Монгол, Умард Солонгосын харилцаа
Монгол, Умард Солонгосын харилцаа
2025.01.27. Монгол Улс. Улаанбаатар хот. БНАСАУ-ыг 1948.09.09-ний өдөр байгуулагдахад хоёр орон харилцан нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч 1948.10.15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Улмаар 1951 онд хоёр талдаа элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй аж. Монгол улсаас БНАСАУ-д суусан анхны Элчин сайдаар АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, БНАСАУ-аас Монгол улсад сууж байсан анхны Элчин сайд Ким Ён Жин нар байжээ. Солонгосын дайны үеэр Монгол Улс эд материалаар тусалж, хүнсний зориулалтын малаар, унах зориулалтын адуугаар тусалж байжээ. Нийт 226,236 толгой мал бэлэглэж байсан түүхтэй аж. Мөн дайнд өнчирсөн 200 хүүхдийг Монголд авч ирж, 7 жилийн хугацаанд өсгөж өндийлгөсөн ажээ. Төрийн болон коммунист намуудын харилцааны хүрээнд нам төрийн дээд хэмжээний айлчлал байнга зохиогдож, албан бусаар намын амрагч нар БНАСАУ-д зочилдог, Үйлдвэрчний эвлэлийн жуулчид, соёл урлагийн солилцоо хийдэг байсан тухай Википедиад өгүүлжээ.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ
2023.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Түүхэн харилцаатай Солонгос, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжиж, улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөөх ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе”.
2024.07.12. Монгол Улс. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай улсын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бидний нийтийн эрх ашигт нийцэж, бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
2024.03.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ. БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов. Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов гэжээ.