Монгол, Хятадын харилцаа

2018.11.14. Монгол Улс. Улаанбаатар хот. Манай улс урд хөрштэй олон зууны турш түүхэн харилцаатай явж ирсэн. Хубилай 1260 онд өөрийгөө Юань гүрний хаанд өргөмжилж, 1267 онд Их Монгол Улсын нийслэлийг Хархорум хотоос Алтан Улсын Дайду хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж Юань хэмээн нэрийдэв. Юань нь Хөх Монгол гэсэн утгатай ажээ. Ингэснээр Монголын эзэнт гүрэн Алтан орд улс, Ил хаант Улс, Цагаадайн Улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдсан түүхтэй. Монголчууд хүн гүрнээс эхлээд өдийг хүртэл олон зууны турш урд хөрштэй хил залган суухдаа хилийн заагаа цагаан хэрэмээр тогтоож байсан тухай түүхэнд олонтаа өгүүлсэн байдаг. Товчхондоо монголчуудын ул мөрийг, түүхийг тайлагдашгүй их нууц цагаан хэрэмнээс нааш үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд олон сонирхолтой баримт олдох болов уу. Харин цагаан хэрэмнээс цаашаа нутаглаж явсан үндэстнүүд олон зууны турш нэр нь өөрчлөгдөж явсаар 1949.10.16-ны өдөр БНХАУ байгуулагдаж, энэ улстай манай улс дипломат харилцаа тогтоосноор, хоёр улсын орчин цагийн харилцаа үүссэн гэж үздэг. Харин одоо Монгол Улс, БНХАУ-ын хилийн шугам 4709,6 километр үргэлжилж байна. Монгол Улс, БНХАУ-ын тал 1950 онд Улаанбаатар болон Бээжин хотноо Элчин сайдын яамдаа харилцан нээжээ. Харин 1991 онд Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, улмаар 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бол, 2007 онд Консулын бие даасан газар болгожээ. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар,2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тэгвэл 2018.11.14-ний өдрийн У.Хүрэлсүхийн засгийн газрын хуралдаанаар Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар дэс дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь энэ. Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ. 25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2018 оны 06 сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна. БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм. Жич: Юань Улсын үеийн Монгол Орны Газрын Зургийг Википедиад дараах байдлаар оруулжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2016.08.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээр, дамжин өнгөрөх тээвэр зэргийн талаар санал солилцов. Хорио цээр, эрүүл ахуй, аюулгүй байдлын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспорт, импортыг улам нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ. Дэд сайд Мэй Көбао айлчлалынхаа үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд байгуулах Монгол Улсаас БНХАУ-д силимарины үр экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай, Хонь, ямаа, үхрийн махны хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай Санамж бичиг болон Монгол Улс-БНХАУ-ын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Механик, хүч хатуулгийн хэмжлийн лабораторийг шинэчиллээ
2016.12.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгийн хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцож, тус газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчдад зарим үүрэг чиглэлийг өглөө. Манай улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан юм. Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-аас Манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторид барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5-200 тн-ын даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа/эталон төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна. Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Ийм лаборатори бий болсноор барилга, автозамыг чанартай барих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”, “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл”, ”Орон нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Стандарт Хэмжилзүйн газар ихээхэн үүрэг гүйцэтгэх юм гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.10.23. Монгол Улс. Улаанбааар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ. Онцгойлж үзэх нэг асуудал нь сүүлийн саруудад Гашуунсухайт – Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэх нь хоёр орны хооронд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх Бүс ба зам санаачилгын саадгүй худалдааг хэрэгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн үзэж байна. Манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр улам идэвхтэй хөгжсөөр байна. Оюутан залуусын солилцоо өргөжиж байгаа нь иргэдийн харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи анхны уулзаж байгаа Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхааралдаа авна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзлаа
2017.11.06. Монгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жань Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлаж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг гэж Ерөнхий сайд уулзалтын өмнө хэллээ. Монгол Улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль эрх зүйн салбарын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурж, энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ. Мөн хоёр орны хооронд хэрэгжүүлэх Бүс ба зам санаачилгыг ажил хэрэг болгоход хуулийн талаас өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь уулзалтын үеэр илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
2018.04.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.04.8-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо
2018.04.10. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдав. Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Монгол Улс өөрийн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэв. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:
• БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
• БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.
• “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
• Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.
• Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан “Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.
Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.
• Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
• АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна.
• Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ
2018.04.09. БНХАУ. Хайнан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-д улсад айлчилж байна. Монгол Улс, БНМАУ 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо Элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй. Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байв. Хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байжээ. Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар албан ёсны хэлэлцээ хийв.
- Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
- Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
- Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
- Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд болжээ.

Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж, Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслийг эхлүүлэхээр болов
2018.04.08. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын Засгийн газрын хооронды хэлэлцээ 2018.04.09-ний өдөр болов. Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон олон улс, бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцов. Талууд хоёр орны харилцаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын солилцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр тохиролцов. Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдэв. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг ойрын үед эхлүүлэхээр болов. Талууд цаашид хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, транзит тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломж ихтэйг онцолж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Засгийн Газар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов. Талууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг(300 сая ам.доллар), Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр (600 сая юанийн буцалтгүй тусламж), Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагаа төлөвлөгөө, Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2018.04.08. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. -Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
- -Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- -БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
- -Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- -Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
- -Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- -Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- -Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
- -Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- -“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав
2018.04.09. БНХАУ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлал хийж буйд баяртай байгаа бөгөөд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн энэхүү айлчлал нь хоёр талын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, олон чухал тохиролцоонд хүрсэнд Байнгын Хорооны дарга Ли Жаньшу баяр хүргэв. Талууд Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг үр дүнтэй ашиглан хоёр орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн хоёр талын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг бүтээлчээр ашиглах, улс төрийн намуудын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал гэж үзэв. 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов. Талууд Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгыг уялдуулан хөгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав
2018.04.10. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын Экспо” зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах, “Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”–ийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов. Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров.

ӨМӨЗО Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс импортлох сонирхолтой байна
2018.04.12. БНХАУ. ӨМӨЗО. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцах замдаа ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллав. Тэрээр хотын намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзаж Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцов. Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хил дамнасан уул уурхай, эрчим хүчний туршилтын бүс байгуулах саналыг Өвөрмонголын тал гаргав. Мөн аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох зэрэг хүсэлтээ илэрхийлэв. Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсан юм. Дэд бүтэц зэргээ хөгжүүлснээр нүүрсний экспорт, импортыг 30 саяас доошгүй тонн-д хүргэх зорилтоо биелүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна. Энэ чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ Ерөнхий сайд хэлэв. Тэрээр уулзалтын дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймаг хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд мөн өдөр Ганцмодны боомтын Гаалийн хяналтын удирдах төвөөр орж боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэгтэй танилцав. Энэ үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Гашуунсухайт, Ганцмодны боомтод үүсдэг нүүрсний тээврийн урт дарааллыг хэрхэн зохицуулж хэвийн горимд оруулах тухай байлаа. Ганцмодны боомтын Гаалийн даргын хэлснээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаагаас урт дараалал үүсч, хаа хаанаа хүндрэл учруулдаг юм байна. Нүүрсний тээвэр аль болох их байвал хоёр талдаа эдийн засгийн ач холбогдолтой. Иймд дээрх асуудалд хоёр тал онцгой анхаарах, жолооч нар олон хоногоор машиндаа амьдарч эрүүл мэнд, аюулгүй байдал, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гарч байгаад дүгнэлт хийх ёстой гэлээ. Энэ чиглэлээр шуурхай ажиллахыг дагалдан яваа сайд нарт үүрэг болгов. Ганцмодны боомт өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, улсдаа хамгийн их бараа нэвтрүүлсэн боомтын нэгд тооцогдоод байна. 2013 оноос хойш “Таван гарц-Таван орц” нүүрс нэвтрүүлэх хоолой, хяналтын систем зэргийг ашиглалтад оруулж автоматжуулснаар нэг автомашиныг 15 секундэд шалган хил нэвтрүүлдэг болжээ. Манай улс өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 18 сая тонн бараа, бүтээгдэхүүн экспортоор гаргасны 17 сая тонн нь нүүрс байжээ.

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав
2018.07.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчлан, Боаогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихөнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэв. Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтрах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр ӨМӨЗО-ны хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэв. БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг гэдгийг намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихөн хэллээ. Цаашид аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ли Жихөн илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
2018.08.25. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон болон өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар, орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И: Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид энэхүү чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ гэв.

У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд ”шинэ зам” гаргалаа
2018.10.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Ли Хужун Монгол Улсын ерөнхий сайдад БНХАУ-ын дарга Си Жинпиний мэндчилгээг уламжлав. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, хөгжсөөр байна. 2018 он өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ойртсон онцгой жил байлаа. Энэ удаагийн айлчлал ч мөн Засгийн газар хоорондын харилцаанд ахиц дэвшил авчирсан, өмнөх айлчлалуудаар харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Бүс ба зам хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл хамтын ажиллагааг шаардаж байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Хамтын ажиллагааны хүрээнд айлчлалаар тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар тэр дундаа худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол-Тяньжины Дүнзян тээвэр лоrистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлэв. Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун хэлэхдээ Тяньжин, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төвийг байгуулах, төлөөлөгчийн газар нээх хот хоорондын нислэгийг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлтээ тавив. Айлчлалаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар дэмжин ажиллахын зэрэгцээ энэхүү айлчлал нь Улаанбаатар, Тяньжины хамтын ажиллагаанд шинэ зам гаргалаа хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хэлжээ.

Анхны хурдны зам ашиглалтад орлоо
2019.07.05. Монгол Улс. Улаанбаатар хот. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам” төсөл хэрэгжиж дууслаа. Төслийн хүрээнд Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гол-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий чиглэлийн 32.3 км урт, 31 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээ зорчих хэсэгтэй хатуу хучилттай хурдны замыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Олон улсын стандартын шаардлага хангасан замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн оролцов. Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны замтай болсноор иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжихөд ч чухал хувь нэмэртэйг Ерөнхий сайд хэлэв. Мөн Монгол Улс, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох томоохон ажил хийж байгааг тэмдэглэв. Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хүмүүст талархал илэрхийллээ. Хурдны зам тавих төсөл БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Элчин сайд Шин Хаймин хэллээ. Цаашид ч эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болохуйц олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг тодотгов. Хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Бадрах ойл”, “Эрдэнэ зам”, “Арж капитал” компани ажилласан байна. БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” болон “Эс Ар Пи” компани зөвлөхөөр ажиллажээ. Дашрамд дурдахад, Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.Туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ард капитал” ХХК ажилласан байна. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар болжээ. 32.2 км үргэлжлэх хурдны авто зам нь асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй. Нийт зургаан гүүр, 20 нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой, автобусны зогсоолгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ
2019.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд даргыг хүлээн авч уулзав
2019.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг Төрийн ордонд угтан авав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлалд нь амжилт хүсч, ноён Ван Чишанийг Монгол Улсад тавтай морилохыг урив. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг талууд санал нэгтэй тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, энэ өдрүүдэд Монголын Үндэсний их баяр наадам тохиож буйг дурдаад, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг улс түмнүүдийн түүх, соёлыг сонирхон судалдаг хүний хувьд Монголын ард түмний түүх, соёл, ёс заншил, үнэт зүйлсийг шингээсэн давтагдашгүй өвөрмөц баяр ёслолыг үзэж сонирхохыг хүсэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа:
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ
- Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний Түүхийн музей үзэж сонирхох юм гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав
2020.02.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв. БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн гэв. Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
2020.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов гэжээ.

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл
2021.05.26. Монгол Улс. Улаанбаатар хот. 2009 оны дэлхийн нийтийг хамарсан хямралын үед валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс хөрш орнуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо хийх арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тэр үеийн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал: Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын төв банкуудтай мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп гүйлгээ хийхээр болоод байна. Хятадын ардын банктай 700 саяас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 5-10 тэрбум юанийг гурван жилийн хугацаанд монгол төгрөгөөр солих ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний сацуу манай арилжааны банкууд хятадын дөрвөн банкинд юанийн харилцах данстай юм байна. Өнөөдөр манай арилжааны банкуудад 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн нөөц байгаа гэсэн. Энэхүү юанийг хятад руу шилжүүлж доллар болгох ажлыг эхлүүлээд байна гэж мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд Монголбанк 2011.05.06-ны өдөр БНХАУ-ын Ардын банктай төгрөг, юань солилцох гурван жилийн хугацаатай своп хэлцэл албан ёсоор байгуулсан юм. Анхны гэрээгээр Хятадын төвбанкнаас 5 тэрбум юань авч, оронд нь түүнтэй тэнцэх 1 их наяд төгрөг нийлүүлэхээр тохиролцсон байдаг. 2012.03.20-ны өдөр энэ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг хэвээр үлдээсэн ч, солилцох үндэсний валютын хэмжээг нэмэгдүүлсэн юм. Тодруулбал, Хятадын ардын банкнаас авах юанийн хэмжээг 10 тэрбумд хүргэж, төв банкнаас нийлүүлэх төгрөгийг 2 их наяд төгрөгт хүргэсэн билээ. Ийм нөхцөл бүхий своп хэлцлийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 2014.05.14-ний өдөр Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг сунгасан байдаг. Тэгвэл БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хэдэн жилийн өмнө айлчлах үеэрэ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиао Чуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юаньд хүргэж, шинээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр 2011.05.06-ны өдөр үзэглэж, 2014.05.21-ний өдөр сунгасан өмнөх гэрээ хүчингүй болсон юм. Шинэ гэрээ үзэглэсэн өдрөөсөө буюу 2014.08.21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Гурван жилийн хугацаатай энэ гэрээний талаар тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н. Золжаргал: Шаардлагатай үед юанийг төгрөгөөр сольж авах бололцоог нээж өглөө. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл заавал зарцуулах шаардлагагүй. Хүндрэлтэй үед үүнийг хэрэглэнэ гэсэн тайлбар өгсөн юм. Тэгвэл хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020.07.31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна. Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгээс гаргасан судалгаагаар БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юань нь дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын долоодугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Худалдааны санхүүжилтийн хувьд долларын дараа ашиглагддаг гол валютад тооцогджээ. БНХАУ манай улстай хиллэдэг учраас худалдааны гол түнш орон. Тэр ч утгаараа, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг манай улс гадаад худалдаандаа түлхүү ашигладаг байна. Тухайлбал, манай улсын Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас гурав дахин их байдаг судалгаа бий. Тэр хэрээр Монгол руу орж ирэх юанийн урсгал гадагшлах урсгалаас хэд дахин их байдаг байна. Энд нэг жишээ дурдахад, 2010 оны эхний хагас жилд манай улс руу 566 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юань орж ирсний 266 сая нь гадагшаа гарч, дотоодын зах зээлд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн илүүдэл гарч байжээ. Тиймээс манай улсын хувьд юань нь долларын дараа орох хоёр дахь гол валютад тооцогддог байна. Тэр ч утгаараа Хятадын Ардын банктай төгрөг юань солилцох своп хэлцэл хийж, олон удаа хугацааг нь сунгахаас гадна, үнийн дүнг нь өсгөж, зарим тохиолдолд гэрээг шинэчилж иржээ. Үүнээс гадна, төвбанк дотоодын арилжааны банкуудтай своп болон форвард хэлцэл 2011 оноос хийж эхэлсэн байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив
2021.07.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв. Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах, цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв. Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцов
2022.04.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв. Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” болон “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, “НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав
2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав
2022.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны даргын айлчлал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Цар тахал, олон улсын нөхцөл байдал амаргүй энэ цаг үеийг хамтын хүчээр даван туулах нь чухал гэж үздэгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр ложистик, боомт, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав
2022.09.14. Узбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпинтэй уулзлаа
2022.09.15. Үзбекистан улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.Түүнчлэн Бүс ба Зам санаачилга, Талын зам хөтөлбөрийг харилцан уялдуулж, Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцлоо
2022.11.28. БНХАУ. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Давос гэж нэрлэгддэг Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрбээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдав. Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Монгол Улс өөрийн Хөгжлийн зам хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна гэв. Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:

- БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын Хөгжлийн зам хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.
- БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
- Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
- Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.
- Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.
- Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.
- Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
- АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна.
- Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав
2018.04.11. БНХАУ. Хайнан. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол-Хятадын Экспо зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах, Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын Бүс ба Зам санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов. Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцов
2018.04.11. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Форумын нээлтэд Ерөнхий сайд оролцон үг хэллээ. Тэрээр хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглэв. БНХАУ-тай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв. Хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй хэлсэн үгэндээ Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсад үйлдвэржилтийн эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улс энэ чиглэлд туршлагатай бөгөөд хамтран ажиллах боломжтой гэлээ. Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ялгаварлахгүй. Татварын бодлогоор ч дэмжинэ гэж Гадаад харилцааны сайд онцолжээ. Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцож байна.

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа
2018.04.11. БНХАУ. Бээжин хот… БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулжээ. Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. 2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны 63 хувийг эзэлж байна. Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
2018.08.25. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон болон өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөлийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биеллээ олж байгаад баяртай байна. Тэр үед олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар, орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье гэжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И: Хүндэт Ерөнхий сайд болон бусад зочид та бид энэхүү чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно. Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм гэжээ. .БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөлийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргах юм гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав
2019.06.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна гэв. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрч Монгол Улсын нийт худалдааны 67,7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллах зорилтыг Монгол Улсын Засгийн газар тавин ажиллаж буйг хэлэв. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон чухал ажил арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд харилцан тэмдэглэв. Монгол Улс , ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой Монгол- Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумыг тогтмол зохион байгуулж ирснийг өндрөөр үнэлж мөн Монгол-Хятадын экспо арга хэмжээг гуравдахь удаа Хөх хотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ, ӨМӨЗО-оос хийх хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт илүү татах, дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар анхааралдаа авч, зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, 24 цагийн үйл ажиллагаатай, олон улсын зэрэглэлтэй болгох талаар харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав
2020.02.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов. Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав
2020.08.13.Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд Ногоон гарц түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв
2021.06.11. Энэ өдөр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүллээ. Тэрбээр баярын цахилгаандаа Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, чин сэтгэлийн хамтын ажиллагаатай түншүүд болохыг дурдсан байна. Мөн тэрбээр Монгол-Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг, хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол, Хятадын Засгийн газар халдварын эсрэг хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч чадсаныг БНХАУ-ын дарга онцолжээ.
Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд даргатай цахим уулзалт хийв
2022.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон Бүс ба Зам санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ
2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо
2022.11.27. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна
2022.11.27. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхав
2022.11.28. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байна гэв. Хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д тавтай айлчлахыг хүсэв. Байнгын хорооны даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхэжсэнд баяртай байна гэв. Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.
ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.
Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.
Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.
Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.
Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.
Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.
Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.
Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.
Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.
Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.
Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.
Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.
Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.
Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.

Боаогийн чуулга уулзалтад оролцов
2022.04.21. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалт Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе сэдвийн дор болж байна. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв. Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга болон Бүс ба зам санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа Транзит Монгол Улс болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв. Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав
2022.06.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов. Цар тахлын үед найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав. Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов гэжээ.

БНХАУ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв
2022.07.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний мэндчилгээнд: Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа цогцоор хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна. Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
2022.08.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов. Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав
2022.09.05. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
2024.09.07. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга бараалхав
2022.09.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо /БХАТИХ/-ны дарга Ли Жаньшу бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны даргын айлчлал Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Цар тахал, олон улсын нөхцөл байдал амаргүй энэ цаг үеийг хамтын хүчээр даван туулах нь чухал гэж үздэгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр ложистик, боомт, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно
2022.09.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм гэжээ. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана 2019 онд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүндэт зочноор оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Засгийн газрын тэргүүний хувиар нь уулзаж байснаа дурдаад, “Тогтвортой хөгжил-2030″ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос “Ногоон бонд” (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Талууд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулах, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, зарчмын шинэ тохиролцоонд хүрлээ гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав
2022.09.15. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол болох зорилтыг тавьж буйг танилцууллаа. Энэ хүрээнд цаашид Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
2022.09.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг харилцан уялдуулж, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
2022.9.17. Үзбекистан Улс. Самарканд хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав. НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:
- Самаркандын тунхаглал,
- Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
- Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
- ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
- ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.
Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ
2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
2022.11.28. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтах ёслол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтлаа. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, Тяньаньмэний талбайд 21 удаа ёслолын буудлага хийв. Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын Төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв
2022.11.28. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов гэжээ.
ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2022.11.28. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав.
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.
Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.
Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.
Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.
Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.
Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.
Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.
Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.
Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.
Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.
Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.
Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.
Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.
Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
2022.11.28. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. ТАЛУУД:
- Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”,
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”,
- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
- Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
- Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”,
- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”,
- Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”
- Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,
- Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”,
- Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”,
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,
- Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”

Сангийн сайд Б.Жавхлан Хятадын элчин сайдтай уулзав
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 2 сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн .Яамны шинэ сайд Б. Жавхлантай уулзаж хоёр улсын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Цай Вэньруй Б. Жавхлан сайдад ажилдаа орсонд баяр хүргээд, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш талууд харилцан дэмжлэг үзүүлж, цар тахалтай хамтран тэмцсэнээр хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй байна. Б. Жавхлан сайдыг үүрэгт хугацаандаа талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Сангийн сайд Б. Жавхлан, Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн найрсаг хөршүүд юм. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал үр дүнтэй арга хэмжээ авч, цаг тухайд нь цар тахлыг барьж, богино хугацаанд үйлдвэрлэлээ сэргээсэн явдлаас Монголын тал суралцах нь зүйтэй. Цаашид Монголын тал цар тахалтай хамтран тэмцэж, эдийн засгийн харилцаагаа шат дараатай сэргээж, Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улсаас Монгол Улсын цар тахалтай тэмцэх ажилд олон удаагийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэх болсноо зарласан. Монголын тал үүнд гүн талархлаа илэрхийлье гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав
2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Цай Вэньруй Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа гэжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Элчин сайд Шэнь Миньжюань харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог ажил хэрэг болгох, бүх салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
2023.01.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно
2023.10.16. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очив
2023.10.17. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд албаны хүмүүс угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм. Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
2023.10.17. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав. Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг авахуулав. “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” сэдвийн дор болох энэ удаагийн чуулга уулзалтад 140 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллагын нийт 4,000 гаруй төлөөлөгч оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов
2023.01.18. БНХАУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны замыг сэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготой”-г онцлов. Мөн тэрбээр ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын 20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст дэд бүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох зэрэг 8 шинэ саналыг дэвшүүлэв. ЭНЭ УДААГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР:
- Нээлттэй дэлхийн эдийн засагт дэд бүтцээр харилцан холбогдох,
- Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах,
- Өсөлтийн шинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээр дээд түвшний гурван хэлэлцүүлэг,
Мөн Саадгүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцоо, Цэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаан болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс, ОХУ, Чех, Лаос, Серби, Шри Ланка зэрэг 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ
2023.10.18. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурлан “хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөө хүртэх” үндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцан болж байгааг тэмдэглэв. Ногоон хөгжлийг удирдлага болгож, “эко, цэвэр” хөгжлийн үзэл санааны дагуу байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжил-2030”-ын зорилгод бүрэн нийцдэг гэж үздэгээ илэрхийлэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа “Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов. Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилготой гэдгийг хэллээ. 2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар улс орон болон бүс нутгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийж байгаа ажил, тогтвортой ойн мененежментийг бэхжүүлж байгаа туршлагаа хуваалцаж, цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг энэ оны есдүгээр сараас байгуулах ажил эхэлснийг тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлэв. Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2023.10.19. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв. Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов. Хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын тавцан дахь харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов гэжээ.

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
2023.10.19. БНХАУ. Бээжин хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадарсайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл, аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Цахим эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав. Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:
- “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хөпин нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.
- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.
- “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлянь нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.
- “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав. Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
- “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав. Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.
Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов
2023.10.20. БНХАУ. Бээжин хот. БНХАУ-ын Бээжин хотноо Бүс ба Зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгааг илэрхийлэв.Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шапөтоу цөлжилтийн эсрэг төв, “Кайсэнь” ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Ниншя нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог. 66,400 хавтгай дөрвөлжин км нутагтай. 7 сая гаруй хүн амтай. Иргэдийн 35 орчим хувь нь хотон. БНХАУ-ын үндэстний цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд ажиллаж байна
2023.10.10. БНХАУ. Ниншя. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны “Кайсэн” хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. 155 сая орчим юаны хөрөнгө оруулалт бүхий энэ паркийн 5,000 м.кв талбайтай ухаалаг хүлэмжид “Мао тай лан” жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг. Жилд 4,000 тонныг үйлдвэрлэн 100 гаруй сая юаны орлого олдог юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Жүнвэй хотын “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсэд зочлон, цөлжилтөөс сэргийлэх, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаатай танилцлаа. Тус хот 60 гаруй жилийн хугацаанд ой байгуулж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, 100,00 га талбай бүхий элсэн цөлийг ойжуулжээ. Улаан буудайн сүрлийг өвсөн тор хэлбэрээр тавьж, элс бэхлэх, түймрээс сэргийлэх болон ойжуулалтын бүс байгуулан усжуулалт зэргийг цогцоор нь шийдсэн “Өвсний тор” арга нь Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн тусгай шагнал хүртсэн. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгожээ. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүс жилд 15 сая орчим жуулчин хүлээн авч, 10 тэрбум юаны орлого олдог юм байна.

Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна
2023.11.24. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тэй уулзлаа. Уулзалтаар улс төрийн намуудын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, зарчмын зарим тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад Харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтаар өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцав.

СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ХКН-ын Гадаад харилцааны сайд Лю Жяньчаотай уулзлаа
2023.11.24. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д энэ сарын 15-22 ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын үеэрээ ХКН-ын Гадаад Харилцааны сайд Лю Жяньчаотай уулзав. Уулзалтын эхэнд Хятадын Коммунист Намын Гадаад Харилцааны яамны сайд Лю Жяньчао: “Залуу, шилдэг удирдагчийн хувьд Монголын бүтээн байгуулалт, эмэгтэйчүүдийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бол Хятадын ард түмний сайн сайхныг байнга санаж цар тахлын үед “Мөнхийн хөрш, Сэтгэлийн өглөг” хандивын аяныг санаачилж зохион байгуулж байсан нь бид бүхний сэтгэлийг хөдөлгөсөн. Та МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Эмэгтэйчүүд бол нийгэмд маш том үүрэг хүлээж байдаг. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо болон Хүний Нөөц Нийгмийн Хамгааллын яам болон Монголын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам хамтран эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй. Хоёр улсын харилцаа, ард түмний нөхөрлөлд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна” гэлээ. Харин СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Цар тахлын дараа Хятад улсын эдийн засаг өсч хүн амын амьдрал амгалан тайван болсныг харахад баяртай байна. Хоёр улсын найрамдалд харилцаа, хоёр намын хамтын ажиллагаа нь иргэд хоорондын хамтын ажиллагаанд маш чухал нөлөө үзүүлдэг. 2014 оноос эхлэн “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтын ажиллагаа эхлүүлж 6 төсөл арга хэмжээг хамтарч зохион байгуулсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд гэр хороолол буюу захын дүүргийн айл өрх руу чиглэсэн төсөл арга хэмжээ хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэв. Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал мөн оролцлоо. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д ажиллах хүрээндээ Си Ян хотод зохион байгуулагдсан Торгоны замын олон улсын эмэгтэйчүүдийн форум болон Торгоны замын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон юм.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ
2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ. Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
2024.09.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв. Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Үргэлжлэл бий…