12 сар 18, 2024

Mонгол, Туркийн харилцаа

БНТУ-ын Ерөнхий сайд айлчилж байна

2018.04.04. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайдУ.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манайулсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэтхаруулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайдУ.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэлүзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсныхэлэлцээ үргэлжилж байна гэв.

БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

2023.06.16. Монгол Улс. Улаанбаатар хот.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч БНТУ-ыг чухал гуравдагч хөрш, Европ руу гарах хамгийн чухал гарц гэж үздэгээ хэлж, түүх, соёлын холбоотой, ах дүүгийн найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөгийг тэмдэглэв. Саяхан болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Рэжэп Тайип Эрдоанд дахин халуун баяр хүргэж буйг уламжлахыг хүсэв. Улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгаа Монгол, Туркийн Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахын төлөө байгааг хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2024 онд тохиох бөгөөд түүхт ойг угтан Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНТУ-д оршин сууж байгаа 6,000 гаруй монгол иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хар тамхи болон үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч, оролцогч болохоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлстэй санал нэг байгаагаа БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу илэрхийлэв. Мөн хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсныг онцолж, энэ хүрээнд болон бусад асуудлаар идэвхтэй ажиллахаа хэлэв. Уулзалтын үеэр даян дэлхийн энх тайван, олон улсын нөхцөл байдал, улс төр зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

БНТУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2023.07.10. Mонгол Улc. Улаанбаатар хот. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлэв. Мэндчилгээнд: Эрчтэй хөгжиж буй Турк-Монголын харилцаа цаашид ч улам бүр хүчирхэгжинэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Эрхэмсэг ноён Таныг өөрийн улсад хүлээн авахдаа нэн таатай байх болно гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2024.07.04. Казахстан Улс. Астана хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улс гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэх, харилцааны түншлэлээ ахиулахыг эрмэлзэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Eрөнхийлөгч Р.Т.Эрдоган ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо нэмэгдсэн нь иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болж байна.

Translate