7 сар 18, 2025

Монгол, Эстонийн харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзав

2021.09.22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар И-Монголиа систем хөгжүүлэхэд Эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг талууд онцолж, хүн хоорондын харилцаа, ард түмний нөхөрлөлийг бататгах үүднээс соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцов. Цаашид боломжит бүх салбарт, тэр дундаа инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээний байнгын механизм байгуулах талаар санал солилцлоо.

Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025.07.16. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс дижитал шилжилтийн төлөө тууштай ажиллаж байгааг бид сайшааж байна. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем гайхалтай хөгжсөн бөгөөд бид цахим засаглалын сайн туршлагаасаа Та бүхэнтэй хуваалцсандаа баяртай байна. Дижитал хамтын ажиллагаа нь бидний харилцааны чухал тулгуур юм. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.