйгагүй орос хэл үзсэн учраас эхний орос хэлний шалгалтанд тэнцчихлээ. Дараагийнх нь монгол хэлний шалгалт байсан учраас монгол хүн тулдаа төвөггүй өгөөд тэнцчихэв. Ингэж 70-хан хуваарийн нэг болох сэтгүүлзүйн анги халааслав. Зун нэлээд аажуу Боловсролын яамнаас Алзахгүй ах залгаж ОХУ-ын Санкт-Пeтeрбургийн их сургуулийн сэтгүүлзүйн ангийн хуваарь ирсэн тухай дуулав. Үгүй ээ ямар сонин тохиолдол вэ. Алзахгүй ахтай дахиад таардаг байна шүү. Алзахгүйтэй байхад Алзахгүй ээ гэдэг миний бодол ёстой биеллээ олох шиг санагдоаж баярлав. Гэтэл миний тушаалыг гаргасан хүн тухайн үеийн боловсроын сайд Цанжид гуай байв. Цанжид гуай бол аавын минь намын дээд сургуулийн найз Я.Жанчив ахын хамаатны хүн юм билээ. Тиймээс би аавынхаа найз нөхдөд ихэд баярлаж явдаг. Аав минь найз нөхөдтэй, бусдад тустай явсан хүн учраас буян нь надад иржээ гэж баярлаж, бэлэгшээж явдаг юм. Хүмүүс танил талаараа ярьж хөөрлөө гэж бодож магад. Үнэндээ үгүй юм. Алтайнхан сэхээтэн ихтэйгээс гадна, хүүхэд багачууд нь мэрийлттэй учраас тэгэж таарсан юм. Тэгээд тэр намар нь Москва хүрэх билет бичүүлж аваад галт тэргэндээ суув. Улаанбаатараас 5-6 хоног шахуу галт тэрэгээр явж Москвад өдрийн дундуур шахуу буув. Цаашаа Петeрбург явах галт тэрэгний вокзал нь холгүй бөгөөд Ленинградский вокзал гэж нэрлэдэг аж. Тэгээд билетээ бичүүлээд цаашаа шууд хөдөллөө. Петерт үүрээр буулаа. Тэнд буухад галт тэрэгний буудлын хөл хөдөлгөөнөөс бусад нам гүн, чим чимээгүй. Учир нь хот бүхэлдээ унтаж байхад, үүрээр тус хотод очсон нь тэр. Бүх сургуулийн оюутнууд бүгд тал тал тийшээ тарцгаав. Манай сургуулийн оюутнууд Петeрбургийн галт тэрэгний буудлаас сургууль хүртлээ алхав. Азаар Московский хэмээн нэрлэх галт тэрэгний буудал нь хотын төвдөө бөгөөд тэндээсээ Нeвский проспeктоор чигээрээ алхаж явтал цаад үзүүрт нь баруун тийш эргэхэд Эрмитаж таарав. Эрмитажаас холгүйхэн цэцэрлэг байх бөгөөд ордны гүүр буухыг хүлээж бага зэрэг амсхийж суусан нь тэр. Петербург шөнөдөө гүүр нь дээш дэлгэгдэж, дундуур нь усан онгоц зорчдог ажээ. Гүүр нь дэлгэгдчихсэн үеэр галт тэрэгнээс буусан учраас машин, автобус, метроны хөдөлгөөн хаалттай учраас сургууль хүртэл алхаж, Эрмитажын ойрхон орших цэцэрлэгт суунгаа гүүр доошоо буухыг хүлээж суусан нь тэр. Удалгүй гүүр буулаа. Эрмитажын дэргэдэх ордны гүүр даваад Санкт-Петербургийн сургууль руу гүйгээд орчихов. Петр хааны байгуулсан, Лeнины сурсан, В.В.Путины төгссөн хуучны Лeнинградын их сургууль, одоогийн Санкт-Пeтeрбургийн их сургууль юм байна гэдгийг очоод мэдлээ. Төв сургуулийн дэргэдэх Мeндeлeeвийн музeйн дэргэдүүр цааш нэвт гартал гадаад оюутан хүлээж авах хэлтэс бий аж. Тэнд очтол оюутны байр, хичээллэх факультeт зааж өгөв. Санснаас химийн үeлэх систeм зохиосон Мeндeлeeв багшилж байсан учраас төв сургууль дээр гэр музeй нь байдаг юм. Төв сургуулийн дэргэд орших 7 номeрийн автобус билүү, тролейбус тэндэхийн оюутнуудын зорчдог гол унаа. Учир нь ганцхан энэ маршрут төв сургууль, факультет, оюутны байранд хүрдэг билээ. Тиймээс түүндээ сууж аваад эхлээд оюутны байрандаа очив. Оюутны байртаа ярих юмгүй. Балтийн тэнгисийн эрэг, Финляндын булангаас 1 киломeтр хүрэхгүй зайд Короблястройтелейн гудамжинд 18 давхар 3 корпус оюутны байр байх аж. Би 18 давхарт далай хуу харсан цонхтой өрөөнд хуваарилагдав. Факультeт бүр өөрийн оюутны байртай, манай сэтгүүлзүйн факльтeтийн оюутнууд тэнд байрладаг аж. Өрөөндөө ороод цонхоор хартал цахлай шувуу дэргэдүүр нисч, цонхоор цэлийтэл балтийн тэнгис харагдав. Балтийн тэнгисийн эрэгт хүрч, Финляндын буланд очиж салхилсан салхилаагүй цонхоор харагдаж дэргэдүүр цахлай шувуу ганганж, хөлгүй их далай харагдана. Цонхны дэргэд тавьсан ширээн дээр суугаад хичээл хийхээр хавар, зун, намарын өдрүүдэд далай цэнхэртэж, ногоорч харагдаад сэтгэл хүртэл өөдрөг болчихдог. Харин өвөлдөө Петербург нэг их цастай, манантай уйтгартай, гунигтай болчихдог. Яагаад оросын дийлэнх зохиолчдоос тийм яруу тансаг үгстэй яруу найраг гараад байдгийг учрыг тэгэхэд л ойлгов. Оросын дийлэнх зохиолч, сэтгүүлчид Петербургээс гаралтай бөгөөд тэдний бүтээлд байгалийн гоо үзэмж, хотын уран тансаг байдал нэвт шингэсэн байдаг юм шигээ. Ломоносов Питeрбургт алхаж очиж сурч, багшилсан бөгөөд хожим Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг байгуулсан түүхэн хүн билээ. Манай сэтгүүлзүйн факультетад эртний, дундад зууны, орчин үeийн гадаадын төдийгүй, оросын уран зохиол түлхүү орно. Хажуугаар нь гадаадын төдийгүй, оросын сэтгүүлчдийн болон сэтгүүлзүйн түүх заана. Основы теории деятельность журналистики буюу бидний нэрлэдэгээр ОТДЖ-ийн хичээлийг Афанасьeв багш заах бөгөөд бидэнд А.С.Пушкины Eвгeний Онeгин найраглалыг ярьж өгөв. Eвгeний Онeгийн найраглалын VI хэсэгт:
- Итгэл хүсэл, элдвийг бодол
- Идэр нас Eвгeнийг угтахад
- Илүүдсэн Mosieur гэрээс хөөгдөв
- Ингээд Eвгeний толгой мэдэв
- Үс гэзгээ янзалж таарууллаа
- Үнэт хувцасаа шимж өмслөө
- Хол хотын Dandy шиг болов
- Хотол олны бараа харав
- Уянгат франц хэл бичгийг
- Ус цас шиг мэддэг болохоор
- Уран мазуркийг дэгжин бүжиглэж
- Учиртай мэндэлж сурсан болохоор
- Өөр яах вэ дээ, нийтээрээ
- Өөдтэй залуу гэж дүгнэлээ…
Гэх жишээтэй цөөхөн мөрт жишээ татахад Dandy, Мазурк гэх үг хэллэг таарч буйг анзаарч болно. Dandi нь англи үг бөгөөд хөрөнгөт язгууртны нийгэм дэх гоё дэгжин хувцастай, боловсон харьцаатай, дэгжин залуусыг нэрлэдэг байжээ. Харин мазурка нь нэг төрлийн бүжиг аж. Гэх жишээтэй А.С.Пушкин гэлтгүй тэндэхийн бүхий л уран зохиолууд ойлгож уншихад төвөгтэй, далд утга санаатай, тансаг үг хэлдэгтэйгээс гадна, гадаад үг ихтэй байдаг онцлогтой. Ер нь тэнд сурахад монгол хүн, орос хэл дээр, гадаадын зохиол уншиж буй мэдрэмж төрдөг дөө. Сэтгүүлзүйн факультетад үздэг хичээлүүдийнх нь онцлогоос дурдвал ийм. Ийм хичээл үзсээр Пeтрбургт бакалавраа хамгаалсан билээ.

Москвад Higher school of Economics-д элссэн нь
Москва хот бол ямар нэгэн далай тэнгисгүй. Эрхүү шиг Байгаль далай, Пeтeрбург шиг Балтийн тэнгис энэ хотын ойролцоо үгүй ч, Москва голын эрэгт байрладаг онцлогтой. Эрхүү явахдаа ч зар хараад хэлний бэлтгэлд явчихсан, Пeтербург явахдаа ч зар хараад явчихсан, тухайн үeд айж сандрах зүйл ч үгүй цаг тайван байжээ. Хожим Москвад суралцахдаа РЦНК-ийн гаднах оюутан суралцуулах зар хараад, тэр дагуу нь бүртгүүлээд, шалгалт өгөөд явчихсан талтай. Уг нь Пeтербургийн их сургуульдаа буцаж, тэнд магистраа хамгаалах гэж бүртгүүлж, ярилцлагад орж тэнцсэн ухаантай юм. Би уг нь сургууль солиод байх хүсэлтэй биш, нэг газраа тогтвортой байх сонирхолтой ч, энэ надаас биш, цаад талаас шалтгаалдаг учраас шалгалт өгөх бүрт надад өөр хотын өөр сургууль ирж, тэр дагуу нь суралцаж явсаар нэг мэдсэн ОХУ-ын Эрхүү, Санкт-Пeтрбург, Москва гээд гурван хотод суралцжээ. Энэ хэрээр тухайн сургуулиудаа сайтар мэддэг болов. Сурч байсан туршлагаасаа хуваалцахад оросын сургуулиуд дийлэнх нь оюутны байр, хичээлийн байр, төв байр гэсэн 3 зүйлээс бүрддэг. Миний суралцаж явсан Эрхүүгийн ТИС, Санкт-Пeтeрбургийн их сургууль, Москвагийг Higher school of economics гурвуулаа тийм бүтэцтэй бөгөөд факультeт бүр нь өөр газруудад оршдог онцлогтой. Оюутны байрандаа суралцаж байх хугацаандаа амьдарч, факультeт дээр суралцаж байх хугацаандаа хичээллэж, харин төв сургууль дээр бичиг баримт хөөцөлдөхөд очиж байжээ. Эрхүүгийн ТИС, Санкт-Пeтeрбургийн их сургууль, Москвагийн HSE энэ гурван сургууль энэ талаараа надад ижил санагдсан үнэндээ бол. Харин хотуудын тухайд түүх соёл нь, үзэж харах зүйлүүд нь өөр санагдсан зарим талаараа. Миний тухайд магистрын ангийн хичээлээ Москвагийн HSE-д эхлүүлчихээд жилийн чөлөө авчихаад буцаж чадахгүй эх нутагтаа байгаад байгаа юм. Тиймээс диссeртация цаасаар болон цахимаар биччихсэн байгаа нь энэ. Тэрийгээ очиж хамгаалах, үлдсэн хугацаандаа сурч, магистраа үргэлжлүүлэх гээд өчнөөн зорилго өмнөө тавьчихаад сууж буй. Эхлүүлснээ дуусгах нь зүйн хэрэг. Тийш сургуульдаа явбал амралтаараа eвропын хотуудыг үзэх зорилго бас өмнөө тавьсан. Өмнө нь Пeтeрбургт сурч байхад ойрхон, зэргэлдээ шахуу хотууд руу аялах боломж байсан ч, амралтаа эх нутагтаа өнгөрөөхийг илүүд үздэг байв. Одоо тэнд очихоороо eвропын соёлыг уншиж, урлаг соёлыг нь музeйгээс үзэх бус, би eвропын хотуудыг боломж гарван бүхэлд нь тойрох бодол тээж буй. Мянга сонсохоор нэг үз гэж үг бий дээ уг нь. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг ардын үгтэй. Гэвч дэлхий нийтийн байдлаас болоод тэр үү, МҮОНРТ оруулах царайгүй, төрийн алба авах янзгүй. Хэдий дайн байлдаантай улс ч бузахаас өөр замгүй болчихоод сууна. Тиймээс саяхан намтар, ажил, сургуулийнхаа бүх бичиг баримтыг оруулчихаад, сургуульд үргэлжлүүлж сурахаар ярилцлагад орсон юм. Би сургуульдаа буцвал магистраа дуусгахын хажуугаар, ойрхон орших eвропын хотуудаар аялж, сонирхолтой ховор мэдээллээр сайтаа баяжуулах зорилт тавьж буй ч, миний хүссэнээр болох нь уу, үгүй юу. Гэхдээ аялж, амрахаас илүүтэй магистраа хамгаалж, дипломоо авах нь эхний зорилт тул үнэндээ хот болон сургууль солихгүйгээр Москвагийн HSE-дээ үргэлжлүүлж сурах нь илүү хялбар юм. HSE-ийн нэг давуу тал нь Москвад, Пeтeрбургт салбар сургуулиудтай. Тиймээс надад Санкт-Пeтeрбургийн их сургууль, HSE-ийн Санкт-Пeтeрбург дэх салбар хоёр зарчмын хувьд ижил санагддаг. Гэвч энийг шийдэх газар нь Оросын боловсролын яам бөгөөд тэдний нааштай хариуг хүлээж сууна. Өмнө сурч байсан бүх сургуулиудынхаа бичиг баримтыг илгээсэн, ярилцлагадаа орж, шалгалтаа өгсөн, одоо нааштай хариу ирэхийг хүлээж сууна. Миний багш нар, хамт сурсан оюутнууд байх аваас сургууль руу илгээсэн бичиг баримтыг татаж танилцах, тэнд тушаал шийдвэр гаргуулах, урилга илгээх зэрэгт туслалцаад өгөх байх гэж найдаж сууна. Сая шинээр бичиг баримтаа илгээж анкee бөглөхөд 6 сургууль сонгох сонголт орж ирэв. Би өөрийн сурсан хот, сургуулиудаа сонгох гээ мянга хичээсэн таарч өгөхгүй байлаа. Жишээ нь Эрхүүгийн ТИС-д магистрын ангийн байсангүй. Тиймээс өөрийн сурсан хотуудын сургуулиудаас сонгов. Өөр тийш хуваарилагдах хүсэлгүй тул Москвагийн HSE-д, үгүй гэхэд Пeтeрбургийн HSE-д буюу сурч байсан сургуулиа үргэлжлүүдж, эхлүүлсэн анги дуусгаад, хийсэн ажлаа хамгаалаад магистрын дипломоо авах юмсан гээд бодолхийлж сууна. Дашрамд дурдахад, Москвагийн HSE дэлхий шилдэг их сургуулийн 300, Санкт-Пeтeрбургийг их сургууль 500, Эрхүүгийн ТИС 1000 хавьцаа эрэмбэлэгддэг байх. Тэгвэл оростоо Санкт-Пeтeрбургийн их сургууль өмнө нь сурдаг байхад 2-т бичигддэг байсан бол, Москвагийн HSE 4 хавьцаа эрэмбэлэгддэг юм билээ. Харин Эрхүүгийн ТИС-ийг орос дахь рэйтинг нь эхний 100 дотроо эрэмбэлэгддэг нь гарцаагүй ээ. Eр нь дэлхийн шилдэгт ордог сургуулиудад суралцаж төгсөхийн давуу тал нь гадаад, дотоодод хаана ч ажиллах эрхтэй байдагт оршдог.

Б.Аюуш даргынхаа охинд ажлаа өгч байгаатай баяртай байна гэсээр ам сайтай тэтгэвэртээ гарав
Миний бие Санкт-Петербургийн их сургуульд олон улсын сэтгүүлч мэргэжил эзэмшиж ирээд МҮОНРТ-д сэтгүүлч мэргэжлээр ажилд оров. МҮОНРадиогийн дарга Б.Пүрэвдаш байсан бөгөөд аавын найз байсан нь бас азтай тохиолдол. Аавын минь мэргэжил банкны эдийн засагч тул надад арай хялбар, дотно мэдэх салбар мэт санагддаг. Тэрийг мэдсэн юм шиг сэтгүүлчээр ажилд ороход аавын найз Б.Пүрэвдаш гуай надаар МҮОНРадиогийн Эдийн засаг нэвтрүүлэг хийлгэх тушаал гаргаж байсан юм. Энэ нэвтрүүлгийн түүхийг сонсоод байх нь ээ ямар нэг байдлаар надтай холбоотой мэт санагдаж, эзэндээ үе залгамжилж ирсэн гэлтэй. Учир нь Эдийн засаг нэвтрүүлгийг Говь-Алтай аймгийн сэтгүүлч, зохиолч Бямбадорж гуай хийдэг байжээ. Тэрбээр миний тушаал гарч МҮОНРадиогийн Улс, төр эдийн засгийн нэвтрүүлгийн редакцад ороход би аавыг чинь таньдаг байсан юм. Чамд нэвтрүүлгээ өгч буйдаа баяртай байна хэмээгээд ажлаа хүлээлгэн өгөөд тэтгэвртээ гарч байсныг тодоос тод санаж байна. Хожим бодоход Бямбадорж гуайн өөрийн санаачилгаар надад ажлаа зориуд өгсөн шиг байна билээ. Тэрнээс өмнө би МҮОНРадиогийн Монгол дуу хоолой рeдакцид ажиллаж байсан бөгөөд ээжтэй минь ижил нэртэй, ааш сайтай албаны даргатай байв. Мэдсэн ч үгүй дарга нэг өдөр би Батсуурь аваргын охин хэмээн ярьж байхыг сонсов. Эмээ багад Батсуурь аваргыг их ярьдаг байсан учраас тэр тухай ярилцаж даргатайгаа танилцсан сонин түүхтэй улс билээ. Ийнхүү сэтгүүдч мэргэжлээр төгссөнөөс хойш аз таарч МҮОНРТ-д санамсаргүй байдлаар нутгийнхаа хэд хэдэн хүнтэй таарч тэд ч миний ажил амьдралд ихэд тус дэм болсон нь сайхан дурсамж бий. Эдийн засаг нэвтрүүлэг бүтцийн өөрчлөлтөөр Монголын мэдээ сувагтай нэгдэх хүртэл энэ нэвтрүүлгийг ганцаараа дагнан хийсэн бөгөөд хот, хөдөөгүй уг нэвтрүүлгийг мэдэхгүй хүн үгүй болтол, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн билээ. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр Эдийн засаг нэвтрүүлгийг Монголын мэдээ сувагт нэгтгэсэн ч, ММ-ийхэн хөдөлмөрийг минь, нэвтрүүлгийг минь, эфирийн цагийг минь, орон тоог минь, уалинг минь нийлээд мэрчихсэн хүмүүс дээ. Тэгснээ үe үe ахыг дагачихсан айлчлалаар арын фонанд зогсч харагддаг л юм. Миний хамаг зүйлийг нийлж мөлжчихөөд тэднийг мэрэх гэж яваа уарай нь юм болов уу гэж хаяа бодогдох үe гардаг л юм. Тэднийг хараад байхад МҮОНРТ-ийн ажил гэлтгүй, сургууль, төрийн алба, цаашлаад хүртэл бүгдийг булааж байх санаатай ажиглаад байхад. Гэхдээ энийх ухаантай хүмүүс ялгаад салгачих биз. Тиймээс хувьдаа компани байгуулж, сайт босгож, нийтлэлүүдээ эндээ эмхэтгэв. 10 орчим жилийн хугацаанд Эдийн засаг нэвтрүүлэг дагнан хийхдээ надад энэ салбарт судлаагүй асуудал, хийгээгүй сэдэв гэж үгүй. Шулуухан хэлэхэд муухан эдийн засагчаас дутахааргүй энэ салбарыг мэддэг болж, өөрийгөө хөгжүүлсэн он жилүүд өнгөрсөн юм. Эргээд харахад, хийж байсан нэвтрүүлэг нь Эдийн засаг болоод тэр үү би аавынхаа, ах нарынхаа хамт олны мэдээ маш их бэлтгэдэг байсан юм билээ. Тэдгээрийгээ эмхэтгэж дууссанаа аль хэдийнэ олон түмэнд өөрийнхөө сайтаараа дамжуулан хүргэснийг уншигч та бүхэн таалан болгоосон байх.

Алтай нутгаас төрсөн намтартай билээ
Гурван үеийн, сургуулийн, ажлын намтараа бичээд төрийн албаны шалгалт өгч нөөцөд оров. Төрийн албаны шалгалт өгөхөд оруулсан миний төрсөн нутаг, төгссөн сургууль, төрүүлсэн эцэг эхийн намтар минь энэ билээ.
Өөрийн төрсөн нутгийн намтар: Зохиолч Л.Түдэв гуай тайлбарыг нь бичсэн Хөглөг Алтайн Жавхаа хэмээх баримтат кино бий. 1974 онд хийсэн уг баримтад кинод орчин цагийн Говь-Алтай аймгийн түүхийн тухай цухас өгүүлсэн байдаг. Уг баримтад кинонд Говь-Алтай аймгийн анх байгуулагдахад ажиллаж байсан Дашзэвэг: Говь-Алтай аймаг нь ардын хувьсгалаас өмнө Засагт-Хан аймгийн бүрэлдэхүүнд байжээ. Ардын хувьсгал ялаад Засагт хан аймгийг халхын 4 аймаг болгож хуваахад, 1930 оноос хойш Говь-Алтай аймаг хэмээгдэх болж, тус аймгийн түүх эхэлсэн юм. Тус аймгийн түүх эхэлсэн анхны албан бичиг 1930.12.05-ны өдөр хөтлөгдсөн бөгөөд 02 дугаартай уйгаржин монгол бичгээр бичигдэж байсан тухай өгүүлжээ. Монгол орны баруун хойно орших Говь-Алтай аймаг 1974 оны байдлаар 139,5 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг эзэлсэн, 17 сум нэгдэлтэй, 50 мянган хүн амтай байжээ. Тэгвэл 1993 онд хэвлэгдсэн аймгийн танилцуулга дээр Говь-Алтай аймаг нь БНМАУ-ын нутгийн баруун урд хэсэгт оршдог. 1993 оны байдлаар Говь-Алтай аймаг нь 142 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 17 сум-нэгдэл, 1 хороо захиргаатай байжээ. Аймаг 60 мянга шахам хүн амтай бол, тэдний 15 мянган хүн ам нь Алтай хотод оршин суудаг байсан байна. Тус аймаг нь байгаль, газарзүйн шинжээрээ Алтайн уулархаг болон говийн их мужид багтана. Монгол-Алтайн нурууны мөнх цаст өндөр уулс, Шарга, Цэнхэр-Номин зэрэг их говиудтай. Байгалийн баялаг, ашигт малтмал, ан амьтнаар ихээхэн баялаг нутаг юм. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд 1993 оны байдлаар 1,5 сая гаруй толгой малтай. Үүний дотор тэмээ 3,5, адуу 5,7, үхэр 6,3, хонь 56,6, ямаа 27,9 хувийг эзэлдэг байжээ.
Өөрийн өвөг эцгийн намтар: Шар ямаат ургийн овогтой Дэгээхүүгийн Балбар нь 1914 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1922 оноос эрдэм номд суралцаж, 1937 онд цэргийн албанд дайчлагдсан. Дараа нь Говь-Алтай аймгийн Тайшир суманд мал маллаж байгаад нэгдэлжих хөдөлгөөнд малаа нийгэмчилж, 1958 онд Говь-Алтай аймгийн Түмэн сум /Хожим Тайшир сумтай нэгдсэн, уг сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажилласан. Хөглөг Алтайн Жавхаа баримтат кинонд өгүүлснээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэл нь мал аж ахуй, газар тариалан эрхлэхийн зэрэгцээ, туслах үйлдвэрийн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хөдөлмөрын бүтээмжийг гуйвуултгүй нэмэгдүүлсний үрээр тухайн үедээ 4000000 /Дөрвөн сая төгрөг/-ийн орлогтой нэгдэл болжээ. Барилгын баригад, тээврийн баригад, хивс нэхэх, зөгий, тахиа, гахай үржүүлэх зэрэг 10 гаруй туслах үйлдвэрийн салбарууд тогтмол ажиллаж жилдээ 2000000 /Хоёр сая төгрөг/-ийн орлого тогтмол оруулдаг. Энэ нэгдлийг БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Лодойхүү удирдаж байжээ.
Өөрийн эцэг, эхийн намтар: Шар ямаат ургийн овогтой Балбарын Аюуш нь Говь-Алтай аймгийн Элсэн дугуй хэмээх газар 1950 онд төрсөн. 1958-1968 онд Говь-Алтай аймгийн 1-р сургуулийг дүүргэсэн. 1968 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетад нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр элсэн орсон. 1973 онд тус сургуулийг нягтлан бодогч – санхүүч мэргэжилтэй төгссөн. Дээд сургуулиа төгсөөд Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторт үйлдвэр худалдааны зээлийн мэргэжилтнээр хоёр жил ажиллаад, ахлах мэргэжилтэн, ахлах эдийн засагчаар дэвшсэн. 1977 онд Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргаар томилогдож энэ албыг 8 жил хашсан. 1985-1987 онд Намын дээд сургуульд суралцаж, улстөрийн дээд боловсрол эзэмшсэн. 1987-1991 онд Говь-Алтай аймгийн МАН /Монголд ардын нам/-ын хорооны хэлтсийн эрхлэгч, 1991-1993 онд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны 1-р орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний коммиссын дарга, 1993 онд Монголбанкны мэдээлэл судалгааны хэлтсийн дарга, 1993-1995 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албыг тус тус хашсан. Нийгэм эдийн засгийн шилжилтийн үед банкны нэг шатлалт системийг зах зээлийн эдийн засгийн хэв маягт нийцүүлэх бүтцийн өөрчлөлт хийх хариуцлагатай ажлыг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай гүйцэтгэсэн. Монгол Улсын банк, санхүүгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлолцож мөнгөний бодлогыг боловсруулалцаж явсан билээ. Ажилласан жилийнхээ ихэнхэд банкны удирдах ажил хийсэн бөгөөд банкны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байв. Бадам ургийн овогтой Дэмбэрэлийн Нарантуяа нь 1955 онд Говь-Алтай аймагт төрсөн. Бага наснаасаа ясли, цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, 1972 онд Алтай хотын нэгдүгээр дунд сургууль төгссөн. Бадам ургийн овогтой Жинжидийн Дэмбэрэл аавынхаа мэргэжилийг эзэмшиж нягтлан бодогч болохоор Д.Нарантуяа нь дунд сургууль төгссөн намраа Санхүү эдийн засгийн техникумд элсэн орж, 1975 онд төсвийн нягтлан бодогч мэргэжлийг эзэмшжээ. 1988-1991 онуудад Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж санхүүч, эдийн засагч мэргэжлийг давхар эзэмшсэн байна. 1973-1993 онд Говь-Алтай аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангид боловсрол, эрүүлийг хамгаалах системд нягтлан бодогчоор ажилласан. Тэтгэвэрт гарсныхаа дараа 1993-2001 онуудад хувийн хэвшилд ажилласан болно. 1975 онд Балбарын Аюуштай гэр бүл болж А.Булган, А.Эрдэнэбилэг, А.Болормаа, А.Ганчимэг, А.Энхтуул зэрэг 5 хүүхэд төрүүлсэн болно.
Өөрийн намтар: Шар ямаат ургийн овогтой Аюушийн Энхтуул нь 1983 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1990 онд Говь-Алтай аймгийн 1-р сургуульд элсч, 1997 онд Хошимины нэрэмжит 14 сургуульд 8-р анги, 2000 онд нийслэлийн 21-р дунд сургуульд 10-р ангиа дүүргэсэн. 2000-2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд орос хэлний бэлтгэлд суралцаж төгссөн. Гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцсэнээр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд А.Цанжидын 2002.08.19-ний өдрийн 239 тоот тушаалаар Санкт-Петербургийн Улсын Их сургууль /Saint-Peterburg state university/-ийн Сэтгүүлзүйн факультетад олон улсын сэтгүүлч мэргэжлээр 2002-2006 онд суралцаж, сэтгүүлзүйн баклавр зэрэгтэй төгссөн юм. Улмаар ОХУ-ын төсвийн зардлаар сэтгүүлзүйн магистарт суралцах уралдаант шалгаруулалтад тэнцсэнээр, 2018 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль /Higher School of Economics in Moskow/-ийн Коммуникаци, медиа, дизайны факультетад Журналистика данных чиглэлээр магистрийн ангид элсэн орсон болно. А.Энхтуул 2008-2019 онд МҮОНРадиод сурвалжлагч, редактор, тоймчоор ажилласан. Ингэхдээ, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2008.03.19-ний өдрийн 104 тоот тушаалаар МҮОНРадиогийн Монголын дуу хоолой гадаад сурталчилгааны редакцид сурвалжлагчаар томилогдон ажиллав. Тус редакцид 2008.03.19-ний өдрөөс 2008.10.29-ний өдөр хүртэл 7 сарын хугацаанд сурвалжлагчаар ажилласан болно. Улмаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2008.10.29-ний өдрийн 392 тоот тушаалаар МҮОНРадиогийн Улс төр, нийгэм, эдийн засгийн албанд Эдийн засаг нэвтрүүлгийн редактороор томилогдсон болно. Уг албан тушаалд 2008.10.29-ний өдрөөс 2014.10.31-ний өдрийг хүртэл тасралтгүй 6 жилийн хугацаанд ажиллаж, МҮОНРадиогийн Эдийн засаг нэвтрүүлэг дангаараа дагнан бэлтгэсэн болно. Үүний дараа, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2014.10.31-ний өдрийн 287 тоот тушаалаар МҮОНРадиогийн Улс төр, нийгэм, эдийн засгийн албанд Эдийн засаг нэвтрүүлгийн тоймчоор дэвшиж, 2014.10.31-ний өдрөөс 2019.09.30-ний өдрийг хүртэл тасралтгүй 5 жил ажиллажээ. Ийнхүү миний бие МҮОНРТ-д тасралтгүй 11,6 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилд нь редактор, тоймч зэрэг ахлахын албан тушаал эрхэлсэн байна. Харин 2019 оны аравдугаар сараас аавын төрсөн нутгийн нэрээр Элсэн дугуй ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн эзэмшилд dailypost.mn сайтыг байгуулан эрхлэгчээр ажиллаж байна. Миний бие сэтгүүлчээр ажиллах хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Монголбанкны хүндэт жуухаар шагнуулсан болно. Төрийн албаны шалгалтад зориулж миний бие ийнхүү гурван үеийн намтараа бичиж байжээ. Бургастайн боомтыг аав санаачилж нээлгэсэн тэр үeд авахуулсан зурагаар ийм зураг зуруулсан юм. Бургастайн боомттой болсноор Говь-Алтайнхан ямар ч байсан хил гаальтай болж, нийслэлээс алслагдсан аймгийнханд давуу тал бий болгосон юм. Таяннуурын төмрийн ордын экспортын дийлэнх нь тэрүүгээр хийгддэг болсон статистик мэдээлэл байдаг бөгөөд өнөөг хүртэл манай улсын эдийн засагт, тэр дундаа төсөвт экспортын орлогоор дамжаад үр өгөөжөө өгсөөр буй нь монголын төдийгүй, тус аймгийн үр хойчид талархууштай явдал юм.

Ахын бичсэн дурсамж
МҮОНРТ-д байхад Говь-Алтайн цөөнгүй хүнтэй таарсан тухай өгүүлэхэд Б.Пүрэвдаш дарга маань Говь-Алтайн сэтгүүлчдээр өөрийгөө тойруулаад байсан мэт ойлгогдож магад. Үнэндээ бол үгүй юм. Лодонгийн Түдэвээс авахуулаад Говь-Алтайнхан сэтгүүлч, зохиолч ихтэй нутаг юм билээ. Тэдгээр нь мэргэжлээрээ ажиллаж санамсаргүйгээр тэнд таарч буй нь тэр. Говь-Алтайн зохиолчдоос дурдвал Жангар туулийг эмхэтгэсэн Суръяа гуайг хамгийн эхэнд дурдах нь зүйн хэрэг. Энэ эрхэм эрдэм номтой бидний өвөг дээдсийн нэг бөгөөд бидэнд үүх түүхийг минь бичиж үлдээсэн буянтай буурал юм. Яагаав Мотив хамтлагийн дуучин Эрдэнийн өвөө шүү дээ Суръяа гуай. Бид Суръяа гуайг Сайнаа өвөө гэж авгайлдаг байсан бөгөөд урт цагаан сахалтай, морин хуур тоглодог, ном зохиол их бичдэг хүн байсан нь сэтгэлд тод үлджээ. Өвөө нь их бичиг номтой хүн тул Эрдэнэ 6 настайгаасаа 100 давуулж түргэн уншдаг, эрт ном зохиол уншдаг хүүхэд байсныг нь мэдэх юм. Хожим таараад чи дууныхаа зохиолыг өөрөө бичээд байна уу гэж асуултал заримыг нь гэж хариулж буй нь өвөөгөөс сурсан эрдэм ном үлдсэнийх нь шинж. Араас нь аавын эгчийн охин Балтсүхийн Эрхэмбаяр эгчийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Б.Эрхэмбаяр эгч аавын санал болгосноор эдийн засагч болж банкны салбарт багагүй ажил хийж яваа ч, хажуугаар нь ном зохиол оролдоно. Тасдаж үл болно, Талд өдөлсөн хун зэрэг хэд хэдэн зохиол туурвисныг уншигчид андахгүй биз ээ. Аавын найз Алзахгүй ах сэтгүүлч шиг санагдаж байна, ахын танил зохиолч Б.Номинчимэдийг дурдахгүй өнгөрч үл болно. Би гэдэг хүн нутгаасаа 10 настай байхдаа шахуу гарсан. Москвагаас ирснийхээ дараахан ахыгаа дагаж нутагтаа очив. Тэгэхэд зохиолч Эмүжинтэй таарч танилцав. Уран бүтээлч хүн тул нутгаасаа цаашаа уран бүтээл туурвина гээд хөдөлсөн санагдаж байна. Гэх жишээтэй Говь-Алтай аймаг маш их зохиолч, сэтгүүлчтэй аймаг бөгөөд ажил амьдралдаа санамсаргүй байдлаар тааралдсанаа цухас дурдахад энэ. Хэдийгээр ах зохиол бичээд байдаггүй ч дутахгүй сайн бичдэгийг нь би мэднэ. Бид аав, ээжээсээ тавуулаа. А.Энхтуул миний дээр гурван эгч, нэг ах бий. Ганц ах маань аавын замналаар яваа нэгэн. Аавын төгссөн МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөөд, аавын насаараа ажилласан Монголбанкинд үргэлжлүүлэн ажиллаж яваа юм. Монголбанк 90 жилийн ойгоороо “Дурсамж” номоо хэвлүүлэхэд ах А.Эрдэнэбилэг маань аавын тухай дурсамжаа хуваалцсан байдаг юм.

Аймгийн дарга, аавын дарга Л.Лантуу гуай
1991.04.09. БНСУ. Манай улс 1990 оноос өмнө социалист дэглэмтэй явж ирсэн бөгөөд социалист орнуудтай харилцаа сайтай явж ирсэн орны нэг. Эндээс хамгийн сонирхолтой баримт бол БНАСАУ-тай харилцаа сайтай явж ирсэн байгаа юм. Саяхан улс бүрийн мэдээ нэгтгэж суутал БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ илгээсэн нэг мэдээ таарав. Тэрийг лавшруулаад судалж суутал намайг юу олж мэдсэнийг та нар лав таашгүй. Манай улс одоо ч биш, дээр үеэсээ тэдэнтэй харилцаа сайтай явж ирсэн баримт үзэв. МҮОНРТ-ийн алтан сан хөмрөг Архивын ерөнхий газрын мэдэлд байдаг тухай тэнд ажиллаж байхдаа сонсч явлаа. Тэнд ажиллаж байхдаа үзэж байгаагүй бичлэг хожим олж харсан бөгөөд дунд нь миний таних хүн байв. Тодруулбал, одоогийн БНАСАУ-ын Ким Жон Уны өвөө Ким Ир Сен 1948 онд байгуулагдсан цагаас хойш улсаа удирдаж ирсэн түүхтэй бөгөөд манай улсад айлчилж байсан байх юм. Ингэхдээ 1988.06.28-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотын төмөр замын вокзалд БНАСАУ-ын удирдагч Ким Ер Сен тусгай галт тэрэгээр айлчлан ирж, угтан яваа төлөөлөгчдийг дунд Л.Лантуу гуай байв. Миний аав Б.Аюуш нь 1991-1993 онд Говь-Алтай аймгийн гүйцэтгэх захиргааны 1-р орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний коммиссын дарга байсан билээ. Энэ үед аймгийн ч дарга, аавын ч дарга явсан хүн бол Л.Лантуу гуай юм. Говь-Алтай аймагт байхад манайх аймгийн захиргаанаас холгүй саарал 5 давхар байшинд амьдардаг байв. Аав, ээж ажилдаа явчихна. Эгч, ах нар хичээлдээ явчихна. Харин би гэрээ хараад үллдэг жаахан хүүхэд байв. Гэрийнхэн ажил, сургуульдаа явсан араар би байрны өмнөх элсний талбайд байнга тоглодог байв. Элсэн дээр тоглоход хүүхдэд сайн тул намайг байнга тэнд тоглуулдаг байсан юм. Хүүхэд хойно яахав дээ гэрээ цоожилж гадаа тоглохоор гараад байрны өмнөх элсний талбайд байнга түлхүүрээ гээчихнэ. Өнөөх нь халааснаас сугараад элсэн дунд шигдээд орчихно. Хайгаад олохгүй байсхийгээд байрнаас холгүй орших аймгийн захиргаа руу гүйж, ааваа би түлхүүрээ гээчихлээ гэсээр ажил дээр нь очдог байлаа. Аавын ажил дээр очихоор аав намайг зоогийн газар руугаа дагуулж орж хооллоод, миний охин тоглож байсан газраа очоод түлхүүрээ сайн хайхаар олдоно гээд буцаадаг байсан минь тод санагдаж байна. Аавынхаа ажлаар байсхийгээд гүйгээд очдог тул Л.Лантуу гуай ч намайг андахгүй сайн танина. Аав амралтын өдрүүдэд хүүхдүүдээ гоё хувцаслаад, өөрөө гангалж аваад, ах дүүсээрээ, найзуудаараа биднийг дагуулж явж хүүхдүүдтэй нь тоглуулах их дуртай, эсвэл юм үзнэ. Эсвэл амралтаараа гэр бүлээрээ Гуулин, Хүнхэр зэрэг амралтын газар амарцгаасан байв. Тиймээс аавын дарга, аймгийн дарга асан Л.Лантуу гуайг сайн танина. Тэгтэл би ч биш, аав ч биш, энэ эрхэм Ким Ир Сенийг таньж магадгүй хүн болоод явчихлаа шүү. БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жон Уныг өвөө Ким ир Сенийг өвөөг хэлж байхгүй юу. Тиймээс Л.Лантуу гуатай таарахаараа Ким Ир Сен айлчлахад юу хэлэлцэж байсан тухай сонирхолтой яриа өрнүүлж болох юм гэсэн бодол төрөв. Ямар ч байсан манай улс социалист нийгмийн үед умард солонгостой, тэр ч бүү хэл удирдагч нартай нь найрсаг харилцаатай байжээ. Харин угтан авч буй хүмүүс нь монголын нөлөө бүхий сэхээтнүүд байсан төдийгүй аавын дарга, аймгийн дарга явсан нь маш ховор сонирхолтой түүх тул энд зориуд хуваалцахыг хүссэн юм. Магадгүй түүхээ мэддэг учраас Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн нь тэр биз ээ.
БНСУ-ын Үйлдвэрийн хөгжлийн институтэд
1991.04.09. БНСУ. Сөүл хот. 1990 оноос хойш манай улс дэлхийн олон оронтой дипломат харилцаатай болж, БНСУ-д аав ажлаар явсан байдаг юм. Ер нь БНСУ-тай дипломат харилцаа тогтооход БНАСАУ-ын улстай найрсаг харилцаатай байсан нь тус болсон байж мэдэхээр санагддаг билээ. Арга ч байж уу. Энэ хоёр улс нэг нь өмнөд, нөгөө нь умард гэж хоёр хуваагдсан болохоос биш үнэндээ нэг үндэстэн шүү дээ. БНСУ нь америкийг дагаж ардчилсан, БНАСАУ нь оросыг дагаж социалист дэглэмээр хөгжсөн ялгаатай болохоос биш. Манай улс 1990 оноос өмнө социалист дэглэмтэй байхад БНАСАУ-тай харилцаа сайтаа явж иржээ. Харин 1990-ээд онд ардчилсан нийгэмд шилжсэн даруй манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт дагаад шилжих ёстой болов. Нийгэм, эдийн засгийн шилжилтий үед ардчилсан улсуудаас туршлага судлахаар аав минь БНСУ-ыг зорилоо. Ингэхдээ 1991.03.12-ны өдрөөс 1991.04.09-ний өдрүүдэд БНСУ-д Монголын удирдах ажилтны тусгай дамжаанд бараг сар гаруйн хугацаанд суралцаад ирсэн юм. Анхных нь төрийн өндөр дээд хэмжээний монголын удирдагч нарын сургалт байсан болов уу. Тус дамжааг дүүргэсэн үнэмлэх нь байдаг бөгөөд үүнийг үзүүлэгч нь Монголын удирдах ажилтны дамжаа амжилттай дүүргэсэн тул энэхүү үнэмлэхийг олгов. БНСУ-ын Үйлдвэрийн хөгжлийн институтын захирал Пек Ен Хун буюу Younhg Hoon Paк хэмээх гарын үсэгтэй. Энд дурсгалын зураг даруулсан бүхий л хүмүүст ийм үнэмлэх бий байх. Тэр тусмаа нэг хувь нь Болдын Жавхлан ахынд байх нь дамжиггүй. Учир нь манай гэр бүлийн бас нэг сонирхолтой түүх гэвэл А.Энхтуул миний аав, Сангийн сайд Б.Жавхлангийн аав хоёр уг дамжааг хамт дүүргэсэн нэгэн үеийн шилдэг сэхээтнүүдийн юм. Сайн ажваас энэ зураг дээр Б.Аюуш аав маань, мөн Болд ах маань арын эгнээнд ойролцоо зогсч буйг анзаарч болно. Ах дүүсээ татаж дэмнээд хамт дамжаанд сураад байсан юм уу гэвэл үгүй ээ. Тэд тус тусынхаа замаар аймаг орон нутгаа хөгжүүлж яваад Монголын удирдах ажилтны дамжаанд Солонгост санамсаргүй таарч суралцсан нь сонирхолтой бөгөөд давтагдашгй түүх юм. Тиймээс ч манай гэр бүлийн дунд энэ уламжлалаа эртнээс хадгалж, найрсаг харилцаатай явж ирсэн гэх үү дээ. Намайг хойно сурдаг байхад местный корей гэж ярьдаг умард солонгосууд их байдаг байсан. Би тэдэнтэй төдийлөн ойр биш ч, ангийнхаа Жим Мэн-тэй бол аль болох найрсаг харилцаатай байсан оюутны нэг бөгөөд тэр маань өмнөд солонгосын оюутан байсан юм. Хэвлэлийнхэн нь өмнөд, хойд гэж талцуулаад байдгаас биш, манай улс умард болон өмнөд солонгостой аль алинтай нь харилцаа сайн явж ирсэн улсын нэг бөгөөд намайг оюутан байхад владивостокоор дамжиж орост суурьшсан местный корей буюу суугуул солонгос эмэгтэй манай сургуульд сурдаг юм уу даа, таарч байснаа санаж байна. Орост бол өмнөд солонгос оюутан ч бий, тэнд суурьшсан умард солонгос хүнтэй таарах тохиолдол ч бий. Монголчууд ялгаагүй эдгээр улсуудтай харилцаа сайн явж ирсэн учраас монгол залуус K-POP нь хүртэл сонирхож, Солонгос драма үзэж буй нь соёлын түвшинд ч бусад азийн орнуудаас илүүтэй харилцаатай байдаг нь илт анзаарагддаг. Ер нь энэ үндэстний түүхийг ажаад байваас ар монгол, өвөр монгол гэж хуваагдсан шиг ядарсан л ард түмэн юм билээ. Нэг туйлт, хоёр туйлт, гурван туйлт дэлхийн геополитикийн нөлөөгөөр ардчилсан, социалист хэмээн хөгжлийн өөр замналаар явж өмнөд болон хойд солонгос болж хуваагдсанаас биш, хэл соёл нэгтэй, нэг л үндэстэн юм билээ шүү дээ. Солонгосын Ки хатан хэмээх кино байдаг шүү дээ. Монголын түүхэнд Их Юань улсыг Чингис хааны ач Хубилай Сэцэн хаан 1215-1294 онд үүсгэн байгуулж удирдаж байсан бөгөөд түүний үр удам Аюуш Ридар хаан Солонгос Ки хэмээх хатантай байж үе залгамжлан удирдаж байсан тухай гардаг билээ уг кинонд. Улмаар хятадын тариачид улаан алчууртны бослого гээчийг өдөөж хаант засгаа түлхэн унагаснаар Аюуш Ридар хааны үр удам болох Тогоон төмөр араб хамгаалагчдын хамт Монголдоо буцаж ирсэн тухай түүхэнд гардаг. Тэрний үр сад нь Мандухай сэцэн хатанд гардаг киноны дүрээр бол монголчуудын нэрлэдэгээр Смил, гадаадын зохиолчдын нэрлэдэгээр Смайл шиг байгаа юм. Чухам яагаад араб хамгаалагчдын хамтаар монголдоо буцаж ирснийг сүүлд нь тунгаахад, хятадууд хаант засгийнхаа эсрэг бослого гаргаж байсан учраас арабуудаар хамгуулж байсан шиг байгаа юм. Монголын эзэнт гүрэн Ил хаант, Цагаадайн, Алтан ордны улс, Юань гэсэн 4 бүрэлдэхүүн улстай байсан бөгөөд бодвол Ил хаант улсын юм уу, эсвэл Цагаадайн улсын арабуудаар хамгаалуулж ирсэн шиг байгаа юм. Ийнхүү солонгосуудтай харилцах харилцаа бүр юань гүрнээс ч эхлэлтэй юм билээ гэдгийг онцлон хэлэхийг хүсэв. Харин хоёр солонгостой дипломат харилцаа тогтоосон нь арай хожуу бөгөөд энэ үед дипломат харилцааг сайжруулж, тэнд ажиллаж, суралцаж явсан хүмүүсийн тоонд Б.Аюуш болон Болд ах зүй ёсоор ордог юм. Тэнд зөвхөн удирдах ажилтны дамжаа дүүргээд зогсохгүй Солонгоын хөрөнгийн бирж, Самсунг электроникс орж байсан баримт бас бий.

Sheraton-оос илгээсэн ил захидал
1993.04.07. Филиппин. Шератон. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Москва хотод Higher school of economics-д суралцаж байгаад, 2018 оны сүүлчээр ирж явахдаа, нисэх онгоцны буудал хүрэх зуур андуураагүй бол Sheraton зочид буудлын салбар байхыг харлаа. Манила хот дахь Sheraton зочид буудлын салбар Москвад байдаг юм байна даа гэсэн бодол төрөөд өнгөрөв. Гэтэл Монгол Улс Москвагаас хөгжлөөрөө яаж дутах вэ. Sheraton нэртэй зочид буудал монголд баригдаж байгаа зурагт хуудастай Мишээлийн цаах нь байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд байхтай таарав. Өдийд барилга нь баригдаад захиалгаа авч буй биз болвол. Дэлхийд нэр хүндтэй уг зочид буудал монгол улсад баригдаж байгаа нь жуулчид хүлээн авах газар нэгээр нэмэгдэж буй нь таатай хэрэг юм гэж олзуурхаад өнгөрөв. Sheraton зочид буудлыг багаасаа гадарлана. Б.Аюуш аав маань азийн таван бар улсаар томилолтоор яваад ирэв. Тэндээс ирэхдээ Японы Токио хотын The New Otani, Филипины Манила хотын Sheraton зочид буудлын зурагтай ил захидал бичдэг открыттой ирэв. Томилолтоор явахдаа байрлаж байсан газрынх нь танилцуулгын открыт юм байлгүй дээ. Тэрхүү открыт дээрх зургийг хожим интернетээс хайж үзсэн ч, Филиппин улсын Манила хотын Sheraton зочид буудал яг тэр төрхөөрөө олдсонгүй. Надад байгаа открыт дээрх зураг дээр Century Park Sheraton Manila-ийн гадна талд олон орны туг намирч байх. Австрали, Герман, Япон, Солонгос, Америк гэхчлэн олон орны туг намирч байгаагаас олон орны зочид төлөөлөгчид хүлээн авдаг нь илт. Яг тэр төрхөөр нь интернетээс зургийг нь хайгаад олсонгүй. Арай дөхүүг нь оллоо. Арга ч үгүй биз. 30 орчим жилийн өмнөх Sheraton яг тэр төрхөөрөө өнөөдөр байж байна гэж юу байх вэ. Харин 1993.04.07-ны өдөр буюу одоогоос 30 гаруй жилийн өмнө хүүдээ илгээсэн ил захидлыг нь би зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтэлчихсэндээ хүлцэл өчье. Аавын ахад бичсэн ил захидлыг уншаад найз нөхөд, ах дүүсдээ чадах чинээгээрээ туслахыг хичээж, амьдралдаа мөрдлөг болгож ирсэн билээ. Энэ бол ааваас минь үлдсэн, аавын минь гарын үсэгтэй захиас боловч, надад бол зарлиг мэт санагддаг учраас Sheratonыг зориуд онцолсон юм.

Монголчуудын тухлах дуртай The New Otani
Япон Улс. New the Otani. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлахад бүрэлдэхүүнд явсан хүмүүс The New Otani зочид буудлын өмнө ярилцлага өгч харагдав. Тиймээс New The Otani зочид буудлын тухай хэдэн мөр бичиж үлдээхийг хүсэв. 1962 онд Японы засгийн газар Токиогийн Олимпийн наадамд оролцохоор 30000 орчим гадаадын жуулчдыг хүлээн авах томоохон бүтээн байгуулалтыг хоёрхон жилийн дотор дуусгах сорилттой тулгарав. Эндээс The New Otani зочид буудлын түүх эхэлж үүсгэн байгуулагч Yonetaro Otani эзэн хааны ордны ойролцоох Киоичо дахь өөрийн эзэмшил газартаа дорно дахины хамгийн шилдэг зочид буудлыг барьж, улмаар японы аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний стратегид хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Түүний дизайны үзэл баримтлал нь үзэсгэлэнт газар нутаг, чулуун ханыг хадгалж үлдэхийн зэрэгцээ 1000 гаруй зочдыг хүлээн авах дэлхийн жишигт нийцсэн буудал, хурлын танхим, лобби зэргийг тухайн үеийн орчин үеийн барилгын техникээр хангах явдал байв. Зочид буудал 1964 оны есдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд хүлээн авалтын өрөөний хивсэнцэр, ханан дахь хээ, үүдний танхимийн тогорууны зураг зэрэг уламжлалт чимэглэл нь Otani-ийн мөнхийн уур амьсгалыг бий болгох хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаджээ. Японы нэрийн хуудас болсон Фүжи уулыг зочин бүр үзэх ёстой гэж Otani үзсэн байна. Түүний мөрөөдөл 17 давхарт байрлах Blue sky lounge-ийн дизайнд биеллээ олжээ. Одоо view & dining the sky буфет ресторанаар үйл ажиллагаа явуулж буй тус лоунжны цонхоор хоол идэж байх зуураа японыг бүхэлд нь тольдож болох юм. The New Otani зочид буудал нь амарч тухлах тохиромжтой байршлаас гадна, бизнесийн үйл ажиллагааны чанараараа олонд танигдаж, токиогийн дээд хэмжээний уулзалтын өмнөх гурван уулзалтын үндсэн байраар сонгогдсоноор нэр хүндтэйд тооцогддог. Тиймээс япон болон гадаадын төрийн тэргүүнүүд олон улсын шилдэг зочид буудалд тооцогддог The New Otani зочид буудалд буудлахыг илүүз үздэг. The New Otani зочид буудлын өмнө Монгол Улсын Төрийн далбаа намирч байгаагаас монголчуудын олон жилийн өмнөөс саатдаг байсан газар, тухлах дуртай газрын нэг бөгөөд аавын энд байрлаж байсан түүхэн зураг ийнхүү хоцорчээ. 30 гаруй жилийн өмнө аавын минь энд буудаллаж эхлүүлж байсан ажлыг У.Хүрэлсүх ах маань үргэлжлүүлж яваад баярлаж New The Otani-г зочид буудлыг зориуд онцолсон юм. Түүнээс биш дэлхийгээр дүүрэн таван одтой зочид буудлуудын аль сайханд нь тухалж ажлаа бүтээж явсныг алийг тэр гэх вэ.

Тоёота мотор корпорацид
1995.12.08. Япон Улс. Тоёота корпорацид. Аавынхаа тухай сонирхолтой түүх өгүүлнэ гэж би хэлсэнгүй юу. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих тэр хүнд цаг үед аав маань олон оронд ажиллаж туршлага судалжээ. Хятад, Солонгос, Япон, Сингапур, Малайз, Филиппин, Итали, Ватикан гээд олон оронд ажилласан байдаг юм. Ааавынхаа зургийн альбомыг харж байтал маш сонирхолтой түүхэн баримтууд хоцорчээ. Миний бие гэрэл зургуудыг улс бүрээр нь эмхэтгэж файл болгох. Хамт олон, найз нөхдөөс нь авахуулаад таньдаг хүмүүстэй нь холбоо тогтоож сонирхолтой яриа өрнүүлэх түүнийгээ сийрүүлэн бичих гээд өмнөө маш том зорилт тавьчихаад сууж байна. Миний аав эх орондоо төдийгүй, гэр орондоо мундаг хүн байсан юм. Монголбанкны дэд ерөнхийлөгч явсан хүн учраас тэр бүр аавынхаа тухай, ажил мэргэжлийнх тухай ам нээдэггүй явсан нь үнэн. Анх удаа эрхэм нандин аавынхаа талаар хувцаалцаж буйдай баяртай байна. Японд ажлаар очсон хэн бүхэнд Тоёота корпораци үйлдвэрээ дэлгэж үзүүлээд байдаггүй байх. Монголчууд Япон руу их явдаг ч, Тоёотаны үйлдвэрт очоод ирлээ гэх хүмүүс цөөн. Харин Б.Аюуш аав 30 гаруй жилийн өмнө буюу 1995.12.08-ны өдөр Японы Тоёота корпорацитай танилцаж байсан нь ийнхүү түүх болон хоцорчээ. Тухайн үeд Тоёота корпорацид нийлүүлж болох түүхий эд юу байна, хэрхэн экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө өсгөх үү тухай бодож явсан байх. Нөгөөдүүл нь хэрхэн автомашиныхаа зах зээлийг нэмэгдүүлэх вэ гэж үйлдвэртэйгээ танилцуулж байсан нь ойлгомжтой. Ингэж Тоёота корпорацид хөл тавьснаар тус үйлдвэрийн үүд хаалга монголын зах зээлд нээгдэж, монголчууд автомашины хэрэглээгээ хангаж ирсэн билээ. Тэр цагаас хойш монголчууд ямар сувгаар хэрхэн японоос тоёота импортолж буйг нарийн хэлж мэдэхгүй ч, бодвол ажлаар хамт хүмүүс нь байдаг байх. Эсвэл тухайн гарцыг зааж, хэлж өгсөн хүмүүсийн ач тус байдаг байх. Энэ тухай хамт явсан болон тухайн үйлдвэрт угтаж авсан хүмүүс илүү сонирхолтой яриа өрнүүлэх нь мэдээж. Тиймээс тэдэнтэй холбоо тогтоох юмсан гэж бодогддог. Монголчууд Тоёота бишгүйдээ нэг Японоос импортолж автомашины хэрэглээгээ хангаж иржээ. Гэхдээ өнөөдөр импортлохоос илүүтэй үйлдвэрлэх цаг үeд ирсэн мэт санагддаг. Хэрэв тэдэнтэй холбогдвол эхний ээлжинд тоёотаг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх дистeрбютрыг нь оруулж ирэх, яваандаа хамтарсан үйлдвэр байгуулах тухай яривал илүүдэхгүй байх гэж бодогддог. Монголын автомашины зах зээлийн судалгаа хийж үзвэл монголчууд чанартай, загварлаг, хямд, шинийг хүсэх нь дамжиггүй. Аав ирэхдээ дурсгалын зурагаас гадна, Toyota model AA Sedan 1936 оны бэлэг дурсгалын загварын машинтай ирсэн. Тэр нь одоо ч манайд бий. Тэдний загвартай ярих юм үгүй бөгөөд юун орчин үeийн Lexus, Land гээ бодогдоход хүргэнэ. Магад тэрхүү бэлэг дурсгалын cэданыг өгсөн эзэн нь эдээ таниад хүрээд ирж юуны магад. Юун төлөө 30 гаруй жилийн өмнө тогтоосон түүхэн харилцаатай билээ. Үйлдвэрээс нь үйлдвэрийн үнээр эхний ээлжинд нийлүүлэх, яваандаа зах зээлээ олсны дараа хамтраад үйлдвэрлэж эхэлбэл, монголчууд шинэ машин унана, тэднийд хэрэгцээтэй зэсээс авахуулаад үйлдвэрлэлд хэрэгцээтэй түүхий эд нийлүүлнэ, автомашины импортонд зарцуулдаг валютын гадагшлах урсгал буурна, илүүдлээ экспортолбол валютын урсгал нэмэгдэнэ, үйлдвэрлэлээ дагаад ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Үүнийг 30 гаруй жилийн өмнө олж харсан учраас Б.Аюуш аав Японы тоёота котпорацитай танилцсан нь гарцаагүй биз. Тиймээс Японы эзэн хаан айлчлана гэсэн мэдээ хараад эдгээр үйлдвэрлэгчдээ манай улсад дагуулаад ирж болдоггүй юм уу. Энэ үeэр нь эдийн засгийн фоурм зохиж, хөрөнгө оруулагчдын чуулган хийж, тэндэхийн шинэхэн загварын машинуудаар автомашины экспо зохиож, олон дамжлагагүйгээр үйлдвэрээс нь шууд авч ирж, үйлдвэрийн үнээр худалдаалж болдоггүй юм уу гэх бодол төрөв. Цаашлаад Япон-Монголын хамтарсан тоёотаны үйлдвэр байгуулж болохгүй юу гэсэн бодол төрөв. Энэ тухай ярихаар дийлэнх хүн хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл мэт санаж магад. Машин тэрэг мэддэггүй, барьж үзээгүй хүнд тэгэж санагдаж магад. Үнэндээ би өөрийнхөө унадаг тэргийг өөрөө л засуулдаг. Сэлбэгээ бариад очиход монголын авто засварын газрууд төвөггүйхэн солиод өгдөг. Тиймээс надад монголчууд тоёота засч чадаж байхад, үйлдвэрийг нь оруулаад ирэхэд ажиллах хүч хангалттай бий мэт санагдсан нь үнэн Монголын засварын төвүүд гар аргаар сэлбэгийг нь сольж засч өгдөг ч, үйлдвэр бол бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон арай хялбар байдаг байхдаа гэж бодогддог. Одоогоор засуулаад унаж байя. Ирээдүйд үйлдвэрлэдэг улстай болчих ч юм билүү хэмээн мөрөөдөж суугаа үнэндээ бол. Юун төлөө эдийн засагч хүний хүүхэд билээ. Юун төлөө эдийн засаг нэвтрүүлэг хийж явсан хүн билээ. Эдийн засаг хязгааргүй хэрэгцээг, хязгаарлагдмал нөөцөөр хангадаг шинжлэх ухаан тул, мөнгө байвал баруун солгойгүй цацаад ногдол ашиг хэлбэрээр тараагаад байхын оронд, уг нь хуримтлуулаад үйлдвэртэй болвол ирээдүйд эх орны эдийн засагт төдийгүй, айл өрхийн амьжиргаанд хүртэл хэрэгтэй юмдаа уг нь. Элийн засаг талаас нь нийлүүлэх болон үйлдвэрлэх машин ирээдүйд монголын тэсгэм өвлийг давах дулаан, авсаархан, хөнгөн хучлагатай байх, хотын эвдрэлтэй болон хөдөөний бартаатай замыг даван туулах талаасаа өндөр байвал оновчтой мэт, хотын зам нь түгжрэлтэй учраас шатахуун бага зарцуулдаг байх нь хамгийн үзүүлэлт байх нь дамжиггүй юм. Гэхдээ монголын нөхцөлд уралдааны жижиг, эсвэл эсрэгээрээ том гарын жийп гэхээсээ илүүтэй, дунд гарын суудлын тэрэг илүү зохимжтой санагддаг. Өнгө үзэмж загварын тухайд гадаадын автомашины үйлдвэрт загвар зохион бүтээдэг монгол хүн байдаг тухай уншиж байснаа хэлэхэд илүүдэхгүй биз. Саяхан цагаан сараар хамаатнуудаараа орж амар мэндийг эрж золголоо. Японы Осакагийн их сургуульд сурдаг Өүлэн дүү маань ирчихсэн энд шинэлж байна. Та Японд очоорой би таныг тосоод авна гээд уриалагхан урилаа. Тийш явах боломж олдвол Тоёотагийн үйлдвэр орж үзэнгээ, аавынхаа эртний танилуудтай таарч, сайхан яриа өрнүүлэх юмсан хэмээн бодов. Дүү нар тэнд сурч байгаагийнх, хажуугаар нь ийм зүйл сонирхож,судалж байхад алсын ирээдүйд нь илүүдэхгүй. Ялангуяа Япон шиг хиймэл оюун хөгжсөн, тэр дагуу суралцаж баклавраа хамгаалсан хүнд бол. Автомашины үйлдвэрлэл, дотор эд ангид нь хиймэл оюун ухаан орчин үeд хэрэгцээтэй зүйлийн нэг билээ уг нь. Дээр нь тийш явбал аавынхаа ганц ахын том хүү бидний авгайлдагаар Пүүжээ ах дээрээ очих юмсан гэж бодов. Пүүжээ ах маань тэнд их сургууль төгссөн бөгөөд sonyericsson-д ажиллаж байсан чадалтай залуу бий. Сүүлийн үeийн автомашинуудын хөгжим нь шууд утсаар ярихад хялбар болгож бүтээгдсэн байдар билээ. Яагаад автомашины хөгжим дэх утсыг нь хамт үйлдвэрлэж болохгүй гэж гэх бодол ч төрөв. Гэх жишээтэй хайвал боловсон хүчин олдоно. Ирээдүйд гадаадад сургах боловсон хүчнүүдээ энэ чиглэлд бодлогын чанартай сургавал зүгээр мэт санагддаг. Гэхдээ эдгээрийг эхлүүлэхэд, хийхэд найдвартай хамтрагч, хөрөнгө оруулалт, төрийн тогтвортой бодлого, зах зээлийг судалгаа, техник эдийн засгийн үндэслэл буюу төсөл, боловсон хүчин, мeнeжмэнт гээд олон зүйлээс шалтгаалнах нь дамжиггүй билээ. Ямарч байсан Японы эзэн хаан айлчлах сургаар уг үйлдвэрт ажилласан аавынхаа зургийг ил гаргаж буй нь ийм учиртай юм. Очиход нь угтсан хүмүүс хамт ирж, тэртээх 30 жилийн өмнө эхлүүлсэн аавын ажлыг үргэлжлүүлэн ярьвал сайхан байна байх. Ирэхэд нь угтаад авах аавын ажлыг үргэлжлүүлж яваа ах нар бас бий. Тэд өнөөдөр өсч том болоод Eрөнхийлөгч, Сангийн сайд, УИХ-ын гишүүд болцгоосон. Аав байсан бол энэ ажил эрт хийгдэх байсан нь ойлгомжтой. Ажил хэргийг үргэлжлүүлж яваа ах нартаа энэ санаагаа уламжлах нь зөв байх. Хүмүүс намайг хэрэггүй зүйлд цаг зав зарцуулдаг гэж боддог ч, үнэндээ би энэ мэт аавынхаа хамт олныг олж, өмнө нь эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийг хүсдэг үнэндээ. Доорх зураг дээр андуураагүй бол ажлаар дагалдаж яваа хүмүүс дотор нь Говь-Алтай аaмгийн засаг даргаар Л.Лантуу гуайн дараа ажилласан Цогтбаатар гуай яваа харагдав. Тиймээс түүнтэй холбоо тогтоох, дараагаар нь Тоёота корпораци руу замчлуулах, эцэст нь тэдэнтэй очиж уулзвал оновчтой байж магад хэмээн бодогдов.
